| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00160/И |
| Дугаар | 150/ШШ2025/00153 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 150/ШШ2025/00153
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28,071,073.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-23-нд 6000305997 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000305997 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 72 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 6000305997 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-03-23-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000305997 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 26,848,598.2 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,178,480.47 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,995.27 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, Нийт 28,071,073.94 төгрөгийг Зээлдэгч Чинчулуун БАТНЯМ-с гаргуулах...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь *ны нэхэмжилсэн 28,071,073.94 төгрөгийг 15 сарын хугацаанд буюу 2025.06.25-ны өдрөөс эхлэн сар бүр 1,871,405 төгрөгөөр 2026 оны 8 сар хүртэл төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 42-р хуудас/
“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгч *ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ын гаргасан 28,071,073.94 төгрөгийг 15 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 43-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 28,071,073.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * нь *ны нэхэмжилсэн 28,071,073.94 төгрөгийг 15 сарын хугацаанд буюу 2025.06.25-ны өдрөөс эхлэн сар бүр 1,871,405 төгрөгөөр 2026 оны 8 сар хүртэл төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгч *ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ын гаргасан 28,071,073.94 төгрөгийг 15 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 28,071,073.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,305.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 149,152.6 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 149,152.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 28,071,073.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,305.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 149,152.6 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 149,152.6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН