| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00144/И |
| Дугаар | 150/ШШ2025/00155 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 150/ШШ2025/00155
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *байр шх * хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*),
Хариуцагч: * аймгийн * сумын*-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үлдэгдэл 7,920,749.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн *, * нар нь *Банктай 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 1080085252 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10,300,000 /Арван сая гурван зуун мянган / төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр зээлдэгч * -ийн *банк дахь 5000318063 тоот дансанд байгуулан 10,300,000 /Арван сая гурван зуун мянган төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 4,091,655.93 төгрөг, зээлийн хүүд 1,558,541.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,358.94 төгрөгийг төлсөн.* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2023 оны 08 сарын 05-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 466 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд: Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,920,749.90 (Долоон сая есөн зуун хорин мянга долоон зуун дөчин есөн төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулж өгнө γγ...” гэжээ.
Хариуцагч *, * нар нь 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие *, * нь *наас нэхэмжилсэн 7,920,749.90 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 30-н хүртэл сар бүр 660,070 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 33-р хуудас/
“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХК нь *, * нараас 7,920,749.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 5 сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 34-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,920,749.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *, * нар нь: “...Миний бие *, * нь *наас нэхэмжилсэн 7,920,749.90 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 05 сарын 30-н хүртэл сар бүр 660,070 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХК нь *, * нараас 7,920,749.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 5 сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг гаргажээ..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 7,920,749.90 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч *аас 35,421 төгрөг, *оос 35,421 төгрөгийг, улсын орлогоос 70,841 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 7,920,749.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, хариуцагч *аас 35,421 төгрөг, *оос 35,421 төгрөгийг, улсын орлогоос 70,841 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН