| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0648/З |
| Дугаар | 128/ШШ2025/0541 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0541
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдох 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Ч.*******эд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.*******ээс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Ч.*******эд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Миний бие Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* нь Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.*******ээс гаргасан 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Ч.*******эд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Энэ нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******ээс гаргасан 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Ч.*******эд торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР