Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2025/00166

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: *аймаг * сум*-р баг * хаяг оршин суух * овогт *ын (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн *сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,

 

2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие * нь 2025.02.10-ны өдөр өөрийн Хаан банкны * данснаас * гэх *гийн дансанд 200,000 төгрөг мөн * дансанд 2025.03.31-ний өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн болно. * нь зээлээ хааж эргүүлэн зээл авч өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Өөрийн болон эхнэрийнх нь утасны дугаар луу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байна. Иймд Эрдэнэсүрэнгийн зээлж авсан 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч *нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч *нь *ын нэхэмжилсэн 2,700,000 төгрөгийг 2025.06.15-нд 500,000 төгрөг, 2025.07.01  өдөр 500,000 төгрөг, 2025.07.15-нд 1,700,000 төгрөг тус тус барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 18-р хуудас/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч * гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ. /хавтаст хэргийн 19-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *гийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг  гаргасан.

 

Нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *гийн хариу тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 29,075 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэсүрэнгээс, улсын орлогоос 29,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч * холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 29,075 төгрөгийг хариуцагч О.Эрдэнэсүрэнгээс, улсын орлогоос 29,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН