| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/02434/И |
| Дугаар | 191/шш2025/04115 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/шш2025/04115
| 2025 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 191/ШШ2025/04115 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
337,798,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нутаг дэвсгэрт иргэн С.*******цэцэгийн захиалгатай 110 айлын , иргэн Б.ын захиалгатай 79 айлын орон сууцны барилгыг барьсан.
Эдгээр барилгыг барихдаа **************" ХХК /РД:*******/-тай Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ" 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Гэрээнд Гүйцэтгэх захирал овогт /РД: / гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Нотлох баримт: Барилгын цонхны хаалтын ажил гүйцэтгэх гэрээ №34, Гүйцэтгэх захирал С. Эрдэнэтулгын хаяг:
Гэрээ хийсэн өдрөө 310.500.000 төгрөгний гэрээний төлбөрт арлын дугаартай Тoyota Highlander автомашин, орон сууцны 68.2 мкв байрыг бартераар шилжүүлсэн. /Нотлох баримт: Барилгын цонхны хаалтын ажил гүйцэтгэх гэрээ №34-ийн хавсралтаар, ******* регистртэй "************** ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах 2022.07.21-ний өдрийн №52 тоот гэрээ, бартерт авсан байраа иргэн шилжүүлсэн 2022.08.08-ны №52 тоот гэрээ/
Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнахаар тохиролцсон. /Нотлох баримт: Барилгын цонхны хаалтын ажил гүйцэтгэх №34 тоот гэрээ 1.1 дэх заалт/
Гэрээт ажлыг захиалагчийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнахаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь ажлаа бүрэн дуусгасан гэж үзэх боломжгүй. Мөн чанарын хувьд доголдолтой хийсэн нь оршин суугч иргэд удаа дараа гомдол гаргасан. Иймд доголдлыг арилгуулахаар талууд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр барилгын талбай дээр уулзалт хийж дараах ажлыг хийж гүйцэтгээд захиалагчийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнахаар тохиролцсон.
1. Айлуудаар гарын үсэг зуруулах хуудас гаргаж айл бүрээр зуруулах.
2. "-ын гомдол гаргасан айлуудын цонхны түгжээ, нуух дутууг гүйцээх, бүтэн солиулах гэж гомдол гаргасан айлуудтай уулзаж асуудлыг шийдвэрлэх.
3. -ийн айлуудын балоны хаалтанд силкон хийх, шүрүүпний толгойнуудыг далдлах.
4. Дутуу хийсэн ажлаа яаралтай бүрэн дуусгаж " "-ийн айлуудтай хүлээлцэж гарын үсгийг нь авч, " "-ийн айлуудад нь болон хариуцсан талбайн инженерт бүрэн хүлээлгэн өгөх.
5. Гэрээний биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр актаар дүгнэхээр харилцан тохиролцсон. /Нотлох баримт: 2023.06.10-ны өдрийн уулзалтын тэмдэглэл/
Уулзалтын дагуу ажлын доголдлоо арилгахаар айлуудтай уулзаж байгаа тухай утсаар мэдэгдэж байснаа мөн л ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон. Удаа дараа утсаар ярьсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон.
Захиалагч Компаний хувьд ядаж цонхны дулаан алдалттай холбоотой иргэдийн гомдлыг хуйтний улирлаас өмнө барагдуулах зайлшгүй шаардлага гарсан тул " "-ийн айлуудын цонх, тагтны хаалганы тохиргоог хийлгэхээр " Үжин" компаниар хийлгэхээр болж 15.242.800 төгрөгний гэрээний үнэ бүхий ажлыг урьдчилан тооцож гарган гэрээний хавсралтаар тоо хэмжээг тохирон урьдчилгаанд 9,145,680 төгрөгийг төлсөн. /Нотлох баримт: 2023.07.28-ны Ажил гүйцэтгэх гэрээ, "-Үжин" ХХК-ны moom дансанд мөнгө шилжүүлсэн баримт/ Мөн " Үжин" компанитай байгуулсан гэрээний 3.2-т ажил гүйцэтгэх явцад нэмэлт ажил гарвал хариуцсан инженерийн зөвшөөрлөөр ажлын хэмжээ өөрчлөгдөж болно гэж тохиролцсны дагуу ажлын тоо хэмжээ өөрчлөгдөж 640ш дарагч, 410ш нугасны таг, 52ш бариул, 80ш балконы хаалганы тохиргоо, 210 ш порчикны тохиргоо, 9м2 2 давхар шил, 6м2 1 давхар шил, хаалга, порчикны резин 1970 м. 210ш цонхны усны хаялага, 160ш цоожны тээглүүр хийж, гэрээний үнэ 21,628,000 төгрөг болсон. /Нотлох компанид гүйцэтгүүлсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 12,482,320 төгрөгийн өртэй үлдсэн.
Иймд гүйцэтгэгч "************** ХХК /РД:*******/-нийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гаргасан 21.628.000 төгрөгийг Иргэний хуулийн 352.2.2. "доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх;"-ээр нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.
Гэтэл шүүхэд хянагдаж байх хугацаанд оршин суугчдаас дахин дахин гомдлууд ирсээр байсан тул мэргэжлийн байгууллага болох " ХХК-нд хүсэлт тавьж үзлэг хийхэд ************** ХХК /РД:*******/-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй, барилгын норм дүрэм, Барилгын цонхны техникийн шаардлага, 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх хаалга, техникийн шаардлага, Цонх, хаалга поливинилхлорид хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн, техникийн шаардлага зэрэг стандартуудыг хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаар байгааг тогтоосон. /Нотлох баримт: 2024 оны 09 сарын 30-ний өдрийн 13/24 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, айлуудаар явж үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны бичлэг/
Бид гэрээний 1.1 ажлыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн Захиалагчийн өмчлөлд шилжүүлэх", 5.2 "Гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд нь Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул стандартуудыг хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаар байгаа ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй бөгөөд оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж тагтны хаалтыг шинээр дахин хийлгэх шаардлагатай болсон.
Иймд гүйцэтгэгч "**************" ХХК /РД:*******/-ниас тагтны хаалтыг шинээр хийлгэх 310.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.
Гэтэл шүүхэд хянагдаж байх хугацаанд оршин суугчдаас дахин дахин гомдлууд ирсээр байсан тул мэргэжлийн байгууллага болох " ХХК-нд хүсэлт тавьж үзлэг хийхэд ************** ХХК /РД:*******/-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах боломжгүй, барилгын норм дүрэм, Барилгын цонхны техникийн шаардлага, 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх хаалга, техникийн шаардлага, Цонх, хаалга поливинилхлорид хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн, техникийн шаардлага зэрэг стандартуудыг хангаагүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаар байгааг тогтоосон.
Мөн " " ХХК-нь манай Компанитай гэрээгээр хамтарч ажилладаг тул тэдний гаргасан дүгнэлтэнд хариуцагч эргэлзэх магадлалтай тул "Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо"-нд "**************" ХХК /РД: *******/-ийн хүлээлгэж өгөөгүй ажилд үзлэг хийж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу "Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо" шинжээч томилон үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд манай Компани "Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо"-ны гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 5,670,000 төлсөн.
Иймд "**************" ХХК /РД:*******/-ниас "Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо-ноос шинжээч томилуулж, үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулсан зардал болох 5,670,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэв.
Хариуцагч ************** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани тус байгуулагатай хийсэн 2 гэрээний дагуу 200 орчим айлын тагтны хаалт, вакум цонхыг үйлдвэрлээд, тээвэрлээд, угсарч хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөх үед бол ямар нэг гомдол гараагүй. Хүлээлгэж өгсний дараа ******* ******* ******* ХХК-иас надтай холбогдоод, танайд мөнгө нэмж өгье бага сага дутуу ажлаа гүйцээгээд өг. Дараагийн ажилд хамтаръя гэх саналыг удаа дараа тавьсан. Гэвч Захирал нь нь дараа 7 хоног, дараа нь гэж хойшлуулсаар таг болсон. Ингээд манайх ажлаа бүрэн хийсэн гэж ойлгоод, дахин холбогдоогүй. Манай байгууллагын хийсэнтэй холбоотой доголдол эсэхийг одоо бид хэлж тогтоох боломжгүй. Бид зугатаж алга болсон зуйл байхгүй. Хэрвээ ******* ******* ******* ХХК-иас үргэлжлүүлээд ярьж тохирсноороо дараагийн ажилдаа хамтарсан бол бид өдийд хамтраад ажиллах л байсан. Өөрсдөө өөр байгууллага сонгож ажиллаад, хэзээний юуны засвар нь мэдэгдэхгүй мөнгө нэхэмжилж буйг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. "******* ******* *******" ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн ирүүлсэн баримттай танилцан үзэн, энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй шаардлага байх тул түүнийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгон уу хэмээн энэ хариу тайлбарыг гаргаж байна. ******* ******* ******* ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж үзэхэд, энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иргэний хуулийн 349-р зүйлд ажлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор, ажлыг хүлээн авснаас 1 жилийн дотор гаргана гэж заасан. Барилга байшингийн хувьд 3 жил гэж байгаа. Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.1.4-т зааснаар өөрөөс хамаарах арга хэмжээг авах үүрэгтэй. Мэдэж байсан шаардлагыг гэрээнд заасан хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ийм яриад, стандарт яриад байгаа. Стандартын яг ямар заалт зөрчсөнийг ярихгүй байгаа. Тэгэхээр ерөнхий гэрээ барьчаад стандарт яриад байгаа. Бүхэлд нь 310,000,000 гээд яриад байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Барилгын хана нь хэмжээ өөр өөр, хананд бэхлэхээр ажлаа авцан байгаа учраас иргэд яаж ашиглаад явцан байхад гүйцэтгэгчийн дутагдал уу, иргэний дутагдал уу гэдгээ нотолж ярих ёстой. Гэрээ маань шаардлага гаргах хугацааг тодорхой заасан байна. Гүйцэтгэгч захиалагч, хоорондын харилцаа байгаа учраас Иргэний хуулиа бариад шаардлагаа гаргана, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* констракш ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №34 дугаартай Барилгийн цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №52 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №52 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, орон сууцны айлуудын цонх засварын үлдэгдэл ажлыг хийсэн материалын чанар стандарт, тоо хэмжээний жагсаалт, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны дугаартай шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтын тэмдэглэл, СӨХ-ны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №25/22 дугаартай албан бичиг, СӨХ-ны 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай албан бичиг, СӨХ-ны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13/24 дугаартай албан бичиг, СӨХ-ийн айлуудын цонх угсралттай холбоотой гомдлыг шалгасан хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №Н-24/11-3 дугаартай нэхэмжлэх, Голомт банк ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн цахим гүйлгээний баримтын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №Н-24/11-1 дугаартай нэхэмжлэх, Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д/12-02 дугаартай дүгнэлт, Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д/12-01 дугаартай дүгнэлт, байрлах "Иргэн С.*******цэцэгийн 12 давхар үйлчилгээтэй 112 айлын орон сууцны хувийн хэрэг"-ээс " " орон сууцыг ашиглалтанд оруулах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн БА-008/2023 дугаартай дүгнэлт, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын үүрэг даавгаврын биелэлтийн хуудас, " " орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл №2, Иргэн Б.,, А.санаа нарын 12 давхар 83 айлын орон сууцны хувийн хэрэг"-ээс хувийн хэргээс " орон сууцыг ашиглалтанд оруулах комиссын 2023 оны 09 сарын 01-ны өдрийн БА-146/2023 дугаартай дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэл, "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын үүрэг даавгаврын биелэлтийн хуудас, орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл №2,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан доголдлыг арилгахад гаргасан 21,628,000/хорин нэгэн сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөг, тагтны хаалтыг шинээр хийлгэх 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөг, дүгнэлт гаргуулсан зардал 5,670,000/таван сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 337,798,000/гурван зуун гучин долоон сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр №34 Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №34 Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ-р тогтоогдож байна.
2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №34 Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ-ий ерөнхий нөхцөл болон 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь тус тус 12 давхар байрны цонхны хаалтын ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын төлбөрт 1 м.кв-ыг 170,000/нэг зуун далан мянга/ төгрөгөөр тооцож, нийт 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №34 Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хөлс буюу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №34 Барилгын цонхны хаалтны ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Гэрээний дагуу хариуцагч нь барилгын дотор цонхны рамыг хийж, суурилуулах ажлыг гүйцэтгэсэн болох нь гэрч Э.ын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний ажлын хөлс буюу төлбөр болох 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөгт 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид 2017 оны Хайлендер/Highlander/ маркийн авто машин, барилгын 68.2 м.кв 52 тоот орон сууцыг шилжүүлсэн болох нь Гэрээний нэмэлт хавсралт, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №52 Орон сууц захиалан бариулах гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал гэх нийт 21,628,000/хорин нэгэн сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч ажлыг чанарын хувьд доголдолтой хийсэн гэж, хариуцагч нь хүлээлгэж өгөх үед бол ямар нэг гомдол гараагүй гэж маргасан.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно., Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.1-т барилга байгууламж гэж орон сууц, иргэн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; гэж заасан.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн байр болон байр нь барилга байгууламжид хамаарна.
Хариуцагч нь Гэрээгээр ажил гүйцэтгэсэн байр болон байр нь барилгад хамаарч байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал нэхэмжлэгч нь ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй болох нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтад хариуцагчийн төлөөлөгч -ийн айлуудын гомдлыг эхнээс нь барагдуулаад явж байна гэх тайлбар гаргасан байх ба тус уулзалтаас -ын гомдол гаргасан айлуудын цонхны түгжээ, нуух дутууг гүйцээх, бүтэн солиулах , -ийн айлуудын балконы хаалтад силкон хийх, шүрүүпний толгойг далдлах, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр актаар дүгнэх.-р шийдвэрлэж, хариуцагчийн Гэрээгээр гүйцэтгэсэн ажилд тус доголдлууд болон 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хавсралтад заасан доголдол байсан болох нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтын тэмдэглэл, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ болон Гэрээний хавсралтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй:, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; гэж заасан.
2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Балкон, тагтны хаалт хийх ажил гүйцэтгэх гэрээний талуудын уулзалтын тэмдэглэлд зааснаар хариуцагч нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор доголдлыг арилгаагүй байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ХХК-иар доголдлыг арилгуулсан болох нь ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон ХХК нарын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий дагуу ХХК-д нийт 21,628,000/хорин нэгэн сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь ХХК-д нийт 15,242,800/арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг төлсөн болох нь 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк ХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь доголдлыг арилгахтай холбоотой ХХК нь нийт 21,628,000/хорин нэгэн сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийн зардал гаргасан гэх баримт дээр талууд гарын үсэг зурж, тамга дараагүй байх тул уг баримтаар доголдлыг арилгахад нийт 21,628,000/хорин нэгэн сая зургаан зуун хорин найман мянга/ төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад нийт 15,242,800/арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийн зардал гаргасан байх тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2 дах заалтад зааснаар хариуцагчаас доголдлыг арилгахад гарсан зардалд нийт 15,242,800/арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 6,385,200/21,628,000-15,242,800=6,385,200/ /зургаан сая гурван зуун наян таван таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг шинээр хийлгэх 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөг, дүгнэлт гаргуулсан зардал 5,670,000/таван сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 316,170,000/310,500,000+5,670,000=316,170,000/ /гурван зуун арван зургаан сая нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 335 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Хариуцагч нь Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг шинээр гүйцэтгэх шаардлагатай болохыг Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо тогтоосон гэж тайлбарлаж байна.
Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо нь хариуцагчийн Гэрээгээр гүйцэтгэсэн гэх ажилд үзлэг хийсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № Д-/12-02 Дүгнэлт хүргүүлэх тухай гэх баримт үйлджээ.
Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо-ны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № Д-/12-02 Дүгнэлт хүргүүлэх тухай гэх баримтад шинээр хийх шаардлагатай тухай тусгажээ.
Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжээчийн эрх, үүрэг хэрэгжүүлэх тусгай мэдлэг бүхий этгээд болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээний 5-ын 5.2-т заасан ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу хийгээгүй болох нь эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас ажлыг шинээр хийлгэх 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас дүгнэлт гаргуулсан зардал 5,670,000/таван сая зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг шинээр хийлгэх 310,500,000/гурван зуун арван сая таван зуун мянга/ төгрөг, дүгнэлт гаргуулсан зардал 5,670,000/таван сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 316,170,000/гурван зуун арван зургаан сая нэг зуун далан мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дах заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК нийт 15,242,800/арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 322,555,200/гурван зуун хорин хоёр сая таван зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,082,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дах заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК нийт 15,242,800/арван таван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 322,555,200/гурван зуун хорин хоёр сая таван зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,082,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ