2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 193/ШШ2025/00429

 

2025             06             04                                      193/ШШ2025/00429

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******, *******од байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, , хаягт оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,213,873.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.оос зээлийн гэрээний үүрэгт 1,213,873.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: *******-ийн нэхэмжилсэн 1,213,873.97 төгрөгийг 3 хувааж төлж барагдуулна. 1.409.916,99 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 469.972,33 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 469.972,33 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 469.972,33 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлээ. Иймд хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.оос зээлийн гэрээний үүрэгт 1,213,873.97 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. 11,213,873.97 төгрөгийг төгрөгийг 2 хувааж, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 606,937 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 606,937 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33,683 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,841.5 төгрөгийг улсын төсвөөс, 16,841.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,213,873.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н. нь 1,213,873.97 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 606,937 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 606,937 төгрөгөөр төлж дуусгахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33.683 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,841.5 төгрөгийг улсын төсвөөс, 16,841.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ГАНЧИМЭГ