Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0005

 

   2024          01             31                                 2024/ДШМ/0....

 

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ц даргалж, ерөнхий шүүгч З.Х, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ж.Б

Шүүгдэгч                                                          Д.Э

Нарийн бичгийн дарга                                Б.З нарыг оролцуулан

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 20... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Эд холбогдох ...2....000000....29 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 1....-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Д.Э, Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул-уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, 0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч мал малладаг гэх, урьд ял шийтгэлгүй.

 

Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 1....-ны өдөр О аймгийн Б сум Б багт байрлах Ерөнхий боловсролын .... дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Б.Э-ыг “.... сая төгрөг зээлээд үнийн дүнд нь үхэр, хонины тарган мал өгнө” гэж хуурч Х банкин дахь өөрийн эзэмшлийн .. дугаартай дансаар 2021 оны 12 дугаар сарын 1....-ны өдөр 1.000.000, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт .....000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

О аймгийн Прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Д-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Э-г нэг жилийн хугацаагаар О аймгийн Б сум болон Б аймаг Б сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ......... дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ....10 дугаар зүйлийн ....10.1-т зааснаар шүүгдэгч Д.Эгээс 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-т олгож, Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Б эсэргүүцэлдээ:

 

О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20.../ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар О аймгийн Б сум болон Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолыг 20... оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хязгаарлалтыг тогтоож буй шийтгэлийн төрөл юм.

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ О аймгийн Б сум болон Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглож, хоёр аймгийн нутаг дамнуулан аль газраас нь явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, чөлөөтэй зорчих эрхээр хангаж эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20.../ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э тайлбартаа: Би О аймагт бүртгэлтэй боловч тухайн хаяганд амьдардаггүй, Б аймгийн Б сумын нутаг Морь барианы газарт хүний мал маллаж амьдардаг гэв.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна Шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Эг Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар өөрчлөлт оруулах дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Ж.Бын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 1....-ны өдөр О аймгийн Б сум Б багт байрлах Ерөнхий боловсролын .... дугаар дунд сургуулийн орчимд хохирогч Б.Э-т “.... сая төгрөг зээлээд үнийн дүнд нь үхэр, хонины тарган мал өгнө” гэж хуурч Х банкин дахь өөрийн эзэмшлийн .. дугаартай харилцах дансаар 2021 оны 12 дугаар сарын 1....-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт .....000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Эгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

   Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь Б аймгийн Б суманд айлын мал малллаж амьдардаг зэргийг нь харгалзан үзэж түүнийг нэг жилийн хугацаагаар О аймгийн Б сум болон Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэл муутай байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ......... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдэг нь тухайн газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн бүр эсхүл түр хугацаагаар явахыг хориглох ял бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний ажил хөдөлмөр эрхэлдэг, эсхүл байнгын байрлаж тодорхой үйл ажиллагаа явуулдаг газрыг харгалзан түүнд уг газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой юм.

   Тодруулбал: “Өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэдгийг “Шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих”-той адилтган ойлгож болохгүй бөгөөд анхан шатны шүүх Д.Эг хоёр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

   Шүүгдэгч Д.Э нь О аймгийн Б сумын 8 дугаар баг Б ....-7-60 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тухайн хаягт оршин суудаггүй Б аймгийн Б сумын 1 дүгээр баг “Ц” гэх газарт айлын мал маллаж амьдардаг гэсэн тайлбарыг гаргасан тул давж заалдах шатны шүүх түүнийг Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “О аймгийн Б сум болон” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.Ц

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.Х

 

                        ШҮҮГЧ                                                           С.У