| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/00392/И |
| Дугаар | 320/ШШ2025/00552 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/00552
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/00552 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** сумын *** дугаар багт оршин суух, Б.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай 320/2025/00392/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Н (цахим), түүний өмгөөлөгч Э.Хулан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Н нь 1970 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоо 54 настай, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох эрх үүснэ. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуульд 1978-1986 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Улаанбаатар хотын Холбооны техник мэргэжлийн сургуульд 1986-1988 онд суралцаж залгагч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал залгагчаар ажилласан. Ажлаасаа гарч Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан.
Дээрх хугацаанд ажиллаж байсан баримтуудыг бүрдүүлж сумын нийгмийн даатгалын байцаагчид хянуулахад хөдөлмөрийн дэвтэрт миний овгийн үсгийг зөрүүтэй бичсэн. Мөн миний холбооны газарт ажиллаж байсан холбогдох тушаалууд олдохгүй байсан тул хөдөлмөрийн дэвтрийн овгийн зөрчил болон ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгосноор таны дээрх байгууллагуудад ажиллаж байсан байдлыг тооцно гэж хэлсэн.
Миний овгийг Б гэдэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр маань Б.Н гэж бичигдсэн байдаг. Миний хөдөлмөрийн дэвтрээс бусад бүх баримт бичиг овгийн зөрчилгүй Б.Н гэж байдаг. Тухайн хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Б.Н гэж бичсэн боловч миний төрсөн, он, сар, өдөр ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх үнэн зөв бичигдсэн байдаг.
Иймд 265415 дугаартай, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн ****** дугаартай, Онгод овогт Б.Н мөн болохыг тогтоож өгнө үү.
Мөн миний Хөвсгөл аймгийн Холбооны газрын Хот хоорондын тасагт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Тухайн үед ангийн багш маань бүх хүүхдийн хөдөлмөрийн дэвтрийг нээж бичиж байсан. Тэр үед олон хүний юм бичиж байсан учраас буруу бичсэн юм болов уу, ангийн дарга мөн бичдэг байсан. Миний овгийг Б.Н гэдэг ч хөдөлмөрийн дэвтэрт маань Б.Н гэж бичсэн байдаг....гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 55 насанд хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх бөгөөд тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт бүрдүүлэх үед хөдөлмөрийн дэвтрийн овог иргэний үнэмлэхэд бичигдсэн овгоос зөрүүтэй бичигдсэн, мөн нөхөн бичилттэй. Хөвсгөл аймгийн Холбооны газарт үндсэн залгагчаар томилсон тушаал олдоогүй. Монгол Улсын Үндэсний их сургуулийн цалин хөлсний баримт бүрэн олдоогүй зэрэг шалтгааны улмаас түүний улсад ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Н овогтой Б.Н гэсэн нэрээр нээж олгосон 265415 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Онгод овогт Б.Н мөн болохыг буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр, мөн Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй байна. Б.Н нь Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Н овогтой Б.Н гэсэн нэрээр нээж олгосон 265415 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Онгод овогт Баадайгийн Б.Н мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Техник мэргэжлийг удирдах ерөнхий газраас Б.Н овогтой Б.Н д 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 2 дугаар зэргийн залгагчийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Монгол улсын Үндэсний их сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай ажилд түр томилох, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус сургуулийн 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбаруудын бичилт нь дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирч байгаа зэргээр тогтоогдож байна. Мөн Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд залгагчаар, Монгол улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон 265415 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай тушаал, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай тушаал, 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай Чанарын гологдолд арга хэмжээ авах тухай тушаал, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Монгол улсын Үндэсний их сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай тушаал, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тушаал, 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Холбооны газраас ирүүлсэн 1988 оны 7 дугаар сараас 12 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 1991 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 1992 оны 1 дүгээр сараас 10 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Монгол улсын Үндэсний их сургуулиас ирүүлсэн 1993 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар, 12 дугаар сар, 1994 оны 6 дугаар сар, 9 дүгээр сар, 11 дүгээр сараас 12 дугаар сар, 1995 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн хугацааны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Холбооны газрын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Н овогтой Б.Н гэсэн нэрээр нээж олгосон 265415 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь О овогт Б.Н мөн болохыг буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөвсгөл аймгийн Холбооны газарт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд залгагчаар, Монгол улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэх нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжиж оролцож байна гэв.
Нэхэмжлэгчээс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №16 дугаартай Техник мэргэжлийн сургуулийг удирдах ерөнхий газраас Б.Н д нээж олгосон үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Б.Н н Б.Н д Холбооны сургалтын төвийн захиралаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №589939 дугаартай Б.Н ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №А-000156331 дугаартай Б.Н ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №115 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №19 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №47 дугаартай Чанарын гологдолд арга хэмжээ авах тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №129 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн захирлын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №31 дугаартай Ажилд түр томилох, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн захирлын 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №476 дугаартай Ажилд томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын архивын хуулбар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №125 дугаартай Ажилд томилох, Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Олон улсын Хүүхдийн амралтын төвийн Ерөнхий захирлын 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №14 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас халах, ажилд батлах тухай тушаалын архивын хуулбар, Олон улсын Хүүхдийн амралтын төвийн Ерөнхий захирлын 1996 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №79 дугаартай Зуны ээлжийн ажлыг дүгнэж зарим хүмүүсийг шагнах тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Н ийн цалин хөлсний тодорхойлолт, цалингийн түүвэр, Хөвсгөл аймгийн Холбооны газар Үйлчилгээний албаны Хот хоорондын тасгийн залгагчаар ажиллаж байсан Б.Н ийн цалин хөлсний түүвэр, Олон улсын хүүхдийн найрамдал төвд ажиллаж байсан Б.Н овогтой Б.Н ийн 1995-1996 онуудын цалин хөлсний архивын хуулбарууд, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №0248 дугаартай итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингээс татгалзаж, өмгөөлөгч авах тухай хүсэлт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-76, 107-108 дугаар тал),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э Холбооны газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Б.Н д 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн дарга Д.Ц Б.Н д 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдөр олгосон Талархалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Н овогтой Б.Н ийн нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ. (хх-ийн 88-91, 98-99 дүгээр тал),
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1/А/ маягтын хуулбар, №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, (хх-ийн 82-86 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай албан бичиг, (хх-ийн 87 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30/521 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1/А/ маягтын хуулбар, №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, (хх-ийн 115-119 дүгээр тал)
Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байранд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Н ийн 1993-1995 оны цалингийн лавлагаа, цалин хөлсний хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 123-128 дугаар тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний овгийг Б.Н гэдэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр маань Б.Н гэж бичигдсэн байдаг. Миний хөдөлмөрийн дэвтрээс бусад бүх баримт бичиг овгийн зөрчилгүй Б.Н гэж байдаг. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан.
Иймд 265415 дугаартай, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн ****** дугаартай, О овогт Б.Н мөн болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Холбооны газрын Хот хоорондын тасагт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа 265415 дугаартай, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн ****** дугаартай, Онгод овогт Б.Н мөн болохыг тогтоолгох гэж тодруулав.
Б.Н нь дээрх эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй байна.
265415 дугаартай, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн ****** дугаартай, О овогт Б.Н мөн болох нь 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Холбооны сургалтын төвийн захирлаас Б.Н гийн Б.Н д нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувь (хх-ийн 6-7 дугаар тал)
Уг хөдөлмөрийн дэвтэрт бичилттэй тушаалууд болох Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ...Тушаах нь: Хоёр. Залгагч Б.О групптэй хугацаанд ажиллаж байгаа Б.Н ийг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс залгагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Б.Н ийг залгагчаар түр ажиллуулсугай. гэх бичилттэй 115 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 10 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 11 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ...Тушаах нь: 1.Хот хоорондын тасгийн залгагч Б.Н , хатгалын холбооны салбарын залгагч Н.Отгончимэг нар, яриа саатуулж, үйлчилгээний чанарын гологдол гаргасан тул акт 2-г үндэслэн арга хэмжээг авсугай... гэх бичилттэй 47 дугаартай Чанарын гологдол арга хэмжээ авах тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 12 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 2. Техник үйлчилгээний тасгийн залгагч Б.Н ийг өөрийн хүсэлтээр 10 дугаар сарын 26-наас ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй 129 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 13 дугаар тал)
Монгол Улсын Үндэсний Их сургуулийн захирлын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ...Тушаах нь: 7.Хичээлийн 1 дүгээр байранд үйлчлэгчээр Б.Н овогтой Б.Н ийг 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс ажиллуулж хөдөлмөрийн хөлсний сүлжээний А-1-1-ээр сар бүр 2300 төгрөгийн цалин олгосугай. гэх бичилттэй 31 дугаартай Ажилд түр томилох, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 14 дүгээр тал)
Монгол Улсын Үндэсний Их сургуулийн захирлын 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...Тушаах нь: 10.Хичээлийн 1 дүгээр байрны үйлчлэгч Б.Н д 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалинг хөдөлмөрийн хөлсний сүлжээний А-1-3-аар 7800 төгрөгөөр шинэчлэн тогтоож мөн хугацаанаас олгосугай. гэх бичилттэй 476 дугаартай Ажилд томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын архивын хуулбар, (хх-ийн 15-16 дугаар тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн №7 хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, нэхэмжлэгчийн овог, нэр гэх хэсэгт Б.Н , ажилладаг гэх хэсэгт Холбооны газар, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Холбооны залгагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Б, он, сар, өдөр гэх хэсэгт 1988-9-17 гэх бичвэртэй ХААТР-1 /А/ маягтын хуулбар (хх-ийн 83-86, 115-119 дүгээр тал), нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Тодруулбал, Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн юуг баримтлан бичсэн, баримтын он, сар, өдөр ба дугаар гэх хэсэгт бичигдсэн тушаалын огноо, дугаар нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал (хх-ийн 10 дугаар тал), Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал (хх-ийн 13 дугаар тал), Монгол Улсын Үндэсний Их сургуулийн захирлын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажилд түр томилох, чөлөөлөх тухай тушаал (хх-ийн 14 дүгээр тал) зэрэгт бичигдсэн бичилттэй тохирсон, мөн хөдөлмөрийн дэвтэрт наагдсан нэхэмжлэгчийн гэрэл зураг, тухайн байгууллагуудын тамгаар баталгаажсан байна.
Иймд 265415 дугаартай, Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н овогтой Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн ********дугаартай, Онгод Б.Н мөн тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Н нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын Хот хоорондын тасагт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Холбооны газрын Үйлчилгээний албаны хот хоорондын тасгийн залгагч Б.Н ийн 1988 оны 7 сараас 1992 оны 10 сар хүртэлх саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний баримтуудын хуулбар (хх-ийн 22, 24-74 дүгээр тал),
Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Н овогтой Б.Н ийн 1993 оны 1 сараас 8 сар, 12 сар, 1994 оны 6 сар, 9 сар, 11, 12 сар, 1995 оны 1 сараас 3 саруудын цалин хөлсний лавлагаа, цалингийн цэсийн архивын хуулбарууд (хх-ийн 123-128 дугаар тал),
Нэхэмжлэгчийн Холбооны сургалтын төвийн захирлаас 265415 дугаартай 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр олгосон 01. 1986 оны 9 сарын 01. ТМС-ийн 1 ангид элсүүлэн суралцуулав. Холбооны сургалтын төвийн захирлын 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 216 тоот тушаалаар, 02. 1988 оны 6 сарын 30. Хот хоорондын залгагчийн мэргэжил эзэмшиж төгссөн тул Хөвсгөл аймгийн Холбооны газрын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв. Холбооны сургалтын төвийн захирлын 1988 оны 6 сарын 30-ны өдрийн 110 тоот тушаалаар, 03. 1988 оны 7 сарын 15. Хот хоорондын тасагт групптэй хүний оронд залгагчаар түр ажиллуулав. Холбооны газрын даргын 1988 оны 7 сарын 19-ны өдрийн 115-н тоот тушаалаар, 04. 1988 оны 12 сарын 01. Хот хоорондын тасагт үндсэн залгагчаар томилон ажиллуулав. Холбооны газрын даргын 1988 оны 11 сарын 25-ны өдрийн 215 дугаар тушаалаар, 04. 1992 оны 10 сарын 26. Хот хоорондын тасагт залгагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Холбооны газрын даргын 1992 оны 10 сарын 17-ны өдрийн 129 дүгээр тушаалаар, 05. 1993 оны 1 сарын 14. МУИС-д хичээлийн 1 дүгээр байрны үйлчлэгчээр авч ажиллуулав. МУИС-ийн захирлын 1993 оны 1 сарын 18-ны өдрийн 31 тоот тушаалаар, 06. 1995 оны 3 сарын 01. Чиглэлийн ажлаас чөлөөлөв. Ректорын 1995 оны 3 сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаал гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-7 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ...Тушаах нь: Хоёр. Залгагч Б.О групптэй хугацаанд ажиллаж байгаа Б.Н ийг 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс залгагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Б.Н ийг залгагчаар түр ажиллуулсугай. гэх бичилттэй 115 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 10 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай Ажилд авах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 11 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ...Тушаах нь: 1.Хот хоорондын тасгийн залгагч Б.Н , хатгалын холбооны салбарын залгагч Н.Отгончимэг нар, яриа саатуулж, үйлчилгээний чанарын гологдол гаргасан тул акт 2-г үндэслэн арга хэмжээг авсугай... гэх бичилттэй 47 дугаартай Чанарын гологдол арга хэмжээ авах тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 12 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 2. Техник үйлчилгээний тасгийн залгагч Б.Н ийг өөрийн хүсэлтээр 10 дугаар сарын 26-наас ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй 129 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 13 дугаар тал),
Монгол Улсын Үндэсний Их сургуулийн захирлын 1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ...Тушаах нь: 7.Хичээлийн 1 дүгээр байранд үйлчлэгчээр Б.Н овогтой Б.Н ийг 1993 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс ажиллуулж хөдөлмөрийн хөлсний сүлжээний А-1-1-ээр сар бүр 2300 төгрөгийн цалин олгосугай. гэх бичилттэй 31 дугаартай Ажилд түр томилох, чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 14 дүгээр тал),
Монгол Улсын Үндэсний Их сургуулийн захирлын 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ...Тушаах нь: 10.Хичээлийн 1 дүгээр байрны үйлчлэгч Б.Н д 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цалинг хөдөлмөрийн хөлсний сүлжээний А-1-3-аар 7800 төгрөгөөр шинэчлэн тогтоож мөн хугацаанаас олгосугай. гэх бичилттэй 476 дугаартай Ажилд томилох, цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 15-16 дугаар тал),
Холбооны газрын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1990 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Б.Н танд 1990 оны ажлаар Гүйцэж түрүүлэгч сэдэвт социалист уралдаанд 1 байр эзэлсэнд талархаж дурсгалын баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж, танд эрүүл энх аз жаргал, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе гэх бичилттэй Баярын бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 89 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Ц 1989 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хүндэт нөхөр Б.Н танд ЗХЖШ-ын төлөвлөгөөний дагуу явагдсан дайчилгааны сургуульд онц идэвхи зүтгэл, ур бүтээл гарган үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэнд талархаж үнэ бүхий зүйл, талархлын хуудсаар сайшаан шагнав. Танд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэх бичилттэй Талархалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 90 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн **** хаягийн хуудасны маягтын хуулбар, ХААТР-21 (А) маягтын хуулбар, нэхэмжлэгчийн овог, нэр гэх хэсэгт Б.Н , ажилладаг гэх хэсэгт Холбооны газар, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Холбооны залгагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн, бүртгэгчийн нэр гэх хэсэгт Б, он, сар, өдөр гэх хэсэгт 1988-9-17 гэх бичвэртэй ХААТР-1 /А/ маягтын хуулбар (хх-ийн 83-86, 115-119 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд Б.Н ийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын Хот хоорондын тасагт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Н нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулаагүй талаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б.Н (******) нь 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй болно. гэх бичилттэй №78 дугаартай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан болно. (хх-ийн 87 дугаар тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* дугаартай, 1988 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Холбооны сургалтын төвөөс Б.Н гийн Б.Н нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн РЭ701103102 дугаартай, Онгод Б.Н (******) мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О Б.Н (******)-ийн Хөвсгөл аймгийн Холбооны газрын Хот хоорондын тасагт 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл залгагчаар, Монгол Улсын Үндэсний их сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд 1993 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ