Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2025/00168

 

       2025         06         16                                         157/ШШ2025/00168

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ухот, Сү дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж-00 М цогцолборт байрлах "М ББСБ"ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 4 дүгээр баг У 00 тоотод оршин суух,Б-ийн Э /-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 1,484,542 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад                                    

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Эаас үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 409,154 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,388 төгрөг, нийт 1,484,542 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...М ББСБ-аас 1,484,542 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Иймд 2025 оны 7 дугаар сарын 05-нд тус зээлийг бүрэн төлж барагдуулах болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,484,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар  шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...1,484,542 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2025 оны 7 дугаар сарын 05-нд тус зээлийг бүрэн төлж барагдуулах болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Эын нэхэмжлэлийн шаардлага болох 1,484,542 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,703 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 38,703 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 19,351.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 19,351.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эт холбогдох 1,484,542 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,703 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 19,351.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 19,351.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "М ББСБ"ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ