| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06559/И |
| Дугаар | 191/ШШ2025/04321 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04321
| 2025 05 14 | 191/ШШ2025/04321 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-т холбогдох,
9,094,450 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 101,599,191.29 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов..
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хувиараа хүнсний бүтээгдэхүүний лангуу ажиллуулж байсан бөгөөд бараа эргэлтээ сайжруулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд хариуцагч Ч.*******аас нийт 17 удаагийн гүйлгээгээр 125,600,000 төгрөгийг нэг хоногийн 3.0 хувийн хүүтэйгээр, аман хэлцлийн үндсэн дээр зээлж авч байсан болно.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 77 удаагийн гүйлгээгээр 163,986,450 төгрөгийг хариуцагч Ч.*******т төлсөн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно, гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид бүртгэл гэх/-д бүрттгэж, гэрчилгээ олгоно гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Зээлийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтооосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна гэж тус тус заажээ.
Хариуцагч Ч.******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаагүй, албан ёсоор бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байна.
Өмнө дурдсан хуулиудын холбогдох заалтыг харвал нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч Ч.******* нар нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд хоногийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлэх тухай зөвхөн амаар тохиролцсон учир хүүгүйгээр мөнгө зээлсэн гэж тооцогдоно.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.*******аас 125,600,000 төгрөг зээлж авснаас 163,986,450 төгрөг төлсөн бөгөөд хуулийн холбогдох заалтыг үндэслэн тооцоолол хийвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 38,386,450 төгрөг илүү төлсөн байна.
Хариуцагч Ч.******* нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байж асар өндөр хүүтэй буюу хоногийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж, зээлийн төлбөрийг төлөхийн тулд нэхэмжлэгч Ц.******* нь өөрт байдаг хамаг эд хөрөнгөө зарж, бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж хохироод байгаа учир хууль бусаар илүү төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулж авахаар шүүхэд хандаж байна.
Хариуцагч тал нэхэмжлэгч талын төлсөн дүнг зөрөөтэй гэж хэлж байна. Энэ нотлох баримт шинжлэн суд судлах явцад энэ энэ зөрөө байх болов уу гэж бодож байна. Хэрэгт гүйлгээнийхээ бүх хуулгануудыг хавсаргаад өгчихсөн учраас 167,694,450 төгрөг төлсөн. Хариуцагч нь өөрийгөө хүүтэй мөнгө зээлсэн гэж яриад байна. Зээлийн гэрээ байгуулсан гэж үзээд байна. Зээлийн гэрээ үнэхээр 158,600,000 төгрөгийнхөө хэмжээнд бүгдэд нь зээлийн гэрээ байгуулагдаагүй. Хариуцагчийн гаргаж өгсөн 3 удаагийн зээлийн гэрээ гэсэн бичгийн нотлох баримт байдаг. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийнх нь зээлийн гэрээ 7,000,000 төгрөг гэж биччихээд ард нь нэмэх нь 3,000,000 төгрөг гэж биччихсэн. Үүнийг 7,000,000 төгрөгөөр байгуулагдсан гэж үзэж байна. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээллээ гэсэн нэг гэрээ байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг зээлсэн. Нотлох баримтаас харахад нийтдээ 64,000,000 төгрөгийн дүн бүхий 3 зээлийн гэрээ байдаг. 158,600,000 төгрөгөөс 64,000,000 төгрөгийг нь зээлийн бичгийн гэрээтэй бусад нь зээлийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 282.3-т зааснаар зээлийн гэрээ бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй хүү авах эрхээ алдана гэсэн хуулийн зохицуулалт байтал бусад 90,000,000 төгрөгийн зээлд хүү нэхээд байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээг нэхэмжлэгч Ц.******* надад ийм гэрээ байгаад байгаа дурдаагүй. Хариуцагчийг нотлох баримт гаргаад ирсний дараа Ц.*******т танилцуулсан. Миний гарын үсэг зурсан гэрээ мөн байна гэсэн.
Нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийтдээ 78 удаагийн гүйлгээгээр 167,694,450 төгрөгийг хариуцагч Ч.*******т төлсөн байдаг. 17 удаагийн гүйлгээ нь 20 удаагийн гүйлгээ болсон. Нэхэмжлэлийн шаардлагын дүн өөрчлөгдсөн нь нэхэмжлэгч Ц.******* төлсөн болон хүлээн авсан мөнгөн дүнгээ дансныхаа хуулгыг дутуу үзсэнээс болоод авсан мөнгөө багаар тодруулсан байсныгаа нэмэгдүүлээд нэхэмжлэлийн шаардлага 9,094,450 төгрөг болж байна. Хариуцагч Ч.******* Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 4-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дээр бүртгүүлээгүй, мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээд биш тул мөнгө хүүлэх эрхгүй гэж үзсэн. Иймд Ц.*******ээс илүү төлсөн төлөлт бол үндсэн зээлийн илүү төлөлт гэж харагдаж байгаа учраас 9,094,450 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.
Нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тал дээр гэрээ байгуулсан үйл баримт дээр гарын үсэг нь үнэн зөв учраас 69,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 гэрээн дээр гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч болох юм. Харин зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зээлийн хүү нь 1 өдрийн 3 хувь юм. Түүнийгээ баталгаажуулаад хойд талд нь 3 хувь буюу 210,000 төгрөг гэж тавьсан нь 7,000,000 төгрөгийн 3 хувь нь 210,000 төгрөг мөн гэдгийг нотолж байна. Зээлийн хугацаанд 10 хоног. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг бариад хариуцагч нь байнга ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг явуулах ёстой гэж мэтгэлцээнээ хийж байгаа юм. 3 гэрээг ч гэсэн бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр Иргэний хуулийн 282.3-т заасны дагуу бичиг хэлбэрээр байгуулагдсан нь үнэн боловчиг Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зохицуулах хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан байнга ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол улсын иргэн эрхэлж болно гэж заасан энэ заалтын дагуу тус этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш учраас 3 зээлийн гэрээ байгуулагдсан боловчиг хүү авах эрхгүй юм. Хэрэв тус 3 гэрээ хүчин төгөлдөр, 3 гэрээний дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, зохигчийн харилцаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуульд хамаарахгүй гэж шүүхээс үзэхээр бол манай зүгээс зээлийн хүүгийн 3 хувийг багасгах ёстой. Зээлдэгчийн эрх ашигт ноцтойгоор хохирол учруулсан эдийн засгийн хувьд маш хүнд дарамтад оруулсан ер нь хорвоо ертөнц дээр байж болохооргүйгээр ийм хувь хэмжээ байгаа учраас үүнийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл гэж бодлогын зөвлөлөөс гаргасан 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор сарын 4,5 хувийн хүүгээр тооцно гэсэн хүүгээр тооцох ёстой гэсэн ийм байр суурьтай байна. Хариуцагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш учраас хүү нэхэх эрхгүй тул авсан мөнгөнөөсөө 9,094,450 төгрөг илүү төлсөн зөрүүгээ авна. Хавсаргаж өгсөн дансны хуулга дээр гүйлгээний утга дээр дандаа нэхэмжлэгч Ц.*******ийн утасны дугаар байгаа болохоос биш зээлийн хүү, хүү төлөв гэдэг нэг ч баримт байхгүй. Бид бичгийн хэлцэлгүйгээр хүү төлчихөөд дараа нь хүүгээ буцааж авах гэсэн явдал биш юм. Бид хүү төлөөгүй юм. Гүйлгээний утга дээр хүү гэж бичээгүй зөвхөн нэхэмжлэгчийн утасны дугаар байгаагаар нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж харж байна. гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зээлийн аман хэлцлийн илүү төлөлт болох 38,386,450 төгрөгийг хариуцагч Ч.*******аас гаргуулахаар шаарджээ. Ингэхдээ тэрээр 125,600 төгрөг зээлсэн, 163,986,450 төгрөг буцаан төлсөн, аман хэлцэл байгуулсан мэтээр үндэслэлгүй, худал тайлбар өгсөн байна.
Тодруулбал, зохигчид Зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд түүний дагуу нэхэмжлэгч нь хүү төлсөн, мөн тэрээр 125,600,000 төгрөг бус 158,600,000 төгрөгийг хариуцагчаас зээлж авсан ба эдгээр нь баримтаар нотлогдоно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн хүлээн зөвшөөрч төлсөн хүүг үгүйсгэх буюу буцаан шаардах эрхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг нь зээлийн гэрээг байгуулахад тавигдах хэлбэрийн тусгай шаардлагыг зохицуулсан бөгөөд зээлдүүлэгчийн хүү шаардах эрх буюу хариу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байх үр дагаврыг зохицуулсан ойлголт юм. Хуулий н энэ хэм хэмжээг Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн №01 дүгээр Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжөөр тодорхой болгож, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хэдий нь тогтоосон. Тухайлбал, тус зөвлөмжийн 2а /Бусад зээлийн гэрээний талаар :/-д Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.3 дахь хэсэг нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай байна гэж, мөн 2б-д нэхэмжлэгчид зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно хэмээн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас тодорхой тайлбарласан байдаг.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ч.*******ыг байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээд мэтээр тайлбарладаг. Гэвч хариуцагч нь ганцхан нэхэмжлэгчид тус болох зорилгоор, сайхан сэтгэл, хүн ёсны үүднээс харилцан тохиролцож, гуйх бүрт нь шилжүүлснээр нийтдээ 158,600,000 төгрөг шилжүүлсэн байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарах учиргүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу Ц.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулж, нийт 158,600,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Тодруулбал, зээлдүүлэгч Ч.******* нь зээлдэгч Ц.*******т дээрх мөнгөн хөрөнгийг дараах байдлаар зээлдүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. Үүнд:
Хүснэгт -1
| № | Зээлсэн мөнгөн дүн | Огноо | Шилжүүлсэн данс | Хүлээн авсан данс | Гүйлгээний утга |
| 2 | 5,000,000 | 2024.08.16 | Ч.*******ын Хаан банкны тоот данс | Ц.*******ийн М банкны тоот данс |
|
| 3 | 2,000,000 | ||||
| 4 | 3,000,000 | ||||
| 5 | 5,000,000 | 2024.08.27 | |||
| 6 | 2,000,000 | ||||
| 7 | 8,000,000 | 2024.08.30 | |||
| 8 | 12,000,000 | 2024.09.03 | |||
| 9 | 5,000,000 | 2024.09.07 | |||
| 10 | 5,000,000 | ||||
| 11 | 3,600,000 | 2024.09.07 | Ц.*******ийн богд банкны тоот данс |
| |
| 12 | 20,000,000 | 2024.09.10 | Ц.*******ийн М банкны тоот данс |
| |
| 13 | 8,000,000 | 2024.09.11 | Ц.*******ийн богд банкны тоот данс |
| |
| 14 | 11,500,000 | 2024.09.13 | Ц.*******ийн М банкны тоот данс |
| |
| 15 | 20,000,000 | 2024.09.15 | Ц.*******ийн Хаан банкны тоот данс |
| |
| 16 | 8,000,000 | 2024.09.17 | Ц.*******ийн М банкны тоот данс |
| |
| 17 | 25,000,000 | 2024.09.18 | Ч.*******ын хаан банкны тоот данс тоот дансанд шилжүүлсэн. | Ц.*******ийн М банкны тоот данс |
|
| 18 | 4,000,000 | 2024.09.20 |
| ||
| 19 | 4,000,000 | ||||
| 20 | 4,000,000 | 2024.10.20 | Ч.*******ын Мбанкны 8 тоот данс | *******аас илгээв. | |
| 21 | 3,500,000 | 2024.10.20 | Ч.*******ын Мбанкны тоот данс | *******аас илгээв. | |
| нийт | 158,600,000 | ||||
2. Зохигчдын хооронд анх 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Талууд гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон. Үүнд:
Хүснэгт -2
Зээлийн гэрээний төлбөр, хүүгийн тооцоо
| № |
Огноо | Үндсэн зээл | Өдөрт төлөх хүү | Хүүгийн төлбөр | |||
| Зээлсэн мөнгө | Зээлийн төлөлт | Хувь | Дүн | Төлөх хүү | Төлсөн хүү | ||
| 1 | 2024.08.16-2024.08.26 | 10,000,000 | 10,000,000 | 3% | 300,000 | 3,000,000 | 3,000,000 |
| 10 хоног | |||||||
| Зөрүү | - | - | Зөрүү | - | - | ||
3. Мөн зохигчид 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай 7,000,000 төгрөгийг зээлэхээр дахин зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээний хугацаанд зээлдэгч нь нэмэлтээр 2 удаа тус гэрээтэй адил нөхцөлөөр зээл авсан байна.
Хүснэгт - 3 Бичгээр байгуулсан зээлийн гэрээ болон нэмэлтээр байгуулсан аман зээлийн гэрээний нийт төлбөр, хүүгийн тооцоо
|
№ |
Огноо | Үндсэн зээл | Өдөрт төлөх хүү | Хүүгийн төлбөр | |||
| Зээлсэн мөнгө | Зээлийн төлөлт | Хувь | Дүн | Төлөх хүү | Төлсөн хүү | ||
| 1 | 2024.08.27-2024.09.05 | 7,000,000 | 7,000,000 | 3% | 210,000 | 2,100,000 | 2,100,000 |
| 10 хоног | |||||||
| 2 | 2024.08.30-2024.09.02 | 8,000,000 | 8,000,000 | 3% | 240,000 | 960,000 | 960,000 |
| 3 хоног | |||||||
| 3 | 2024.09.03-2024.09.05 | 12,000,000 | - | 3% | 570,000 | 1,080,000 | 1,080,000 |
| 3 хоног | |||||||
| Нийт зээл | 27,000,000 | 15,000,000 | Нийт хүү | 4,140,000 | 4,140,000 | ||
| Зөрүү | 12,000,000 | Зөрүү | - | ||||
4. Зээлдэгчийн хүсэлтээр талуудын хооронд өмнө бичгээр байгуулагдсан гэрээтэй адил нөхцөлөөр 12 удаа аман зээлийн гэрээг байгуулж байсан. Талуудын дансны хуулгаар тогтоогдож байна. Зээлдүүлэгчийн зээл олгосон байдал:
2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 12,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13,600,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 8,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 11,500,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг;
2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 8,000,000 төгрөг;
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7,500,000 төгрөг;
Дээрх аман зээлийн гэрээнүүдээс дараах гэрээнүүдийн зээлийн төлбөр, хүүгийн тооцоо бүрэн дууссан байна. Үүнд:
Хүснэгт-4 Талуудын хооронд байгуулагдсан зарим/аман/ зээлийн гэрээний зээл болон хүүгийн тооцоо
|
№ |
Огноо | Үндсэн зээл | Өдөрт төлөх хүү | Хүүгийн төлбөр | |||
| Зээлсэн мөнгө | Зээлийн төлөлт | Хувь | Дүн | Төлөх хүү | Төлсөн хүү | ||
| 1 | 2024.09.11 | 8,000,000 | 8,000,000 | 3% | 240,000 | 240,000 | 240,000 |
| 1 хоног | |||||||
| 2 | 2024.09.13 | 11,500,000 | 11,500,000 | 3% | 345,000 | 345,000 | 345,000 |
| 1 хоног | |||||||
| 3 | 2024.09.17 | 8,000,000 | 8,000,000 | 3% | 240,000 | 240,000 | 240,000 |
| 1 хоног | |||||||
| Нийт зээл | 27,500,000 | 27,500,000 | Нийт хүү | 825,000 | 825,000 | ||
| Зөрүү | - | Зөрүү | - | ||||
5. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 12,000,000 төгрөгийн аман зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэн бичгээр байгуулсан гэрээтэй адил нөхцөлөөр хүү тооцохоор талууд тохиролцсон.
Хүснэгт-5 Талуудын хооронд байгуулагдсан/аман/ зээлийн гэрээний тооцоо
| № | Огноо | Үндсэн зээл | Өдөрт төлөх хүү | Хүүгийн төлбөр | |||
| Зээлсэн мөнгө | Зээлийн төлөлт | хувь | дүн | Төлөх хүү | Төлсөн хүү | ||
| 1 | 2024.09.06 | 12,000,000 |
| 3% | 360,000 | 360,000 | 360,000 |
|
| |||||||
| 2 | 2024.09.07-2024.09.09 | 13,600,000 | 5,316,000 | 3% | 768,000 | 2,304,000 | 2,304,000 |
|
| |||||||
| 3 | 2024.09.10 | 20,000,000 | 5,871,480 | 3% | 1,208,520 | 1,208,520 | 1,208,520 |
|
| |||||||
| 2024.09.11-2024.09.14 |
|
| 3% | 1,032,375 | 4,129,502.40 | 4,129,502.40 | |
|
| |||||||
| 4 | 2024.09.15 | 20,000,000 | 9,338,122 | 3% | 1,632,375.60 | 1,632,375.60 | 1,632,375.60 |
|
| |||||||
| 2024.09.16-2024.09.17 |
|
| 3% | 1,352,231. 94
| 2,704,463.88 | 2,400,000 | |
|
| |||||||
| 5 | 2024.09.18-2024.09.30 | 25,000,000 |
| 3% | 2,102,231. 94
| 27,329,015.22 | 20,750,000 |
|
| |||||||
| 6 | 2024.09.20-2024.09.26 | 8,000,000 | 8,000,000 | 3% | 240,000 | 1,680,000 | - |
|
| |||||||
| Нийт зээл | 98,600,000 | 28,525,602 | Нийт зээл | 41,347,878 | 32,784,398 | ||
| Зөрүү | 70,074,398 | Зөрүү | 8,563,001 | ||||
6. Зэлдэгч Ц.******* нь зээлийн төлбөр болон хүүг хугацаанд нь тогтмол төлж чадахгүй байсан хэдий ч зээлдэгчийн хувийн нөхцөл байдал, учир шалтгааныг харгалзан зээлдүүлэгч Ч.******* нь зээлдэгчид итгэж найдан удаа дараа уян хатан хандаж, аман зээлийн гэрээг байгуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлийн хэмжээг нэмэгдүүлсээр зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлж чадахгүй байсан учир 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 70,074,398 төгрөг, төлөгдөөгүй хүү 8,563,001 төгрөг, нийт 78,637,399 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээс 50,000,000 төгрөгт 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд, өдрийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс зөрүү 28,637,399 төгрөгт хүү тооцохгүй, шууд төлөх боломжийг зээлдэгчид олгосон.
Хүснэгт-6 Зээлийн гэрээний хүүгийн тооцоолол/эцсийн тооцоо/
| № | Огноо | Үндсэн зээл | Өдөрт төлөх хүү | Хүүгийн төлбөр | |||
| Зээлсэн мөнгө | Зээлийн төлөлт | Хувь | Дүн | Төлөх хүү | Төлсөн хүү | ||
| 1 | 2024.09.30 | 50,000,000 | - | 3% | 1,500,000 | 3,000,000 | - |
| 2 хоног | |||||||
| 2 | 2024.10.02-2024.10.14 | 7,500,000 | - | 3% | 1,725,000 | 22,425,000 | 23,711,450 |
| 13 хоног | |||||||
| Нийт зээл | 57,500,000 | - | Нийт хүү | 25,425,000 |
| ||
| зөрүү |
| 1,713,550 | |||||
| 3 | 2024.10.15-2024.10.25 | 57,500,000 | 16,786,450 | Хүүгийн үлдэгдэл | 1,713,550 | 1,713,550 | |
| Зөрүү | 40,713,550 | Нийт хүү | 25,425,000 | 25,425,000 | |||
| Зөрүү |
| ||||||
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийт 18,500,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хүүгийн үлдэгдэл 1,713,550 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16,786,450 төгрөгийг үндсэн зээлээс хасан тооцно.
Ийнхүү нийт зээлийн үлдэгдэл болох 69,350,949 төгрөг, зээлийн гэрээний 6.2-т заасны дагуу 0,5 хувийн алданги 32,248,191.29 төгрөг, нийт 101,599,191.29 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу нийт 158,600,000 төгрөгийн зээл авснаас зээлийн төлбөрт 97,812,052 төгрөгийг, зээлийн хүүд 66,174,398 төгрөгийг нийт 163,986,450 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь миний итгэлийг алдаж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд зээлсэн мөнгө буцаан өгөлгүй намайг хохироосоор байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******ээс зээлийн үлдэгдэл 69,350,949 төгрөг, алданги 32,248,191.29 төгрөг, нийт 101,599,191.29 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******ээс гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Ч.*******ын өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжээд давхардуулахгүй байдлаар дараах тайлбарыг өгье. Нэхэмжлэгч хэлэхдээ 78 удаагийн гүйлгээгээр илүү төлөлт хийсэн, будилсан, авсан, өгснөө тооцоогүй, техникийн алдаа гаргасан байна гэж хэлдэг. 9,000,000 төгрөгийн зөрөө илүү төлсөн гэж тайлбарладаг. Ямар мөнгөтэй хүн 9,000,000 төгрөг илүү төлдөг вэ? гэж нэг логик үүсэж байгаа юм. 9,000,000 төгрөг дээр будилах бодит байдал байхгүй. Ядарсан хүн 9,000,000 төгрөгийг илүү төлдөг юм уу? 167,000,000 төгрөг төлсөн гэдгийг нотлох баримт шинжлэн судлахад 09 дүгээр сарын 07, 08-ны гүйлгээг тооцоолол бодоод нийтдээ 163,000,000 төгрөг илүү төлсөн. 3,700,000 төгрөгийн зөрүү талуудын хооронд үүсээд байна гэхэд зөрүүг гаргаж хэлсэнгүй. Сүүлд гаргаж өгсөн дансны М банкны дансны гүйлгээгээр орлого, зарлага манайх руу орсон буюу зээл төлсөн гэдэг тэр баримтууд бүгд байгаа. 2, 3 удаа нэмж бодоход 163,000,000 төгрөг болж байна. Илүү төлсөн нь 5,300,000 төгрөг байдаг. Хэрвээ шүүх тэгж шийдвэл хүүг 4,5 хувь болгож өгнө үү гэдэг практик байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудалд захиалга өгөөд байна уу? эсхүл шүүхийн шийдвэр, эрх хэмжээг заагаад байгаа юм уу? ийм байдлаар мэтгэлцмээргүй байна. Байнга болон бичгээр үйлдээгүй гэдгийг дурдсан. 20 удаагийн гүйлгээгээр манайх зээл өгсөн байгаа. 20 удаа харилцаа үүсэж дуусаад байгаа юм. Энэ асуудлыг бид нар шийдэхгүй. Гэтэл манай зээлийн гэрээний харилцааны үнийн дүн 17 удаагийн гүйлгээ 125,000,000 төгрөг, амаараа 158,000,000 төгрөг дээр маргаагүй. 158,000,000 төгрөгийг нэг харилцаа гэдгийг нотлохын тулд нэг удаа гүйлгээ хийх ёстой байсан юм уу? тийм боломж байхгүй. Өмнө нь өгснөө базаад 3 дахь гэрээг хийсэн гэдэг дээр нэхэмжлэгч маргаагүй. Хүнд мөнгө зээлж болохгүй гэх байдлаар хуулийг хэт явцууруулж өөртөө үндэслэлгүйгээр ашигтайгаар эргүүлж болохгүй. Хуурай ах дүү, төрсөн ах дүү биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааг та ч мэдэхгүй, би ч мэдэхгүй. Гэхдээ яаж итгээд 100,000,000 гаруй төгрөг зээлүүлж байгаа юм. Үүндээр итгэлцэл, хүнлэг сэтгэл яригдана. Үнэхээр мөнгө хүүлэгч байсан бол ч надад хэлэх үг алга л байна. Хэрвээ мөнгө хүүлэгч юм бол зээлээ төлж чадахгүйг нь мэдсээр байж өндөр хүүтэй зээл өгсөн гэж яриад байна. Зээлийг нь төлөхгүй байх гэдэг санаа сэдэл нь анхнаасаа байсан юм байна. Та мөнгө хүүлэгч гэж хэлсэн тэгвэл Ц.******* залилагч юм уу? ийм байдлаар хүн зээлж авсан юм уу, өнөөдрийг хүртэл хэчнээн сар жил болж байна. Мөнгөн зээлийн хуулийн концепцыг ойлгож байна. Гэхдээ иргэд хоорондын хуулиар хориглоогүй буюу нээлттэй харилцааг базаж, хумиад байх юм бол хууль зүйн буруу жишиг рүү хүрнэ. Мөнгө хүүлдэггүй гэдгээ нотол гэх юм. Иргэний процессын хуулиар нотлох үүрэг нь хэнд байгаа юм, мөнгө хүүлдэггүйтэй холбоотой харин та мөнгө хүүлдэг гэж хэлж байгаа бол мөнгө хүүлэгч гэж байгаа бол түүнийгээ та нотлох ёстой. Иргэний хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн иргэний асуудал яригдаад байх шиг байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3.1-т байнга ашиг олох зорилгоор гэдэг 2 шинж байгаа. Байнга гэдгийг нотолж чадахгүй байгаа. Иргэний хууль тогтоомжийг судлахад иргэний эрх зүй тал дээр байнга гэдэг үгийг Улсын дээд шүүхийн иргэний танхим эсхүл Мөнгөн зээлийн хууль Иргэний хуулиар зохицуулж тайлбарлаагүй юм байна. Иргэний хуулийн 3.3-т зааснаар Монгол улсын үндсэн хууль энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилгүй тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй сүүлд батлагдсан хуулийн заалтыг хэрэглэнэ гэдэг. Байнга гэдэг ойлголт хэрэглээнд 3 ба түүнээс дээшлээд тогтчихсон. Улсын дээд шүүхийн 2020 оны зөвлөмжийн 2в шаардах эрхгүй гэж байгаа юм. Гэрээгээр 64,000,000 төгрөг, амаар 90,000,000 төгрөг байсан гэж яриад байна. Тэрэнтэйгээ холбоотой гомдол гаргасан зүйл байна уу? гомдол гаргаагүй байж өнөөдөр Ц.******* Ч.******* гэдэг хүний хооронд ярьсан тохирсныг худал гуйвуулж тайлбарлах байдлаар ярьж нотолж чадаагүй гэдгийг нь харуулах гээд байгаа юм. Байнга ашиг олж байгаа учраас алданги төлөхгүй гэж яриад байгаа юм. Анз нь Иргэний хуулийн ерөнхий ангид заасан буюу үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах арга буюу тусдаа ойлголт юм. Байнга ашиг олж байгаа юм чинь алдангийг нь зөвшөөрөхгүй гэж хэлсэн, бүртгэлгүй этгээд учраас алдангийг нь зөвшөөрөхгүй гэж 2 үндэслэлээр хэлсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд бүртгүүлээгүй бол анз авах эрхгүй юм уу? бүртгэлтэй байвал анз авах эрхтэй юм уу? тийм зүйл байхгүй. Бичгээр байгуулсан 3 гэрээний үүрэг биелэгдсэн учраас анз төлөхгүй гэдэг өнцөг гаргасан. Өмнөх зээлийн төлөлтөө аваагүй байж бичгийн зээлийн төлөлт төлөгдсөн гээд 10 хоногийн өмнөх зээл нь төлөгдөөгүй байхад өчигдрийн зээлийн төлөлтөө урьдчилж авдаг хүн байх уу? өмнөх зээлээ аваагүй байж бичиг зээлийн гэрээгээ үгүйсгэх зээл төлөгч байхгүй. 3 гэрээний үүрэг биелэгдээд дуусчихсан юм бол түүнтэй холбоотой нотлох баримт байна уу? Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Ч.******* мөнгө шилжүүлсэн. Тухайн гэрээ байгуулагдсан өдөр 7,000,000 төгрөг дээр нэмдэг нь 3,000,000 төгрөг гэж тухайн өдөр шилжүүлсэн байна. Зөвшөөрөхгүй гэдэг үндэслэл байхгүй. Мөнгө шилжүүлсэн гүйлгээ болгон тус бүрдээ харилцаа гэж ойлгож болохгүй. 20 удаагийн гүйлгээг 20 зээлийн гэрээ гэж ойлгож болохгүй. 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтойгоор тогтоогдсон түүний хүсэлтээр буюу зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хэрвээ та үнэхээр хүсэж байгаа бол бичээд өгөх ёстой байсан. Бичиж өгөөгүй сүүлд нь шүүх тэгвэл, ингэвэл гэдэг байдлаар амаар хүсэлт гаргаж, хүүг багасгаж өгөөч гэж ойлгохгүй, нэгэнт төлөгдсөн зээлийн хүүг багасгах эрх хэмжээ хууль болон шүүхэд байхгүй гэдэг үндэслэлээр тэр үндэслэл хүчингүй юм. Байнга гэдэг үгэн дээр бид маргаж байгаа. Байнга гэдгийг бурхны хүү Баярбаатарын зөрчлийн хэргийг ярьсан. Хэл шинжлэлийн ухаанд бид нар хууль хэрэглээг заахгүй. 3 болон түүнээс дээш л гэж ойлгоно. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хуульд заасан анзын гэрээ бичгээр байгуулагдсан байна. Үндсэн нэхэмжлэл дээр хангалттай няцаалт хийсэн учраас үндсэн нэхэмжлэлээр хангагдахгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 1 ширхэг ч хүү шаардаагүй мөн дээрээс нь анзын гэрээ бичгээр байгуулагдсан учраас тэр хугацааны дотор сөрөг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд алданги шаардсан. Энэ алданги бүхэлдээ хангагдана. Алдангийн хэмжээ 50 хувьд хүрээгүй байсан учраас өнөөдрийг хүртэл алдангиа нэмэгдүүлнэ мөн дээрээс нь 3 гэрээний сүүлээс хугацаа тооцсон. Эхний 2 гэрээнээс хугацаа тооцоод, шаардаж болох боломж байсан ч бодоогүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан Ц.*******ийн эзэмшлийн Хаан банкин дах дугаар Депозит дансны хуулга/1 хх 5-7/, Ц.*******ийн эзэмшлийн Богд банкин дах дугаар дансны 2024.09.07-2024.09.11-ний өдөр хүртэлх хуулга, Ч.*******ын зээлийн түүвэр хийсэн тодотгол,
Хариуцагч талын баримтаар гаргасан Ч.*******ын эзэмшлийн Хаан банкин дах дугаар дансны 2024.08.16-2024.10.16-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.*******ын эзэмшлийн Хаан банкин дах дугаартай дансны 2024.08.16-2024.10.16-ны өдөр хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ч.*******ын эзэмшлийн М Банкин дах дугаар дансны 2024.08.16-2024.10.16-ны өдөр хүртэлх хуулга, Ч.*******ын эзэмшлийн М Банкин дах 8 дугаар дансны 2024.08.16-2024.10.16-ны өдөр хүртэлх хуулга, Ч.******* болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, Ч.******* болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, Ч.******* болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ч.*******т холбогдуулан илүү төлөлт 9,094,450/есөн сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Ч.******* нэхэмжлэгч Ц.*******т холбогдуулан зээлийн үлдэгдэл 69,350,949/жаран есөн сая гурван зуун тавин мянга есөн зуун дөчин ес/ төгрөг, алданги 32,248,191.29/гучин хоёр сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, нийт 101,599,191.29/нэг зуун нэг сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.******* нь ганцхан нэхэмжлэгчид тус болох зорилгоор, сайхан сэтгэл, хүн ёсны үүднээс харилцан тохиролцож, гуйх бүрд нь шилжүүлснээр нийтдээ 158,600,000 төгрөг шилжүүлсэн байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарах учиргүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Нэхэмжлэгч Ц.******* нь хүү төлөөгүй юм, гүйлгээний утга дээр хүү гэж бичээгүй зөвхөн нэхэмжлэгчийн утасны дугаар байгаагаар нотлогдоно, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас илүү төлөлтөд 38,386,450/гучин найман сая гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 29,292,000/хорин есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр багасгаж, нийт 9,094,450/38,386,450-29,292,000=9,094,450/ /есөн сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах талаар албан ёсоор бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй, хоногийн 3/гурав/ хувийн хүүтэй мөнгө зээлэх тухай зөвхөн амаар тохиролцсон учир хүүгүйгээр мөнгө зээлсэн гэж тооцогдоно гэж маргаж байна.
2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 5-ын 5.1.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 10,000,000/арван сая/ төгрөгийг 1/нэг/ өдрийн 3/гурав/ хувийн хүүтэй, 10/арав/ хоногийн хугацаатай шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ-ий үнийн дүн 7,000,000/долоон сая/ төгрөг гэж маргаж байх боловч уг Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1-т бичсэн бичвэрийн дагуу 7,000,000/долоон сая/ төгрөг дээр нэмж 3,000,000/гурван сая/ төгрөг олгож, уг гэрээгээр нийт 10,000,000/7,000,000+3,000,000=10,000,000/ /арван сая/ төгрөг олгосон болох нь Хаан банк ХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 5-ын 5.1.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000/долоон сая/ төгрөгийг 1/нэг/ өдрийн 3/гурав/ хувийн хүүтэй, 10/арав/ хоногийн хугацаатай шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-р тогтоогдож байна.
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 3-ын 3.1, 5-ын 5.1.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000/тавин сая/ төгрөгийг 1/нэг/ өдрийн 3/гурав/ хувийн хүүтэй, 15/арван тав/ хоногийн хугацаатай шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-р тогтоогдож байна.
2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-ий дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 50,000,000/тавин сая/ төгрөг нэг дор шилжүүлээгүй болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь өгсөн мөнгөө базаад хийсэн гэх тайлбар гаргаж, уг мөнгө өмнө нь олгогдсон байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар 50,000,000/тавин сая/ төгрөг шилжүүлэх Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчид 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дээрх 3/гурав/-н Зээлийн гэрээ-с өөр Зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан.
Хариуцагч нь бичгээр байгуулсан зээлийн гэрээ болон амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 21/хорин нэг/ удаагийн шилжүүлгээр нэхэмжлэгчид зээлд нийт 158,600,000/нэг зуун тавин найман сая зургаан зуун мянга/ төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк ХК, Богд банк ХК-д эзэмшиж байгаа дансны хуулга, хариуцагчийн Хаан банк ХК, М Банк ХК-д эзэмшиж байгаа дансны хуулгаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна., 3.3-т иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй. гэж заасан.
Хариуцагч тал нэхэмжлэгчид 1/нэг/ удаагийн үргэлжилсэн үйлдлээр, ашиг олох зорилгогүйгээр зээл олгосон гэж маргаж байна.
Хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болон 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, мөн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус тусдаа эрх, үүрэг үүсгэсэн, 1/нэг/ өдрийн 3/гурав/ хувийн хүү тооцсон Зээлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн тус үйлдлийг нэг удаагийн шинжтэй, ашиг олох зорилгогүй гэж үзэхгүй ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тус үйлдлийг байнга, ашиг зорилготой мөнгөн зээлийн үйл ажиллагаа гэж үзнэ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлд нийт 167,694,450/нэг зуун жаран долоон сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч зээлд 163,986,450/нэг зуун жаран гурван сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас олгосон зээлд нийт 167,694,450/нэг зуун жаран долоон сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн гэх тайлбарыг нотолж байгаа гэх М банк ХК-ийн дансны хуулгад данс эзэмшигчийн нэр, ямар хугацааг хамарсан болохыг тусгаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тус дансны хуулга нь үнэн зөв болох нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэгч нь зээлд нийт 167,694,450/нэг зуун жаран долоон сая зургаан зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, М банк ХК-д эзэмшиж байгаа дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хуулгаар хариуцагчийн нэхэмжлэгч нь зээлд нийт 163,986,450/нэг зуун жаран гурван сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн хүүд 3,000,000/гурван сая/ төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн хүүд 2,100,000/хоёр сая нэг зуун мянга/ төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-д заасан хүүд төлбөр төлөөгүй болох нь хариуцагчийн Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, М банк ХК-д эзэмшиж байгаа дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ий зээлийн хүүд нийт 5,100,000/3,000,000+2,100,000=5,100,000/ /таван сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хариуцагчийн Хаан банк ХК-д эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, М банк ХК-д эзэмшиж байгаа дансны 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ-ий дагуу зээлийн хүүд төлбөр төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь ... амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу ... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зээлд төлсөн төлбөрөөс хүүд нийт 66,174,398 /960,000+1,080,000+240,000+345,000+240,000+360,000+2,304,000+1,208,520+4,129,502.40+1,632,375.60+2,400,000+20,750,000+23,711,450+1,713,550=61,074,398, сөрөг нэхэмжлэл тусгасан дүн/ /жаран зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөг шилжүүлж авсан болох нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүд төлсөн гэх нийт 9,094,450/есөн сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-с өөр тухайлсан ямар зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөг хүүд төлсөн болохоо баримтаар нотлохгүй байна.
Хариуцагч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй талаар маргахгүй байх ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дах хэсэгт заасныг зөрчиж байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулсан байх тул хүү авах эрхээ алдсан байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон гэж заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй байна.
Хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ий хүүд нийт 5,100,000/таван сая нэг зуун мянга/ төгрөг тооцож авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 5,100,000/таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 3,994,450/9,094,450-5,100,000=3,994,450/ /гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрт 69,350,949/жаран есөн сая гурван зуун тавин мянга есөн зуун дөчин ес/ төгрөг, алдангид 32,248,191.29/гучин хоёр сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг, нийт 101,599,191.29/нэг зуун нэг сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч зээл болон зээлийн хүүд нийт 163,986,450/нэг зуун жаран гурван сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн гэжээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь хүү шаардах эрхээ алдсан байх тул хариуцагчийн нэхэмжлэгч нь зээлийн хүүд төлсөн гэх 66,174,398/жаран зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгөөс нэхэмжлэгч зээлийн хүүд төлсөн 5,100,000/таван сая нэг зуун мянга/ төгрөгийг хасаж үлдсэн 61,074,398/66,174,398-5,100,000=61,074,398/ /жаран нэгэн сая далан дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг үндсэн зээлд төлсөн гэж үзнэ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ тусгасан нэхэмжлэгч үндсэн зээлд төлсөн гэх 97,812,052/ерэн долоон сая найман зуун арван хоёр мянга тавин хоёр/ төгрөг дээр хүүд төлсөн гэх 61,074,398/жаран нэгэн сая далан дөрвөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг нэмж тооцоход нэхэмжлэгч нь үндсэн зээлд 158,886,450/97,812,052+61,074,398=158,886,450/ /нэг зуун тавин найман сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ болон амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан зээлийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийт 101,599,191.29/нэг зуун нэг сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******аас нийт 5,100,000/таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгон үлдсэн 3,994,450/гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******ын нэхэмжлэгч Ц.*******ээс нийт 101,599,191.29/нэг зуун нэг сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,883 төгрөгийг, хариуцагч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,945.96 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.*******аас нийт 5,100,000/таван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгон үлдсэн 3,994,450/гурван сая есөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.*******ын нэхэмжлэгч Ц.*******ээс нийт 101,599,191.29/нэг зуун нэг сая таван зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,883 төгрөгийг, хариуцагч Ч.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,945.96 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ