Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 157/ШШ2025/00174

 

        2025         06          17                                        157/ШШ2025/00174

  

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С талбай-02, С давхар тоот "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б Б 3-303 тоотод оршин суух, Д овогт Б-ийн У-т холбогдох

“1,168,685.92 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтэс шүүхийн ажилтан Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.У-с ЗГ2024031812107 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 945,498.75 төгрөг, үндсэн хүү 216,350.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,836.33 төгрөг, нийт 1,168,685.92 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би 350,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 838,242 төгрөгийг 6 дугаар сарын 25-ны өдөр төлнө. Маргахгүй.” гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “...ХариуцагчБ.У нь 350,000 төгрөгийг төлсөн байна. Одоо 838,242 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,168,685.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

ХариуцагчБ.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Би 350,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 838,242 төгрөгийг 6 дугаар сарын 25-ны өдөр төлнө. Маргахгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагчБ.Уийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,168,685.92 төгрөгөөс 350,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 838,242 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 32,598 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.У-с улсын тэмдэгтийн хураамжид 16,299 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 16,299 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.У-т холбогдох 1,168,685.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг төлсөн болохыг дурдаж, үлдэх 838,242 (найман зуун гучин найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийн шаардлагад хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,598 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.У-с улсын тэмдэгтийн хураамжид 16,299 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 16,299 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "Т ББСБ" ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч              Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ