Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

шүүгдэгч Э.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч, сантехникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өег ХХК-д грушик ажилтай байсан гэх, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 274 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 8 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Э.Г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000000067 дугаар 185/2018/0235/Э индекстэй хэргийг 2018 оны 3 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                   

     

Шүүгдэгч Э.Г 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” төвийн урд хохирогч Ж.Цэнд-Аюушийн 160.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Г  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Ж.Цэнд-Аюушийн 160.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйхыг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,             

 

Улсын яллагч хавтаст хэргээс: мөрдөн байцаалтад хохирогч Ж.Цэнд-Аюушийн: ...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн нөхөр Цогоогийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудалд явж байсан бөгөөд манай нөхөр эмийн сан ороод харин би ...Хаан банкны АТМ-с мөнгө авахаар очоод ...160.000 төгрөг дөнгөж аваад явж байхад нэг үл таних эрэгтэй хүн миний нэхий дээлний баруун талын халаас руу гараа хийгээд мөнгийг маань авах гэж оролдсон. ...тэр эрэгтэй ойролцоогоор 1 минут орчим зууралдсан бөгөөд би хүчрэхгүй байсаар 160.000 төгрөгөө алдаад зугтаалгачихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Цогоогийн: ...аптекаас гараад иртэл эхнэр маань нэг хүнтэй зууралдаад байсан. Тэгэхээр нь би очоод тэр залууг гартаа юмтай байсан учир нэг удаа өгзөг хэрэг рүү нь өшиглөх шиг болсон. ...эхнэрээсээ болсон асуудлыг асуутал АТМ-с авсан 160.000 төгрөгийг дээрэмдчихлээ гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28/,

мөрдөн байцаалтад гэрчээр Э.Гын: ...Хүсэл дэлгүүрийн урд ганцаараа явж байгаад нэг 50 орчим насны эмэгтэй хүн халаасандаа мөнгө хийж байгааг харсан. Тэгээд би тэр эгчийн араас нь очоод мөнгө хийсэн халаас руу нь гараа хийтэл тэр эгч мэдээ миний гарыг бариад авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

 

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхний лавлаа /хх-45/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-50/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-53/, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай магадлагаа, ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-68-69, 70-72/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-48/, эрэн сурвалжлалт зарлах /хх-54-55/, илтгэх хуудас /хх-58/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргийн 5, 34-35 дахь хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Галтын мэдүүлэг, хохирогч Ж.Цэнд-Аюуштай утсаар ярьсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжилснээр тогтоогдон нотлогдов.    

 

Шүүгдэгч Э.Гыг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ж.Цэнд-Аюушийн 160.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч Э.Г хөнгөн гэмт хэрэг үйлдэн гэм буруугаа хүлээн бусдад учруулсан 160.000 төгрөгний хохирлыг арилгасан, хохирогч гомдолгүй /хх-59/  гэх боловч түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулан нээлттэй хорих байгуулагад эдлүүлж, түүний 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв. Шүүгдэгч Э.Галтад холбогдох эрүүгийн 1809000000067 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.