2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04417

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/04417

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******нбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч П., С., Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* миний бие "******* *******" ХХК-д 2005 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд тус компанид 2005-2009 онд хөргөлтийн механик, 2009-2011 онд хөргөлтийн ахлах ажилтан, 2011-2013 онд төвлөрсөн засварын ахлах ажилтан, 2013-2014 онд сайтын засварын ахлах мэргэжилтэн, 2014-2015 онд баяжуулах үйлдвэрийн механик засварын ахлах мэргэжилтэн, 2015-2017 онд сэргээгдэх засварын ахлах мэргэжилтэн, баяжуулах үйлдвэр, засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2017-018 онд Ил уурхай, баяжуулах үйлдвэрийн засварын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, 2018 оноос Дэд бүтцийн хэлтэст механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд ажиллаж байсан.

Гэтэл "******* *******" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2020.08.20-ны өдрийн мэдэгдлээр П.******* намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №/ШШ/2022/ дугаар шийдвэр. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор П.******* намайг ******* Толгой" ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс, Механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган шилжүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох тухай шийдвэр гарсан.

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 17 өдрийн № дугаартай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүхээс дүгнэлт хийхдээ (шийдвэрийн 7 дугаар талд) Нэхэмжлэгч П.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч ******* Толгой ХХК-ийн Чөлөө олгох журам"-ын 16.3.3-т зааснаар Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл-ээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ гэж дүгнэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн дүгнэлтийг хийж ******* Толгой" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Миний өмгөөлөгчдийн зүгээс "******* Толгой" ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх, уулзалт зохион байгуулах зэрэг 3 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй. Иймд миний зүгээс шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсаны дагуу 2023 оны 01 сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй байна. Тодруулбал, "******* *******" ХХК нь шүүхийн шийдвэрт заасан үүргүүдээс зөвхөн нэгийг л биелүүлсэн буюу 2020 оны 08 сарын 20 өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг олгосон бусад хэсгийг биелүүлээгүй.

"******* *******" ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаартай тушаал гаргасан гэх боловч тухайн тушаалаар П.******* намайг ажилд буцаан томилоогүй. Харин ажлаас түр түдгэлзүүлэх тухай" мэдэгдлийг хүчингүй болгосон тухай дурдсан бөгөөд тушаалын 2 дахь хэсгээр "Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хангахаар тусад нь тушаал гарган шийдвэрлэнэ" гэж тусгасан байдаг. Одоог хүртэл ажилд буцаан томилсон тушаалыг тусад нь гаргана гэсэн боловч уг тушаалыг гаргаагүй байна.

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 17 өдрийн № дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн нэгдүгээр заалтаар "..П.*******ийг хариуцагч "******* Толгой" ХХК-ний Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж заасан. Түүнээс 2020 оны 08 сарын 20 өдрийн ажлаас түр түдгэлзүүлэх тухай" мэдэгдлийг хүчингүй болгосугай гэсэн шүүхийн шийдвэр гараагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт "Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй", 103.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ", 103.3 дахь хэсэгт "Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж тус тус заасан байдаг.

Гэтэл ******* *******" ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу П.******* намайг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн ажлаа эхэлж болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй байж "2023 оны 03 дугаар сарын 23, 24-ны өдрүүд болон 03 дугаар сарын 27-оос 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй" гэх үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалаар миний Хөдөлмөрийн гэрээг дахин цуцлах тухай тушаал гаргасан.

Миний гүйцэтгэдэг Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажил үүрэг нь байрлах "******* *******" ХХК-ийн орон нутаг дахь үйлдвэрт байрладаг ажлын байр бөгөөд ******* Толгой ХХК-ийн дотоод дүрэм, журмаар орон нутагт ажиллах ажилтныг ажил үүрэг гүйцэтгүүлж эхлүүлэхдээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулж, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт болон бусад шаардлагатай сургалтуудад заавал хамруулж дотоод системийн бүртгэлээр орон нутгийн нислэлгийг баталгаажуулдаг. Гэтэл надтай холбоотой тухайн ажиллагааг огт явуулаагүй, энэ нь тухайн ажил үүргийг бодитойгоор гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаагүй гэдгийг харуулж байна. Тийм учир П.******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалд дурдсан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх ямар ч бодитой боломж байгаагүй. Түүнчлэн шүүхээс Дэд бүтцийн хэлтэст албан тушаалд эргүүлэн тогтоосон байтал Б/5370 тоот тушаалаар Механик засварын хэлтсийн ажилтыг ажлаас халаад байгаа нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг харуулж байна.

Тиймээс "******* *******" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл тоосон, илт хууль бус тушаал юм.

П.******* миний бие энэхүү маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагын буюу "******* *******" ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс "...Ажилд эгүүлэн тогтоох асуудлын тухайд "******* Толгой" ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцласан шийдвэр нь хангалттай үндэслэлгүй байх тул эргэн нягтлах нь зүйтэй байна" гэж дүгнэсэн боловч Ажил олгогч нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу  дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Уг хорооны хуралдаан нь талуудын хүсэлтээр 2 удаа хойшилж, 2023 оны 06 сарын 30-ны өдөр гомдлыг хэлэлцэх хурал болсон. Тус хуралдааны тэмдэглэл 2023 ны 07 сарын 17-ны өдөр бичгээр гарсныг нэхэмжлэгч тал хүлээн авч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд, дээрх үндэслэлүүдийг хянан шалгаж "******* *******" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгож, П.******* намайг Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч П.*******ийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Н.*******ийг ажилд нь авсан гэж маргаад байгаа. Шүүхэд гаргаж өгсөн баримт, нэхэмжлэгч болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж, биелүүлээд байгаа юм шиг зүйл харагдаж байна. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 заалттай тушаал гаргаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгчхөөд бид нар энэ хүнийг тусад нь тушаал гаргаад ажилд авна гэсэн тушаал гаргаад П.*******ийг ажилд авах болсон чинь тусад нь тушаал гаргана гэсэн байсан зүйлээ авч хаяад оронд нь мэдүүлгээ хүчингүй болгож байна гэсэн тушаал гаргаад үүнийгээ П.*******т өгсөн. Энэ тушаалаа шийдвэр гүйцэтгэх газар луу явуулаагүй. Явуулаагүй гэдгээ комиссын хурал дээр хэлсэн байгаа. Хэрвээ үнэхээр П.*******ийг ажилд эгүүлэн авах гэж байсан бол тушаал дээр хэдэн сарын хэдний өдрөөс ажилдаа орох талаар ганц өгүүлбэр бичиж болох байсан. Тушаалд П.******* ажлаа хийж болно, үргэлжлүүлнэ болно гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг дур үзүүлж биелүүлсэн гэдэг нь харагдаж байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д тус тус заасан байдаг. Шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө тогтоодог. Шүүхийн шийдвэр ажиллагаа дуусгавар болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дээр заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол гаргаад албан ёсоор шүүхийн шийдвэр биеллээ гэж үздэг. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг хариуцагч өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай энэ иргэний хэрэг үйл ажиллагааг түдгэлзүүлье гэдэг хүсэлт өгөхдөө хавсаргаж өгсөн иргэний хэрэг үүсгэж шүүгчийн захирамж байгаа. Эдгээр баримтаас харахад П.*******т холбогдох 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр өнөөдөр хүртэл биелэгдээгүй юм байна гэдэг нь харагдаж байна. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэдэг нь нотлох баримтуудаар харагдаж байхад ******* ******* ХХК бид нар шүүхийн шийдвэрийг биелүүлээд тушаал гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 4 дүгээр сарын 21-ний өдрийн П.*******ийг ажлаас нь халсан тушаал байгаа. Энэ тушаалын хууль зүйн үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д заасан үндэслэл харагдаж байна. Гэрчээс энэ талаар тодруулж асуухад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа гэж тайлбарласан. Ноцтой зөрчил нь юу вэ гэхээр ажлаа 3 хоног тасалсан гэдэг үндэслэлийг хэлсэн. Ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээндээ тусгаж өгөх ёстой байдаг. П.*******ийг хөдөлмөрийн гэрээний үндэслэлийг 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан үндэслэлийг тайлбарлаж байгаа. Үүн дээр хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д гэж заагаагүй, харин хөдөлмөрийн тухай хуулийн 41.4-д заасан зүйл гэж тайлбарлаж байгаа. Одоогийн хэрэглэгдэж байгаа хөдөлмөрийн тухай хууль 2022 онд шинээр батлагдсан. Гэрээн дээр гэрээнийхээ заалт нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй учраас гэрээний ноцтой зөрчсөн заалтыг хэрэглэх боломж хууль зүйн хүрээнд байхгүй. Эрх зүйн үндэслэл нь бодит байдал нийцэхгүй байна. П.*******ийн хөдөлмөрийн гэрээнд дэд бүтцийн механик үйлчилгээний менежер гэдэг албан тушаал байгаа. Харин халагдах тушаалд механик засварын хэлтсийн менежер гээд бичсэн байгаа. Тушаал нь буруу тушаал гарсан байгаа. Шүүхийн шийдвэрийг биелээгүй нөхцөл байдал байгаад байгаа. Тийм учраас П.*******ийг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс авхуулаад өнөөдрийг хүртэлх хугацааны олговрыг олгоод нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч П.*******ийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр ажлаас халсантай адилтгаж үзнэ гэсэн дүгнэлт гарсан. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар П.*******ийг албан тушаалд эгүүлэн тогтоож гэсэн шийдвэр байгаа. Түр ажлаас халсан тушаалыг тушаалыг хүчингүй болгох гэдэг анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэр дээр 3 заалттай тушаалыг танилцуулсан. Тусад нь тушаал гаргаж ажилд авах асуудлыг шийдвэрлэнэ гэж заалттай тушаалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Тушаал нь гарах гэж байгаа юм байна, нийгмийн даатгал шимтгэл төлөх юм байна, цалин орох юм байна, ажилдаа орох юм байна гэж бодож байсан. Гэтэл 3 дугаар сарын 10-ны өдөр бичиг өгөөд 3 дугаар сарын 22-ны өдрөө эхлээд ажлыг нь тоолоод 4 сард тушаал гаргаад явж байхдаа нэг ч удаа албан бичгээр хариу өгөөгүй, ажилдаа ор гэсэн утга байгаагүй. Улаанбаатар хотод ирээд оффис дээр ажлаа хийж болох байсан гэж хэлээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлд ажил олгогчийн үүргийн заасан байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн болон эрүүл ахуйн шаардлагад хангасан ажил хөдөлмөрийн хэвийн байдлыг үргэлжлэх гүйцэтгэх боломжтой ажлын байран дээр хангах үүрэгтэй. П.*******ийн хөдөлмөрийн гэрээг хүчинтэй гэж үзээд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлнэ гэх юм бол ажлын байр нь очиж хийдэг ажлын байраар хангах үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч 2023 оны 8 дугаар сараас хойш хохирч явсаар байгаад 2023 оны 02 дугаар сард бөөн маргаан болж байж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахдаа ******* ******* ХХК-д мэдэгдсэн. Маргаан таслах комисс маш зөв дүгнэлт хийсэн. Ажилтанд эргэлзээ төрүүлэхээр төөрөгдөлтэй нөхцөл байдал үүсгэчихсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Зөвхөн энэ хүнийг ажиллуулах сонирхол байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. 3 удаа уулзах гэж очоод ресейпшнтэй нь уулзаад хүнтэй уулзъя гээд нэг ч хүнтэй уулзаж чадаагүй байхад яаж энэ хүнийг ажлаа хийх, энэ хүн ирээд хэнтэй уулзана гэдгээ хүртэл мэдэхгүй. 2 жил гарангын хугацаанд ажлаа хийе гэдэг байсан нөхцөл байдал хангалттай харагдана. Байгууллагын хувьд хүнийг ажиллуулах гэж байгаа бол энэ хүнийг эрүүл мэндийн үзлэг хамруулж, хөдөлмөрийн гэрээг нь шинэчилж, хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад хамруулах ёстой. Яагаад гэхээр энэ хүн чинь техниктэй харьцдаг хүн. Том машин механизмын засдаг, засварладаг хүн болохоос нягтлан, оффист суугаад ажил хийдэг хүн биш. Хэрвээ ажиллуулах гэж байсан бол хэдний өдөр ирээрэй, онгоцны тийз захиалаад, Ханбогд суманд хэдний өдөр ирээрэй гэж мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдлээ хүчингүй болгосон гэхээр хүнд ажилдаа буцаад орж болох юм байна гэсэн бодол төрөхгүй, өмгөөлөгч нь албан бичиг явуулаад очиж уулзах гэхээр уулзахгүй, албан бичигт хариу өгөхгүй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гагасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******нбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хариу тайлбараа гаргаж, гаргасан тайлбар болон маргаан бүхий тушаалын үндэслэлээ нотлох бичмэл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулж, шүүхэд гарган өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүхэд гаргасан хариу тайлбараа дараах байдлаар нэмж тодруулж байна.

******* Толгой ХХК-ийн Механик засвар үйлчилгээний менежер П.******* нь 2023 оны 03 дугаар сарын 23,24-ны өдрүүд болон 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй тул ийнхүү Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг тушаалыг хууль болоод компанийн холбогдох журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий гэж үзэж байна.

П.******* нь нэхэмжлэлдээ "... ******* ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу П.******* намайг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн ажлаа эхэлж болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй байж "2023 оны 03 дугаар сарын 23,24-ны өдрүүд болон 03 дугаар сарын 27-ноос 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалаар миний Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан" хууль зөрчсөн гэж маргаж байгаа бөгөөд дараах үндэслэлээр няцааж байна.

Нэг. П.******* нь ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тухайд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.1-д ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх" үүрэгтэй гэж заасан.

2. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 "б" дэх заалтад ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан.

3. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 "в" дэх заалтад ажилтан компанийн дотоод бодлого, журмуудад заасан ажилтны ёс зүй болон мэргэжлийн төлөвийн талаарх стандартыг ханган ажиллах үүрэгтэй гэж заасан.

4. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 "г" дэх заалтад ажилтан компанийн бодлого, журам, стандарт болон холбогдох бусад баримт бичгүүдтэй танилцах үүрэгтэй гэж заасан.

5. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 "д" дэх заалтад ажилтан өвчин тусах, гэнэтийн аюул осолд орох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажил олгогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээс бусад тохиолдолд хэдийд ч ажил таслахгүй байх үүрэгтэй гэж заасан.

6. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-т Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох "Ноцтой зөрчлүүд" гээд 10.2.1 (г) "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл Ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан" гэж, 10.2.1 (и)-д "... компанийн бодлого, дүрэм, журам (үүнд: кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, сахилгын шийтгэл ногдуулах журам гэх мэт)-д "Ноцтой зөрчил" гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчил гаргасан" гэж заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй гурав ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасны дагуу ноцтой зөрчилд тооцогддог.

7. Хавтаст хэрэгт авагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2-т "Дараах зөрчлүүдийн ноцтой зөрчилд тооцно" гээд 17.2.4.8-д "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл удирдах ажилтнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах" үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан.

8. Хавтаст хэрэгт авагдсан Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.3-т "Журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна" гэж, 18.7.2-т ажилтан нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого, дүрэм, журам, стандарт, заавар, зааварчилга, компаниас батлан гаргасан бусад бичиг баримт бизнес болон үйл ажиллагаанд мөрддөг аливаа бичиг баримт, ... хөдөлмөрийн гэрээ болон энэ журамд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байхаар заасан.

9. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр П.*******ийн ирцийн мэдээллийг авахаар түүний удирдах ажилтан / / өөрийн . @riotinto.com хаягнаас Хүний нөөцийн мэргэжилтэн Ц. руу түүний хаягт явуулсан имэйл, Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.гоос тухайн өдрөө П.*******ийн ирцийн мэдээллийг удирдах ажилтан руу буцаан илгээсэн имэйлд нь П.******* нь ажилдаа ирээгүй, бүртгэлийн системд бүртгэгдээгүй байдаг.

Хоёр. ************** ХХК-ийн зүгээс дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалыг бүрэн биелүүлсэн тухайд.

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалаар П.*******ийг ******* Толгой ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс, Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны олговорт 507,101,448 төгрөг гаргуулан П.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутган, нөхөн бичилт хийхээр шийдвэрлэснийг ХХК нь дараах байдлаар биелүүлсэн.

2.1. Хавтаст хэрэгт авагдсан ******* Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр "Мэдэгдэл хүчингүй болгох тухай" Б/4982 тоот тушаал гарч, уг тушаалаар "******* *******ийг ажлаас түр чөлөөлөх тухай Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар магадлал гарсан өдрөөс эхлэн хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл П.*******ийг ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон тушаал урьд өмнө ******* Толгой ХХК-иас гарч байгаагүй бөгөөд харин П.*******ийг ажлаас түр чөлөөлөх тухай 2020 оны 08 сарын 20-ны өдрийн мэдэгдэл гарснаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар П.******* нь шүүхэд хандаж, шүүхээс П.*******ийн нэхэмжлэлийг хангаж, ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хууль бус гэж үзсэн тул ******* Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалаар түүнийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор П.******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдэж, бүртгэл нь идэвхжсэн. 2.2. Хавтаст хэрэгт авагдсан П.*******тэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд "...би 3 дугаар сарын 22-нд ДР-ыг шуудангаар хүлээн авсан, Нэг хүн надруу мессеж бичсэн, хэн гэдгийг би мэдэхгүй..." гэж,

Гэрчийн П.гийн "... ******* Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг П.*******ийн тоот утасны дугаарлуу холбогдон мэдэгдэж, мессеж явуулж, Монгол шуудангаар П.*******т хүргүүлсэн, П.******* нь ярилцлагын үеэр шуудангаар тушаалыг хүлээн авсан болохоо хэлдэг..." гэх мэдүүлгээр ******* Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 10-ны өдрийн Б/4982 тоот тушаалыг П.******* нь хүлээн авсан буюу ажлаас түр чөлөөлсөн мэдэгдэл хүчингүй болсноор ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болсноо мэдсэн.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны 2024 оны 03 дугаар сарын 13 болон 03 дугаар сарын 24-ний өдрийн ажилчдын цалин шилжүүлсэн шилжүүлгийн баримтад П.*******ийн Голомт банкны тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдөр 6,549,159 төгрөгийн цалинг шилжүүлсэн байдаг.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримтад ******* Толгой ХХК-ийн тоот данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэр дээрх Төрийн банкны тоот дансанд 510,594,905 төгрөгийг " COURT DECISION PAYMENT (SALARY FOR UNEMPLOYED PERIOD) гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.

2.5. Хавтаст хэрэгт авагдсан  дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн fin/492 тоот "Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрээр нөхөн тайлагнах хүсэлт"-ээр П.*******ийн 2020, 2021,2022 онуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн тайланг хүргүүлсэн.

2.6. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай" 23/03-185 дугаартай тогтоолоор ******* Толгой ХХК-д холбогдох бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н. нь ******* Толгой ХХК-д холбогдуулан явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 7 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай" 4/71 тоот, "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" 23/02 тоот тогтоолууд гаргасан боловч эдгээр тогтоолууд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09/128 тоот албан бичгээр хүчингүй болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл П.*******ийн хүсэлтээр ******* ******* ХХК-д холбогдуулан явагдаж байсан бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  дүүргийн нэгдүгээр хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай" 23/03-185 дугаартай тогтоолоор дуусгавар болсон.

************** ХХК-ийн зүгээс  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай магадлалыг бүрэн биелүүлж, П.*******ийг чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгосноор ажил үүргээ гүйцэтгэх боломжоор нь хангаж, нөхөн олговор олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нөхөн тайлагнасан.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч П.******* нь 2024 оны 03 дугаар сарын 23,24 болон 03 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч П.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5370 тоот тушаал үндэслэл бүхий гарсан байна. Хөдөлмөрийн харилцаа үүссэнтэй холбоотой маргааны агуулгаар ингэж маргаж байгаа. Тушаал П.*******ийг ажил үүргээ гүйцэтгээгүй буюу гурваас дээш хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан байгаа, энэ зөрчил нь хөдөлмөрийн хуульд зааснаар ноцтой зөрчил мөн үү, хөдөлмөрийн гэрээн дээр заасан ноцтой зөрчил мөн үү гэдэг ийм агуулгаар яригдаж байгаа. Ажил үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгчийн зүгээс ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэгтээ маргахгүй байгаа. Хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч би маш олон жил ажилласан, ******* ******* ХХК намайг доромжилж, дээрэлхэж байна гэсэн тайлбарыг өгч байна. Харин эсрэгээрээ ******* ******* ХХК П.*******ийн үйлдлээс болж их хэмжээний хохирол учирсан байгаа. П.******* гэдэг хүн ******* ******* ХХК-ийн үйлдлээс болж ямар нэгэн хохирол амсаагүй. Хэдийгээр 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажил албан тушаал гүйцэтгээгүй гэж байгаа боловч 2020, 2021 ,2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл өдрийг дуустал хугацааны цалин хөлс 510,000,000 төгрөг авсан, үүн дээрээ маргахгүй байгаа. Тэгсэн байж би хохироод байна, намайг дээрэлхээд байна гэсэн тайлбарыг хэлж байгаа үндэслэлгүй байна. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 7,500,000 төгрөгийн цалин хөлс авсан, мөн үүнтэй холбоотой асуудлаар маргахгүй байгаа. 2020 онтой холбоотой асуудлаар өнөөдөр гэрч ярьж байна. Компанид ашиглагдахгүй эд хөрөнгийг Монгол Улсын хилээр орж ирээгүй зүйлүүдийг орж ирүүлсэн мэтээр ханган нийлүүлэгчтэй хуйвалдаж өөртөө завшсан компанийг залилж мөнгө шилжүүлсэн үйл баримт яригдаж байгаа. Энэ дүнгээрээ бодит хөрөнгөөр хохирч байгаа гэдэг асуудал яригдаж байна. П.******* гэдэг хүн өөрийгөө ажилгүй байна гэж хэлээд байна. Гэхдээ энэ хүн олон нийтийн сүлжээгээр ямар бизнес эрхэлж байгаа талаараа хэлсэн. Хэргийн материалд авагдсан 3 баримт байгаа. П.*******тэй холбоотой асуудал дээр нийт 2020 онд ч гэсэн мэдэгдэл гэдэг зүйлтээ холбоотой хүний нөөц хөдөлмөрийн харилцааны буюу ерөнхий менежерийн мэдэгдэл. Энэ мэдэгдлийг дээд шатны албан тушаалтан болох 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар хүчингүй болгосон. П.*******ийн тухайд механик засвар үйлчилгээний менежер гэдэг албан тушаалыг хүчингүй болгож ажлын өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээгээ цуцлаад ажил албан тушаалаас нь чөлөөлсөн буюу хүчингүй болгож байгаа нэг ч тушаал хавсралт авагдсан баримтаар байхгүй. 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэлэлцэж байгаа тушаалаас өөр тушаал хэргийн материалд байхгүй. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б199 гэсэн тушаалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн гэж хэлээд байгаа. Тэр тушаал дээр ахин тушаал гарна гэж ойлгосон гэж хэлээд байна. Үүнээс хойш 3 дугаар сарын 10-ны өдөр тушаал гарсан. Ажлаас нь халсан тушаал байхгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р ажилтны үүргийн заасан байдаг. Энэ хүн ийм тушаал гарсан байна гээд ажил олгогчтойгоо холбогдох ёстой байтал өмгөөлөгч рүүгээ холбогдоод яах ёстой вэ гэж асуусан байгаа юм. Үүнээс харахад харин ч ажил олгогчийн зүгээс ажилтантайгаа холбогдож ажил хийлгэх гэж араар нь хөөцөлдөж ярихад би хөдөө явж байна очихгүй гэж хэлсэн. Тушаал нь ойлгомжгүй байсан бол ажил олгогчоосоо асууж тодруулж болох байсан. Зөвлөлийн хурал дээр ч гэсэн дахиж шүүхийн маргаан үүсгэнэ шүү гэж хэлсэн. Энэ хүнд ажил хийх сонирхол байхгүй, шүүхийн маргаан үүсгэнэ, маргаан үүсгэж байгаа тэгээд шүүхээр шийдвэр гаргуулна гэсэн ойлголтоос өнөөдөр хүрсэн. Нэхэмжлэгчийн тухайн би ажилдаа оръё гэсэн саналыг гаргаагүй. Хуучин хөдөлмөрийн тухай хуулийн 41.1-д заасан зүйл нь өнөөдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн 81.4-д заасан зүйл. Тийм учраас бүх ажилчид хуучин хуулиар байгуулсан гэрээгээр ажиллаж байгаа. Гэрээний дагуу байж байгаад өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн 40.1.3-д зааснаар оруулаагүй. Хуучин хөдөлмөрийн тухай хууль, өнөөдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн гэрээнд тухайлан заана гэсэн байгаа. Энэ журмын хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний 10.1.1-д заасан. Талууд харилцан тохиролцож 2018 онд гэрээ байгуулсан. Гэрээний И гэсэн заалт, ******* ******* компанид мөрдөгдөж байгаа журмуудад болон тэр сахилгын шийтгэл ноогдуулах журам дээр хэрвээ ноцтой зөрчилд тооцогдох зөрчлийг гаргасан байх юм бол хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил заана гэсэн байгаа. Сахилгын шийтгэл ноогдуулах журмын 17.2.4.8-д ноцтой зөрчлийн талаар тогтоосон байгаа. Ажилдаа орох гэсэн тушаалыг 3 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн, ярьсан тэмдэглэл хийсэн, ээд шатныхаа албан тушаалтан буюу өмнөх хүний менежер буюу Жемми гэдэг хүн ярилцлагын тэмдэглэл хийсэн, үүнтэй маргахгүй байгаа. Харин үүнтэй холбоотой буцаж ажилдаа орох санаачилга гаргаагүй. Мөнгийг нь шилжүүлээд, тушаалаа гаргасан. Үүнээс илүү яаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх вэ, энэ хүнийг ажлын байраар хангаж үүргээ хэрэгжүүлсэн. ******* ******* ХХК-ийн оффис дээр ширээ сандалтай, үүнийгээ өөрөө мэдэж байгаа. Гарсан тушаал нь хөдөлмөрийн гэрээний албан тушаалтай зөрөөд байна гэх үндэслэлгүй зүйлийг яриад байна. Энэ хүн ямар албан тушаал дээр ажиллаж байсан гэхээр механик засвар үйлчилгээний менежер хийж байсан. Хэргийн материалд авагдсан гэрээ ийм байгаа. Маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тушаал механик засвар үйлчилгээний менежерийн албан тушаал гэж гарсан. Шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэхгүй учраас бид нар хамааралтай байна уу, үгүй юу гэдгийг тодруулах гэж шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хамааралгүй байна гэж үзсэн. Нэхэмжлэгчийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахад энэ бол шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал биш, харин хөдөлмөрийн маргаантай холбоотой ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын холбоотой ажил тасалсан, тасалсантай холбоотой маргаан гэж бид нар үзсэн. Шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой асуудал дуусаагүй, хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой асуудал яригдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн өмнөх шийдвэртэй холбоотой процесс яаж явж байгаа вэ гэхээр мэдэгдэж тухайн мэдэгдлийг хүчингүй болгосноор ажиллах эрх нь ажилтанд хүлээх үүрэг болж байгаа. ******* ******* ХХК-д 2008 оноос хойш гэрээтэй хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Энэ төрлийн нэлээн хэдэн кэйс гарсан. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр П.*******ийн удирдлагад ажиллаж байсан , гэдэг ахлахын тухайн хугацаагүйгээр ажлаас түр чөлөөлсөн. Тэр хүний тухайн шүүхийн шийдвэр гарсан байхдаа яаг ийм байдлаар мэдэгдлийг чөлөөлсөн тэгээд тэр хүн ажилдаа буцаад орсон, одоо ажлаа хийж байгаа. Энэ хүн ийм процесс болдог гэдгийг бүгд мэдэж байгаа. Маргаан бүхий тушаал үндэслэл бүхий гарсан байна. Шалгалтын тайлан холбогдох гэрч нарын мэдүүлгээр бол энэ тушаал нь үндэслэлтэй гарсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлийн хуулбар,  дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №81 дугаартай тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/01428 дугаартай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /МА2022/ дугаартай магадлалын хуулбар, П.*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Хариуцагч талын баримтаар гаргасан ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримт, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4983 дугаар тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/4982 дугаар тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн Б/5370 дугаар тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 54/21 дугаар тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, ******* ******* ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны тоот дансанд 510,594,905 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, ******* ******* ХХК-иас П.*******ийн цалин хөлсний олговорт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Төрийн банкны тоот дансанд 510,594,905 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, ******* ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн fin/492 дугаартай албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 8-12, 2021 он, 2022 оны 1-8-р саруудын тайлангийн нүүрийн хуулбар, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 8-12-р сар, 2021 оны 1-12-р сар, 2022 оны 1-8-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, П.*******ийн ажил тасалсан зөрчлийг шалгасан Магадлан шалгалтын тайлангийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 074 дугаартай албан бичиг, П.*******ийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ******* ******* ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хуулбар, П.*******тэй 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэлийн хуулбар, П.*******т 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* Толгой ХХК-ийн гүний уурхайн нээлтэд зориулан ажилчдад олгосон урамшуулал шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар/2 хх 59-70/, П.*******т 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр цалин шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар/2 хх 71-83/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23/03-185 тоот тогтоолын хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 27/22 дугаартай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас Д. олгосон итгэмжлэлийн хуулбар, ******* Толгой" ХХК-ийн Хууль эрх, зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалангаас Х.*******нбаярт олгосон итгэмжлэлийн хуулбар,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай дугаартай захирамжийн хуулбар,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62/21 дугаар тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн Эрүүл мэндийн хяналт, үзлэгийн журмын хуулбар, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаартай тушаалын хуулбар,

Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол шуудан ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18/228 дугаартай албан бичиг болон хавсралт, гэрч Р.ийн гэрчийн мэдүүлэг, гэрч С. гэрчийн мэдүүлэг, гэрч П.гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 тоот тушаалыг хүчингүй болгож, Дэд бүтцийн хэлтэс Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 718,614,354/долоон зуун арван найман сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 10-ын 10.2, 10.2.1, 10.2.1.г, 10.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10-ын 10.2-т Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон энэхүү Гэрээнд заасан үндэслэлээр энэхүү Гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болно., 10.2.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцсон бөгөөд Ажилтан дараах зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд Ажил олгогч энэхүү Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална., 10.2.1.г-д зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах;, 10.4-т Гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Гэрээг шууд цуцална. гэжээ.

 

Хариуцагч нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдлээр нэхэмжлэгчийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлаас чөлөөлсөн болох нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн нь хуульд нийцээгүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийг Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /МА2022/ дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /МА2022/ дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/01428 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /МА2022/ дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэл хүчингүй болгох тухай Б/4982 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор П.******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдэж, бүртгэл нь идэвхжсэн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгосон тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж, нэхэмжлэгчийн хаягаар 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б/4982 дугаар тушаалыг шуудангаар явуулсан болох нь гэрч П.гийн гэрчийн мэдүүлэг, Монгол шуудан ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 18/228 дугаар Албан бичгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Мэдэгдэл хүчингүй болгох тухай Б/4982 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгосноор П.******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдсэн гэж маргаж байх боловч хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаар тушаалаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хангахаар тусад нь тушаал гаргаж шийдвэрлэхээр шийдвэрлэсэн болох нь хариуцагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай № Албан бичигт хариуцагч нь нэхэмжлэгчийг Механикийн засвар үйлчилгээний менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай дурджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас түр чөлөөлсөн мэдэгдлийг хүчингүй болгож нэхэмжлэгч нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдсэн гэж маргаж байх боловч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/199 дугаар тушаалаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хангахаар тусад нь тушаал гаргаж шийдвэрлэхээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн П.******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдсэн гэх тайлбар эргэлзээтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр цалин олгосон гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь хариуцагч талаас мөнгөн шилжүүлэг хийгдсэн талаар маргаагүй.

 

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулагыг дагаж мөрджээ.

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж дагаж мөрдөх, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дах заалтад зааснаар хариуцагч нь ажил олгогч тул хөдөлмөрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ажилтанд хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэх үүрэгтэй байна.

 

Тухайлбал, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 10-ын 10.2.1-т заасан Ноцтой зөрчил-ийн тухай заалтыг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсан найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад нийцүүлэх үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг;, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.

 

Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлээгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийг Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх талаар мэдэгдээгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дах заалтад зааснаар нэхэмжлэгчид ажил үүрэг гүйцэтгэх удирдлага, заавар өгөөгүй байх тул хариуцагчийн П.******* нь албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээгдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн томилоогүй, нэхэмжлэгч нь тус ажлын байрны ажил үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрүүд болон 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ:, 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Дэд бүтцийн хэлтэс Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх тус тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5370 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу нэхэмжлэгчийн /1 сарын дундаж цалин хөлс 22,159,929 төгрөг, 1 өдрийн цалин 1,030,694 төгрөг/ цалин хөлсийг тогтоосон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач хобогдолтой.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын 10 хоног, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 16-ны өдөр хүртэлх ажлын 12 хоног, нийт ажлын 22 хоног, 2022 оны 9 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 31 сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас 709,633,067/22х1,030,694=22,675,268, 31х22,159,929=686,957,799, 22,675,268+686,957,799=709,633,067/ /долоон зуун есөн сая зургаан зуун гучин гурван мянга жаран долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,981,287 /718,614,354-709,633,067=8,981,287/ / найман сая есөн зуун наян нэгэн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дах заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасан хугацааг хэтрүүлээгүй болох нь ******* ******* ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 81 хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийг хариуцагч ******* ******* ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 709,633,067/долоон зуун есөн сая зургаан зуун гучин гурван мянга жаран долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгон, хариуцагч ******* ******* ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөхийг даалгаж, үлдсэн 8,981,287/найман сая есөн зуун наян нэгэн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 3,776,315 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1.       Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийг хариуцагч ******* ******* ХХК-ийн Дэд бүтцийн хэлтэс Механикийн засвар үйлчилгээний менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 709,633,067/долоон зуун есөн сая зургаан зуун гучин гурван мянга жаран долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгон, хариуцагч ******* ******* ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөхийг даалгаж, үлдсэн 8,981,287/найман сая есөн зуун наян нэгэн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 3,776,315 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ХИШИГБАТ