Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2025/00260

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2025/00260

Архангай аймаг

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С. П холбогдох

237,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “О” ХХК нь С.П 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20241022-4649 тоот зээлийн гэрээг байгуулан эрх нээсэн. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000636935 тоот зээлийг ХААН банк дахь ********** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.П нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.П нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар z000636935 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 71,619 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 228,381 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 129 хоногийн хүү 94,839 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүүд төлсөн 86,047 төгрөгийг хасаж нийт хүү 8,792 төгрөг, нийт дүн 237,173 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О” ХХК-с хариуцагч С.П-с зээлийн гэрээний үүрэгт 237,173 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.П нь нэхэмжлэлийн шаардлага 237,173 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлж биелүүлсэн байна. Иймд С.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч С.П-д холбогдуулан 237,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 237,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,765.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.П-д холбогдох 237,173 /хоёр зуун гучин долоон мянга нэг зуун далан гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “О” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,765.19 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,883 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН