Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00262

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Д.О

Хариуцагч: Ц.Т

276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагатай

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Д.О нарын нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК

Хариуцагч: Д.О холбогдох

Итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Т” ХХК  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г /цахимаар/, нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О, түүний өмгөөлөгч М.Б, нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагч Д.О болон хариуцагч Ц.Т нарын өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

Хариуцагч Д.О өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч Ц.Т, нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т” ХХК -н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.М, М.Ц нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч  Д.О, Ц.Т болон Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт оролцогчдоос гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК хариуцагч Д.О, Ц.Т нарт холбогдуулан 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.О нь “Т” ХХК -ээс

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай зээлийн гэрээг байгуулан 75,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болгох нөхцөлтэйгөөр,

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 105013 дугаартай зээлийн гэрээг байгуулан 170,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлж авсан.

Зээлдэгч Д.О нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож

            1. Д.О-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001126 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Бт 29 дүгээр гудамжны 01 тоот хаягт байршилтай 45 мкв талбайтай хувийн сууц,

            2. Д.О-гийн эзэмшлийн А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б 29 дүгээр гудамжны 01 тоот хаягт байрлах 569 мкв талбайтай газар,

            3. Д.О-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000988 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц 1 дүгээр гудамжны 09 тоот хаягт байршилтай 35 мкв талбайтай хувийн сууц,

            4. Д.О-гийн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц 1 дүгээр гудамжны 09 тоот хаягт байршилтай 490 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

            5. О.Т өмчлөлийн А аймгийн Э сумын 3 дугаар баг, 30 дугаар байрны 25 тоот хаягт байршилтай 48.6 мкв талбайтай орон сууц,

            6. Д.О өмчлөлийн А аймгийн Э сумын 2 дугаар баг, 3-36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц,

            7. Д.О эзэмшлийн Toyota Alpha-H10 маркийн арлын ATH100012112 дугаартай, улсын 73-70 АРХ дугаартай, сувдан цагаан өнгийн автомашин,

            8. Ц.Б өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цны 32 дугаар гудамжны 31 тоот хаягт байршилтай 480 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

            9. Ц.Б өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц 32 дугаар гудамжны 32 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин, хашааг тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.О нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 103540 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 6,343,237.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,370.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,505.94 төгрөгийг, нийт 33,274,114 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 105013 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,174.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,764.54 төгрөгийг, нийт 23,535,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Д.О нь зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 103540 дугаартай зээлийн гэрээнд 66 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөг, зээлийн хүү 2,146,712.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,997.13 төгрөг, нийт 69,872,621.57 төгрөг, 105013 дугаартай зээлийн гэрээнд 284 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 168,321,939.12 төгрөг, зээлийн хүү 38,271,920.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,001.30 төгрөг, нийт 206,663,861.41 төгрөг гээд дээрх хоёр зээлийн нийт 276,627,982.98 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. “Т” ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож, биечлэн уулзаж байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн гэрээний өр төлбөрөө төлөхгүй байх тул Зээлийн гэрээний 2.4, 4.3, Иргэний хуулийн 225.1, 226.1-д заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Талуудын хооронд байгуулсан 81289 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 103540 дугаартай Зээлийн гэрээ, 103540RC-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 105013 дугаартай Зээлийн гэрээ, 105013RC-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 236,044,851.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 40,418,633.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,998.43 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 91,500 төгрөг, нийт 276,627,982.98 төгрөгийн зээлийн өр төлбөрийг хариуцагч Д.О, Ц.Т нараас гаргуулах, зээлдэгч Д.О, Ц.Т нар өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, “Т” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

1.2. Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д овогтой О миний бие “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би 2003 оноос эхлэн хувийн бизнес эрхэлж ирсэн бөгөөд 2010-2018 онуудад мэргэжлийн дагуу “Е” ХХК-ийн А аймаг дахь салбарын эм ханган нийлүүлэх байгууллагад салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 онд “Ө” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа нээсэн билээ. Тухайн үед 2019 онд “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон орон нутаг хариуцсан албаны дарга нарын надад тавьсан хүсэлтийн дагуу хамтран ажиллах гэрээтэйгээр өөрийн нэр хаяг дээр А аймагт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК-ийг 2019 онд байгуулж, эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай нээж тус компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байх үед Ө эмийн сан дээрээ 2-3 эм зүйч, эм найруулагч нарыг үндсэн ажилчнаар авч ажиллуулж үйл ажиллагаа хэвийн тогтвортой сайн явуулж ирсэн билээ. Мөн өөрийн хариуцаж ажиллаж байгаа бөөний төв маань ч гэсэн үйл ажиллагаа сайн хэвийн явж ирсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийж үр дүнтэй ашиг орлого сайтай 2024 оны 01 дүгээр сарыг хүртэл ажлаа хийж байгаад тус ажлыг ар гэрийн гачигдал, хүний нөөцийн асуудал эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэсэн өгсөн. Нөхөр Ц.Т маань 2022 онд өөрийн төрсөн дүү Ц.Т хамт А аймгийн Ц суманд харьяалалтай Ц ЗГБХН-ийг эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг газрыг ажлын байртай нь худалдаж авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжлийн хүн ажиллуулж байгаад одоо манай гэр бүл 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц суманд нүүж ирэн өөрсдийн биеэр тус эмийн сангаа ажиллуулж байна. Бид тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг эмийн сангуудынхаа эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашиг орлого сайтай ажиллаж эмийн сангийн байр барих зорилготой авсан. Мөн харилцагч байгууллагуудтайгаа ярилцан тохирч импортын захиалгад хөрөнгө оруулалт хийж эхний захиалгаа амжилттай хийж дараагийн захиалга хүлээж байх үед фейсбүүкээр танилцсан ажил мэргэжлийн дагуу санал бодлоо солилцдог байсан Ж.Б гэгч Нэгдсэн үндэстний байгууллагын эмч төлөөлөгч танилынхаа миний хаягаар явуулсан гэх илгээмжийг авахгүй бол аюулд өртлөө гэсэн мэйлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрийг хүртэл нийт 95,100,000 төгрөгийг шилжүүлж маш их хэмжээний хохиролд орсон. Одоогоор илгээмжээ ч авч чадаагүй, мөнгөө ч авч чадаагүй цагдаагийн байгууллагад хандсан. С дүүргийн хэлтэст шалгагдаж байна. Үүнээс 24,600,000 төгрөгийг олох боломжтой, бусдыг олох боломжгүй гэсэн, шалгагдаад 1 жил болж байна. Манай компанийн захиалсан эхний захиалга ариутгалын бодис маань 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд ирнэ гэсэн боловч саатал гарсаар 2024 оны 05 дугаар сард ирсэн бөгөөд тус ариутгалын бодис нь газар тариалан болон үхсэн малын сэг зэм устгах байнгын ариутгалд хэрэглэж болох “ALL BIRUS” үндсэн найрлага нь гипрохлорины хүчил /HOCL/, энэхүү ариутгалын бодисыг маань нийлүүлэх газар тариалангийн компаниуд биднийг хүлээх цаг хугацааны боломжгүй болсон учир бусад газруудаас авч, бид хурдан хугацаанд бөөнөөр борлуулах боломжгүй болж бага багаар борлуулж, ариутгал хийж зээл рүүгээ хийж байсан, 2024 оны 01 дүгээр сард Д.О миний төрсөн дүү маань хүнд бэртэж тархины, нүдний хагалгаанд гадагшаа явж яаралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй болж хагалгааны төлбөрт 310,000,000 төгрөг хэрэг болсон. Бид ах дүү хамаатан садангаасаа  хандив тусламж гуйж эмийн сангийн эргэлтийн хөрөнгөөс 100,000,000 төгрөгийн эм барааг бөөний үнээс 20-30 хувь хямдруулж борлуулан дүүгийнхээ хагалгааны зардалд зарцуулсан билээ. Манай компани энэхүү санхүүгийн алдагдал ар, араасаа гарч эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа доголдож Төрийн банкны болон тус банк бусаас авсан зээлүүдээ хугацаанд нь бүрэн төлөх чадамжгүй болсон. Мөн энэ байдлаа хэлж “Т” ХХК-ийн орон нутаг хариуцсан зээлийн хорооны ахлах менежерүүдтэй уулзаж сарын төлөлтийг багасгаж өгөөч гэж хүсэлт тавьсан ч хугацаа хэтрэлтээ арилгахгүй бол энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн, учир бид хугацаа хэтрэлтээ арилгах зорилготой маш их хичээж зарж болох гэрийн тавилга, нөөц ихтэй эм бараагаа бөөний үнээр зарж зээлийн төлбөр рүүгээ хийсэн, мөн 2024 оны 08 дугаар сард манай гэр бүлийн асрамжид байсан эмээ маань хүнд өвчний улмаас нас барж бид 08 дугаар сард зээлээ төлөх боломж маань бүүр багассан тул арга буюу зээлийн хүүгээ зогсоож өгөөч гэж “”Т”  ХХК-д хүсэлт тавьсан. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж хүүг зогсоолоо гэж хариу өгсөн, энэ үед мөн Төрийн банкнаас авсан зээл маань шүүхийн шийдвэрт шилжиж бидний бүх данс хаагдаж сэтгэл санаа биемахбодийн маш хүнд цохилтод орсон, Д.О би авсан зээлээ хугацаандаа төлж чадалгүй хүндрэл чирэгдэл хохирол үзүүлж байгаадаа “Т” ХХК-ийн хамт олноос чин сэтгэлийн уучлалтыг хүсэж байна. Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан 105013 дугаартай 170,000,000 төгрөгийн зээлээс 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 23,535,000 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,174.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,764.54 төгрөгийг тус тус төлсөн. Энэхүү зээлийн хүү өндөр алданги тооцож байсан учир, манай компани нөхцөл байдал, хугацаа хэтрэлтийг арилгаж чадаагүй. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авсан 103540 дугаартай 70,000,000 төгрөгийн зээлээс 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 33,274,114 төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 6,343,237.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,370.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,505,94 төгрөгийг тус тус төлсөн, энэ зээл маань 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаа хэтрэлгүй төлөгдөж байсан. Д.О би аймгийн төвд ажиллаж байсан Ө эмийн сангийн үйл ажиллагааг хаасан. Одоо нөхөр Ц.Т хүү У хамт Ц суманд амьдарч “Ц” эмийн сангаа ажиллуулж байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн ажлын 5 хоногт өдөр бүр 50,000 төгрөгийг төлж байгаа бөгөөд миний “Т” ХХК-аас авсан зээлүүдийн барьцаанд тавьсан үл хөдлөхүүд бол ах дүү хамаатан садан болон найз нөхдийн маань Д.О надад бизнесийг маань дэмжиж түр барьцаалж зээлээ төлөх хүртэл хугацаанд л итгэл үзүүлсэн тусламж билээ. Иймд би энэхүү үл хөдлөхүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй, найз нөхөд ах дүүс маань эсэргүүцэж байна, мөн шүүхийн байгууллагад хандаж итгэмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж өгөхийг шаардаж байна. Мөн зээлийн хугацаа хэтрэлтийн алданги тооцсон хүү 40,418,633.31 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,998,43 төгрөгийг төлөх боломжгүй учир нь миний нийт авсан зээлээс төлсөн дүн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 56,809,114 төгрөг, үүнээс 48,787,816 төгрөгийг хүүд суутгасан үндсэн зээлээс 8,021,298 төгрөг хасагдсан байна. Иймд бид хэчнээн гэрээний дагуу төлсөн ч дүнгийн маань 85%-ийг хүүгийн төлбөрт авсан учир үнэхээр энэ хүнд нөхцөл байдал дунд дахиж хүү төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Д.О миний “”Т” ХХК-иас авсан 103540 дугаартай зээлийн, үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөгийг, 105013 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 168,321,939.12 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 91,500 төгрөг, нийт төлөх 236,136,351.24 төгрөгийг манай гэр бүл бидний бизнесийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэр бүлийн хамт зөвшилцөж тус банк бус байгууллагаас 60 сарын хугацаатай авсан зээлийг 36 сарын хугацаанд барьцаа хөрөнгөд халдахгүйгээр төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү. Бид одоогийн байдлаар зээл төлөлтийн нөхцөл байдлаа харахад эхний 6 сард сар бүр 1,000,000 төгрөг төлж дараагийн саруудад төлөлтөө нэмэгдүүлэн төлөх болно. Бид гэр бүлийн хамт цаашид бизнесийн нөхцөл байдлаа сайжруулан зээлийн барьцаанд тавьсан ах дүү найз нөхөд хамаатан садныхаа үл хөдлөхүүдийг чөлөөлөх том хариуцлага ирж байгаа тул бид маш сайн ажиллаж зээлээ төлөх болно гэжээ.

 

1.3. Хариуцагч Ц.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Т миний бие “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүдийг эмийн сангуудынхаа эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлж ашиг орлого сайтай ажиллаж эмийн сангийн байр барих зорилготой авсан мөн харилцагч байгууллагуудтайгаа ярилцан тохирч импортын захиалгад хөрөнгө оруулалт хийж эхний захиалгаа амжилттай хийж дараагийн захиалга хүлээж байх үед эхнэр Д.О маань фейсбүүкээр танилцсан ажил мэргэжлийн дагуу санал бодлоо солилцдог байсан Ж. Б гэгч Нэгдсэн үндэстний байгууллагын эмч төлөөлөгч танилынхаа өөрийнх хаягаар явуулсан гэх илгээмжийг авахгүй бол аюулд өртлөө мэйлийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрийг хүртэл нийт 95,100,000 төгрөгийг шилжүүлж маш их хэмжээний хохиролд орсныг би мэдээгүй 2024 оны 01 дүгээр сард мэдсэн мөн одоогоор илгээмжээ ч авч чадаагүй мөнгөө ч авч чадаагүй цагдаагийн байгууллагад хандсан. Сонгинохайрхан дүүргийн хэлтэст шалгагдаж байна. Үүнээс 24,600,000 төгрөгийг олох боломжтой, бусдыг олох боломжгүй гэсэн, шалгагдаад 1 жил болж байна. Манай компанийн захиалсан эхний захиалга ариутгалын бодис маань 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд ирнэ гэсэн боловч саатал гарсаар 2024 оны 05 дугаар сард ирсэн бөгөөд тус ариутгалын бодис нь газар тариалан болон үхсэн малын сэг зэм устгах байнгын ариутгалд хэрэглэж болох “ALL BIRUS” үндсэн найрлага нь гипрохлорины хүчил /HOCL/, энэхүү ариутгалын бодисыг маань нийлүүлэх газар тариалангийн компаниуд биднийг хүлээх цаг хугацааны боломжгүй болсон учир бусад газруудаас авч, бид хурдан хугацаанд бөөнөөр борлуулах боломжгүй болж бага багаар борлуулж, ариутгал хийж зээл рүүгээ хийж байсан, 2024 оны 01 дүгээр сард эхнэр Д.О төрсөн дүү маань хүнд бэртэж тархины, нүдний хагалгаанд гадагшаа явж яаралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй болж хагалгааны төлбөрт 310,000,000 төгрөг хэрэг болсон. Бид ах дүү хамаатан садангаасаа  хандив тусламж гуйж эмийн сангийн эргэлтийн хөрөнгөөс 100,000,000 төгрөгийн эм барааг бөөний үнээс 20-30 хувь хямдруулж борлуулан дүүгийнхээ хагалгааны зардалд зарцуулсан билээ. Манай компани энэхүү санхүүгийн алдагдал ар, араасаа гарч эмийн сангийн хэвийн үйл ажиллагаа доголдож Төрийн банкны болон тус банк бусаас авсан зээлүүдээ хугацаанд нь бүрэн төлөх чадамжгүй болсон. Мөн энэ байдлаа хэлж эхнэр Д.О бид хоёр “Т”  ХХК-ийн орон нутаг хариуцсан зээлийн хорооны ахлах менежерүүдтэй уулзаж сарын төлөлтийг багасгаж өгөөч гэж хүсэлт тавьсан ч хугацаа хэтрэлтээ арилгахгүй бол энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн, учир бид хугацаа хэтрэлтээ арилгах зорилготой маш их хичээж зарж болох гэрийн тавилга, нөөц ихтэй эм бараагаа бөөний үнээр зарж зээлийн төлбөр рүүгээ хийсэн, мөн 2024 оны 08 дугаар сард эхнэр бид хоёрын асрамжид байсан эмээ маань хүнд өвчний улмаас нас барж бид 08 дугаар сард зээлээ төлөх боломж маань бүүр багассан тул арга буюу зээлийн хүүгээ зогсоож өгөөч гэж ”Т”  ХХК-д эхнэр маань хүсэлт тавьсан. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхэлж хүүг зогсоолоо гэж хариу өгсөн, энэ үед мөн “Т” банкнаас авсан зээл маань шүүхийн шийдвэрт шилжиж бидний бүх данс хаагдаж эхнэр “О” маань сэтгэл санаа биемахбодийн маш хүнд цохилтод орсон. Бид авсан зээлээ хугацаанд нь төлж чадалгүй хүндрэл чирэгдэл хохирол үзүүлж байгаадаа “Т”  ХХК-ийн хамт олноос Ц.Т би чин сэтгэлийн уучлалтыг хүсэж байна. Бид энэхүү зээлийг бүх боломжоо дайчлан төлнө. Бид 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан 105013 дугаартай 170,000,000 төгрөгийн зээлээс 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 23,535,000 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,174.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,764.54 төгрөгийг тус тус төлсөн. Энэхүү зээлийн хүү өндөр алданги тооцож байсан учир, манай компани нөхцөл байдал, хугацаа хэтрэлтийг арилгаж чадаагүй. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авсан 103540 дугаартай 70,000,000 төгрөгийн зээлээс 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 33,274,114 төгрөг төлсөн байна. Үүнээс зээлийн үндсэн төлбөрт 6,343,237.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,370.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,505,94 төгрөгийг тус тус төлсөн, энэ зээл маань 2024 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаа хэтрэлгүй төлөгдөж байсан. Манай гэр бүл аймгийн төвд ажиллуулж байсан “Ө” эмийн сангийн үйл ажиллагааг хаасан, одоо Ц.Т би 2022 онд өөрийн төрсөн дүү Ц.Т хамт А аймгийн Ц суманд харьяалалтай Ц ЗГБХН-ийг эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг газрыг ажлын байртай нь худалдаж авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мэргэжлийн хүн ажиллуулж байгаад одоо манай гэр бүл 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ц суманд нүүж ирэн өөрсдийн биеэр тус эмийн сангаа ажиллуулж, тус суманд амьдарч байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн ажлын 5 хоногт өдөр бүр 50,000 төгрөгийг төлж байгаа бөгөөд “Т” ХХК-ийн дансанд төлж байгаа бөгөөд энэ төлж буй төгрөг маань үндсэн зээлээс хасагдана гэж тооцоолж байна. Мөн бид бас “Т”  банкны зээлээс өдөр бүрийн орлогоос ийм хэмжээний дүнгээр төлж байгаа. Манай гэр бүл үнэхээр ийм маш хүнд нөхцөл байдалд байгаа учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахад маш их хүндрэлтэй байгаа бөгөөд эхнэрийн маань “Т” ХХК-аас авсан зээлүүдийн барьцаанд тавьсан үл хөдлөхүүд бол ах дүү хамаатан садан болон найз нөхдийн маань манай гэр бүлийн бизнесийг маань дэмжиж түр барьцаалж зээлээ төлөх хүртэл хугацаанд л итгэл үзүүлсэн тусламж билээ. Иймд би энэхүү үл хөдлөхүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй, найз нөхөд ах дүүс маань эсэргүүцэж байна, мөн шүүхийн байгууллагад хандаж итгэмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж өгөхийг шаардаж байна. Мөн зээлийн хугацаа хэтрэлтийн алданги тооцсон хүү 40,418,633.31 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,998,43 төгрөгийг төлөх боломжгүй учир нь миний нийт авсан зээлээс төлсөн дүн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 56,809,114 төгрөг, үүнээс 48,787,816 төгрөгийг хүүд суутгасан үндсэн зээлээс 8,021,298 төгрөг хасагдсан байна. Иймд бид хэчнээн гэрээний дагуу төлсөн ч дүнгийн маань 85%-ийг хүүгийн төлбөрт авсан учир үнэхээр энэ хүнд нөхцөл байдал дунд дахиж хүү төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Эхнэр Д.О-н “Т” ХХК-иас авсан 103540 дугаартай зээлийн, үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөгийг, 105013 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 168,321,939.12 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 91,500 төгрөг, нийт төлөх 236,136,351.24 төгрөгийг манай гэр бүл бидний бизнесийн одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэр бүлийн хамт зөвшилцөж тус банк бусын байгууллагаас 60 сарын хугацаатай авсан зээлийг 36 сарын хугацаанд барьцаа хөрөнгөд халдахгүйгээр төлж барагдуулах боломжийг олгож өгнө үү. Бид одоогийн байдлаар зээл төлөлтийн нөхцөл байдлаа харахад эхний 6 сард сар бүр 1,000,000 төгрөг төлж дараагийн саруудад төлөлтөө нэмэгдүүлэн төлөх болно. Бид бизнесийн нөхцөл байдлаа сайжруулан аль болох хугацаанаас наана төлж энэ олон хүмүүсийн үл хөдлөхүүдийг барьцаанаас чөлөөлж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

1.4. Нэхэмжлэгч “Т” ХХК-н хариуцагч Д.О, хариуцагч: Ц.Т нарт холбогдох 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, Д.О нар барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага 2024 оны 12 сарын 04-ний өдөр гаргасан.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд 2025 оны 02 сарын 25-ны өдөр бие даасан шаардлагаа тодруулахдаа:

-Д. О нь Д. О-д 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 312 дугаартай итгэмжлэлийг олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Д.О нь А аймгийн Э сумын 2-р баг 3-р 36 айлын орон сууцны 36 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /Ү*******/-г Т ХХК-н зээлийн барьцаанд түр барьцаалсан байна. Гэтэл Т ХХК нь дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.О нь  А аймгийн Э сумын 2-р баг 3-р 36 айлын орон сууцны 36 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /************/-г хэдхэн төгрөгийн барьцаанд тавиад 3 сарын дотор С ХХК-с өөрийн захиалсан орон сууцны гэрчилгээ гарангуут миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлсэн. Гэтэл Д.О нь уг үл хөдлөх хөрөнгийг Т ХХК-н зээлийн барьцаанд тавихдаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон надад хэлсэн үнээс хэт өндөр үнээр барьцаалсан. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас  хэлсэн хугацаандаа  чөлөөлж өгөх боломжгүйг өөрөө мэдэж байсан атлаа надад худал хэлж итгэмжлэл хийлгэж зээлийн барьцаанд тавьж улмаар уг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээнд хүрчхээд байна. Тухайн үед миний бие Д.О энэхүү нөхцөл байдлыг мэдэж байсан бол итгэмжлэл хийж өгөхгүй байсан бөгөөд Д.О нь анхнаасаа хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн тул А аймгийн Э сумын 2-р баг 3-р 36 айлын орон сууцны 36 тоот хаягт байршилтай 21 мкв үл хөдлөх хөрөнгө /*********/-г зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү.

-Ц.Б нь Д. О 2023 оны 09 сарын 27-ны өдөр 361 дугаартай итгэмжлэлийг олгосон бөгөөд уг итгэмжлэлийн дагуу Д.О нь А аймгийн Э сумын 1-р баг, 32-31 оот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / **********/, 480 мкв талбайтай өмчлөгдсөн газар / **********/-г Т ХХК-н зээлийн барьцаанд түр барьцаалсан. Гэтэл Т ХХК нь дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Д.О нь А аймгийн Э сумын 1-р баг 32-312 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / **********/, 480 мкв талбайтай өмчлөгдсөн газар / **********/-г хэдхэн төгрөгийн барьцаанд тавиад 2023 оны 12 сард С ХХК-с өөрийн захиалсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарангуут миний үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэж хэлсэн. Гэтэл Д.О нь уг үл хөдлөх хөрөнгийг Т ХХК-н зээлийн барьцаанд тавихдаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон надад хэлсэн үнээс хэт өндөр үнээр барьцаалсан. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас  хэлсэн хугацаандаа  чөлөөлж өгөх боломжгүйг өөрөө мэдэж байсан атлаа надад худал хэлж итгэмжлэл хийлгэж зээлийн барьцаанд тавьж улмаар уг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээнд хүрчхээд байна. Тухайн үед миний бие Д.О-н энэхүү нөхцөл байдлыг мэдэж байсан бол итгэмжлэл хийж өгөхгүй байсан бөгөөд Д.О нь анхнаасаа хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн тул А аймгийн Э сумын 1-р баг 32-312 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө / ********/, 480 мкв талбайтай өмчлөгдсөн газар /**********/-г зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нарт холбогдох 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О нарын барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэрэгт А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 129/ШЗ2024/03037 дугаартай захирамжаар  нэхэмжлэгч Ц.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.О нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.О-д холбогдох итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй, Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэний хэргийг нэгтгэжээ.

 

2.1 Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нар хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Б би хариуцагч Д.О-г их сайн танихгүй. Миний эхнэр болох Д.О-тэй танил, зарим үед түүнд ирж гэрээр тариа хийж зүс таних болсон. Хариуцагч Д.О нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр та түр хашаа байшин, газраа итгэмжлэл хийж өгөөд зээлийн барьцаанд тавиулаад өгөөч, дүү нь аймгийн төвд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орох орон сууц байр захиалсан. Он гараад байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна. Байрны гэрчилгээ гарангуут таны үл хөдлөх, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлж, шинэ байрныхаа гэрчилгээг зөрүүлээд тавиад, таны үл хөдлөх, газрын гэрчилгээг чөлөөлж өгч барьцаанаас чөлөөлнө, дүүдээ туслаач гэсний дагуу Д.О-гийн үгэнд бүрэн итгэж 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №361 тоот итгэмжлэл хийж Д. О-д өөрийн өмчлөлийн үе удам дамжиж ирсэн, А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Ц-ны 32-31 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /***********/, 480 мкв талбайтай өмчлөгдсөн газар /**********/ зэргийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Төлөөлөгч Д.О нь таны үл хөдлөх эд хөрөнгийг цөөхөн төгрөгийн барьцаанд түр тавиад 3 сарын дотор буцаагаад өөрийн орон сууцны гэрчилгээ гарангуут барьцаагаа сольж чөлөөлөөд өгнө гэж хэлж С ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг харуулж гуйсны үндсэн дээр түүнд итгэж дээрх итгэмжлэлийг олгосон. Гэтэл төлөөлөгч Д.О нь захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэл хийлгэхээс өмнө өөр хүнд зарж мөнгийг нь авчхаад, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж, намайг залилж, итгэмжлэл хийлгэсэн байсан. Тиймээс энэхүү итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №361 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.О би Ц.Б-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие эмийн сангийн бизнес эрхэлдэг бөгөөд 2023 оны 09 дүгээр сард хамтран ажилладаг эмийн сангийн хүмүүстэйгээ ярилцаж импортын захиалгад оролцож, эмийн сангийн эргэлтийн хөрөнгүүдээ сайжруулах, мөн эмийн сангийн байр барих зорилготой Т-аас хурдан хугацаанд зээл тусламж авахаар болсон. Энэ хүү зээлийг авахад барьцаа хөрөнгө дутаж Ц.Б ахаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаалуулаач гэж гуйсан. Тухайн үед би С ХХК-тай орон сууцны захиалга 2021 онд хийж гэрээг 2022 онд баталгаажуулсан. 3 өрөө байр захиалсан байсан бөгөөд энэ байрны төлбөрийг бүрэн хийж амжаагүй, мөн байрны эхний гэдгээр мкв-ыг нь хөнгөлөлттэй үнээр 2,500,000 төгрөгөөр хийсэн байсан учир энэ хямд үнээр нь өөрийн танил эгчтэйгээ ярьж тохирч чи надад хямдралтай үнээр өөрийн гэрээн дээр авч өгч байгаа учир үл хөдлөх гэрчилгээг чиний нэр дээр гаргуулна. 1, 2 жилдээ барьцаанд тавьж ашиглаж болно, энэ нь хямд байр авч өгсний шагнал урамшуулал гэж ярьж байсан. Энэ байр нь анх 2021 онд баригдаж эхлэх үедээ захиалга өгсөн эхний 5 захиалагчид 2,500,000 төгрөгөөр мкв-ыг нь өгч байсан бөгөөд байрны эзнийг сайн таньдаг, найз нөхдийн харилцаатай байсан учир 2024 оны 01 дүгээр сард үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэж С ХХК-ийн менежер Ц.О хэлсэн. Мөн 2022 онд энэхүү байрны үнэ өсөж мкв 2,800,000 төгрөг болсон, 2023 онд 2,950,000 болтол өссөн учир миний орон сууцны гэрээн дээр эгч бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон учир нууцалсан хэвээр байрны төлбөрөө төлсөөр үл хөдлөхийн гэрчилгээ 2024 оны 01 дүгээр сард найдвартай гарна гэдгээр маш их итгэж байсан билээ. Мөн энэ үед Х аймагт амьдарч ажиллаж байсан охин Э маань наад байрнаас чинь манайх захиалъя гээд надад 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч та өөрийн нэр дээр хувь лизингээр авч болох уу? гэсэн, энэ үед байрны эзэнтэй ярьж тохиролцсон. 2 өрөө байр тавиулсан бөгөөд энэхүү импортын захиалгад хөрөнгө оруулалт хийгээд 2023 оны 12 дугаар сард 50 хувийг төлж цаашид үлдэгдлийг төлж болохыг ярьж тохиролцсон. Тухайн үеийн үнээр авахаар болсон. Ийм учир Ц.Б ахаас үл хөдлөхийн барьцааг он гаргаад чөлөөлж өгөхөөр ярьж тохиролцон зээлийн барьцаанд тавьсан. Тухайн үед Т-аас 170,000,000 төгрөгийн зээл авахад 20,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө дутсан байсан учир Ц.Б ахын үл хөдлөхийг өөрийн машинтайгаа тавьж, зээлээ бүрэн авсан. Энэхүү зээлээ 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авсан өдрөө 50,000,000 төгрөгийг эхний захиалгад оруулж, дараагийн захиалгыг хүлээж байх хугацаанд буруу ирсэн мэйлийн дагуу мөнгө шилжүүлж, цахим залиланд өртөж, 97,500,000 төгрөгөөр хохирч, үүнийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны үед мэдэж цагдаад өгч шалгуулсан боловч 24,600,000 төгрөгийг олох боломжтой шалгаж байна гэсээр өнөөдрийг хүрсэн. Одоогоор У хот, С дүүргийн Цагдаагийн хэлтэст ахмад Г, мөрдөн байцаагч дээр шалгагдаж байна. Энэхүү байдлаас болж мөн захиалсан бараа маань 2023 оны 11 дүгээр сард ирэх байсан нь удааширсан. 2024 оны 05 дугаар сард ирж шилжүүлэх газар тариалангууд маань 3,4 дүгээр саруудад ариутгалын бодисоо авч банк бусаас авсан өндөр хүүтэй зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд орж, мөн үл хөдлөхийн гэрчилгээ заасан хугацаандаа гарах боломжгүй болж 2023 оны 12 дугаар сард төрсөн дүү маань хүнд гэмтэж, тархи, нүдний хүнд хагалгаанд орж, эмчилгээний зардалд О надаас 50,000,000 гаруй төгрөг гарсан бөгөөд гэнэтийн санхүүгийн уналтад орж, ар гэрийн гачигдал, өвчин зовлон гарч Ц.Б ахад заасан хугацаандаа үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлж өгч чадаагүй учир энэхүү итгэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн надад итгэж өгсөн энэ их итгэлийг алдсандаа чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Надад Ц.Б ахыг хуурч залилах ямар ч бодол байгаагүй бөгөөд цаашид бүх хариуцлагыг Д.О би бүрэн хариуцахыг мэдэгдэж байна гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлөөлүүлэгч Д. О миний бие 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №312 тоот итгэмжлэл хийж Д. О А аймгийн Э сумын 2 дугаар баг, 3 дугаар 36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө /*************/ үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Төлөөлөгч Д.О нь С ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №14 тоот орон сууц захиалагчтай хийсэн А аймгийн Э сумын 3 дугаар баг, 1 дүгээр орц 7 давхрын 703 тоот хаягт байршилтай 69.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцны гэрээг үзүүлж, баталгаа гаргаж өгсний үндсэн дээр итгэмжлэлийг олгосон юм. Гаргасан баталгаандаа энэ захиалгын гэрээтэй орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авангуутаа барьцааг чөлөөлж өгнө 3 сарын дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч чөлөөлөгдөнө гэж бодож байна. 20 орчим сая төгрөгийн зээлийн барьцаанд тавина. Т-ын зээл 3 жилийн хугацаатай гарна. Тиймээс итгэмжлэлээр 3 жилээр хийхгүй бол зээл гарахгүй болчихно итгэмжлэлээ 3 жилээр хийчхээд 3 сарын дотор барьцаагаа бүрэн чөлөөлж өгөхөө баталж байна гэж баталгаа гаргаж, орон сууц захиалагчтай хийх гэрээг харуулж гуйсны үндсэн дээр итгэж дээрх итгэмжлэлийг олгосон. Гэтэл төлөөлөгч Д.О нь захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэлээ хийлгэхээс өмнө өөр хүнд зарж мөнгийг нь авчхаад бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн байсан. Тиймээс энэхүү итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №312 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.О миний бие нь Д.О-н нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Үнэхээр би заасан хугацаандаа үл хөдлөхийг чөлөөлж өгч чадаагүй, итгэл алдсандаа мөн миний амьдралд юу ч тохиолдсон байсан түүнээс хамаарч шалтаг тоочихгүй чин сэтгэлийн уучлалт хүсэж байна. Миний бие Д.О эгчтэй эгч дүүсийн харьцаатай 5 жил нөхөрлөсөн бөгөөд энэхүү Т-аас авах зээлийг юунд зарцуулах мөн бизнесээ өргөжүүлж байр сав авах гэж буй талаар ярьж энэ зээлийг авахад барьцаа хөрөнгө дутаж байгаа талаар ярьж тусламж гуйсан билээ. Тухайн үед би С ХХК-тай орон сууцыг зээлээр авах захиалгад 2021 онд орж мөн байрны эхний захиалагч болсон тул хямдралтай үнээр мкв-ыг 2,500,000 төгрөгөөр захиалсан байсан ба байрны төлбөрөө гүйцэд хийж чадахгүй байсан учир танил эгчтэйгээ ярьж тохирч 2022 онд өөрийн нэр дээр гэрээ хийн эгчээсээ мөнгө авч төлсөн бөгөөд эгч маань энэхүү захиалга чи бид хоёрын дунд л байна. Одоогоор хэнд ч хэлэхгүй, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээ чиний нэр дээр гарна, чи хямд байр захиалж өгсөн учир шагналд нь 1, 2 барьцаанд тавих энэ тэр дээр болно. Эгч нь иймэрхүү тусламж үзүүлнэ гэж хэлснээр миний хувьд энэ байрны үл хөдлөх миний нэр дээр гарч би хэсэг хугацаанд барьцаанд тавьж болно гэж бодсон. Мөн энэ байрны үнэ 2022 онд 2,800,000 мкв-ыг 2023 онд 2,950,000 төгрөг хүртэл өссөн байсан. Намайг 2023 оны 09 дүгээр сард Т ББСБ-аас зээл авахаас өмнө Х аймагт амьдарч ажиллаж байсан охин Э маань 20,000,000 төгрөг өгч та өөрийн нэр дээр хувь лизингээр байр авах талаар байрны эзэнтэй ярьж өгөөч гэснээр дахин 2 өрөө байрыг 2023 оны 12 дугаар сард 50 хувийг төлж цаашид хувь лизингээр төлөхөөр байрны эзэнтэй ярьж тохирч байсан бөгөөд тухайн үед охиныхоо өгсөн мөнгийг эмийн захиалгад оруулж байсан ба ББСБ-аас авсан зээлээс эхний захиалгаар 50,000,000 төгрөгийн ариутгалын бодисын захиалга хийж, дараагийн захиалга хийх хугацааг хүлээж байхдаа буруу мэйлээр мөнгө шилжүүлж цахим залиланд өртөж, 17,500,000 төгрөгийн алдагдалд орж, мөн 2023 оны 10 дугаар сард захиалсан бараа 11 дүгээр сард ирэх байснаа удааширч 2024 оны 05 дугаар сард ирсэн. Энэ хугацаанд санхүүгийн нэлээд хүнд алдагдалд орж ББСБ-аас авсан өндөр зээлээ төлөх хугацаандаа төлж чадахгүй хугацаа хэтрэлттэй болсон. Мөн өөрийн төрсөн дүү маань хүнд бэртэж, тархи, нүдний хагалгаанд орж эмчилгээний зардалд 50,000,000 төгрөг зарцуулсан. Энэхүү гачигдлуудаас болж мөн захиалсан байрны эзэд янз бүрийн асуудал нэхэж мөн захиалсан байрны эзэд янз бүрийн асуудал хэлж одоогоор үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байгаа бөгөөд Д.О эгчид бичиж өгсөн баталгааны хугацаанд үл хөдлөхийг чөлөөлж өгч чадаагүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн надад Д.О эгчийг хуурах залилах бодол ерөөсөө байгаагүй бөгөөд миний амьдралын нөхцөл байдал маш хүнд байдалд орсон учир цаашид гарах бүх хариуцлагыг бүрэн хариуцахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2.3. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нарын хариуцагч Д.О-д  холбогдуулан гаргасан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т дараах тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Үүнд:

-Хариуцагч Д.О-тай гэрээ байгуулсан тухайд: Манай компани нь хариуцагч Д.О-тай 2023 оны 06 сарын 15-ны өдөр 103540, 105013 дугаар зээлийн гэрээ байгуулж  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 10354RC-01 болон 105013RC-01 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч Д.О-тай зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Ц.Б  2023 оны 09 сарын 27-ний өдрийн 0361 дугаар “улсын бүртгэлийн Ү****** дугаар үл хөдлөх хөрөнгө, Г******** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар” болон нэхэмжлэгч Д.О-н 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 0312 дугаар “улсын бүртгэлийн ******** дугаар үл хөдлөх хөрөнгө”-г тус тус барьцаалуулах , барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Д.О-д олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлд барьцаалбарыг бүртгүүлсэн. Улмаар хариуцагч тал болох Д.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанид хохирол зардал учруулж байсан тул 2024 оны 10 сарын 15-ны өдөр тус шүүхэд 276,627,382.98 төгрөг гаргуулах, өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.: Нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар нь Д.О-д холбогдуулж итгэмжлэл хүчин төгөлдөр  бус тухай манай компанид огт мэдэгдэж байгаагүй бөгөөд компанид өр төлбөр үүсэх, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж шүүхэд зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа буюу 2024 оны 10 сарын 17 болон 2024 оны 10 сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргасан байгаа нь итгэмжлэлийг ноцтой төөрөгдсөний улмаас хийсэн, эсхүл хуурч мэхлэн хийсэн итгэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

-Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тухайд: Нэхэмжлэгч нар манай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахад үндэслэл болсон итгэмжлэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл /ИХ58/, хууран мэхэлж хийсэн хэлцэл нь ялгаатай ойлголт бөгөөд шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагад ижил агуулгаар дурджээ. Монгол улсын хууль тогтоомжид ноцтой төөрөгдсөний улмаас хэлцэл хийнэ гэдгийг хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөх хийсэн төөрөгдөл, хийсэн төөрөгдөл бүрт хэлцлийн агуулаг нь хэлцэлд оролцогч талуудын субьектив хүсэл зоригоос төрж байгааг тус тус ойлгодог. Гэвч нэхэмжлэгч Ц.Б-с хариуцагч Д.О-д “ итгэмжлэлд дурдсан хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх” гэж тусгаж өөрийн гарын үсэг болон нотариатаар баталгаажуулсан байгаагаас үзвэл бодит нөхцөл байдал, хэлцлийн агуулга, үүсэх үр дагаврыг ухамсарласан байгаа нь хэлцэлд төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин хууран мэхэлж хийсэн хэлцлийн хувьд бодит нөхцөл байдлыг зориудаар өөрчилж өөр нөхцөл байдлыг итгүүлж, итгүүлсэн агуулгаар хэлцэл хийхийг ойлгох бөгөөд харин нэхэмжлэгч нарын хариуцагчид олгосон итгэмжлэлийн агуулгад анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг нэхэмжлэгч нар өөрөө олгож нотариатаар баталгаажуулсан, уг хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн манай компани нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж Иргэний хуулийн 156, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль заасан үндэслэлээр барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нар анхнаасаа итгэмжлэлийн бодит нөхцөл байдлыг ухамсарлаж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байгаа нь мэдэх, хүсэх элементийг агуулж байна. Мөн итгэмжлэлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгагдсан байгаагаас үзвэл уг итгэмжлэлээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгож хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын шаардлага хууль зүйн болон бодит үйл баримтын хувьд хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: 2024 оны 12 сарын 18-ны А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг хэргийг  манай Д.О-с 276,627,982.98 төгрөгийг гаргуулах, өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хамтатган шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шуурхай зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж хэрэг нэгтгэсэн болохыг дурдаж байна гэжээ.

 

3. Хариуцагч Д.О 2025 оны 05 сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Д.О миний бие О эгч, Б ах хоёрт 2023 оны 09 сарын 27-ны өдөр С ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 69.2 мкв талбайтай 3 өрөө орон сууц захиалсан юм. Захиалсан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээгээ тун удахгүй гаргаж авна, тэгээд шинэ байрны гэрчилгээ гарангуут та хоёрын барьцааг бүрэн чөлөөлж өгнө, ер нь 3 сарын дотор бүрэн чөлөөлнө гэж бодож байна. 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавина. Т ХХК-с гарах зээл 3 жилийн хугацаатай гарна, тиймээс итгэмжлэхээ 3 жилээр хийхгүй бол зээл гарахгүй болчихно гээд 3 жилээр хийчхээд 3 сарын дотор барьцаагаа бүрэн чөлөөлж өгөхөө баталж байна. Дүү нь ах эгч нарынхаа итгэл найдварыг алдахгүй барьцаагаа хугацаандаа чөлөөлж өгөхийн тулд хичээж ажиллах болно” гэсэн утгатай баталгааг бичиж өгч байсан. Би тухайн үед эмийн сангийн эргэлтийн хөрөнгөө сайжруулж бөөний төв болгох, эмийн сангийн байр барих зорилготой “Т”-оос зээл авсан боловч цахим залиланд өртөж мөнгө төгрөгөө алдсан юм. Би С ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан байсан боловч бодит байдал дээрээ уг байрны жинхэнэ захиалагч буюу мөнгийг нь төлж байсан хүн нь Д эгч байсан талаар О эгч, Б ах нарт захиалгын гэрээг үзүүлэхдээ огт хэлээгүй байсан нь үнэн бөгөөд энэ байдлаа хэлчихвэл надад итгэмжлэл өгөхгүй байх гэж бодсон юм. Тухайн үед “Т”-оос би 200,000,000  төгрөгийн зээл авахаар эмийн сангийн эргэлтийн хөрөнгө сайжруулах төсөл бичиж 2023 оны 10 сарын 15-нд импортын татан авалтын захиалга хийхээр А ХХК-тай гэрээ хийсэн байсан мөн захиалах эм барааны тоогоо өгч хичнээн төгрөгийн захиалга хийхээ ч төлөвлөж тооцоолсон байсан учир энэхүү Т-с авах зээл маань маш чухал хойшлуулж болохгүй зээл байсан учраас хамгийн хурдан хугацаанд зээлээ гаргах зорилготой судлуулж хөрөнгө оруулалтын төслөө бичиж хүсэлтээ өгсөн. Д.О миний бие Т-с өмнө 2022 оны 08 сард 20,0 сая төгрөг, 2022 оны 11 сард 25,0 сая төгрөг, 2023 оны 11 сард 45,0 сая төгрөгийн зээл авч 3-6 сарын хугацаанд төлж барагдуулан мөн 2023 оны 6 сард 75 сая төгрөгийн зээл авч эмийн сангийн эргэлтийн хөрөнгөө сайжруулан Ө ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэн бөөний төв болгох зорилго тавин ажиллаж байсан үед бизнес маань хэвийн манай компанийн үйл ажиллагаа сайн байсан. Үүнийг тухайн үеийн тухайн үеийн компанийн маань тайлан мэдээ, татвар төлөлт, ажилчдын НДШ-н төлөлт гээд маш олон зүйл дээр шалгалт хийж сүүлийн 3 жилээр судлагдаж  Ө ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан Д.О надад Т-с нэмэлтээр 200 сая төгрөгийн зээл гарах нь зөвшөөрөгдсөн. Миний хийж байсан ажил бизнес маань худлаа байгаагүй. Би ажиллаж хөдөлмөрлөж  Ковид-19 цар тахлын үед ч  гэсэн Ө ХХК-ийн эмийн сангаасаа аймаг сум орон нутгийнхаа ард иргэд, ахмад настан, хүүхдийн цэцэрлэгүүд, цар тахлын үед халдварын халуун цэг дээр ажиллаж байсан хууль хүчний байгууллага болон  түргэн тусламжийн баг хамт олныг амин дэм болон халдварт вирусын эсрэг хэрэгцээт эм тариагаар ханган үнэ төлбөргүйгээр 50 гаруй байгууллагад 39 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан билээ. Мөн би өөрийн барьцаануудаа өмнөх зээлд бүгдийг тавьсан тул одоо тавих барьцаа хөрөнгийг хөнгөлөлттэй олгож өгөхийг хүссэн надад тухайн үед Т нь итгэмжлэхтэй бол та хэний ч үл хөдлөхийг барьцаалж болно гэдгийг зээлийн хүсэлт өгөхөөс өмнө хэлсэн байсан учир Т эгчид үнэн учраа хэлж тохиролцон байрыг барьцаанд тавьсан. Мөн 2023 оны 09 сард эмийн бөөний төвийн барилга барих газрыг хүртэл худалдаж авсан байсан. Үүнийгээ ч Т-н зээлийн эдийн засагчид хэлж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг үзүүлж байсан. Ингээд зээлээ авахаас өмнө Т эгчийн байрыг барьцаалж машинаа барьцаалах хүсэлтээ өгсөн. Гэтэл Т-н зээлийн эдийн засагч нь таны барьцаа багадаж байна, дахиад үл хөдлөх байна уу, ах дүү хамаатан садан найз нөхөд хэнийх ч байсан болноо, итгэмжлэхтэй бол гаргаж өгч болно, барьцаагаа нэмээд олчих гэсэн. Ингээд О эгчид хэлж байраа барьцаалахыг гуйсан бөгөөд банк бусад үзүүлтэл 200,000 сая төгрөг гарах боломжгүй, таны барьцаанд 150,0 саяын зээл гарах боломжтой гэсэн. Тэгээд 150 саяа авахаар шийдээд байж байтал танд хашаа байшин ч болноо, даатгалаа ахиухан хийгээд үнэлгээг нэмээд машиныг чинь давхар барьцаалаад 20,0 сая төгрөг нэмж 170,0 саяын зээл гаргаж өгч болох юм байна гэж хэлэхээр нь миний хувьд захиалга хийх мөнгө маш их хэрэгтэй  байсан ба 20,000,000 төгрөг авахын тулд дахиад хашаа байшин  олох хэрэгтэй байсан. Мөн барьцаанд тавьсан үл хөдлөхийг шинэ байрны гэрчилгээ гарахад сольж болно гэж банк бус хэлсэн болохоор өөрийн нэр дээрх захиалсан байрныхаа гэрчилгээг Д эгчид шилжүүлсэн ч 2,850,000 төгрөгийн үнэтэй байрыг эхний захиалагч гэдгээр 2,500,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр надтай гэрээ хийсэн байсан учир чи байраа авч чадахгүй бол хямд байрыг чинь би авъя гээд Д эгч гэрээ чинь нэр дээр чинь байж байг гэсэн. Чиний нэр дээр байвал үнэ нэмэгдэхгүй юм байна, эгчтэйгээ хоёулаа хэнд ч хэлэхгүйгээр барилга ашиглалтад ороход чиний үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж дараа нь би шилжүүлж авъя гэсэн учир гэрээ миний нэр дээр, надаар дамжуулан байрны төлж байсан. Энэ гэрээгээ Б ах, О эгч нарт үзүүлж тус гэрчилгээг 2023 оны 12 сард гарах үед Д эгчээс гуйж тавьж болно гэж бодсон. Мөн Д эгч чи эгчдээ хямд байраа өгсөн учраас эгч нь зарим зүйл дээр тусална гэж хэлж сайн харилцаатай байсан ба гэрээ хийгээгүй ч  хувь лизингээр 2 өрөө байр авч 1 давхрын үйлчилгээний төвийн заалыг, Х эмийн бөөний төвөө оруулахаар тохирон ярилцсан байсан. Иймд би энэ бүгд баригдаж төлөвлөгдөж хийгдэх байсан ажлууд учир бүгдийг болно бүтнэ гэж бодож Б ах болон О эгч нарт энэ бүх үнэнийг хэлэлгүйгээр мөн 20,000,000 сая төгрөгийн барьцаа дутаж байгаагаа л хэлсэн болохоос яг хэчнээн төгрөгийн зээл авахаа ч хэлээгүй, тус байрны гэрээг үзүүлж үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг барьцаанд тавиулахаар зөвшөөрүүлж итгэмжлэх хийлгүүлж зээлээ авсан. Энэхүү Т-с авсан зээлээ хамгийн хурднаар захиалга хийж 6 сарын дотор зээлээ эргүүлэн төлөх нөхцөл бүрдэнэ гэж харж байсан. Гэтэл захиалга хийхээс өмнө 10 сарын 3-наас 10-ны дотор цахим залиланд өртөж би санхүүгийн хүнд байдалд орчихсон. Захиалгаа ч хийж чадаагүй учир сэтгэл санаагаар унаж ажлаа ч хийж чадахгүй маш хэцүү байдалд орж гэрээ хийсэн А ХХК-г импортын захиалгаа хойшлуулахыг гуйсан ч 1 сар хойшлуулж хүлээсэн ч би мөнгөө авч чадалгүй захиалгадаа орох боломжгүй болсон. Одоо би тухайн үед О эгч болон Б ах нарт үнэнээ хэлээгүйн улмаас мөн өөрөө цахим залиланд өртөж одоогийн нөхцөл байдал минь хүнд хэцүү байдалд орсон учир тохирсон цаг хугацаандаа барьцааг суллаж өгч чадалгүй энэ хүмүүсийн итгэлийг алдаж төөрөгдөлд оруулж сэтгэл санааны болон эд хөрөнгийн хүнд нөхцөл байдалд оруулчхаад байна. Мөн Т-с авсан зээлийг ч төлж чадахгүй тус банк бусыг хохироож байгаагаа хүлээн зөвшөөрч уучлалт хүсэж байна. Тухайн үед намайг зээл авахаас өмнө үнэнээ хэлсэн бол О эгч болон Б ах нар үл хөдлөхүүдээ барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй байх гэж бодоод тухайн зээлээ авахын тулд үнэнийг хэлээгүй нь миний маш буруу үйлдэл болсон учир О эгч болон Б ах нараас чин сэтгэлээсээ уучлалт  хүсэж байна. Мөн миний зээл төлсөн байдлыг харж үзэн үнэхээр энэ итгэмжлэхийг хүчингүй болгож О, Б нарын үл хөдлөхүүдийг чөлөөлж өгөхийг Т-с чин сэтгэлээсээ  гуйж байна. Миний хувьд энэ үл хөдлөхүүдийг суллаж өгөхгүй бол сэтгэл санааны болон санхүүгийн маш хүнд дарамтанд  энэ хүмүүсийн царайг ч  харах эрхгүй мэт санагдаж гэмшиж байгаа учир одоогоор буцааж төлсөн төлбөрүүдийг минь харж үзэн итгэмжлэлийг хүчингүй болгож чөлөөлж өгөхийг шүүх байгууллагаас гуйж байна. Мөн би шүүхээс гарах шийдвэрийн дагуу одоо үлдсэн барьцаанд байгаа Т эгчийн байр болон бусад өөрийн нэр дээр байгаа ах нарынхаа үл хөдлөх хөрөнгүүдийг суллаж авахын тулд Т-д төлөх зээлийг бүх боломжоо дайчлан төлж барагдуулах болно. Одоогоор би Т-д шүүхэд өгч шийдвэрлүүлэхээс өмнө 2023 оны 06 сард 75 сая төгрөгийг хугацаа хэтрэлгүй төлж байсан ч Т-д тавьсан 2023 оны 10 сарын 04-нд авсан 170,000,000 сая төгрөгийн зээлийн хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тус байгууллагаас та нэг зээлээ хэвийн төлж нэг зээлийн хүүг зогсоох боломжгүй байдаг гэсэн хариуг сонсож бүх зээлээ нэгтгэж  хүүг зогсоох хүсэл өгөн төлсөөр байна. Хүү зогсоохоос өмнө 56,809,114 төгрөг төлсөн бөгөөд энэ төлбөрийн 85 хувийг хүүнд суутгагдсан байна. Хүү зогсоосноос хойш 2024 оны 11 сараас эхлэн одоо ажиллуулж байгаа эмийн сангийн өдөр бүрийн орлогоос 30,0-50,0 төгрөгийг төлсөөр л байгаа. Мөн 2025 оны 01 сард эрүүл мэндэд минь асуудал учирч хавдар өвчний хагалгаанд орсон учир 2025 оны 1,2 саруудад төлөлт маань багассан, 3 сараас төлөлт тогтворжсон ч  мөн хагалгааны дараах 4 удаагийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон учир 3,4 саруудад 7 хоногийн төлөлт маань 2-3 удаа төлөгдөж одоогийн байдлаар ... төгрөг төлсөн, цаашид ч төлсөөр л байгаа учир Д.О надад болон миний гэр бүл бизнест минь учирсан энэхүү санхүүгийн болон сэтгэл санааны, эрүүл мэндийн одоогийн нөхцөл байдлыг, мөн Т-с авч байсан 3 удаагийн найдвартай төлөгдөж хаагдсан зээлүүдийг маань ч гэсэн харгалзан үзэж Т-с болон шүүх байгууллагаас зээлийн алданги хүүг өөрсдийн боломжит хэмжээгээр хөнгөлж бидэнд зээлээ төлөх хугацаа өгөхийг хүсэж байна. Цаашид бид эмийн сангийн үйл ажиллагаагаа сайжруулан зээлийн төлбөрийн нэмэгдүүлж ажиллах тал дээр анхааран Т-г хохиролгүй болгохын төлөө илүү их хичээж анхаарал тавин үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна. Би Т ХХК-с зээлсэн 170,000,000 сая төгрөгөөс 2023 оны 10 сарын 3-7-ны өдрүүдэд цахимаар залилсан доктор Ж. Б гэх хүн рүү нийт 95,100,000 төгрөг шилжүүлсэн, энэ хэрэг бүгд У хотод С дүүргийн Цагдаагийн газар зохих шатандаа шалгагдаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь иргэн  Д.О, Ц.Т нартай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  зээлийн гэрээг байгуулж 75,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлийн гэрээгээр Д.О өмчлөлийн газар болон байшинг барьцаалж зээлийг олгосон. Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Д.О болон Ц.Т нараас дахин хүсэлт гаргасны дагуу 170,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай буюу 2028 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Ийнхүү хариуцагч Д.О, Ц.Т нартай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс нийт 245,000,000 төгрөгийг зээлж, олгосон. Сүүлийн байгуулсан гэрээний дагуу Д.О-гийн өмчлөлийн альфард машин, иргэн Ц.Б, Д.О болон О.Т нарын орон сууц, газар, байшин гэх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл олгосон байдаг. Зээлийн гэрээний дагуу зээлийг олголт хийгээд хариуцагч зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд төлөлт хийгээд явж байсан боловч  2024 оны 10 дугаар сарын байдлаар зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн буюу нийт 66 хоногийн хугацаа хэтрэлттэй буюу төлөлтийг огт төлөхгүй явсан учраас банк бус санхүүгийн байгууллагын зүгээс хариуцагч нарт зээлээ төлөхийг удаа дараа сануулж, холбогдох арга хэмжээг авч байсан.  Энэ арга хэмжээ амжилтгүй болсон учраас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал гээд нийт 276,627,982.98 төгрөг гаргуулах,  хариуцагч нар хэрвээ сайн дураар үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.  Зээлдэгч нарын тухайд эхний 75,000,000 төгрөгийн зээлийн гэрээ дээр өөрсдийн өмчлөлийн байшин болон эзэмшлийн газраа барьцаалсан. 2 дахь зээлийн гэрээ дээр өөрийн автомашинаас гадна, 3 иргэний газар, байшин, орон сууцыг барьцаалж зээл авсан байдаг. Барьцаалан зээл авахдаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар барьцааны зүйл нь гуравдагч этгээдийн хөрөнгө байж болно гэх зохицуулалтын дагуу Д.О нь иргэн Ц.Б, Д.О нараас итгэмжлэл авсан. Д.О, Ц.Э нарын итгэмжлэл дээр өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай дурдаж итгэмжлэлийг олгосон байдаг. Энэ итгэмжлэлийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллага нь итгэмжлэлийн шаардлага хангаж байна. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн хангагдаж байна. Ийм учраас барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хөрөнгө байж болох гэсэн зохицуулалтын дагуу барьцаалсан. Барьцаалсны дараа улсын бүртгэлийн газарт үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалбар үйлдэж, барьцааны зүйлийг баталгаажуулах шаардлагын дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн барьцааг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр гэж үзэж бүртгэдэг вэ гэвэл талуудын гаргасан хүсэл зоригийг үндэслэнэ.  Мөн хуульд заасны дагуу итгэмжлэл байгаа юу, хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа юу гэдгийг үндэслэдэг учраас энэ хүрээнд итгэмжлэл болон талуудын гаргасан хүсэлтийн дагуу барьцаалбарыг үйлдэж барьцааны бүртгэлийг хийсэн. Гэрээний үүрэг зөрчигдсөн тухайд талууд зээлийн графикт заасан хугацааны дагуу хүү болон үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх үүрэгтэй байдаг боловч Д.О, Ц.Т нараас сүүлд гэрээ байгуулснаас хойш 6 сарын хугацаанд төлөлтийг хийж байгаад түүнээс хойш хугацаагаар төлөлт тасарсан. Д.О гаргасан тайлбараар өдөр болгон төлөөд явж байгаа гэдэг боловч өдөрт 30,000-50,000 төгрөгийг төлөөд явсан байдаг. Энэ нь 1,000,000 гаруй төгрөгийн төлөлт болж байгаа. Зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлөгдөөд явж байна гэсэн тайлбарыг хийсэн байдаг. Энэ нь маш бага хэмжээгээр төлөгдөөд явж байгаа. Мөн 2024 оны 10 дугаар сард буюу нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлдэгч нарын хүүгийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй хүүг зогсоосон.  1 жил гаруй хугацаанд ямар нэгэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн нэмэлт төлбөр байхгүй. Манай зүгээс ашигласан хугацааны хүү шаардах эрхтэй байгаа. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын зүгээс төлөгдөөгүй явж байгаа ч гэсэн нэхэмжлэл гаргасан өдрөөр хүүг зогсоож, нэмэгдүүлсэн хүү болон хүүг шаардахгүй байгаа. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагын зүгээс гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, хариуцагч нараас 276,627,982.98 төгрөг гаргуулах,  энэ үүргээ  сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж оролцож байна  гэв.

 

5. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О миний бие хариуцагч Д.О холбогдуулан гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 312 тоот итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргаж байна.  Д.О миний бие хариуцагч Д.О-той ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй, эртний танилууд биш, 2022 оноос эхлээд Д.О-р тариа хийлгэж байгаад анх танилцсан. Тэр үеэс хойш Д.О надад их саймширч эгчээ би танд тариа хийж өгье, олдохгүй эм тариа байвал надад хэлээрэй, дүү нь олж  өгч чадна шүү гэж байсан нь одоо бодоход их учиртай байсан байна. Учир нь эхнээсээ миний хүнд тусархуу байдлыг анзаарч итгэмтгий занг минь ашиглаж, итгэлийг минь олж авч, ингэснээрээ хөрөнгийг минь барьцаанд тавиулах зөвшөөрөл олж авах, хууран мэхлэх санаа зорилгыг нэлээд эртнээс агуулж байсан байна. Тэрээр дүү нь зээл авах гэсэн юм. Барьцаа хөрөнгө дутаад байна. Түр барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй байгаа юм. Миний “С” ХХК-д захиалсан 3 өрөө орон сууцны гэрчилгээ гарах дөхөж байгаа гээд надад захиалгын гэрээгээ үзүүлсэн. Гэрчилгээ гараагүй учраас одоо барьцаанд авахгүй байна. Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарахаар таны барьцаа хөрөнгийг чөлөөлөөд өгнө. Дээд тал нь 3 сарын хугацаанд таны юмыг барьцаанд тавих юм. 3 сарын дараа гэрчилгээ гарах байх. Би зээлээ төлөх тал дээр ямар ч асуудал байхгүй. Та дүүдээ туслаач гэж намайг ятгасаар байгаад итгэмжлэл хийлгэсэн. Энэ итгэмжлэлийг хийлгүүлж авахаасаа өмнө “С” ХХК-д захиалсан байрны гэрчилгээ гарахаар 3 сарын дотор барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө гэсэн баталгаа гаргаж өгсөн.  Д.О-н гаргаж өгсөн баталгаа эх хувиараа шүүхэд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Би тэр хүний үгэнд итгэж өөрийнх нь захиалсан байрны гэрчилгээ гартал түр барьцаалах юм байна. Зээлээ төлөх тал дээр ямар ч асуудалгүй юм байна гэж итгэл үнэмшлээр итгэмжлэл олгосон. Итгэмжлэл үйлдэж байх үед итгэмжлэлийн хугацааг 3 сарын хугацаагаар бичье гэтэл, Д.О 3 сар гээд бичихээр зээл гарахгүй байх. Надад энэ зээл их чухал байгаа. Тийм учраас гэрчилгээгээ гарахаар чөлөөлөөд өгчих учраас 3 жилээр байвал яасан юм бэ гэж санал тавьж итгэмжлэлийг 3  жилээр хийлгэсэн.  Итгэмжлэл агуулгын хувьд нотариатын байгууллага цахим системд шилжсэнээс хойш итгэмжлэл агуулга дээр барьцаа хөрөнгийн итгэмжлэлийг дарахад шууд гарч ирдэг стандарт нөхцөл байгаа. Түүний дагуу нэгэнт энэ хүн барьцаа хөрөнгөө чөлөөлөөд өгчих учраас энэ байр нь А аймагт хамгийн өндөр үнэлгээтэй байр учраас барьцаа хөрөнгө чөлөөлөхөд ямар ч асуудалгүй учраас итгэмжлэл хийж олгосон. Би  Д.О-тай огт төрөл садны холбоо байхгүй, хамааралгүй юм. Хүн зээлээ төлөөгүйн улмаас  муу ч гэсэн амьжиргааны эх үүсвэр болсон үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ажлын байраараа үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм үр дагаварт хүрэх байсан бодит нөхцөл байдлыг эхнээс нь мэдэж байсан бол, энэ тухай Д.О надад үнэн бодит мэдээллийг өгсөн байсан бол хэзээ ч итгэмжлэл олгохгүй байх байсан. Би Д.О-с түр барьцаалуулах зорилгоор итгэмжлэл олгосныхоо хариуд нэг ч төгрөгийн шан харамж аваагүй. Цэвэр итгэлцэл дээр тулгуурлаж итгэмжлэл хийсэн гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Би Д.О-д хууран мэхлэгдсэнээ өдрийн хоолонд найзтайгаа орж сууж байгаад Д.О “С” ХХК-д захиалсан байраа н.Д-д зарсан байсан. Энэ хоёрын хооронд асуудал үүсээд шүүх, цагдаагаар явж байгаа мэдээллийг сонсоод шоконд орсон. Үнэндээ би арай биш байлгүй, энэ захиалсан байр нь биш байх гэж бодсон. Тэр даруйдаа хүрч ирээд Д.О руу залгаад Д.О дуудаж уулзсан. Д.О-гаас асуусан. Эхлээд худлаа хэлэх гэж оролдсон. Сүүлдээ үнэн байдлаа хэлсэн. Захилга миний нэр дээр байгаа боловч энэ байраа н.Д-нд худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би цагдаад өгнө гэж хэсэн. Гэтэл Д.О уйлаад гуйгаад байсан. Та миний хэлд ороогүй 3 хүүхдийг бодооч, би таньд амлаж байна. Намайг цагдаад битгий өгөөрэй. Өөр гарц гаргалгаа байна уу? гэж гуйсан.  Улмаар би итгэмжлэлээ хүчингүй болгуулахаар Монгол Улсын Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д заасан хэдий ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 312 тоот итгэмжлэлийг тухайн нотариатдаа хүсэлт гаргаж хүчингүй болгуулсан байгаа юм. Энэ нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч 1 тал нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу итгэмжлэл буюу буюу хэлцэлд 1 талын хэлцлийг би хүчин төгөлдөр бус тооцуулахаар нэхэмжлэл гаргасан юм.  Д.О нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн, хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсныг нөгөө тал болох би хожим мэдсэн гэдэг нь дараах байдлаар нотлогдож байна. 1. Д.О “Т” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу надаас итгэмжлэл хийж авахын өмнө зээл авсан байсан бөгөөд энэ зээлтэй давхар зээл авах гэж байгаа тухай надад огт мэдэгдээгүй. 2. Бодит байдал дээр Д.О нь зээл хүүгээ төлж барагдуулах боломж, нөхцөл байхгүй гэдгээ огт хэлээгүй. Нуун дарагдуулсан бөгөөд зээлийг хэвийн төлж байгаа, чадаж байгаа мэт ярьж байсан. 3. зээлийн барьцаанд түр тавих хөрөнгө байгаа захиалсан байрныхаа гэрчилгээг гарахаар  барьцаа хөрөнгөө солиод таны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөөд өгнө гэж итгүүлсэн нь эхнээсээ худлаа байсан. Итгэмжлэл олгох үндэслэл болсон энэхүү мэдээлэл нь худлаа байсныг би олж мэдсэнээс хойш Д.О надаас итгэмжлэл авахаасаа өмнө 10 сарын өмнө авсан байраа аль хэдийн бусдад худалдсан байсан. Энэ нь иргэн н.Д-с 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 52,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 50,000,000 төгрөг аваад зарчихсан байсан. Улмаар иргэн Н.Д-с Д.О-н Х банкны ********** тоот данс, Т банкны ********** тоот данснуудад “байрны үнэ” гэж шилжүүлсэн байсан. Энэ банкны хуулганууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ингэж Д.О нь захиалсан байрныхаа эзэн биш болсноо нуун дарагдуулсан байсан. Тиймээс анхнаасаа итгэмжлэл буюу хэлцэл хийх үндэслэл болсон үйл баримтын талаар худал мэдээлэл өгч, хууран мэхлэх зорилгыг агуулж байсан. Хууран мэхлэх замаар нөлөөлсөн хүсэл зорилгын илэрхийлэл нь энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа бүрэн хүчин төгөлдөр мэт байх боловч мэхлэгдсэн этгээд мэхлэгдсэн тухайгаа олж мэдсэн үеэс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтын дагуу зарга үүсгэж, маргаж эхэлж байгаа. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 57.1-д заасан зарга үүсгэх нэхэмжлэлийн нөхцөл байдал шалган тогтоох дарааллыг зааж өгсөн байдаг. Энд 1. хууран мэхлэх, Д.О хууран мэхэлсэн  2. үнэнд үл нийцэх зүйлийг үнэн бодит баталж батлахыг оролдох гэж заасан. Энэ байраа зарчхаад миний нэр дээр гарна гэж хэлсэн. 3. бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах эдгээр нөхцөл байдал нь дээр дурдсаны дагуу бүгд бодитойгоор бүрдсэн байгаа гэж үзэж байгаа. Өмнө нь хэлж байсан. Иргэний хуулийн тайлбарт хуурагдаж төөрөгдөж мэхлэгдсэн талаар тайлбарласан. Энэ тухай нэмэлт нэмэлт тайлбар дээрээ нэг бүрчлэн бичсэн байгаа учраас энд давхардуулан ярьж ярих шаардлагагүй гэж өмнө нь ч үзсэн. Одоо ч тэгж үзэж байна. Мэхлэгч этгээдийн худал үгэнд итгэж  ганц амьжиргааны эх үүсвэр болсон үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ажлын байраа алдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн хөрөнгийг эцсээ хүртэл хамгаалах болно. Д.О-н 2 гэрээг нэгтгээд 1 болгох талаар “Т” ХХК нэхэмжлэл дээрээ дурдсан байсан. Өмнөх барьцаанд орсон 75,000,000 төгрөг авсан барьцаа хөрөнгө, нийт 276,627,982.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нэгдээд бүгд барьцаанд орж байгаа гэж бодож байна. Д.О болон өөрийнх нь хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Хэн нэгний эрх ашгийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Зээлдэгчийн өөрийн хөрөнгөөр эхэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ийм учраас итгэмжлэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

6. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 361 дугаартай итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг. Анх 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 361 тоот итгэмжлэлийг хийлгэж авахдаа бодит нөхцөл байдлыг Ц.Б хэлээгүй, нуун дарагдуулсан нөхцөл байдлын улмаас 361 дугаартай итгэмжлэлийг хийлгэж өгсөн байдаг.  Ц.Б тухайд хуульч, өмгөөлөгч хүн юм.  Д.О-тай ямар ч найз нөхдийн холбоогүй. Нэхэмжлэл дээрээ энэ талаар дурдсан байдаг. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулаад өгнө үү гэж гуйхдаа эхнэрээрээ дамжуулан итгэмжлэлийг хийлгэж өгөөч гэдэг асуудал ярьдаг.  Ц.Б нь хариуцагч Д.О зүс таних төдий, ямар нэгэн төрөл садан, тэр найз нөхөд, гүнзгий дотно харилцаа байхгүй. Д.Од туслах өр төлбөртэй зүйл байхгүй.  Д.О нь Ц.Б-д 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд 3 сарын хугацаагаар үл хөдлөх хөрөнгийг тавьчхаад буцаагаад “С” ХХК-д байр захиалсан байрныхаа гэрчилгээг нь гарахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг чөлөөлөөд оронд нь “С” ХХК-д захиалсан байрныхаа гэрчилгээг тавиад аваад өгнө гэсэн зүйлийг ярьж,  “С” ХХК-тай байгуулсан орон сууц захиалах гэрээгээ үзүүлж итгэмжлэлийг хийлгэж авсан байдаг. Гэтэл орон сууц захиалах гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээ юм шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээрээ орон сууц захиалах гэрээ гэж бичгээр байгуулсан боловч уг орон сууцынхаа захиалгынхаа дагуу төлбөрөө Д.О  өөрөөсөө өгөөгүй. Өөрөөр хэлбэл захиалаагүй нөхцөл байдал харагддаг. н.Д гэдэг хүнд өгч байгаа юм уу, худалдаж байгаа юм уу, эсхүл н.Д орон сууц захиалгынхаа гэрээг өгөөд байгаа юм уу гэдэг нь тодорхой биш байдаг. н.Д-г залилсан гэдэг асуудал нь цагдаагийн байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаад шалгагдаад явж байгаа нөхцөл байдалтай байна. Орон сууц захиалгынхаа гэрээг  миний мэдэхээр 2 хүнээс орон сууц захиалж байна гэдэг байдлаар мөнгө авсан. Бодит байдал дээрээ орон сууц захиалгын гэрээ буюу орон сууцны эзэн болж өөрийнх нь өмчлөлд шилжиж, өөрийнх нь нэр дээр орон сууцны гэрчилгээ нь гарахгүй байх бодит нөхцөл байдал байсныг эхнээсээ хэлээгүйгээр нуун дарагдуулсан.  Энэ байдлууд нь хариу тайлбарууд дээр нь тодорхой гараад байдаг. 20,000,000 төгрөгийн хэрэгцээтэй байна. Би зээлээ авчихаад орон сууцынхаа гэрчилгээг нь гарахаар чөлөөлөөд өгнө гэдэг. Гэтэл одоо болтол орон сууцынх нь гэрчилгээ гараагүй.  “С” ХХК-ийн нэр дээр гарчихсан нөхцөл байдал харагдаж байгаа. Хэрэгт авагдсан байгаа.  Гэрчилгээ дээр нь 7 давхарт захиалсан гэдэг нь харагдаад байдаг. Анх Д.О-н хувьд энэ нөхцөл байдлаа хэлээгүй нуучихсан байсан юм. Хэрвээ хэлсэн бол надад итгэмжлэл хийж өгөхгүй байх байсан юм гэдгээ нэмэлт тайлбартаа бичсэн байсан. Үнэхээр  170,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа юм. Би өмнө нь “Т” ХХК-иас  75,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Нэмээд 170,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа юм гэдэг байдлаа анх хэлээгүй байдаг. “Т” ХХК-иас зээл авах гэж байгаа. 20,000,000 төгрөг дутаад байгаа учраас 20,000,000 төгрөгийн барьцаалах гэж байгаа гэдэг нөхцөл байдлаа хэлж байдаг.  Мөн өөрийнхөө машинаа давхар барьцаалаад, мөн Ц.Б өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Цны 32-01 тоотод байрлах хашаа, байшинг тавина гэдэг “Т” ХХК-тай Д.О-ийн байгуулсан барьцааны гэрээнээс харахад уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 20,000,000 төгрөгт тооцож тавьсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ барьцааны гэрээ, барьцааны зүйл, эд хөрөнгөний үнэлгээнүүдээс харахад барьцааны гэрээн дээр үнэ нь тодорхой харагддаггүй.  Барьцааны гэрээ дээр үл хөдлөх эд хөрөнгийг 21,000,000 төгрөгөөр, өмчлөх эрхтэй газрыг 22,500,000  төгрөг гээд барьцааны гэрээний барьцааны зүйл нь үнэлгээ нь ингэж орж ирсэн байдаг. Барьцааны зүйлийн үнийг нь тодорхой бодитой тусгаагүй. Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь зээлийн гэрээ байгуулахдаа тухайн зээлдэгч Д.О-ийн зээлийнх нь эргэн төлөлтийн нөхцөл байдал ямар байгаа юм. Тэр зээлийн барьцаанд тавьж байгаа эд хөрөнгүүдийн үнэлгээг хэдэн хувиар тооцож авч байгаа нь тодорхой биш байдаг. 100 хувь байхаас  70 хувь гэх мэт байхаар үнэлж авдаг. Тэр талаар судалгааг огт хийгээгүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээл дээр ямар ханштай байгаа. Хэчнээн төгрөгөөр борлогдох талаар  судалгааг огт хийгээгүй.  Бодитой биш үнэлгээнүүдийг хийсэн. Үнэлгээг харахад 1974 онд баригдаж эхлээд 1974 онд ашиглалтад орсон.  Одоо ямар ч ашиглах боломжгүй. Хүн амьдрах боломжгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авахдаа судалгааг огт хийгээгүй. Үнэлгээг нь бодитой оруулаагүй. 43,500,000 төгрөг харагдаж байгаа. Гэтэл барьцааны гэрээний хавсралт болох эд хөрөнгийн нөхцөл байдлын зураг байгаа. Үүнээс харахад 2 байсан байшин зэрэгцээ харагдаж байгаа. Аль байшин нь тодорхойгүй.  Аль аль байшингийнх нь бүх шавар нь нурчихсан.  Дотор талдаа хүн амьдрах боломжгүй.  Дээврээс нь бороо, цас дусдаг, ар талынх нь шавар нь уначихсан. Гал түлэх ямар ч боломжгүй утаа саагиад байдаг. Тааз нь нурахад бэлэн болчихсон.  Цонхнууд нь ямар ч эдэлгээ байхгүй болчихсон. Цонхыг нь онгойлгож хаах ч боломжгүй. Хэрвээ онгойлговол  нураад унахад бэлэн болчихсон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан байгаа. Барьцааныхаа гэрээгээрээ 43,500,000 төгрөг юм шиг барьцааны гэрээ дээр харагдаж байгаа боловч хавсралт дээрээ газрыг нь 15,000,000 төгрөгөөр байшингаа 30,000,000 төгрөг гэх мэт зөрүүтэй байдлаар үнэлгээгээ тогтоож байгаа. Барьцааныхаа гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 42,000,000 төгрөг гэдэг байдлаар бүртгэгдсэн. Барьцааны гэрээний үнэ нь тодорхойгүйгээр барьцааны гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 2-т зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй. Барьцааны гэрээний хамгийн гол зүйл нь тухайн барьцааны зүйлийн үнэ байгаа. Энэ нөхцөл нь тодорхой биш байгаа нь барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг илэрхийлж байгаа юм. Тийм учраас  итгэмжлэл нь хууран мэхэлж хийсэн хууль бус хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр байгуулагдаж байгаа учраас барьцааны гэрээний Ц.Б үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох заалт нь хүчин төгөлдөр бус байна. Тийм учраас барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэсэн бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэв.

7. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-иас:

-хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / 1-р хавтаст хэргийн 8-9х/

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 хавтаст хэргийн 11-14х/,

- 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540RC-01 дугаартай Барьцааны гэрээ /1 хавтаст хэргийн 15-17х/,

- Д.О-ийн ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 18 х А тал/,

- Д.О-гийн *********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 18 х Б тал/,

- Д.О-ийн ********** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 19 х А тал /,

- Д.О-ийн ********** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээний тэмдэглэл,  /1 хавтаст хэргийн 19 х Б тал, 20х/,

- ID ********* дугаартай 75,000,000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгөний гэрэл зураг / 1-р хавтаст хэргийн 21 х тал/

- 2023 оны 06 сарын 16-ны өдөр Д.О-д Т-с 75,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 22-23х/

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ********* дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 24-27х/,

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ********** дугаартай Барьцааны гэрээ /1 хавтаст хэргийн 28-30х/,

- О.Т-ийн ************* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 31х А тал/,

- Д.О-ийн ********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 31х Б тал/,

- Д.О-ийн Тоёота альфард автомашины техникийн тодорхойлолтын гэрчилгээ /1 хавтаст хэргийн 32 х А тал/,

- Ц.Б-ийн ************ дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 32 х Б тал/,

- Ц.Б-ийн ********* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 33 х/,

- Ц.Б-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 34х/,

- Д.О-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0312 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 35х/,

- Д.О-ийн ********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар /1 хавтаст хэргийн 36-39х/,

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ************ дугаартай Фидуцын гэрээ, техникийн тодорхойлолтын гэрчилгээ, барьцааны хөрөнгийн гэрэл зураг /1-р хх-ийн 40-44х/

 -Т-аас Д.О-д 170,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Д.О, Ц.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтаст хэргийн 44-46х/,

- Т ХХК-аас хариуцагч нарт хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Зээл төлөх мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл /1 хавтаст хэргийн 47-49х/

-Нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт / 1-р хавтаст хэргийн 50х/

 

8. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б-ээс:

- 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл, бүртгэлийн хуудас /1 хавтаст хэргийн 84х/,

- 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймгийн тойргийн нотариатчид итгэмжлэл хүчингүй болгох тухай хүсэлт /1 хавтаст хэргийн 85х/,

- 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 96х/,

- Харилцан ярианы зурвас /1 хавтаст хэргийн 97-102х/,

- Ц.Б-ийн ********дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 103х/,

- Ц.Б-ийн ******** дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 104х/,

-Ц.Б-ээс Архангай аймгийн тойргийн нотариатчид 2024 оны 10 сарын 16-ны өдөр гаргасан итгэмжлэл хүчингүй болгуулах тухай хүсэлтийн гарын үсгийн баталгаа , гарын үсэг гэрчилсэн үйлдэл, итгэмжлэл хүчингүй болгох тухай хүсэлт, 0361 дугаар итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар,  / 1-р хавтаст хэргийн 84-96х/

-********* гар утасны дугаарын мессежээр харьцсан хуулбар /1-р хавтаст хэргийн 97-102х/

-Ц.Б-ийн ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн, ********* дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1-р хавтаст хэргийн 103-104х/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 2 ширхэг /1-р хавтаст хэргийн 243-244х/

 

9. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-гээс:

- Д.О-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** дугаартай Итгэмжлэл /1 хавтаст хэргийн 132х/,

- Д.О-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 133х/,

- 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл, бүртгэлийн хуудас /1 хавтаст хэргийн 134х/,

- А аймгийн Тойргийн нотариатчид 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт /1 хавтаст хэргийн 135х/,

- С ХХК, Д.О нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай Орон сууц захиалагчтай хийх гэрээ /1-р хавтаст хэргийн 136-138х/,

- С ХХК-ийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, схем зураг, /1-р хавтаст хэргийн 139-140х/

-Д.О-ийн 2023 оны 09 сарын 17-ны өдрийн баталгаа /1-р хавтаст хэргийн 141х/,

- А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт /2-р  хавтаст хэргийн 225-226х/,

 

10. Хариуцагч Д.О-с:

- Интернет банкны мөнгөн шилжүүлгийн баримтын зураг /2 хавтаст хэргийн 161-171х/

-Нийслэлийн С дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 сарын 28-ны өдрийн ******* дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол

 

11. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У-н хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт

- 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хавтаст хэргийн 14-32х/,

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/181 тоот албан бичгээр ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл, барьцааны гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл, барьцаалбар, барьцааны гэрээ /ипотек/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /2 хавтаст хэргийн 41-52х/,

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 150-153х/,

- Д.О-гийн Т ХХК дахь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 155-156х/

 

12. Нэхэмжлэгч бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ийн өмгөөлөгч В.Б-ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт:

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 59х/,

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 60х/,

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 61х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 63х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 64х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 65х/ зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нарт холбогдуулан 276,627,982.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн хувьд мөнгөн төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хангаж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд Ц.Б, Д.О нарын барьцаа хөрөнгийг барьцаанаасаа чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Ц.Б ,Д.О нар хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж 361 болон 312 дугаартай итгэмжлэлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нарт холбогдуулан гаргасан 276,627,982.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нар нь нэхэмжлэгч Т ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай зээлийн гэрээг байгуулан 75,000,000 төгрөгийг жилийн 38.4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт Т ХХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан

-2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1 хавтаст хэргийн 11-14х/,

2023 оны 06 сарын 16-ны өдөр Д.О-д Т-с 75,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 22-23х/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

 Мөн үүний дараа хариуцагч нар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөн тус байгууллагатай 105013 дугаартай зээлийн гэрээг байгуулан 170,000,000 төгрөгийг жилийн 38.4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт Т ХХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 24-27х/,

-Т-аас Д.О-д 170,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 44-46х/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т, нэхэмжлэгч Т ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн байгуулсан 103540, 105013 дугаартай зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан эд хөрөнгийг шилжүүлэх, гэрээг бичгээр байгуулах шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-аас 2023 оны 06 сарын 16-ны өдөр 75,000,000  төгрөг, 2023 оны 10 сарын 14-ний өдөр 170,000,000 төгрөгийг хариуцагч Д.О-ийн данс руу шилжүүлсэнээр зээл олгогч зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нар зээлийн гэрээний үүрэг болох гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тэдгээрийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарууд болон

- зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 22-23х/

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 24-27х/, Т ХХК-аас хариуцагч нарт хүргүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Зээл төлөх мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл /1 хавтаст хэргийн 47-49х/ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  Т ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Д.О-ийн үл хөдлөх хөрөнгүүд, газар эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан

-2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540RC-01 дугаартай Барьцааны гэрээ /1 хавтаст хэргийн 15-17х/

- Д.О-ийн 000569642 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 18 х А тал/,

- Д.О-ийн 000568164 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 18 х Б тал/,

- Д.О-гийн 000490690 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 19 х А тал /,

- Д.О-ийн 000160012 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрчилгээний тэмдэглэл,  /1 хавтаст хэргийн 19 х Б тал, 20х/,

- ID 103540 дугаартай 75,000,000 төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгөний гэрэл зураг / 1-р хавтаст хэргийн 21 х тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор О.Т, Д.О, Ц.Б нарын үл хөдлөх хөрөнгүүд, хариуцагч Д.О-ийн автомашиныг барьцаалж барьцааны гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013RC-01 дугаартай Барьцааны гэрээ /1 хавтаст хэргийн 28-30х/,

- О.Т-ийн 001118991 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 31х А тал/,

- Д.О-ийн 000091428 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 31х Б тал/,

- Д.О-ийн Тоёота альфард автомашины техникийн тодорхойлолтын гэрчилгээ /1 хавтаст хэргийн 32 х А тал/,

- Ц.Б-ийн 000376107 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 32 х Б тал/,

- Ц.Б-ийн 0078656 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 33 х/,

- Ц.Б-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 34х/,

- Д.О-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0312 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 35х/,

- Д.О-ийн 000091428 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар /1 хавтаст хэргийн 36-39х/,

- 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013-FA01 дугаартай Фидуцын гэрээ, техникийн тодорхойлолтын гэрчилгээ, барьцааны хөрөнгийн гэрэл зураг /1-р хх-ийн 40-44х/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540RC-01 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013RC-01 дугаартай барьцааны гэрээнүүд /1 хавтаст хэргийн 15-17,  28-30х/  нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг зөрчиж гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК нь талуудын хооронд байгуулсан 81289 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 103540 дугаартай Зээлийн гэрээ, 103540RC-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 105013 дугаартай Зээлийн гэрээ, 105013RC-01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нэгт талын санаачилгаар тус тус цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 236,044,851.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 40,418,633.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,998.43 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 91,500 төгрөг, нийт 276,627,982.98 төгрөгийн зээлийн өр төлбөрийг хариуцагч Д.О, Ц.Т нараас гаргуулах, зээлдэгч Д.О, Ц.Т нар өр төлбөрийг барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ хариуцагч Д.О, Ц.Т нарыг “анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 103540 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 6,343,237.15 төгрөгийг, хүүгийн төлбөрт 26,900,370.91 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,505.94 төгрөгийг, нийт 33,274,114 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 105013 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 1,678,060.88 төгрөгийг, хүүгийн төлбөрт 21,675,174.58 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 181,764.54 төгрөгийг, нийт 23,535,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Д.О нь зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 103540 дугаартай зээлийн гэрээнд 66 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 67,722,912.12 төгрөг, зээлийн хүү 2,146,712.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,997.13 төгрөг, нийт 69,872,621.57 төгрөг, 105013 дугаартай зээлийн гэрээнд 284 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 168,321,939.12 төгрөг, зээлийн хүү 38,271,920.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,001.30 төгрөг, нийт 206,663,861.41 төгрөг гээд дээрх хоёр зээлийн нийт 276,627,982.98 төгрөгийн өр төлбөр үүсээд байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан бөгөөд хариуцагч  Д.О, Ц.Т нар нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээг маргаагүй.   

Харин хариуцагч нар шүүхэд бичгээр тайлбар гаргахдаа зээлийн хүүг нэхэмжлэгч байгууллага зогсоохоос өмнө 56,809,114 төгрөг төлсөнөөс 85 хувийг зээлийн хүүнд тооцсон гэж дурдсан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э хариуцагч нарын төлсөн 60 гаруй сая төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үндсэн зээлээс хасуулж тооцуулъя гэсэн байр суурийг шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Нэхэмжлэгч Т, хариуцагч Д.О, Ц.Т нарын байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай Зээлийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээний 3.1.2-т “ ББСБ тухайн нөхцөлд өөрөөр шийдсэнээс бусад тохиолдолд зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлан үүрэгтэй” гэж заасан байна. Гэрээг цуцлахаас өмнө төлсөн нэхэмжлэгч талын төлбөр нь гэрээнд дарааллын дагуу суутгагдсан нь зөв байх тул өмгөөлөгчийн гаргасан хариуцагч нарын төлсөн төлбөрийг бүгдийг үндсэн зээлээс хасаж тооцуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй. Харин гэрээг цуцалсны дараа төлсөн төлбөр нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс эхэлж төлөгдөнө.

 

Нэхэмжлэгч Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Д.О 1,180,000 төгрөг төлсөнийг үндсэн зээлийн төлөлтөд тооцсон, хүүнд тооцоогүй, хүүг зогсоосон байгаа, анх гаргасан нэхэмжлэлийн үндсэн зээлийн төлбөрөөс 1.180.000 төгрөгийг хасаж байна гэсэн бөгөөд хариуцагч Д.О-ийн зүгээс Интернет банкны мөнгөн шилжүүлгийн баримтын зураг /2 хавтаст хэргийн 161-171х/ нэхэмжлэгч байгууллагад төлсөн төлбөрийн гүйлгээний баримт гэж шүүхэд өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч талын маргахгүй зөвшөөрч байгаа хэмжээ болох 1,180,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар нэхэмжилж байгаа үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцлоо.

 

Иймд Иргэний хуулийн  451.1, 452.2, 453.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын анх нэхэмжилсэн үндсэн төлбөр 236,044,851.24 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын төлсөн 1,180,000 төгрөгийг хасаж үндсэн зээлийн төлбөрт 234,864,851.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 40,418,633.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,998.43 төгрөгийг, нийт 275,447,982.98 төгрөгийг хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нараас гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч “Т” ХХК-н нотариатын үйлчилгээний хөлс 91,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 91,500 төгрөг төлсөн болох нь нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт / 1-р хавтаст хэргийн 50х/-аар тогтоогдсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т  зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж тооцох бөгөөд тул уг 91,500 төгрөгийн зардлыг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нарын хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Б-ээс хариуцагч Д.О-д 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэлээр Ц.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0117001025 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, Ц.Б-ийн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-32 тоот хаягт байршилтай 480 мкв талбайтай газрыг,

Нэхэмжлэгч Д.О-ээс хариуцагч Д.О-д 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0312 дугаартай итгэмжлэлээр Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000095 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 дугаар багийн 3-36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах эрх тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан

-Ц.Б-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 34х,96х /,

-Ц.Б-ийн 0078656 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн, 000376107 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /1-р хавтаст хэргийн 32х Б тал 33х, 84х 103-104х/

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 2 ширхэг /1-р хавтаст хэргийн 243-244х/

- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11/181 тоот албан бичгээр ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл, барьцааны гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0361 дугаартай итгэмжлэл, барьцаалбар, барьцааны гэрээ /ипотек/-ийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /2 хавтаст хэргийн 41-52х/,

-Д.О-ээс Д.О-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0312 дугаартай итгэмжлэл /1 хавтаст хэргийн 35х, 133х, / олгож

- Д.О-н 000091428 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтаст хэргийн 31х Б тал, 36-39х/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Д.О нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр та түр үл хөдлөх хөрөнгөө итгэмжлэл хийж өгөөд зээлийн барьцаанд тавиулаад өгөөч, дүү нь аймгийн төвд 2023 оны 12 дугаар сард ашиглалтад орох орон сууц байр захиалсан. Он гараад байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна. Байрны гэрчилгээ гарангуут таны үл хөдлөх, газрын зээлийн барьцаанаас чөлөөлж, шинэ байрныхаа гэрчилгээг зөрүүлээд тавиад, таны үл хөдлөх, газрын гэрчилгээг чөлөөлж өгч барьцаанаас чөлөөлнө, дүүдээ туслаач гэсний дагуу ...үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Төлөөлөгч Д.О нь С ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №14 тоот орон сууц захиалагчтай хийсэн А аймгийн Э сумын 3 дугаар баг, 1 дүгээр орц 7 давхрын 703 тоот хаягт байршилтай 69.2 мкв талбайтай 3 өрөө орон сууцны гэрээг үзүүлж, баталгаа гаргаж өгсний үндсэн дээр итгэмжлэлийг олгосон ...Гэтэл төлөөлөгч Д.О нь захиалгын гэрээтэй орон сууцаа энэ итгэмжлэлээ хийлгэхээс өмнө өөр хүнд зарж мөнгийг нь авчхаад бодит байдлын нуун дарагдуулж, хууран мэхэлж итгэмжлэл хийлгэсэн байсан. Тиймээс энэхүү итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №312 тоот итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №361 тоот итгэмжлэл буюу нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Энэ нэхэмжлэлд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс “Т“ ...нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар хариуцагч Д.О-д “ итгэмжлэлд дурдсан хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх” гэж тусгаж өөрийн гарын үсэг болон нотариатаар баталгаажуулсан байгаагаас үзвэл бодит нөхцөл байдал, хэлцлийн агуулга, үүсэх үр дагаварыг ухамсарласан байгаа нь хэлцэлд төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Харин хууран мэхэлж хийсэн хэлцлийн хувьд бодит нөхцөл байдлыг зориудаар өөрчилж өөр нөхцөл байдлыг итгүүлж, итгүүлсэн агуулгаар хэлцэл хийхийг ойлгох бөгөөд харин нэхэмжлэгч нарын хариуцагчид олгосон итгэмжлэлийн агуулгад анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаалбар үйлдэж гарын үсэг зурах, барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх эрхийг нэхэмжлэгч нар өөрөө олгож нотариатаар баталгаажуулсан, уг хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн манай компани нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж Иргэний хуулийн 156, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль заасан үндэслэлээр барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нар анхнаасаа итгэмжлэлийн бодит нөхцөл байдлыг ухамсарлаж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байгаа нь мэдэх, хүсэх элементийг агуулж байна. Мөн итгэмжлэлд үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгагдсан байгаагаас үзвэл уг итгэмжлэлээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгож хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нарын шаардлага хууль зүйн болон бодит үйл баримтын хувьд хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

 

Хариуцагч Д.О-ийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “...барьцаанд тавьсан үл хөдлөхийг шинэ байрны гэрчилгээ гарахад сольж болно гэж банк бус хэлсэн болохоор өөрийн нэр дээрх захиалсан захиалсан байрныхаа гэрчилгээг Д эгчид шилжүүлсэн ч 2,850,000 төгрөгийн үнэтэй байрыг эхний захиалагч гэдгээр 2,500,000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр надтай гэрээ хийсэн байсан учир чи байраа авч чадахгүй бол хямд байрыг чинь би авъя гээд Д эгч гэрээ чинь нэр дээр чинь байж байг гэсэн. Чиний нэр дээр байвал үнэ нэмэгдэхгүй юм байна, эгчтэйгээ хоёулаа хэнд ч хэлэхгүйгээр барилга ашиглалтад ороход чиний үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж дараа нь би шилжүүлж авъя гэсэн учир гэрээ миний нэр дээр, надаар дамжуулан байрны төлж байсан. ...Иймд би энэ бүгд баригдаж төлөвлөгдөж хийгдэх байсан ажлууд учир бүгдийг болно бүтнэ гэж бодож Б ах болон О эгч нарт энэ бүх үнэнийг хэлэлгүйгээр мөн 20,000,000 сая төгрөгийн барьцаа дутаж байгаагаа л хэлсэн болохоос яг хичнээн төгрөгийн зээл авахаа ч хэлээгүй, тус байрны гэрээг үзүүлж үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг барьцаанд тавиулахаар зөвшөөрүүлж итгэмжлэх хийлгүүлж зээлээ авсан. .... Тухайн үед намайг зээл авахаас өмнө үнэнээ хэлсэн бол О эгч болон Б ах нар үл хөдлөхүүдээ барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй байх гэж бодоод тухайн зээлээ авахын тулд үнэнийг хэлээгүй нь миний маш буруу үйлдэл болсон” гэж дурдсан.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч Д.О нараас хариуцагч Д.О-д үл хөдлөх хөрөнгө барьцаалах итгэмжлэл олгосон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгө барьцаалах итгэмжлэл олгож байгаа хэлцлийн агуулгыг эндүүрсэн, өөр хэлцэл хийсэн хэлцэл хийсэн, ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, талууд итгэмжлэл олгож байгаа бодит нөхцөл байдал, хэлцлийн агуулга, үүсэх үр дагаварыг ойлгож хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж заасан.

 

Хариуцагч Д.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан “нэхэмжлэгч Ц.Б, Д.О нарын үл хөдлөх хөрөнгүүдийг богино хугацаагаар барьцаалж Сайхантэрх компанид захиалсан байрны гэрчилгээ гарангуут барьцаа хөрөнгийг суллаж өгнө гэж хэлээд уг захиалсан байраа өөр хүнд зарсан болохоо хэлээгүй нэхэмжлэгч нараас үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанд бариулах итгэмжлэл хийлгэсэн “ гэх үйл баримт нь хэрэгт авагдсан

-С ХХК, Д.О нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай Орон сууц захиалагчтай хийх гэрээ /1-р хавтаст хэргийн 136-138х/,

- С ХХК-ийн 001121794 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, схем зураг, /1-р хавтаст хэргийн 139-140х/

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 59х/,

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 60х/,

- Д.О-ийн Х ХХК дахь депозит дансны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /2 х+автаст хэргийн 61х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 63х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 64х/,

- Д.О-ийн Т ХХК дахь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Харилцах дансны харилцагчийн хуулга /2 хавтаст хэргийн 65х/

- Д.О-ийн 2023 оны 09 сарын 17-ны өдрийн баталгаа /1-р хавтаст хэргийн 141х/ гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар итгэмжлэл олгохдоо “өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд барьцаалуулна” гэсэн хүсэл зоригийн үндсэн дээр олгосон, үл хөдлөх хөрөнгө барьцаалуулахыг зөвшөөрөх итгэл төрүүлэхэд хариуцагч Д.О-ийн “захиалсан орон сууцны гэрчилгээгээ аваад үл хөдлөх хөрөнгийг нь барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн бичгээр өгсөн баталгаа, хариуцагчийн С ХХК-д захиалсан орон сууцны захиалгын гэрээ” болон С ХХК-д захиалсан байраа өөр хүнд зарсан, өөр хүн төлбөрийг төлж байгаа бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан үйлдэл нөлөөлсөн, хариуцагч Д.О дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн бол итгэмжлэл олгохгүй байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар итгэмжлэл олгоход саад болох нөхцөл байдлыг хариуцагч Д.О нуун дарагдуулсныг нэхэмжлэгч Ц.Б, Д.О нар хожим мэдсэн нь тэдгээрийн тайлбар болон

-2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймгийн тойргийн нотариатчид итгэмжлэл хүчингүй болгох тухай хүсэлт /1 хавтаст хэргийн 85х/,-

- Харилцан ярианы зурвас /1 хавтаст хэргийн 97-102х/,

-Ц.Б-ээс Архангай аймгийн тойргийн нотариатчид 2024 оны 10 сарын 16-ны өдөр гаргасан итгэмжлэл хүчингүй болгуулах тухай хүсэлтийн гарын үсгийн баталгаа , гарын үсэг гэрчилсэн үйлдэл, итгэмжлэл хүчингүй болгох тухай хүсэлт, 0361 дугаар итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар,  / 1-р хавтаст хэргийн 84-96х/

-89110879 гар утасны дугаарын мессежээр харьцсан хуулбар /1-р хавтаст хэргийн 97-102х/

- 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0242 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл, бүртгэлийн хуудас /1 хавтаст хэргийн 134х/,

- Архангай аймгийн Тойргийн нотариатчид 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт /1 хавтаст хэргийн 135х/ гэх баримтаар тогтоогдож байна.  

 

Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 361 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч Д.О-ээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 312 дугаартай итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч Т ХХК-н барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, Д.О нарын барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  Т ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 103540RC-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулж

- Д.О-ийн эзэмшлийн А аймгийн Э сумын 4 дүгээр баг Бортолгойн 29-р гудамжны 01 тоот хаягт байршилтай 569 мкв газар,

- Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000988 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 35 мкв талбайтай хувийн сууц,

            - Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001550 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 490 мкв газрыг барьцаалсан.

   Мөн нэхэмжлэгч Т ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 105013RC-01 дугаартай Барьцааны гэрээ, 105013-FA01 дугаартай Фидуцын гэрээ байгуулж

- Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000095 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 дугаар багийн 3-36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц

- Ц.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0117001025 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа

- Ц.Б-ийн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-32 тоот хаягт байршилтай 480 мкв талбайтай газар

- О.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-0118003850 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 р баг 30-р байрны 25 тоот хаягт байршилтай 48.6 мкв орон сууц

-Д.О-ийн эзэмшлийн Тoyota Alphard-H10 загварын 73-70 АРХ улсын дугаартай, АТН100012112 арлын дугаартай автомашиныг барьцаалсан.

Шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бат-эрдэнээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 361 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч Д.О-ээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 312 дугаартай итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул уг итгэмжлэлүүд олгосон өдрөөсөө хүчин төгөлдөр бус байна.

Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т заасныг баримтлан Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000095 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 дугаар багийн 3-36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц, Ц.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0117001025 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, Ц.Б-ийн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-32 тоот хаягт байршилтай 480 мкв талбайтай газрыг тус тус барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар нэхэмжлэгч  Т ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 103540 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 103540RC-01 дугаартай Барьцааны гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 105013 дугаартай Зээлийн гэрээг байгуулахдаа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 105013RC-01 дугаартай Барьцааны гэрээ, 105013-FA01 дугаартай Фидуцын гэрээгээр тус тус барьцаалсан

-Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001126 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Бортолгой 29-р гудамжны 01 тоот хаягт байршилтай 45 мкв талбайтай хувийн сууц,

- Д.О-ийн эзэмшлийн А аймгийн Э сумын 4 дүгээр баг Бортолгойн 29-р гудамжны 01 тоот хаягт байршилтай 569 мкв газар,

- Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000988 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 35 мкв талбайтай хувийн сууц,

            - Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001550 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 490 мкв газар,

            - О.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-0118003850 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 р баг 30-р байрны 25 тоот хаягт байршилтай 48.6 мкв орон сууц,

            - Д.О-ийн эзэмшлийн Тoyota Alphard-H10 загварын 73-70 АРХ улсын дугаартай, АТН100012112 арлын дугаартай автомашиныг  тус тус хуульд нийцүүлэн албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч Т ХХК-н зээлийн төлбөр гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,541,090 төгрөг+70,200=1,611,290 төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагч Д.О, Ц.Т нараас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,611,290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-д олгож, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах шаардлага болон барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200+,70,200=140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж Д.О-д,  нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Бат-Эрдэнийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200+70,200=140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-с улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг Ц.Б-д тус тус олгохоор шийдвэрлэв.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.О, хариуцагч Д.Т нараас үндсэн зээл 234,864,851.24 төгрөг,  хүү 40,418,633.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,998.43 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 91,500 төгрөг, нийт  275,447,982.98 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бат-эрдэнээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 27-ны өдрийн 361 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгч Д.О-ээс хариуцагч Д.О-д олгосон 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 312 дугаартай итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсугай.

3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3-т заасныг баримтлан Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000095 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 дугаар багийн 3-36 айлын орон сууцны 3 дугаар орц 36 тоот хаягт байршилтай 21 мкв талбайтай 1 өрөө орон сууц, Ц.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0117001025 дугаарт бүртгэгдсэн  А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-21 тоот хаягт байршилтай 50 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байшин хашаа, Ц.Б-ийн өмчлөлийн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 32-32 тоот хаягт байршилтай 480 мкв талбайтай газрыг тус тус барьцаанаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001126 дугаарт бүртгэгдсэн А аймгийн Э сумын 4 дүгээр багийн Бортолгой 29-р гудамжны 01 тоот хаягт байршилтай 45 мкв талбайтай хувийн сууц,

- Д.О-ийн эзэмшлийн А аймгийн Э сумын 4 дүгээр баг Бортолгойн 29-р гудамжны 01 тоот хаягт байршилтай 569 мкв газар,

- Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118000988 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 35 мкв талбайтай хувийн сууц,

            - Д.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0118001550 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 1 дүгээр багийн Цны 1 гудамж 09 тоот хаягт байршилтай 490 мкв газар,

            - О.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  Ү-0118003850 дугаар бүртгэгдсэн А аймгийн Э сумын 3 р баг 30-р байрны 25 тоот хаягт байршилтай 48.6 мкв орон сууц,

            - Д.О-ийн эзэмшлийн Тoyota Alphard-H10 загварын 73-70 АРХ улсын дугаартай, АТН100012112 арлын дугаартай автомашиныг  тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Архангай аймгийн дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,611,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О, хариуцагч Ц.Т нараас улсын тэмдэгтийн хураамж 1,611,290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400, нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.О-с улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж Д.О-д, 140,400 гаргуулж Ц.Б-д тус тус олгосугай.

 

           6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН