Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 06

 

Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Он аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ц даргалж, шүүгч С.У, ерөнхий шүүгч З.Х нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Ц.Б

Цагаатгагдсан этгээд                                   Т.Б, Я.Д

Шүүгдэгч                                                          Б.Э,Б.Б, Д.С, Д.Б

 

Цагаатгагдсан этгээд, шүүгдэгч нарын   

                                               өмгөөлөгч         Б.Б, М.М,

                                                                                       Ж.С, Р.Н,

                                                                           Ч.Б,Ж.О, Л.Ц

Б.А /цахимаар/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Ө.С /цахимаар/

 

Нарийн бичгийн дарга                                Д.У нарыг оролцуулан

 

Он аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ү дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Т.Б нарт холбогдох ү02үүүүүүү дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны ү дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт Т-ийн Б, Монгол Улсын иргэн, үү оны ү дугаар сарын ү-ны өдөр Х аймагт төрсөн, ү настай, эрэгтэй, Д боловсролтой, Б мэргэжилтэй, “Э” Т үйлдвэрийн газрын ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Он аймгийн Б сумын Х баг ү байр ү тоотод оршин суух, ү онд үүүүүүү. яамны “үүүүүүүүүү..” хүндэт тэмдэг, 2008 онд “үүүүүүүүүү.”, 20ү онд “үүүүүү..” одон, 20ү онд “үүүүүүүүүү.” цолоор тус тус шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар Т3ү1үү0,

   Г даваа овогт Б-ын Э, Монгол Улсын иргэн, ү. оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Э” Түйлдвэрийн газрын А цехийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Он аймгийн Б сумын Уртбулаг баг 11 дүгээр хороолол 17б байрны 70 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЗА80030617,

   Г овогт Б-ийн Б, Монгол Улсын иргэн, ү74 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, Д боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Он аймгийн Б сумын З баг ү дугаар байр ү тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар үүүүүүү.,

   Т овогт Д-ийн Б, Монгол Улсын иргэн, ү76 оны ү дугаар сарын 15-ны өдөр У хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, Д боловсролтой, Э мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Т хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эх, хүүхдийн хамт У хотын Б дүүргийн ү дугаар хороо “Т” хотхоны 1-ү.-үү тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧД76ү1ү6,

   Ж овогт Д-ийн С, Монгол Улсын иргэн, ү65 оны 11 дүгээр сарын .....-ны өдөр Д аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, Д боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Э” ТӨүГ-ын С хэлтэст нягтлан бодогч ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байгаа, ам бүл 2, нөхрийн хамт Он аймаг Б сум У баг ү-44 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар: Фүүүүүү../,

6. Б овогт Я-ийн Д, Монгол Улсын иргэн, ү69 оны ү дүгээр сарын .....-ны өдөр Х аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, Д боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Э” Түйлдвэрийн газрын А- дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Он аймгийн Б сумын З баг 1--ү-ү. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар үүүүүү..,

   -Т.Б нь “Э” Түйлдвэрийн газрын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

тус үйлдвэрт ашиглаж байсан 20ү онд Я Улсад үйлдвэрлэгдсэн “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад өөрийн жолооч Б.Эт өгөхийн тулд уг тээврийн хэрэгслийг актлуулах талаар 20ү оны 4 дүгээр сард тус газрын нягтлан бодогч Д.Сд амаар үүрэг өгч, улмаар “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаартай, “үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан борлуулах үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай” дүгнэлтийн хавсралтад “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг оруулж, баталгаажуулан гарын үсэг зурж, 20ү оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХБ-111-ү/үү дугаартай албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн,

тус газрын А цехийн дарга Я.Д нь 20ү онд Я Улсад үйлдвэрлэсэн “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад А цехийн 20ү оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн актыг 20ү оны 5 дугаар сарын 03-ны өдөр дээрх журмыг зөрчин баталж, тухайн тээврийн хэрэгслийг ашиглалтаас хасаж, худалдан борлуулах доод үнийг 15.000.000 төгрөгөөр тогтоосон,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Б нь “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаартай, “үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан борлуулах үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай” дүгнэлтийг үндэслэн тус газрын хурлаар оруулж хэлэлцүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 20ү оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ү. дугаартай, “үндсэн хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоол гаргуулж,

улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Бд “L” загварын үүү. УБү дугаартай, “B” загварын ү-74 О дугаартай, “Т” загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслүүдийг актлах, дуудлага худалдаагаар худалдаалахыг олон нийтэд мэдээлэхгүй байх, дуудлага худалдааг хязгаарлагдмал оролцогчтойгоор өөрийн жолооч Б.Э, өөрийн хамаарал бүхий этгээд “Ж” ХХК-ийн захирал Б.Б нарт эдийн засгийн давуу байдал үүсгэсэн байдлаар явуулахаар амаар чиглэл өгсний дагуу Д.Б нь 20ү оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Э” Түйлдвэрийн газрын нягтлан бодогч Д.Сд дээрх тээврийн хэрэгслүүдийг олон нийтэд мэдээлэхгүй байх талаар үүрэг өгч,

 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 20ү оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ү. дугаартай, “үндсэн хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг үндэслэн “Э” Түйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 20ү оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/ү дугаартай, “Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар дуудлага худалдаа зохион байгуулагдах ажлын хэсгийн даргаар “Э” Түйлдвэрийн газрын С хэлтсийн дарга Ц.М, нарийн бичгийн даргаар тус хэлтсийн нягтлан бодогч Д.С, ажлын хэсгийн гишүүдэд Т хэлтсийн мэргэжилтэн Д.Б, Э.Дүрэн, “Э” Түйлдвэрийн газрын Техникийн хэлтсийн эдийн засагч Э.У нарыг томилж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Э” Түйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер, үйлдвэрийн газрын Ө зөвлөлийн дарга Т.Бөд даалгаж,

 дээрх дуудлага худалдааг 20ү оны 07 дугаар сарын 06-ны өдөр Он аймаг Б суманд хууль бусаар зохион байгуулж, жолооч Б.Э нь өөрийн хамаарал бүхий этгээд Э_Н-аар төлөөлүүлж .....3.573.904 төгрөгийн үнэ бүхий “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг үүүүүүүүү төгрөгөөр худалдан авч, цааш нь иргэн Х 20ү оны 07 дугаар сарын 29-ний өдөр ү0.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөн Т.Бийн хамаарал бүхий этгээд “Ж” ХХК-ийн захирал Б.Бид эдийн засгийн давуу байдал олгож, 6.982.965 төгрөгийн үнэ бүхий “B” загварын ү-74 О дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр, ......165ү.5 төгрөгийн үнэ бүхий “Т” загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслийг 4.200.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, “Э” Түйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Б.Э нь 20ү оны 07 дугаар сарын 06-ны өдөр Он аймгийн Б суманд дуудлага худалдаа хууль бусаар зохион байгуулахад оролцож, өөрийн хамаарал бүхий этгээд Э_Н-аар төлөөлүүлэн .....3.573.904 төгрөгийн үнэ бүхий “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг үүүүүүүүү төгрөгөөр худалдан авсан,

мөн Т.Бийн хамаарал бүхий этгээд “Ж” ХХК-ийн захирал Б.Б нь 6.982.965 төгрөгийн үнэ бүхий “B” загварын ү-74 О дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр, ......165ү.5 төгрөгийн үнэ бүхий “Т” загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслийг 4.200.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэмт хэрэгт,  

-Б.Б нь 20ү оны 7 дугаар сарын 06-ны өдөр Он аймаг Б суманд дуудлага худалдаа хууль бусаар зохион байгуулахад оролцож, 6.982.965 төгрөгийн үнэ бүхий “B” загварын ү-74О дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр, ......165ү.5 төгрөгийн үнэ бүхий “Т” загварын ү-00О дугаартай тээврийн хэрэгслийг 4.200.000 төгрөгөөр тус тус худалдан авсан,

мөн Т.Бийн жолооч Б.Э дуудлага худалдаа хууль бусаар зохион байгуулахад оролцож, өөрийн хамаарал бүхий этгээд Э_Н-аар төлөөлүүлэн .....3.573.904 төгрөгийн үнэ бүхий “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг үүүүүүүүү төгрөгөөр худалдан авч, “Э” Түйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

- Д.Б нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Албан тушаалын тодОйлолтод заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийг дахин үнэлэх, үнэлгээг шинэчлэн тогтоох, ашиглалтын хугацааг сунгах, өөрчлөх асуудлаар ирүүлсэн санал, захиалгыг хянах, шийдвэрлүүлэх”, “Тхуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах санал захиалгыг судлах, хянаж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангах, удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх” гэсэн албаны чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаартай, “үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан борлуулах үндсэн хөрөнгөнд дүгнэлт гаргах тухай” дүгнэлтийг үндэслэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар оруулан хэлэлцүүлж тус газрын 20ү оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ү. дугаартай, “үндсэн хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоол гаргуулан өгч, улмаар “Э” Түйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер, яллагдагч Т.Бөөс “L” загварын үүү. УБү дугаартай, “B” загварын ү-74 О дугаартай, “Т” загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслүүдийг актлах, дуудлага худалдаагаар худалдаалахыг олон нийтэд мэдээлэхгүй байх талаар амаар чиглэл өгсний дагуу 20ү оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Э” Түйлдвэрийн газрын нягтлан бодогч Д.Сд дээрх тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар худалдах талаар олон нийтэд мэдээлэхгүй байх талаар үүрэг өгч 20ү оны 7 дугаар сарын 06-ны өдөр Он аймгийн Б суманд дуудлага худалдааг хууль бусаар зохион байгуулж, Т.Бийн хамаарал бүхий жолооч Б.Эыг .....3.573.904 төгрөгийн үнэ бүхий “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг үүүүүүүүү төгрөгөөр худалдан авах, Б.Э нь уг автомашиныг иргэн Х 20ү оны 7 дугаар сарын 29-ний өдөр ү0.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөл байдлыг бүрдүүлсэн,

мөн Т.Бийн хамаарал бүхий этгээд “Ж” ХХК-ийн захирал Б.Бид эдийн засгийн давуу байдал олгож улмаар Б.Б нь 6.982.965 төгрөгийн үнэ бүхий “B” загварын ү-74 О дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр, ......165ү.5 төгрөгийн үнэ бүхий “Т” загварын ү-00О дугаартай тээврийн хэрэгслийг 4.200.000 төгрөгөөр тус тус худалдан авч, “Э” Түйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Д.С нь “Э” Түйлдвэрийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Б, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Б нараас өгсөн “ү“L” загварын үүү. УБү дугаартай, “B” загварын ү-74 О дугаартай, “Т” загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслүүдийг актлах, дуудлага худалдаагаар худалдаалахыг олон нийтэд мэдээлэхгүй байх” чиглэлийн дагуу дээрх тээврийн хэрэгслүүдийн дуудлага худалдааг олон нийтэд зарлахгүйгээр зохион байгуулж, дуудлага худалдааг олон нийтэд мэдээлсэн мэтээр орон нутгийн “Н” сонинд 20ү оны ү дугаар сарын 06-ны өдөр нөхөн бүрдүүлж, Б.Э, Б.Б нарт эдийн засгийн давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Я.Д нь “Э” Түйлдвэрийн газрын А цехийн даргаар ажиллаж байхдаа тус газарт ашиглагдаж байсан 20ү онд Я Улсад үйлдвэрлэсэн “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад А цехийн 20ү оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн актыг 20ү оны 5 дугаар сарын 03-ны өдөр зөрчин, 20ү оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн актаар “L” загварын үүү. УБү дугаартай тээврийн хэрэгслийг ашиглалтаас хасаж, худалдан борлуулах доод үнийг 15.000.000 төгрөгөөр тогтоож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Н-ийн прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

   Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Я.Д /яллах дүгнэлтэд Я.Дүрэн гэж бичсэн/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Он аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Н-ийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Э-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, А овогт Т-ийн Бөд холбогдох эрүүгийн хэргийг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б овогт Я-ийн Дид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34ү. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Шүүгдэгч Г даваа овогт Б-ын Э, Г овогт Б-ийн Б, Т овогт Д-ийн Б, Ж овогт Д-ийн С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг ү /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус шүүхийн 20ү оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 20ү/ЦХШЗ/үү дугаартай шүүгчийн захирамжаар цагаатгагдсан этгээд Т.Бөд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ  болон “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, цагаатгагдсан этгээд Я.Дид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

 

          мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Он аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Н-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эаас 49.533.000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 14.853.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Э” Түйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 90ү.6.089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ү.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан нэгжлэгийн тэмдэглэлд хавсаргасан 3 ширхэг DVD, Х банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD, Хас банкнаас ирүүлсэн 1 ширхэг CD болон 1 ширхэг “Н” сонин, мөн шүүгдэгч Б.Бгаас гаргуулж хураан авсан, 1 хавтас 304 хуудастай бор өнгийн хавтастай, нуруу хэсэгтээ “Э” ТӨүГ 2020 гэсэн бичиглэл бүхий бичиг баримтаас энэ хэрэгт ач холбогдол бүхий 1, 2-3, 4-5, ү-ү, 23, 24, 40, 41, 42, 43, 44 хуудасны баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсарган үлдээж, 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц бор өнгийн хавтас бүхий бичиг баримтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлж, цагаатгагдсан этгээд Т.Бийн гэрт хийсэн нэгжлэгээр хураан авсан Төрийн банкны тусгай хайрцагт байршуулсан 36ш 100 долларыг болон PRIVILEGE гэх бичигтэй 1 ширхэг карт, С гэх бичигтэй 1 ширхэг карт зэргийг түүнд буцаан олгож,

“L” загварын үүүүү. УАХ, “B” үүүүү УНИ, Т” үүүү. О, “L” 20-ү ОРН дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 446.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй болохыг, шүүгдэгч Д.Б, Д.С нар болон цагаатгагдсан этгээд нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Э- эсэргүүцэлдээ:

 

ү Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодОй, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. үүнд:

Хэргийн үйл баримт буюу бодит байдлыг тогтоохдоо цагаатгасан нэр бүхий яллагдагч нарыг цагаатгаж байгаа үндэслэлээ, нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй, тэдний ямар гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгааг, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад ямар давуу байдалд бий болгосныг тодОйлоогүй, ажил үүрэг, ажлын байрны тодОйлолтод заагдаагүй, тэдэнд огт хамааралгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 20ү оны ..... дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлгийн журам”-ын 2.1.8, 6.1, 7.2 заалтуудыг тус тус зөрчсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй,

Мөн прокуророос шүүгдэгч нар нь хэн нэгний үйлдэл оролцоо дутсан тохиолдолд уг гэмт хэрэг туйлдаа хүрэхгүй, бүрэн төгсөхгүй байгаад дүгнэлт хийж, хэн гэмт хэргийг санаачилж зохион байгуулсан, гүйцэтгэсэн, хамжигчаар хамтран оролцсоныг тогтоосон байхад шүүх энэ талаар огт хууль зүйн дүгнэлт хийлгүй, бүлэглэж үйлдсэн гэж тогтоолд дурдсан атлаа гэмт хэрэгт хэрхэн яаж хамтран оролцсон байдлыг дүгнээгүй Оигдуулсан нь ойлгомжгүй болжээ.

Шүүгдэгч нарын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодОй заагаагүй нь хэргийн оролцогч нарт эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Нөгөөтэйгөөр шүүгдэгч Т.Бийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухайд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг шүүхийн хэлэлцүүлэгт бодит үнэнээс хол, илт худал мэдүүлэг өгч мэдүүлгээ өөрчилсөн байдлыг бодит гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шууд шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.Бийн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хангалтай баримт цуглаагүй, цугларсан баримтуудын хэмжээнд тэднийг гэм буруутайд тооцоход хүрэлцээгүй, учир дутагдалтай мөн ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байна гэжээ.

Гэтэл яллагдагч Д.Бгийн хууль сануулж, гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлэг /1хх-ийн ү2-ү3, 7хх-ийн 175-176 хуудас/,

яллагдагч Д.С-ийн Ай Фоне-6 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 86-100-р хуудас/, гэрч С.НямД-ийн С А-ү загварын гар утсанд үлэг хийсэн тэмдэглэл /1 хх 1ү-103-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Сийн мэдүүлэг /1 хх 110-р хуудас/, яллагдагч Б.Бийн мэдүүлэг /1 хх 1.....-р хуудас/, яллагдагч Б.Бийн хувийн байдлын талаарх лавлагаа /1хх 114-ү1-р хуудас/, яллагдагч Б.Эын мэдүүлэг, /1хх ү4-р хуудас/ гэрч Э_Н-ийн мэдүүлэг/1 хх ү6-ү7-р хуудас/ гэрч Д.Б-ын мэдүүлэг /1 хх .....5-.....6-р хуудас / яллагдагч Б.Эын 20ү оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 140-143-р хуудас/, гэрч Ү.Хын мэдүүлэг /1 хх 1ү-146-р хуудас/, гэрч Б.Б /1 хх 1ү-р хуудас/, гэрч "Л" ХХК-ийн захирал Л .....0 сая төгрөгөөр бодож авсан байраар бартер /1 хх-ийн 1ү-151-р хуудас/ гэрч Ц.Мын мэдүүлэг /1хх 153-165-р, 7хх 153-154-р хуудас/, яллагдагч Д.С-ийн мэдүүлэг /1хх 166-179, 7хх 179-ү1-р хуудас/, гэрч Э.Дүрэнгийн мэдүүлэг Т газар Төрийн өмчийн бүртгэл ашиглалтын хэлтэст мэргэжилтэн /1хх 200-2ү-р хуудас/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /Э, А цех, үйлдвэр техникийн албаны дарга /1хх 204-ү0-р, 7хх 1ү-151-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, няцаан үгүйсгээгүй байж дээрх хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Т.Б нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Бд L маркийн үүү. улсын дугаартай тээврийн хэрэгсэл, B маркийн ү-74 О улсын дугаартай тээврийн хэрэгсэл, T маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг актлах, дуудлага худалдаагаар худалдаалахыг олон нийтэд мэдээлэхгүй байх, дуудлага худалдааг хязгаарлагдмал оролцогчтойгоор “Э” Түйлдвэрийн газрын жолооч буюу өөрийн албаны А хэрэгслийн жолооч Б.Э, өөрийн танил “Ж” ХХК-ийн захирал Б.Б нарт эдийн засгийн давуу байдал үүсгэсэн байдлаар явуулахаар амаар чиглэл өгсний дагуу Д.Б нь 20ү оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Э” Түйлдвэрийн газрын нягтлан бодогч Д.Сд дээрх тээврийн хэрэгслүүдийг олон нийтэд мэдээлэхгүй байх талаар үүрэг өгч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 20ү оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ү. дугаартай “үндсэн хөрөнгө нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг үндэслэн “Э” Түйлдвэрийн газрын ерөнхий захирлын 20ү оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/ү дугаар “Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар дуудлага худалдаа зохион байгуулагдах ажлын хэсгийн даргаар “Э” Түйлдвэрийн газрын С хэлтсийн дарга Ц.М, нарийн бичгийн даргаар тус хэлтсийн нягтлан бодогч Д.С, ажлын хэсгийн гишүүдэд Т хэлтсийн мэргэжилтэн Д.Б, Э.Дүрэн, “Э" Түйлдвэрийн газрын Техникийн хэлтсийн эдийн засагч Э.У нарыг томилж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг “Э” Түйлдвэрийн газрын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер, үйлдвэрийн газрын Ө зөвлөлийн дарга Т.Бөд даалгаж дээрх дуудлага худалдааг 20ү оны 07 дугаар сарын 06-ны өдөр Он аймгийн Б суманд хууль бусаар зохион байгуулж, жолооч Б.Э нь өөрийн хамаарал бүхий этгээд Э_Н-аар төлөөлүүлж .....3.573.904 төгрөгийн үнэ бүхий L маркийн үүү. УБү улсын дугаартай тээврийн хэрэгслийг 16,0 сая төгрөгөөр худалдан авч, цааш нь иргэн Х 20ү оны 07 дугаар сарын 29-ний өдөр ү0.000.000 төгрөгөөр худалдан борлуулж,

мөн Т.Бийн хамаарал бүхий этгээд "Ж" ХХК-ийн захирал Б.Бид эдийн засгийн давуу байдал олгож улмаар Б.Б нь 6.982.965 төгрөгийн үнэ бүхий "В" маркийн ү-74 О улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр, .....,165,ү5 төгрөгийн үнэ бүхий "T" маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4,200,000 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж, Э Түйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан талаар шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэд хэд удаа маш ойлгомжтой тодОй мэдүүлдэг өгсөн байна.

Хоёр. Ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хөнгөдсөн тухайд:

Шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь ялын зорилго, гэмт хэргийн шинж, хохирол хор уршигт дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэрэг нь нийгэмд шударга ёс, тэгш бус байдлыг бий болгож, иргэн хуулийн этгээдийн боломжийг үгүйсгэж, төрийн албаны нэр хүнд, итгэлийг сулруулж байдаг тул гэмт хэргийн шинж, хор уршгийн хувьд ноцтой гэж үзэж, эрүүгийн хариуцлага гарцаагүй, хүнд байх ёстой байтал анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь цээрлүүлэх шинжгүй болжээ.

Гурав. Хохирол хор уршгийн тухайд: Шүүхээс 20ү оны ү дугаар сарын 23-ны өдрийн "В" хөрөнгийн үнэлгээний компани “L” маркийн /.....3,573,904.44 төгрөг/, “Т” маркийн /.....,165,ү5/, “В” маркийн /6,982,965 төгрөг/ үнэлсэн тайланг хэт хөөрөгдсөн үнийн дүнтэй, бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, "Г" ХХК-ийн үнэлсэн тайлангийн дүнгээр хохирлыг тооцох нь бодитой гэж үзээд шүүгдэгч Б.Эаас 49,533,000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 14,853,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Э” Түйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 90,ү6,089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

Шүүхийн хэт хөөрөгдсөн үнэлгээг шийдвэрт үндэслэл болгоогүй гэж дүгнэсэн бол, шүүгдэгч нар нь хууль бусаар төрөөс худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг иргэн Х 20ү оны 07 дугаар сарын 29-ний өдөр ү0,000,000 төгрөгөөр худалдсан, Ү.Х цааш нь Бүгд Найрамдах  С Улсын иргэн Лид .....0,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон нь шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй гарсан гэж дүгнэх үндэслэл болно.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Он аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/ү дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б тайлбартаа:

ү Нэг: Прокурор эсэргүүцэлдээ “Шүүгдэгч Д.Бг шүүхийн хэлэлцүүлэгт бодит үнэнээс хол, илт худал мэдүүлэг өгч мэдүүлгээ өөрчилсөн байдлыг бодит гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байгаа үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шууд шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн Т.Бийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хангалттай баримт цуглаагүй, цугларсан баримтуудын хэмжээнд тэднийг гэм буруутайд тооцоход хүрэлцээгүй, учир дутагдалтай мөн ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Шүүх яллагдагч Д.Бгийн хууль сануулж, гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлэг /1 хх-ийн ү2-ү3, 7хх-ийн175-176 хуудас, яллагдагч Д.С-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл ү зэрэг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг нягт нямбай бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзэлгүй, няцаан үгүйсгээгүй байж дээрх хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэжээ.

Тайлбар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглосон бөгөөд яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй, 7.4 дүгээр зүйл яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно гэжээ.

Шүүгдэгч Д Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн талаар өөрийн мэдэх хэмжээнд тайлбар мэдүүлэг өгснийг прокурор ямар шалгуур, нотлох баримтад үндэслэн "бодит үнэнээс хол, илт худал мэдүүлэг өгсөн” хэмээн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй үүнийгээ тодОй тайлбарлаагүй байна

Прокурор нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Т.Бийн гэм буруутай эсэхийг хангалттай баримтаар нотолж чадаагүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй үйлдэлдээ шударгаар дүгнэлт хийхийн оронд шүүгдэгч Д.Бг үүнд буруутган өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Бгаар шүүгдэгч Т.Бийг гэм бурууг нотлуулахаар улайран шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Гэмт хэрэг үйлдэх үед прокурор өөрөө хажууд нь хамт байгаагүй бол хэргийн бодит үнэн байдлыг хэргийн оролцогч нар мэдэх, тайлбарлах учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтад үндэслэн эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан байна.

Хэргийн материалаас судалж үзэхэд шүүгдэгч Т.Б нь “Д.Бд амаар чиглэл өгсөн” гэх үйлдлийг өөр бусад эх сурвалж, нотлох баримтаар тогтоож чадаагүй, Т.Бийг яллагдагчаар татсан үндэслэл, нотлох баримт нь зөвхөн Д.Бгийн гэрчийн мэдүүлэг дээр тогтсон байдаг. Дутуу дулимаг баримт, бусдыг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэн эрүү шүүлт тулгаж авсан ганц хүний мэдүүлэгт үндэслэн “Хүн байхад хэрэг олдоно” гэх зарчмаар үндэслэлгүй яллагдагчаар татсанаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барин анхнаасаа Т.Бийг буруутгахад чиглэгдсэн гэж үзэх үндэслэл, үйл баримтууд хэргийн материалтай танилцахад илт харагддаг бөгөөд түүний эрхэлж буй ажил албан тушаалтай хамааралтай, захиалгатай байж болзошгүй гэх сэжиг таамаг өмгөөлөгч надад төрснийг хэлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа бусдын нэр төр. алдар хүнд бие махбод сэтгэл санаанд хохирол учруулах хууль бус арга хэрэглэхийг хориглосон байдаг мөрдөх байгууллага хэрэг нээснээс хойш тодОй хугацаанд Д.Б, Д.С нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авч байснаа Т.Бийн эсрэг мэдүүлэг авсныхаа дараа шууд яллагдагчаар татсан байдаг.

Өөрөөр хэлбэл Д.Б 20ү оны 11 дүгээр сард өгсөн эхний 2 удаагийн гэрчийн мэдүүлэгт Т.Бийн талаар огт мэдүүлээгүй байснаа 20ү оны ү дугаар сарын 20-ний өдөр гэнэт Т.Бийн эсрэг мэдүүлэг өгсөн байдлаас үзэхэд Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үндэслэлтэй хэргийн бодит байдалтай нийцсэн гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь “АТГ-ын мөрдөгчид Т.Бийн эсрэг мэдүүлэг өгөхийг элдвээр шахаж шаардсан, үнэнээ хэлэхгүй бол ажил төрөлгүй болгоно, олон жилийн ял өгнө гаж айлгаж сүрдүүлэн дарамталсан, түүний эсрэг мэдүүлэг өгчихвөл чамайг яах ч үгүй, чи энэ хэрэгт гэрчээр л оролцоно, гол нь Т.Бийг яллагдагчаар татах хэрэгтэй байна, чиний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэх мэтчилэн ятгах, төөрөгдүүлэх, сүрдүүлэх, хуурч мэхлэх хууль бус аргуудыг хэрэглэн мэдүүлэг авсан.

Т.Бийн эсрэг мэдүүлэг өгчихвөл би ял авахгүй ажил төрөлтэйгөө үлдэх юм байна гэсэн найдлага, итгэл үнэмшлийг төрүүлсэн учраас Т.Бийн эсрэг худал мэдүүлэг өгсөн гэдгээ тодОй мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад явцад албан тушаалын гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн Д.Б, Д.С нарыг яагаад хуульд заасан журмын дагуу шууд яллагдагчаар татахгүй, гэрчээр оролцуулж мэдүүлэг авч байсан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдах бөгөөд Т.Бийг яллагдагчаар татахын тулд эдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулна хэмээн төөрөгдүүлж байгаад зориудаар нөлөөлөн Т.Бийн эсрэг гэрчийн мэдүүлэг авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь хангалттай нотлогдож байгаа юм. Прокурор нь мөрдөгчийн хууль хэрэгжүүлж байгаад хяналт тавьж хууль зөрчсөн шийдвэр, мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгож хариуцлага тооцох үүрэгтэй боловч энэхүү үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үүнээс тодОй харагдаж байна.

Мөн прокурор шүүхийн хэлэлцүүлэг дээр шүүгдэгч Д.Бг “амьд гэрч” хэмээн хуульд заагаагүй нэр томьёог хэрэглэсэн бөгөөд яллах дүгнэлтийнхээ нотлох баримтын хэсэгт Д.Бгийн өгсөн гэрчийн мэдүүлгийг дурдаж өөрийнх нь мэдүүлгээр өөрийг нь яллаж байгаа нь яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн, прокурор хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл бөгөөд Д.Б нь тухайн хэргийн оролцогчийн хувьд гэрч биш яллагдагч шүүгдэгч субъект гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Прокурорын эсэргүүцлийн 3-р хуудсанд нотлох баримтууд иш татахдаа  “яллагдагч Д.Бгийн хууль сануулж, гэрчээр мэдүүлэг өгсөн мэдүүлэг” гэснийг нь хууль эрх зүйн талаас хэрхэн ойлгох вэ. үүнийг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэжээ.

Мөн гэрчээр мэдүүлэг авах болон яллагдагчаар татах шатанд Д.Бгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6,7-д заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж дүгнэж байна

Дээрх хуулийн 16.11 дүгээр зүйлд хууль зөрчиж болон өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар зохицуулсан бөгөөд хэдийгээр шүүгдэгчийн зүгээс гэрчийн мэдүүлгээ нотлох баримтаар тооцуулахгүй байх хүсэлтийг шүүхэд урьдчилан гаргаагүй ч шүүхийн хэлэлцүүлэг, мэтгэлцээний үр дүнд тэдгээр мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцсэн.

Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-д нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Мөрдөх байгууллагын дарамт шахалтаар Т.Бийг гүтгэж гэрчийн мэдүүлэг өгсний улмаас хүний нэр төр, сэтгэл санаанд хохирол учруулж чирэгдүүлсэндээ удаан хугацаанд шаналж харамссан гэдгээ Д.Б шүүх хуралдаан дээр илэрхийлэн шүүгдэгч Т.Бөөс албан ёсоор уучлалт гуйсан болно.

Түүнчлэн Прокурорын эсэргүүцэлд нотлох баримтаар дурдсан Д.Сэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зарим гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах явцад Т.Бийг гэм буруутайг шууд нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдахыг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүхээс зөв зүйтэй хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Т.Б, Я.Д нарыг цагаатгасан нь хуульд нийцсэн үндэслэл бүхий зөв шийдвэр болсон гэж хуульч өмгөөлөгч хүний хувьд дүгнэж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хөнгөдсөн, шүүхээс Д.Б, Д.С нарт төрийн албанд томилогдох эрх хасах, торгох ял оногдуулсан нь хуульд заасан ялын зорилгод нийцээгүй, цээрлүүлэх шинжгүй болсон гэжээ.

Тайлбар: Шүүгдэгч Д.Б, Д.С нарын хувьд анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нар нь санаа зорилгын хувьд шунахай сэдэлтгүй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хууль эрх зүйн мэдлэг муугаас бусдад туслах зорилгоор буруу үйлдэл хийсэн, ямар нэгэн байдлаар үүнээс ашиг орлого олоогүй гэдгээ тайлбарладаг. Мөрдөн байцаалтаар бусдаас авлига, хээл хахууль авсан үйлдэл болон ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн эдгээр хүмүүс өөрсдийн буруутай үйлдлийн улмаас төрд тодОй хохирол учруулсан ч өөрсдөө шууд хариуцан төлөх өр төлбөргүй юм. Хэрэгт холбогдсоны улмаас хоёулаа ажил төрөл, цалин орлогогүй болж амьдралаараа хохирсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэдгээ шүүх хурал дээр илэрхийлсэн. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж яваагүй. Шүүгдэгч Д.Б өндөр настай эх, бага насны хүүхдээ асран тэтгэдэг ганц бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хувийн байдлыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. Шүүгдэгч Д.С нь өндөр насны тэтгэвэрт гарсан, биеийн эрүүл мэндийн хувьд сайнгүй хүн. үйлдсэн хэргийнхээ улмаас энэ хоёр эмэгтэй ажил хэргийн болон хувь хүний нэр төр, сэтгэл санаагаараа хангалттай хохирч зохих шийтгэлээ амссан гэж ойлгож болно.

Эрүүгийн хуульд ялын зорилгыг цээрлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой хэмээн тодОйлсон байдаг. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, өөр албадлагын арга хэмжээ авч болохыг тус тус заасан байдаг.

Шүүхээс Д Б, Д.С нарт оногдуулсан ял шийтгэл нь огтхон ч хөнгөдөөгүй, үйлдсэн хэрэгт нь тохирсон бөгөөд прокурор энэ хоёр ядарсан эмэгтэйд хүнлэг бус хандаж заавал хорих ял оногдуулахаар зүтгэж байгаад харамсаж байна. Магадгүй энэ нь өөрийнх нь хүсэл зорилгод нийцүүлэн Т.Бийн эсрэг мэдүүлэг өгөөгүйтэй холбоотой байх талтай. Тиймээс ямар ял шийтгэл хүлээхээ үл тооцон бусдыг үндэслэлгүй гүтгэсэн мэдүүлгээсээ буцаж шүүхэд бодит үнэн зөв мэдүүлэг өгснөөрөө Д.Б хэргийн бодит байдлыг тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусалсан гэж дүгнэж байна. Бусдын нөлөөгүй өөрийн хүсэл зоригоор бодит үнэн зөв мэдүүлэг өгч бусдыг үндэслэлгүйгээр ял шийтгэхээс сэргийлэн шүүхийн шийдвэр хуульд нийцэж, үндэслэлтэй гарахад дэмжлэг үзүүлснийг буруутгах аргагүй бөгөөд энэ нь бусдыг хэлмэгдүүлж хохироож байснаас хавьгүй дээр хожим нь харамсахгүй зөв зүйтэй үйлдэл гэдэгтэй санал нэг учраас өмгөөлөгчийн хувьд дэмжсэн.

Гурав: Хохирлыг тооцохдоо “В" ХХК-ийн үнэлгээг баримтлахгүй. “Г" ХХК-ийн үнэлгээгээр хохирлыг тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

Тайлбар: Хэргийн материалаас үзэхэд худалдагдсан тээврийн хэрэгслүүд “Э” Түйлдвэрийн газарт мөрдөгдөж буй журмаар ашиглалтын хугацаа бүрэн дууссан, өөрийн өртөггүй шахуу болсон хөдлөх хөрөнгүүд болох нь харагддаг. Ялангуяа Л маркийн автомашиныг худалдан авсан Б.Э нь уг машинд өөрөөсөө нэмэлт хөрөнгө оруулалт хийж засаж сайжруулсны дараагаар бусдад өндөр үнээр худалдсан үйл баримт тогтоогдсон байдаг.

Гэтэл “В” хөрөнгийн үнэлгээний компани үнэлгээ хийхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шууд одоогийн чанар байдлыг үзэж үнэлгээ хийсэн нь хэргийн бодит хохирлыг тооцоход учир дутагдалтай байсан. Өөрөөр хэлбэл төр өөрийн хуучин автомашинаа бусдаар засуулж хөрөнгө оруулалт хийлгүүлчхээд тэр дүнгээр нь хохирлоо тооцож авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгдэгч нар буруутай үйлдэл хийсэн ч төрийн байгууллага үүнээс ашиг олдог, луйварчин байдалтай байж болохгүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогчид бүгдээрээ тайлбарлаж мэтгэлцсэн байдаг.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхааран “Г” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр бодит хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, хуульд нийцсэн зөв зүйтэй шударга шийдвэр гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.С, М.М нар давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ү Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг шүүхийн хэлэлцүүлэгт бодит үнэнээс хол илт худал мэдүүлгээ өөрчилсөн байдлыг бодит дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэх тухайд мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б нь манай үйлчлүүлэгч Т.Бийг “L”, В, “Т” загварын тээврийн хэрэгслүүдийг актлах, дуудлага худалдаагаар худалдаалахыг олон нийтэд мэдээлэхгүй байх, дуудлага худалдааг хязгаарлагдмал оролцогчтойгоор өөрийн жолооч Б.Э, өөрийн хамаарал бүхий этгээд “Ж” ХХК-ийн захирал Б.Б нарт эдийн засгийн давуу байдал үүсгэсэн байдлаар явуулахаар Д.Б надад чиглэл өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүх хуралдааны явцад өмнө нь өгсөн мэдүүлгээ няцаан үгүйсгэж мэдүүлэг өгсөн.

Нэгдүгээрт шүүгдэгч Д.Бгийн сэжигтэн болоод яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчиж авсан мэдүүлэг бөгөөд тус хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1, 2-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл бүрдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх зарчмыг зөрчин авсан мэдүүлгийг үндэслэл болгоогүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хавтаст хэрэгт Т.Бийг Д.Бд амаар үүрэг даалгавар өгсөнтэй холбоотой ямар ч нотлох баримтууд авагдаагүй болно.

Хоёрдугаарт Д.Бгийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг нь холбогдох бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Тодруулбал 3 дугаар хавтас хэргийн 179-2ү дугаар талд Д.Бгийн гар утасны жагсаалтаар Д.Б нь шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.С нартай олон удаагийн яриа хийсэн байдаг. Харин тус жагсаалтаар миний үйлчлүүлэгч Т.Бтэй юу ч удаа яриагүй байдаг.

Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Т.Бийг цагаатгах дараах нөхцөл байдлууд тогтоогдсон болно.

Т.Бийг ү “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаар “үйлдвэрийн газрын хөрөнгийн оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах худалдан борлуулах үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай дүгнэлтийн хавсралтад маркийн үүү. УБү улсын дугаартай тээврийн хэрэгслийг оруулж баталгаажуулан гарын үсэг зурсан гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл дараах байдлаар анхан шатны шүүх хуралдаан дээр үгүйсгэгдсэн. “L” маркийн үүү. УБү автомашин, Т загварын ү-00 О дугаартай тээврийн хэрэгслүүд нь Ө зөвлөлийн дүгнэлтэд тусгагдаагүй, Ө зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй болох нь анхан шатны шүүх хуралдаан дээр тогтоогддог. Ө зөвлөлийн ажиллах журмын 3.5-т үйлдвэрийн газрын эргэлтийн хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг шилжүүлэх, худалдах, акталж, данснаас хасах асуудлыг Ө зөвлөл судалж, дүгнэлт гаргах бөгөөд Ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэж заасан. Дээрх нөхцөл байдлаас хөрөнгийг худалдан борлуулах эрхийг ерөнхий инженер цаашлаад Ө зөвлөл хэрэгжүүлэхгүй шийдвэрийг ерөнхий захирал, цаашлаад ТӨБЗГ гаргана. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаар “үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан борлуулах үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай дүгнэлтийн хавсралтад “L” маркийн үүү. УБү улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Т маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслийг оруулж, баталгаажуулан гарын үсэг зурсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Яллах дүгнэлтэд дурдсан “ү 20ү оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХБ-111-ү/үү дугаартай албан бичгээр Төрийн өмчийн бодлого. зохицуулалтын газарт хүргүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл дараах байдлаар үгүйсгэгдсэн. Ө зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Э” Түйлдвэрийн газрын ерөнхий захирал 20ү оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/... дугаартай үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр авах арга хэмжээний тухай тушаал /3-р хх-ийн ү0-ү1/ гаргасан.

Тус тушаалын нэг дэх хэсгээр хөрөнгийг данснаас хасаж, актлах, устгах, худалдан борлуулах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-д даалгасан байдгаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь эд хөрөнгийг худалдан борлуулах саналыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт илгээх үүрэг хүлээгүй болох нь нотлогддог. 6 дугаар хавтас хэргийн ү4 талд Э” Түйлдвэрийн газрын А цехээс 20ү оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/ү1 дугаар албан тоотоор 2020 оны жилийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогоор тус цех нь актлах болон худалдан борлуулах хөрөнгийн саналыг өгсөн гээд хавсралтад заасан жагсаалтын дагуу өөрчлөлт оруулж өгөхийг С хэлтэст явуулсан бөгөөд тус албан бичгийн хавсралтад үйлдвэрт хэрэглэгдэхгүй, ашиглахгүй, үлдэх өртөгтэй илүүдэл тээврийн хэрэгслийн жагсаалтад шинээр нэмэх саналаар “L” үүү. УБү улсын дугаартай тээврийн хэрэгслийг оруулсан байдаг.

20ү оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1.../....... дугаар С хэлтсээс А цехэд явуулсан албан бичигт ТӨБЗГ-тай холбогдож шинээр автомашин худалдан борлуулах саналыг уламжлан зөвшөөрсний үндсэн дээр тооллогын жагсаалтан дээр тэмдэглэгээ хийж явуулсан болно” гэх албан бичиг /6-р хх-ийн ү7 дахь талд авагдсан/, мөн 20ү оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20/234 дугаар А цехийн С хэлтэст явуулсан албан бичиг /6-р хх-ийн ү8 дахь талд авагдсан/ зэргээс нь үзэхэд “L” үүү. УБү тээврийн хэрэгсэл, Т маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь Ө зөвлөлийн дүгнэлт, 20ү оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХБ-111-ү/үү дугаартай албан бичиг ТӨБЗГ-т хүргүүлснээс хойш ТӨБЗГ-ын ү. дугаартай тогтоолд шинээр нэмэгдсэн байдаг.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Б нь эд мөрийн баримтаар тооцсон, 1 хавтас 304 хуудастай, бор өнгийн хавтастай, нуруу хэсэгтээ Э” ТӨүГ 2020 он гэсэн баримтын 4-5 дахь талд үйлдвэрт хэрэглэхгүй, ашиглалтгүй, илүүдэл худалдан борлуулах саналтай хөрөнгө 2020 оны ү дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэсэн баримтыг үндэслэн “L” үүү. УБү тээврийн хэрэгсэл, Т маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ү. дугаар тогтоолд оруулсан гэж анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Дээрх баримтад миний үйлчлүүлэгч Т.Бийн гарын үсэг зурагдаагүй байдаг.

Иймд “Э” Түйлдвэрийн газрын Ө зөвлөлийн 20ү оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ү дугаар “үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр актлах, худалдан борлуулах үндсэн хөрөнгөд дүгнэлт гаргах тухай дүгнэлтийн хавсралтад “L” маркийн үүү. УБү улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Т маркийн ү-00 О улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг оруулж, баталгаажуулан гарын үсэг зурсан, 20ү оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХБ-111-ү/үү дугаартай албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн гэх үйлдлүүд нь тус тус шууд үгүйсгэгдсэн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын оны 06 дугаар сарын ү-ны өдрийн ..... дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах бүртгэх данснаас хасах шилжүүлгийн журам”-ын 2.1.7. 6.1. 7.2-ийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдэл дараах байдлаар үгүйсгэгдсэн:

Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5-д хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болохоор заасан бөгөөд яллах дүгнэлт үйлдэхдээ Захиргааны хэм хэмжээний акт болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 20ү оны ..... дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг ашигласан байдаг. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2023 оны 02 дугаар сарын .....-ны өдрийн 3-2/..... тоот лавлагаанаас харахад миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байдаг.

Захиргааны Ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, ү дугаар зүйлийн ү.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүргэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлнэ”, ү.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн ү.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан ба мөн зүйлийн ү.3-т “энэ хуулийн ү.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийг эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт “Э” Түйлдвэрийн газрын ерөнхий захирал 20ү оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/... дугаартай үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллогын үр дүнгээр авах арга хэмжээний тухай тушаалаар /3-р хх-ийн ү0-ү1/ тус хөрөнгийг данснаас хасаж, актлах, устгах, худалдан борлуулах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, шийдвэрлүүлэхийг цаашлаад “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах бүртгэх. данснаас хасах шилжүүлгийн журмыг мөрдөх үүргийг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч хүлээсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч Т.Бийг хүлээгээгүй үүргийнх нь төлөө буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б тайлбартаа: ү Би гэм буруугүй, ямар хэрэгт яллагдаад байгаагаа мэдэхгүй байнаү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э тайлбартаа: ү554 км явсан машин байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: үХоёр тэрэг авсан. Би гэмт хэрэг үйлдээгүй ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.С тайлбартаа: үДуудлага худалдааны журам зөрчсөн гэм буруутай. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Я.Д тайлбартаа: ү Би дээрх машиныг ашиглалтаас хасах үнэ тогтоох эрх мэдэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байнаү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ү Анхан шатны шүүхийн шүүх хурал дээр үнэн зөв мэдүүлэг өгсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ү Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ү Д.Бгаас гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.С тайлбартаа: ү Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Бийг буруутай гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А тайлбартаа: ү Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Ашиглалтын хугацаа дууссан машин байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н тайлбартаа: ү Б.Б урьдчилан амлаж үгсэн тохиролцсон эрхийн субьект биш. Дуудлага худалдаанд оролцсон нь буруу биш. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б тайлбартаа: ү Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хэвээр үлдээх саналтай байна ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.О тайлбартаа: .. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Я.Д гэм буруутай эсэх нь тогтоогддоггүй ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц тайлбартаа: ү Авто тээврийн газраас ашиглалтаас хасах үндэслэлгүй, доод үнэ тогтоосон гэдэг нь нолох баримтаар тогтоогддоггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ..: гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С тайлбартаа: ү Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна ү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Б дүгнэлтдээ: ү Н-ийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Э-ын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна ү гэв.

 

ТОДОЙЛОХ нь:

 

            Н-ийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Н.Э-оос Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

            Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

            Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

            Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

            Д.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

            Я.Д /Я.Дүрэн гэсэн/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Он аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

            Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34ү. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Т.Б, Я.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Б.Э, Б.Б, Д.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Н.Э- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “ү шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ү эрүүгийн хариуцлага хөнгөдсөн ү ү дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү ү” гэсэн агуулгатай эсэргүүцэл бичсэн байна.

 

            Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Анхан шатны шүүх дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Т.Б, Я.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд гэмт хэргийг хэзээ, Ха, хэн яаж, хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шалгавал зохих нөхцөл байдлуудыг цуглуулж бэхжүүлэн шүүх бүрэн бодитойгоор шалган үнэлж хэргийг шийдвэрлэх ёстой.

 

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр, хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлжээ.

 

            Мөн шүүгдэгч Д.С нь “ү Б захирал тэр 2 машины баримтыг бүрдүүлж Б руу явуулсан. Б тогтоолд оруулсан ү Б захирал над руу яриад Л машиныг би авах ёстой юм гэхээр нь би жагсаалтад ороогүй байна шүү дээ гэхэд Би Ө зөвлөлийн дарга, мэдэж байна гэхээр нь би А руу залгаад захирал Л-ийг авна , жагсаалтад оруул гэж байна гэж хэлсэнү” гэж мэдүүлсэн бөгөөд түүний дээрх мэдүүлэг нь шүүгдэгч Д.Бгийн гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирсон бөгөөд анхан шатны шүүх Д.С-ийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн талаар дүгнээгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

         Түүнээс гадна шүүгдэгч Б.Э нь уг L маркийн машиныг иргэн Х ү0.000.000 төгрөгөөр, Ү.Х нь бусдад .....0.000.000 төгрөгөөр тус тус худалдсан нь тогтоогдсон атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Вэндо” хөрөнгийн үнэлгээний компаний уг машиныг .....3.573.904,44 төгрөгөөр үнэлсэн тайланг хэт хөөрөгдсөн үнийн дүнтэй бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж “Г” ХХК-ийн үнэлсэн үнийн дүнгээр 68.533.000 төгрөгөөр тооцож хохирлыг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

 

         Тодруулбал: Шүүгдэгч Б.Э нь дээрх автомашиныг дуудлага худалдааны үнэ үүүүүүүүү төгрөг, дэнчинд 3.000.000 төгрөг, нийт ү.000.000 төгрөгөөр авч, Х ү0.000.000 төгрөгөөр худалдсан, өөрөөр хэлбэл хууль бусаар 1ү.000.000 төгрөгийн орлого олсон байхад анхан шатны шүүх түүнээс 49.533.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд  Б.Эын хууль бусаар олсон орлогыг хурааж, улсын орлогод оруулах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна.

 

            үүнээс гадна хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьсан прокурор 20ү оны 10 дугаар сарын 25-ны өдөр 290 тоот, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 60 тоот яллах дүгнэлтийг тус тус үйлдэхдээ тогтоох хэсэгт нь яллагдагч Я-ийн Дийг “яллагдагч Я.Дүрэн” гэж бичиж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн ү.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “ү тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодОйлон заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодОй зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн  хүний хувьд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодОйлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй.

            Мөн дээрх зөрчлийн талаар прокурор, хэргийн оролцогч нарын хэн аль нь шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэгдээгүй хүний гэм буруутай эсэх асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй юм.

 

            Тодруулбал: Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчийн нэрийг буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүйгээс анхан болон давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

            Иймд Т.Б, Я.Д, Б.Э, Б.Б, Д.С, Д.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн “ү нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзэлгүй, няцаан үгүйсгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй ү” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан “ү ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хөнгөдсөн ү” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй Оих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Он аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ү дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийн “үнотлох баримтуудыг бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзэлгүй, няцаан үгүйсгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй ү ” гэсэн хэсгийг хүлээн авч, “ ү ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хөнгөдсөн ү ” гэсэн хэсгийг хэлэлцэхгүй Оисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Б-т даалгасугай.

 

4.  Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Д шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, Д шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШүүГЧ                                  С.Ц

                        ШүүГЧ                                                           С.У

 

ЕРӨНХИЙ ШүүГЧ                                      З.Х