Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00263

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00263

Архангай аймаг

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

  Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Д-д холбогдох

5,133,809 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж, хариуцагч Ж.Д-тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үүргийн гүйцэтгэл болох зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 5,133,809 төгрөгийг хариуцагч Ж.Д-ээр төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Д миний бие Т банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан 5,133,809 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 5,133,809 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 97,100 төгрөгөөс 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 48,550 төгрөг, хариуцагч Ж.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 48,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХКтус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжилсэн 5,133,809 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч Ж.Д хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 97,100 төгрөгөөс 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 48,550 төгрөг, хариуцагч Ж.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 48,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН