| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00302/И |
| Дугаар | 301/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2025/00272
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2025/00272 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О. Б-д холбогдох
1,407,451 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б нь “М”-тай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 140000848361 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85019003 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. О.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 6 удаагийн хүсэлтээр нийт 810,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. М-ын зүгээс О.Б-с зээлийн гэрээний үүргийг шаардахад өнгөрсөн хугацаанд нийт 101,298 төгрөг төлсөн ба түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар О.Б-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 778,532 төгрөг, зээлийн хүү 528,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,420 төгрөг, нийт 1,407,451 төгрөг байна. О.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөр үлдэгдэлтэй байх тул “М” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,451 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М” ХХК нь хариуцагч О.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 1,407,451 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,407,451 төгрөгийг тус компанийн ХААН банк дахь ******** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч О.Бадмаанямбууд холбогдуулан 1,407,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,407,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдох 1,407,451 /нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,469 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН