Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00279

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00279

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ш овогт Ч.Ү-ын хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ч.Ү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1. Хүсэлт гаргагч Ч.Ү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Ү миний бие 1969 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл А аймгийн Т сумын Бага сургуульд угаагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын Хүн эмнэлэгт ээлжийн асрагчаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч засварлаж бичсэн гэсэн үндэслэлээр миний дээрх хугацаанд ажилласан байдал тооцогдохгүйд хүрч хохироход хүрээд байна. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор тус шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн миний 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл А аймгийн Т сумын Бага сургуульд угаагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын эмнэлэгт ээлжийн асрагчаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

- Хүсэлт гаргагч Ч.Ү шүүхэд гаргасан хүсэлтийн өөрчилсөн шаардлагадаа: Ч.Ү миний бие тус шүүхэд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл А аймгийн Т сумын Бага сургуульд угаагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл А аймгийн Х сумын эмнэлэгт ээлжийн асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд миний 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Ч.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтрийн нэр дээр засвар хийчихсэн байсан. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гэж үзсэн. Ингээд шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсний дагуу би шүүхэд хүсэлт гаргасан. Би А аймгийн Тариат суманд 10 жилээ төгссөн. Би 1989-1999 онд хүртэл А аймгийн Х сумын дунд сургуульд ажиллаж байсан. Үүнээс өмнө Цагаан нуур, эмнэлэгт хүний оронд түр ажиллаж байсан. Би одоо ХААН банкинд үйлчлэгчээр ажиллаж байна. Миний 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Х сумын дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Тухайн үед өөр надтай адилхан нэртэй хүн ажиллаж байгаагүй  гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Ч.Ү-ын *******дугаартай хөдөлмөрийн дэвтэрт

  • Т сумын III бага сургуулийн эрхлэгчийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 тоот тушаалаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сургуульд угаагчаар авч ажиллуулав,
  • Т сумын III бага сургуулийн эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 27 тоот тушаалаар, 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Сургууль татан буугдсан учир угаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв,
  • Х сумын ХИН-ийн эрхлэгчийн 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар, 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х сумын Хүн эмнэлэгт ээлжийн асрагчаар авч ажиллуулав,
  • Х сумын ХИН-ийн эрхлэгчийн 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 тоот тушаалаар, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өөрийн хүсэлтээр ээлжийн асрагчийн ажлаас чөлөөлөв,
  • Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 55 тоот тушаалаар, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Х сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр авч ажиллуулав,
  • 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалаар, 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Х сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 55 тоот тушаалд 1. 1989-1990 оны хичээлийн жилд сургуульд ажиллах ажилчдыг хавсралт №1-ээр баталсугай, тушаалын хавсралтад 80-ын байр нэрсийн жагсаалтын 4-т Ү, IX/9 гэсэн,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилчин ажилд авах тухай 56 тоот тушаалд 1. Өөрийн хүсэлтээр Б.Б IX/9-нөөс эхлэн байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн үйлчлэгчээр Ч.Үыг авч ажиллуулсугай, 2. Үйлчлэгч Батцэрэнтэй холбогдох тооцоог хийж дуусгахыг нярав Ц, Ч ня-бо А-т үүрэг болгосугай гэсэн,

- Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Түр ажилчин авч ажиллуулах тухай 57 тоот тушаалд 1. ... 12/IX-нээс эхлэн түр 80-ын байрын цэвэрлэгч Ү жирэмсний түр чөлөөтэй байгаа тул 8 сарын 7-ноос эхлэн 80-ын байрын цэвэрлэгчээр С-г түр тус тус авч ажиллуулсугай гэсэн,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Түр ажилчин авах тухай 35 тоот тушаалд 1. Үйлчлэгч Ч.Үыг өвчтэй байх хугацаанд 5 сарын 3-ны өдрөөс М.А-г үйлчлэгчээр түр авч ажиллуулсугай гэсэн,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай 41 тоот тушаалд 1. Багш нарын ээлжийн амралт хугацаа хоногийг хавсралт №1-ээр, ажилчдын ээлжийн амралт хоногийг хавсралт №2-оор тус тус баталсугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 7-т Ч.Ү, нийт амралт 21, 18/YIII-12/YIII гэсэн,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай 26 тоот тушаалд 1. Багш нарын 1992 оны ээлжийн амралтыг хавсралт №1, ажилчдын ээлжийн амралтыг хавсралт №2-т заасан хугацаанд олгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 7-т Ч.Ү, цэвэрлэгч, амрах хоног-21, YI/15-YII/2 гэсэн,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Зарим хүмүүс ээлжийн амралт олгох тухай 11 тоот тушаалд 1. Амаржсаны дараах амралтаа эдэлж дуусаад 1993 оны ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасан ... хичээлийн байрны үйлчлэгч Ч.Үад 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлын 21 өдрөөр бодож амралт олгосугай гэсэн,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Үйлчлэгч ажилчин түр ажиллуулах 05 дугаартай тушаалд 1. ... хичээлийн байрны үйлчлэгч Ү хүүхдээ асрах чөлөөтэй байгаа тул ... нарыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс түр хичээлийн байрны үйлчлэгчээр ажиллуулсугай гэсэн,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай 18 тоот тушаалд 1. Ажил төрлийн шаардлагаар ... үйлчлэгч ажилчин Ү нарын ээлжийн амралтыг олгосугай, ... үйлчлэгч ажилчин Үын амралтыг 1995 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажлын 24 хоногоор тус тус бодож олгосугай, 2. Эдгээр хүмүүст амралтын цалинг зохих журмын дагуу бодож олгохыг ня-бо Г.Г-д зөвшөөрсүгэй гэсэн,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилчинг ажилд шилжүүлэх тухай 22 тоот тушаалд 1. Туслах тогооч Ч.Үыг XII/01-ний өдрөөс хичээлийн байрны үйлчлэгчээр, ... тус тус ажиллуулсугай, 2. Эдгээр хүмүүсийн цалинг зохих журмын дагуу бодож олгохыг ня-бо А.Б-д зөвшөөрсүгэй гэсэн,

           

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Ч.Үын 1999 оны 02 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/240 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Ч.Үын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А аймгийн Т, 1969 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, бүртгэсэн 1988.11.16 гэсэн,

            - Н.Ц-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр Д.А, эхнэрийн нэр Ч-гийн Ү гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Ч.Үын А аймгийн Х сумын дунд сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, тогооч, жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - Ч.Ү-ын200902 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 55 тоот тушаал,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилчин ажилд авах тухай 56 тоот тушаал,

- Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Түр ажилчин авч ажиллуулах тухай 57 тоот тушаал,

- А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Түр ажилчин авах тухай 35 тоот тушаал,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай 41 тоот тушаал,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай 26 тоот тушаал,

            - А аймгийн Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Зарим хүмүүс ээлжийн амралт олгох тухай 11 тоот тушаал,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Үйлчлэгч ажилчин түр ажиллуулах 05 дугаартай тушаал,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай 18 тоот тушаал,

            - Х сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилчинг ажилд шилжүүлэх тухай 22 тоот тушаал,

            - А аймгийн Өмч хувьчлалын комиссын Жагсаалт батлах тухай тогтоол,

            - А аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьчлах тухай тогтоол,

-Ч.Үын 1999 оны 02 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/240 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Ч.Үын анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягт,

            - Ч.Үын гэрлэсний ХААТР-15 маягт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Ч.Ү нь А аймгийн Х сумын дунд сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, тогооч, жижүүрээр ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ч.Үын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш овогт  Ч-гийн Үыг А аймгийн Х сумын дунд сургуульд 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгч, тогооч, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Үын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН