Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00281

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00281

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л. О холбогдох

710,354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “О” ХХК нь Л.О 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20231021-13310 тоот зээлийн гэрээг байгуулан эрх нээсэн. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 445,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.15 хувийн хүүтэй z000394686 тоот зээлийг ХААН банк дахь ********* тоот дансанд зээлдэгч Л.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч Л.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар z000394686 тоот зээл 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 445,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 286 хоногийн хүү 260,904 төгрөг, шимтгэл 4,450 төгрөг, хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 265,354 төгрөг, нийт 710,354 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О” ХХК-с хариуцагч Л.О-с зээлийн гэрээний үүрэгт 710,354 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.О нь нэхэмжлэлийн шаардлага 710,354 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Л.О-т холбогдуулан 710,354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 710,354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,799.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.О-т холбогдох 710,354 /долоон зуун арван мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “О” ХХК хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,799.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН