| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2226000000016 |
| Дугаар | 2024/ДШМ/10 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 21.5.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/10
Т.О, Г.Т, С.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Х.Гэрэлмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Нэргүй
Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох
Шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Ц, Г.Т, Т.О нарт холбогдох эрүүгийн 2226000000016 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19...оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн .... газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ..... сум ..... дугаар баг ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Г.,
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ... настай, ... , бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ... оршин суудаг, С.Ц
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт Өвөрхангай аймгийн .... оршин суух хаягтай, Т.О
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хяхан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ... овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ... овогт Т.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ... овогт Г.Т-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, шүүгдэгч Т.О, Г.Т, С.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.О, Г.Т, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2226000000016 дугаартай, шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нарт холбогдох хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 62/А дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүхийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч С.Ц нь санаачилж, өөрийн гэр бүлийн гишүүн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О-ээр дамжуулан Г.Т-ад өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т-аар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан Г.Т-д өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.О, мөн дугаартай хэргийн яллагдагчийн гэр бүлийн гишүүн С.Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.....” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний хувцасны төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож, 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Дээрх гэмт хэргүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн.
2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолоор "... гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, яаж үйлдсэнийг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй. “... шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн "... Т.Онь 30,000,000 төгрөгийг хүүхдийн ордонд авчирч өгсөн. ..” гэсэн мэдүүлгийг давхар нотолсон, эргэлзээгүй шалгаж тогтоосон өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд зөвхөн түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй. "... насанд хүрээгүй хохирогч О.О.С нь Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй, харин тайлбар гаргасан. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор зэрэг идэвхтэй үйлдлээр түүнд хууль бусаар нөлөөлсөн байхыг ойлгоно...” гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгч бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухайн тогтоол /хх-ийн 6-7-р хуудас/,
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн насанд хүрээгүй гэрч О.С-ын гар утсанд үзлэг хийж, мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол, баримт /8-9-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.С-ын “... Г.Т эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч Ц.Б-ын талаас чамд 15-20 сая төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тёр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн тэгтэл Г.Т эгч, Т.О өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна, манай охин өөртэй чинь уулзаад үзье гээд байна” гэж ярьсан.
...Г.Т эгч залгаад манайд хүрээд ирээрэй гэсэн. ...хувцасны шүүгээг ухаад хар ууттай юм гаргаж ирсэн, тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2,000,000 төгрөг байгаа, Т.О өмгөөлөгч надад авчирч өгсөн. ... тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү, чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм, О А хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих гэсэн. ... тухайн үед би зөвшөөрөөд Г.Т эгчид хэлсэн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Ч.Бгийн “... Тэр охин ирээд шууд хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох Г.Т гэх эмэгтэй намайг мэдүүлгээсээ худлаа ярьсан гээд буцчих чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээ буцвал 30,000,000 төгрөг өгье гээд байна гэж аавтайгаа хамт орж ирсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Ж.Эын “... О.О.С эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед түүнд хоол унд өгөх гээд очиход тэрээр сая намайг Г.Т эгч эмнэлгээс чөлөө авч гараад хоолонд орууллаа. Хоолонд орж байгаад мэдүүлгээсээ буцвал 15,000,000-20,000,000 төгрөгийн санал тавьсан. Тэгээд нэг хүнтэй миний ажил бүтэх юм шиг байна, би охинтой уулзчихсан байна гэх зэргээр утсаар яриад байна гэсэн. Тэгээд эмнэлэгт нь буцааж хүргэж өгсөн гэж ярьж байсан. .. Дараа нь буюу эмнэлгээс гарсны дараа Ц.С-ыг Г.Т гэртээ дуудсан гэсэн. ... Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь Г.Т эгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд 30,000,000 төгрөг, энэ маш их мөнгө, би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй, энэ мөнгийг Батбаяр буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм, чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь өгсөн болно, би голохгүй гэж хэлсэн. Би одоо яах вэ ааваа гэж байсан. Тэгээд би асуух хүн байхгүй яахаа мэдэхгүй Шүүхийн шинжилгээнд ажилладаг Б эгч дээр очсон. Тэгээд би Б эгчид тайлбарлаж өгтөл Б эгч намайг за чи явж бай, би хүүхэдтэй өөрөө яриад асуугаад шийдье гэсэн. Ийм л асуудал болсон. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч Ш.Бгийн “... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед О.О.Стой ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. О.О.С нь тэр үедээ Ц.Б-т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд “Г.Таар дамжуулж Ц.Б-ын ар гэрээс 30,000,000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн “О.С-ыг мэдүүлгээсээ буцвал уг 30,000,000 төгрөгийг өгнө гэж амласан” талаар бас хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, шүүгдэгч Т.О, С.Ц, Г.Т нарын утасны дугаарын эзэмшигчийн лавлагаа, дугааруудын ярианы жагсаалт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь санаачилж, өөрийн гэр бүлийн гишүүн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Таар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.О.Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О-ээр дамжуулан Г.Т-д өгсөн, шүүгдэгч Т.Онь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Таар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан Г.Т-д өгсөн, шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.О, мөн дугаартай хэргийн яллагдагчийн гэр бүлийн гишүүн С.Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ...... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.....” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний хувцасны төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож, 30.000.000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан үйл баримт тус тус тогтоогдсон болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Б-ын өмгөөлөгч шүүгдэгч Т.О-ээр дамжуулан үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Тын мэдүүлэг, түүний эх сурвалжийг нотолсон насанд хүрээгүй гэрч О.О.С, гэрч Ч.Б, Ж.Э, Ш.Б нарын мэдүүлэг, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, утасны дугаарын эзэмшигчийн лавлагаа, дугаарын ярианы жагсаалт зэргээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь өмгөөлөгч Т.О-тэй бүлэглэн хамтын хүч чармайлтаар бусдыг хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс зайлсхийх, санаа зорилго агуулан хэрэгжүүлсэн хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Б-ын гэр бүлийн гишүүн С.Ц-гийн санаачилгаар давж заалдах шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Ц.С-ыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, 30,000,000 шан харамж амласан, С.Ц нь өмгөөлөгч Т.Оээр дамжуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тад Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 30,000,000 төгрөг хүргэн өгсөн болох нь насанд хүрээгүй хохирогч О.С-ын утсанд үзлэг хийж баримтжуулан авсан баримт гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Т.Онь Г.Ттай холбоо мэдээллийн хэрэгслээр буюу Т.Онь өөрийн эзэмшлийн ..... дугаарын утаснаас Г.Т-ын эзэмшлийн ... дугаарын утас руу тухайн үйл явдал болсон гэх "... Гэр бүл хүүхэд залуучуудын газарт 30,000,000 төгрөг өгсөн, “......” зоогийн газарт ятгасан, Г.Т гэртээ ятган шан харамж амласан” цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хоорондоо залгаж ярьсан ярианы лавлагаа, насанд хүрээгүй гэрч О.О.С, гэрч Ч.Б, Ж.Э, Ш.Б нарын мэдүүлэг, мөнгө өгсөн баримт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны хоорондох шүүгдэгч Т.Оийн эзэмшлийн ..... дугаарын утасны ярианы лавлагаа, шүүгдэгч С.Ц-гийн эзэмшлийн ..... дугаарын утасны ярианы лавлагаа, шүүгдэгч Г.Т-ын эзэмшлийн .... дугаарын утасны ярианы лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж цаг хугацааны хувьд батлагдаж, өмгөөлөгч Т.Онь Г.Ттай утсаар холбогдон ярьж, түүнд 30,000,000 төгрөг өгсөн, ятгасан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч С.Ц нь Г.Т-тай тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-нээс 24-ний өдрүүдэд уулзсан, ярьсан, 30,000,000 төгрөг өгсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэргийн үйл баримт, нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нар нь гэмт хэрэгт хамтран оролцож байгаагаа урьдчилан мэдсэн, хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаа хүний халдашгүй байдал, ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар санаатай хэлбэрээр үйлдсэнээс гадна хохирогчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхэнд халдаж гэм буруутай хүнийг ял шийтгэлээс зайлсхийх, эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчмыг алдагдуулахад хүргэсэн гэж үзэхээр байна.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 114-р талд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор шүүгдэгч Г.Т-ын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэж хамтран оролцоог тодорхойлж бичсэн нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ зөрүүгүй бичсэн байна. /2-р хх-ийн 114-р хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахаар заасан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон, үйл баримтаар тогтоогдож байх тул шан харамж болох 30,000,000 төгрөгийг хохирол төлөхөөр өгсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь хавтаст хэргийн хүрээнд хохирогчийг мэдүүлгээ өөрчлөн өгүүлэхээр ятгаж өгсөн мөнгө болох нь тогтоогдсон. Мөн хэрэгт хууль зөрчсөн эргэлзээтэй нотлох баримт авагдаагүй. Иймд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлэх нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т нь төрийн захиргааны байгууллагаас томилогдсон хэрэгт хохирогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон хэргийн оролцогч гэдэгт дүгнэн, хохиролд өгсөн гэх 30,000,000 төгрөгийг буцаан авсан үйлдэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Монгол хэлний тайлбар толь бичигт:
“Тайлбар” гэж үгийг утга агуулга, учир шалтгааныг дэлгэрүүлэн тайлж бичсэн зүйл,
“Тайлбар хийх” гэж тухайн зүйлийг илүү тодорхой ойлгомжтой болгох үүднээс нэмэн дэлгэрүүлж тайлбарлах,
“Тайлбар нэмэлт” гэж ямар нэгэн зүйлийг нэмж тайлбарлан нөхвөрлөсөн,
“Тайлбар тавих” гэж шалтаг шалтгаан хэлэх, үгийн тайлбар гэж утга нь бүрхэг үгийн утгыг тайлсан тайлбар гэж тус тус тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд "... шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар ... сонсоно. гэж хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч О.С-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээсээ буцах талаар ятгаж, давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбартаа анхан шатны мэдүүлгээсээ буцах, өөр мэдүүлэг өгүүлэх зорилгоор тухайн 30,000,000 төгрөгийг шан харамж амласан нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогч О.С-д Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарт “О, Амарзаяа хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний хувцасны төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож, 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан идэвхтэй үйлдэл нотлогдож байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын гаргах тайлбар гэдгийг насанд хүрээгүй хохирогчийн өмнө уг хэрэгт өгсөн мэдүүлгийнхээ утга агуулга, учир шалтгааныг нэмж дэлгэрүүлэн ярихыг ойлгохоор байх тул насанд хүрээгүй хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхгүй юм.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байна. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж чадаагүй байна. Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Т нь насанд хүрээгүй хохирогч О.О.Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, 30.000.000 төгрөгийг харуулаад давж заалдах шатны шүүх хурлын дараа аваарай гэж хэлээд шүүгээндээ буцааж хийсэн талаар насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт дурдсан байх ба Т.О нь өмгөөлөгчөөр ажиллахдаа С.Ц-тай бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Тад шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан өгсөн, мөн Г.Т нь тухайн 30.000.000 төгрөгийг өөртөө авч хадгалан ярилцаж тохиролцсоноороо давж заалдах шатны шүүх хурлын дараа мөнгийг О.С-д өгөхөөр тохиролцож байгаагаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч үйлдсэн бол. гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу субъектээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан болно.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө гэжээ.
Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хэнтэй уулзаж утсаар яриад, хаана авч ирж ятгасан үйл баримт хэргийн нөхцөл байдлаас бүрэн тогтоогдсон. Тайлбар гэж тухайн зүйлийг илүү тодорхой ойлгомжтой болгох үүднээс нэмж дэлгэрүүлж тайлбарлах гэж Монгол хэлний тайлбар бичигт тайлбарласан байдаг. Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлэг, тайлбар өгүүлэхээр насанд хүрээгүй хохирогч О.С-д нөлөөлж 30000000 төгрөг амлаж ятгасан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж эсэргүүцэлдээ дурдсан. Хэрэгт цугларсан нотлох баримт болон давхар нотлогдсон нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийх нь зүйтэй. Хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан бүрэлдэхүүнээр дахин хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг цагаатгаж шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн үйл баримтын хувьд хэрэгт насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон О.Сын хууль ёсны төлөөлөгчөөр Г.Т гэх хүн томилогдсон. Уг хэргийн шүүгдэгчээр Ц.Б гэх хүн байсан. Ц.Б-ын өмгөөлөгчөөр Т.О оролцсон. Дээрх нөхцөл байдлын хүрээнд 2021 оны 10 дугаар сард анхан шатны шүүх гэм буруугийн хурал хийж 18-н жил 6-н сарын хорих ял оногдуулсан үйл баримт хэрэгт авагджээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар буюу 2021 оны 11 сарын 20-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтийг нэрлэн заасан буюу 6-н төрлийн нотлох баримтыг прокурор яллах дүгнэлтийг хавсралт болгож анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Дээрх 6-н төрлийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан шан харамж өгсөн нөхцөл байдлыг тодорхойлсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй байсан. Шүүхийн мэтгэлцээний явцад Г.Т, С.Ц нар бие биедээ мөнгийг өгсөн гэх үйл баримт яригддаг. Т.О тухайн хэрэгт ямар оролцоотой оролцсон талаар нотолж чадаагүй. Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон. Хууль хэрэглээний хувьд хуульч нар хуулийг нэг мөр хэрэглэх, зөв ойлгож хэрэглэх талаар хууль зүйн ойлголт бий болсон. Дээрх нөхцөл байдлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй талаар мэтгэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж гэрч хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулахаар ойр дотны хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан, шан харамж авсан бол гэж хуульчилсан. Давж заалдах шатны шүүх дээр хохирогч мэдүүлэг өгдөг үү гэх үйл баримт яригдсан. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, өмгөөлөгчийн санал гэсэн процессын үйл ажиллагаа явагддаг. Хохирогч давж заалдах шатны шүүхэд баталгаа гаргаж хууль сануулж мэдүүлэг өгдөг процесс явагддаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хохирогч, гэрч мэдүүлэг өгөх, нөхцөл байдлуудыг тодруулах замаар хэргийн оролцогч нараас асуулт асуух гэдэг процессын үйлдлээрээ ялгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг гэж ийм нөхцөл байдлыг хэлнэ гэж заасан. Гэтэл давж заалдах шүүхэд тайлбар хэлнэ гэж заасан. Тайлбар гэдгийг прокуророос Монгол хэлний толь бичигт өөрт ашигтай байдлаар тайлбарлаж уншиж байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, хуулиар соёрхон баталсан нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхой хэм хэмжээг баримтална. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэж заасан. Монгол хэлний толь бичиг нь хэм хэмжээний акт биш. Гэм буруутайд тооцох үндэслэлийг Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох үндэслэлийг тодорхой заасан байгаа учир Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж бусдад ял халдаах боломж байхгүй. Г.Т, С.Ц нарын хооронд 30000000 төгрөгийн үйл баримт тодорхой хэмжээнд яригдана. Гэтэл давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагааг шийдвэртэй холбогдуулан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Мэтгэлцээн анхан шатны шүүх шиг дахин явагддаггүйгээрээ онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг хянах ёстой. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар шийтгэх тогтоолыг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Т.О энэ гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон гэдгийг нотолж чадаагүй. Г.Тад мөнгө өгсөн гэдэг боловч Г.Т тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч байсан. Гэтэл логикийн алдаа нь О.С буюу насанд хүрээгүй хохирогчийг ятгасан агуулгаар орж ирж байгаа нь ятгасан, шан харамж өгсөн үйлдлийг тодорхой нотлох баримтаар тогтоох үйл ажиллагаа явагдаагүй, Эрүүгийн хуулийг төсөөлөн хэрэглэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Г.Т-ыг Т.О-тэй бүлэглэж Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн .. сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч О.С-ыг өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Г.Тад холбогдох хэргийг 2 удаагийн анхан шатны шүүх хуралдаанаар гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдал үүссэн үндэслэлээр эхний удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараагийн анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан.
Давж заалдах шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлэх, ятгах гэсэн агуулга нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Тухайн мөнгө Т.О-ээс дамжиж Г.Т-ад ирсэн. Энэ мөнгийг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу Өвөрхангай аймгийн Ерөнхий прокурорын орлогч Мөнх-Эрдэнэд хохирогч О.С-д шүүгдэгч Б-ын ар гэрээс хохирол барагдуулах гэсэн юм. Энэ мөнгийг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх үү, өөрт нь өгөх үү талаар ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байна гэж утсаар 3-н удаа мэдэгдэж байсан. Прокурорын зүгээс мөнгийг нь авсан хүндээ буцааж өг гэхэд С.Ц болон түүний хүүхэд нарыг дуудаад мөнгийг дэвсгэртээр нь тоолж хүлээлгэн өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа талууд гомдол, эсэргүүцлээ дэмжиж прокурор дүгнэлт хэлэх, өмгөөлөгч саналаа хэлэх, шүүгдэгч, хохирогч тайлбар гаргах гэсэн байдлаар хуульчлагдсан.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Ц-гийн өөрийн гэр бүлийн гишүүн эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор санаачилж тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Таар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг тухайн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О-ээр дамжуулан Г.Тад өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.О-ийн өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б-т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С-ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Таар дамжуулан Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.О.Соор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан Г.Т-ад өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.Т-ын эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн С.Ц нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн ..... сумын . дуга....ар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “......” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С-ыг “О, А хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь төлж чадахгүй шүү дээ” гэх зэргээр өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх хөшүүрэг болгож 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч ... овгийн С.Ц, ...... овгийн Т.О, ... овгийн Г.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч О.С-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээсээ буцах талаар ятгаж, давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбартаа анхан шатны мэдүүлгээсээ буцах, өөр мэдүүлэг өгүүлэх зорилгоор тухайн 30,000,000 төгрөгийг шан харамж амласан нь тогтоогдсон. ... Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй орхигдуулан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч С.Ц, Т.О, Г.Т нарыг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлэн тогтоож, тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Т, Т.О, С.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Т, Т.О, С.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.