Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00291

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00291

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох

 тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

            Хүсэлт гаргагч: ХХҮГ-ын хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад:  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ХХҮГ шүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн Э сумын иргэн Г.Онь 2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд уригдагч талаар оролцвол зохих этгээд болох Г.О-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Б.М миний бие тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.О-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Багийн Засаг даргын мэдээллээр Г.Онь уг хаягтаа байх тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХҮГ иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ХХҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ХХҮГ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  ХХҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Ч.ЖАРГАЛАН