Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00297

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 301/ШШ2025/00297

Архангай аймаг

 

         Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: “М” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Д. Д холбогдох

25,964,997.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000364030 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үндсэн зээлийн төлбөрт 24,231,976.1 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,697,629 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,392.31 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 25,964,997.41 төгрөгийг зээлдэгч Д. Д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Д.Д миний бие М нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 25,964,997.41 төгрөгийг

  • 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг,
  • 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,730,999.83 төгрөгийг тус тус төлж

барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-д холбогдох иргэний хэрэгт танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,730,999.83 төгрөг төлөх тухай хариу тайлбарт тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан 25,964,997.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 25,964,997.41 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,730,999.83 төгрөгөөр төлж барагдуулахаар санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б зөвшөөрсөн тайлбар ирүүлж, зохигчид эвлэрчээ. Зохигчийн байгуулсан дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 287,774.99 төгрөгөөс 143,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 143,888 төгрөгийг, хариуцагч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамж 143,888 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжилсэн нийт 25,964,997.41 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,730,999.83 төгрөгөөр нэхэмжлэгч М ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 287,774.99 төгрөгөөс 143,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 143,888 төгрөгийг, хариуцагч Д.Д-с улсын тэмдэгтийн хураамж 143,888 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН