Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00298

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00298

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Г.Н холбогдох,  

9,287,766.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Ч.Н нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.  Хариуцагч Г.Н шүүх хуралдааны товийг түүний цахим шуудангийн хаягаар болон нэхэмжлэлд бичигдсэн оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П” ХХК 9,287,766.83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Зээлдэгч Г.Н нь манай компанитай 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр L36200064 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 7801069398 зээлийн дансны дугаартай, 1,168,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******** тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7100421142 зээлийн дансны дугаартай, 7,260,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,168,000 төгрөг, шимтгэл 23,360 төгрөг, үндсэн хүү 416,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,921.60 төгрөг, нийт 1,680,729.60 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 5,816,586.88 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 1,709,884.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,066.20 төгрөг, нийт 7,599,537.23 төгрөг байна. Иймд зээлдэгч Г.Н-с үндсэн зээлийн төлбөрт 6,984,586.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80 төгрөг, шимтгэл 23,360 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг, нийт 9,287,766.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч байгууллагаас

-хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-итгэмжлэл

-2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн L36200064 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ,

-2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн W36200058 дугаартай Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ,

-Г.Н-с олгосон хүний хувийн мэдээллийг цуглуулах ашиглах зөвшөөрөл, Гантуяагийн Нямаагийн гадаад паспортын хуулбар,

-Г.Н-ийн 21073 кодтой 1,168,000 төгрөгийн зээлийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны хуулга,

-Г.Н-ийн 61001 кодтой 7,260,000 төгрөгийн зээлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны хуулга,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас хариуцагч Г.Н-д холбогдуулан үндсэн зээл 6,984,586.88 төгрөг, зээлийн хүү 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80, бусад 30,860 төгрөг, нийт 9,287,766.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Хариуцагчтай удаа дараа холбогдож зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардсан боловч зээлийн эргэн төлөлтийн 90 ба түүнээс дээш хоног өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,168,000 төгрөг, шимтгэл 23,360 төгрөг, үндсэн хүү 416,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,921.60 төгрөг, нийт 1,680,729.60 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 5,816,586.88 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 1,709,884.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,066.20 төгрөг, нийт 7,599,537.23 төгрөг байна. Иймд зээлдэгч Г.Н-аас үндсэн зээлийн төлбөрт 6,984,586.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80 төгрөг, шимтгэл 23,360 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг, нийт 9,287,766.83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч П  ХХК-тай цахим зээлийн гэрээ байгуулан 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,168,000 төгрөгийг сарын 4.5%-ийн үндсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, сарын 0,90 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр, мөн цахим зээлийн гэрээ байгуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7,260,000 төгрөгийг 13 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн үндсэн хүүтэй, сарын 0,72 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр тус тус авчээ.

 

Нэхэмжлэгч “П” ХХК, хариуцагч Г.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.1-д “эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба иргэн Г.Н нь гэрээнд гарын үсэг зурж мөнгөн зээлийг хүлээн авсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Г.Н нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,168,000 төгрөгийн зээл авч эргэн төлөлт хийгээгүй, үндсэн зээл 1,168,000 төгрөг, шимтгэл 23,360 төгрөг, үндсэн хүү 416,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,921.60 төгрөг, нийт 1,680,729.60 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7,260,000 төгрөгийн зээлийг авч үүнээс үндсэн зээл 5,816,586.88 төгрөг, үндсэн хүү 1,709,884.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,066.20 төгрөг, нийт 7,599,537.23 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй буюу 2 зээлийн нийт төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,984,586.88 төгрөг, зээлийн хүү 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80, шимтгэл 23.360 төгрөг төлөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлд бичигдсэн хариуцагч Г.Н-н гэх утасны дугаарууд нь холбогддоггүй бөгөөд түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд бичигдсэн ***** тоот гэсэн хаягаар оршин суух хаягаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд **** багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар тодорхойлолтыг ирүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1434 дугаар шүүгчийн захирамжаар Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас Г.Н-ийн оршин суух хаягийн бүртгэлтийн лавлагааг гаргуулахад Г.Н **** тоотод оршин суудаг” гэх лавлагааг ирүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. 754.4 Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4, 754.2, 754.3-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Г.Н-ийн хувийн цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн тул хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Н-гийн цахим шуудангийн хаягаар хуульд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул П нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

           

Хариуцагч Г.Н зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 7,500 төгрөг төлсөн болох нь нотариатын үйлчилгээний төлбөрийн баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т  зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж тооцох тул уг 7,500 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэлээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Н-аас үндсэн зээл 6,984,586.88 төгрөг, зээлийн хүү 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80, шимтгэл 23,360 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,500 төгрөг, нийт 9,287,766.83 төгрөгийг гаргуулан “П” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163,554.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нямаагаас  улсын тэмдэгтийн хураамж 163,554.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгохоор шийдвэрлэв.            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 -т заасныг баримтлан хариуцагч Г.Н-аас үндсэн зээл 6,984,586.88 төгрөг, зээлийн хүү 2,126,332.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145,987.80, шимтгэл 23,360 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7,500 төгрөг, нийт 9,287,766.83 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 163,554.27 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас  улсын тэмдэгтийн хураамж 163,554.27 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН