Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00308

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2025/00308

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Ц.Ү хүсэлттэй,

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ц.Ү нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 

1.1 Хүсэлт гаргагч Ц.Ү шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ц.Ү миний бие 1975 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би Ө суманд 1991 онд 8 дугаар анги төгсөөд эцэг эх, ах эгч нарын хамт хөдөө мал маллаж байгаад 2003 онд хүнтэй сууж, 2 хүүхэд төрүүлэн өсгөн хөдөө мал маллан амьдарч байна. 1995-2000 оны малын А данс архиваас гарч ирэхгүй мал малласан жил орохгүй хохироход хүрээд байна. 1991 онд сургуулиа төгсөөд хөдөө хүнтэй суух хүртлээ аав ээждээ туслан хөдөө мал дээр мал маллан амьдарч байна. Нийгмийн даатгалаас мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн учир малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Архивын лавлагаа, бусад бичиг баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын Д багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Ц.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1991 онд 8 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гараад одоог хүртэл хөдөө мал маллаж байна. Нөхөртэйгөө 2000 онд гэр бүл болоод 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөр, хоёр хүүхдийн хамт одоог болтол А аймгийн Ө суманд мал маллаж байна. 1995-2000 онд эцэг эхийн хамт мал маллаж байсан. Малчнаар өндөр насны тэтгэвэрт орох гэж шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгож байна. 1999-2000 оны малын А данс гарахгүй байгаа. Миний А аймгийн Ө сумын Д багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/31 тоот албан бичигт: ... Та 1999-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/20 тоот албан бичигт: ... Та өргөдөлдөө 1999-2000 онуудад мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Таныг 1999-2000 онуудад малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,

            - А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Ц овогтой Ү нь 1999-2000 онуудад тус багийн Б гэдэг газар эцэг эхийн хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 235 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Д багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул С.Ц-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 03-01/1307 тоот лавлагаа/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 03-08/611 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Д багийн хөдөө оршин суух, С.Ц, тэргүүлэгч өөрөө, 1929 оны 12 дугаар сард төрсөн, 70 настай, эрэгтэй, Ц.Ү, охин, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Д.Ч,  .. гэсэн,

- Т.Ч, Ц.Ү нарын 26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

- Ц.Үгийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

 

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Д.Д-гийн шүүхэд өгсөн “Би 1992 оноос 2012 оныг хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Хүрэм, Бумбат, Шар булаг гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Ц.Ү нь 1991 онд 8 дугаар анги төгсөөд аав, ээжийн хамт мал малласан. Ц.Ү нь 1991 оноос хүнтэй суух хүртлээ аав, ээжийн хамт мал малласан. Ц.Үгийн аавыг нь Ц, ээжийг нь Ч гэдэг. Малчин хүмүүс байсан. Ц.Ү нь мал маллаж байхдаа А аймгийн Ө сумын Д багийн Хүрэм, Бумбат гэх газруудаар нутаглаж мал маллаж байсан. Ц.Ү нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Би Ц.Ү-тэй нэг нутгийн хүмүүс, ойрхон айл аймаг байдаг болохоор түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

            -Гэрч  С.Д-ийн шүүхэд өгсөн “Би 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Д багийн Дэлгэр булаг гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Ц.Ү нь 1991 онд 8 дугаар анги төгсөөд аав, ээжийн хамт мал малласан. Ц.Ү нь 1991 оноос хүнтэй суух хүртлээ аав, ээжийн хамт мал малласан. Ц.Үгийн аавыг нь Ц, ээжийг нь Ч гэдэг. Малчин хүмүүс байсан. Ц.Ү нь нөхөр Ч-тай гэр бүл болоод ч хувийн малаа малласан. Нөхөртэйгөө хэдэн онд гэр бүл болсныг нь сайн санахгүй байна. Ц.Ү нь мал маллаж байхдаа А аймгийн Ө сумын Д багийн Бумбат, Бунхан зүүн гэх газруудаар нутаглаж мал маллаж байсан. Ц.Ү нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Ц.Ү нь А аймгийн Ө сумын Д багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Ц.Үтэй нэг нутгийн хүмүүс, ойрхон айл аймаг байдаг болохоор түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Ц.Үгийн 1991 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/263 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 03-04/4061 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Д багийнхөдөө оршин суух, С.Ц, тэргүүлэгч өөрөө, 1929 оны 12 дугаар сард төрсөн, 70 настай, эрэгтэй, Ц.Ү, охин, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Д.Ч, эхнэр, 1936 оны 05 дугаар сард төрсөн, 63 настай, эмэгтэй.. гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө сумын Д багийнхөдөө оршин суух, С.Ц, тэргүүлэгч өөрөө, 1929 оны 12 дугаар сард төрсөн, 70 настай, эрэгтэй, Ц.Ү, охин, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Д.Ч, эхнэр, 1936 оны 05 дугаар сард төрсөн, 63 настай, эмэгтэй...  гэсэн,

 - Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 03-04/4062 тоот лавлагаанд: У хот, Ч дүүрэг, 9 дүгээр хороонд оршин суух, ... Ц.Ү, эгч/ах/дүү, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй.. гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “У хот, Ч дүүрэг, 9 дүгээр хороонд оршин суух, ... Ц.Ү, эгч/ах/дүү, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин...  гэсэн,

- Ц.Үгийн гэрлэсний ХААТР-15 маягтад эхнэр Ц.Ү, А аймгийн Ө сум, бүрэн дунд боловсролтой, нийгмийн бүлэг-малчин гэсэн,

- Ц.Үгийн ХААТР-21 /А/ маягтуудад: А аймгийн Ө сум, ажилладаг байгууллага-Д, эрхэлдэг ажил-малчин гэсэн,

- Ц.Үгийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 /А/ маягтад: А аймгийн Ө сум, Ц.Ү, эмэгтэй, халх, байнга оршин суудаг-Д гэсэн

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Ц.Үгийн А аймгийн Ө суманд 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/31 тоот албан бичигт: ... Та 1999-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/20 тоот албан бичигт: ... Та өргөдөлдөө 1999-2000 онуудад мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Таныг 1999-2000 онуудад малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,

            - А аймгийн Ө сумын Д багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Ц овогтой Ү нь 1999-2000 онуудад тус багийн Б гэдэг газар эцэг эхийн хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 235 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Д багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул С.Ц-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 03-08/611 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Д багийнхөдөө оршин суух, С.Ц, тэргүүлэгч өөрөө, 1929 оны 12 дугаар сард төрсөн, 70 настай, эрэгтэй, Ц.Ү, охин, 1975 оны 05 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Д.Ч,  .. гэсэн,

- Т.Ч, Ц.Ү нарын 26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

- Ц.Үгийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

- Ц.Үгийн 1991 оны 06 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/263 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 03-04/4061 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

 - Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 03-04/4062 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Ц.Үгийн гэрлэсний ХААТР-15 маягт,

- Ц.Үгийн ХААТР-21 /А/ маягтууд,

            -Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.Д, С.Д нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Ц.Ү нь А аймгийн Э сумын ***** 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.          

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Ц.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овгийн Ц.Ү-г А аймгийн Ө суманд 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН