Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2015/0604/З |
Дугаар | 661 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 661
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, 15 дугаар хороо, Д д тоотод оршин суух хаягтай Сын Ц,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3 Ц.Жигжиджавын гудамж-9, Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамж, тоот хаягтай Мын Э,
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Дийн тоотод оршин суух хаягтай Л.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, иргэн Л.Хыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох”,
Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь С.Ц нь нөхөр, хүү, охины хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Бага охин 2 нас 4 сартай н.Намууныг харж, тодорхой эрхэлсэн ажилгүй том ахындаа амьдардаг. Миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар 602 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүсч, эзэмшлийн 0005 тоот гэрчилгээтэй хууль ёсны эзэмшигч билээ. Миний эзэмшлийн 602 м.кв газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Д” 42 дугаар гудамжны тоотод байрладаг.
Миний анхны болох 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зурагт талбайн хэмжээ 596,0 м.кв гэж байдаг. Гэтэл надад олгосон гэрчилгээнд дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар эзэмших газрын хэмжээ 602 м.кв гэсэн байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл гаргахад 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр талбайн хэмжээ 605.3 м.кв гэж гарч ирсэн.
Миний бие 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эзэмших гэрчилгээгээ албан ёсоор авахад газрын талбайн хэмжээ зөрчихсөн байна гэдгийг газар зохион байгуулагч н.Өлзийхишигт тэр дор нь хэлсэн боловч, зүгээр санаа зоволтгүй гээд тоогоогүй. Энэ үеэс эхлэн миний газар эзэмших гэрчилгээ хажуу айлын газарт гарчихсан байсныг мэдэж албан ёсоор Чингэлтэй дүүргийн газрын албанд өргөдөл бичиж өдийг хүрсэн.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Год өргөдөл бичиж өгсөн, мөн орлогч н.М даргатай хэд хэдэн удаа биечлэн уулзаж учир байдлаа хэлсэн. М.Эыг яаж, хэнээс уг газрыг эзэмших болон өмчлөх эрхээ авсан юм, утас нь ч холбогдохоо больсон. Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд удаа дараа бичгээр хандахад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 82 тоот албан бичгээр шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг авч тус шүүхэд хандаж байна.
С.Ц би өөрийн газраа авахад М.Эын өмчлөлийг хүчингүй болгож байж, миний өөрийн газрын эзэмших гэрчилгээг зөв гаргаж өгөх боломжтой байна. Манай газар зохион байгуулагч ажлын алдаа гаргасан байна гэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/858 дугаар захирамжийн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Цгийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 868 дугаар захирамжийн иргэн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн С.Цд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 тоот шийдвэрийг үндэслэж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42- тоот 602 м.кв хашааны газрыг 5 жилийн хугацаатай ахуйн зориулалтаар эзэмшүүлж 5 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иргэн С.Цгийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр тухайн газрын нэгж талбарын дугаар нь бичигдээгүй байна.
Иргэн Мын Эт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42-611 тоот 602 м.кв хашааны нэгж талбарын 186******* дугаартай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 тоот шийдвэрээр газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 51******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн захирамж дээр үндэслэж нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж шийдвэрлэсэн байна.
Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан зургаас харахад маргаан бүхий газрууд нь тус тусдаа байршилтай байгаа бөгөөд талуудын газар эзэмших тухай хүсэлтэд нэхэмжлэгч иргэн С.Цгийн хаяг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42- тоот, иргэн М.Эын 186******* нэгж талбарын дугаартай хашааны газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42-611 тоот хаягтай иргэн С.Цгийн хажууд байрлаж байна.
Иймд иргэн С.Цгийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 868 дугаар захирамжийн иргэн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн С.Цгийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжийн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн аваад тайлбар гаргаж байна.
Шүүх нэхэмжлэгч С.Цгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2127 тоот шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үүдэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол илтэд зөрчигдөж, гуравдахь этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхээ хамгаалан оролцож байна.
М.Э миний бие Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дийн 42 дугаар гудамж, 611 тоотод амьдардаг, өөрийн амьдарч байгаа 602 м.кв талбай бүхий хашааны газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Г-22******* дугаарт бүртгэгдсэн 003******* дугаар газар өмчлөх эрхийн улсын гэрчилгээтэй, хууль ёсны өмчлөгч билээ.
Миний бие 186******* нэгж талбар бүхий 602 м.кв талбай бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болж өнөөдөр хүртэл тухайн газар дээрээ амьдарч байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А\190 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 10 хороо, 42-611 тоотод М.Э надад 186******* нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгож баталгаажсанаас хойш дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар 10 хороо, 42- тоотод байрлах нэгж талбарын дугааргүй газрыг нэхэмжлэгч С.Цд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Би бусдын эзэмшил, өмчлөлийн газар дээр амьдраагүй, нэхэмжлэгч С.Цгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ямар нэгэн байдлаар зөрчөөгүй билээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ц нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбартаа М.Эт 602 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/190 дугаар захирамжаар эзэмшүүлж 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 51******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэжээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/190 дугаар захирамжийн М.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр д 42-611 тоот иргэн М.Эт өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох тухай иргэн С.Цгийн нэхэмжлэлд дараах тайлбар хүргүүлж байна.
Иргэн М.Эт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус газрыг өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ” мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21,1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу дээрх иргэн газар өмчлүүлсэн байна.
Мөн С.Цд Дүүргийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу эзэмшүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Ц нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42- тоотод 602 м.кв талбайг эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл энэ газар дээр Л.Х гэх хүн давхцаж буусан тул хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “...Л******* овогтой Х миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дийн 42- тоотод оршин суугч бөгөөд энэ газарт 2003 оноос хойш 13 жил амьдарч байгаа. Эхнэр С.З******* 74 насандаа 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барж хүнд гарз тохиолдоод байна. 49 хоног ч болоогүй байгаа учир хүн амьтантай муудалцаад баймааргүй байна. С.Ц миний газар дээр марган, гэрчилгээ бичиг баримтыг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. С.Ц гэдэг хүн нь нэг ч удаа үзэгдэж харагдаж байгаагүй энд амьдардаггүй учир айлын хашаа үзүүлж газрын албыг хуурч мэхэлсэн залилагч этгээд болох нь мэдэгдэж байна. Олон жил амьдарч байгаа газраа алдмааргүй байгаа учир шударга шүүн үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, иргэн Л.Хыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох” гэж Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэн М.Э нь 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42 дугаар гудамжны 611 тоот газрыг эзэмших тухай хүсэлтээ тус хорооны Засаг даргаар уламжлуулан Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар нэгж талбарын 186******* дугаартай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 51******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Улмаар иргэн М.Э нь газар өмчилж авах тухай хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасны дагуу Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж шийдвэрлэжээ.
Мөн иргэн С.Ц нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42 дугаар гудамж тоот газрыг эзэмшиж авах тухай хүсэлтийг гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх 0005 дугаартай газар эзэмших гэрчилгээг олгосон байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа “....Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан зургаас харахад маргаан бүхий газрууд нь тус тусдаа байршилтай байгаа бөгөөд талуудын газар эзэмших тухай хүсэлтэд нэхэмжлэгч иргэн С.Цгийн хаяг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42- тоот, иргэн М.Эын 186******* нэгж талбарын дугаартай хашааны газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дийн 42-611 тоот хаягтай иргэн С.Цгийн хажууд байрлаж байна”, гэж харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О******* шүүхэд гаргасан тайлбартаа “С.Цд Дүүргийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу эзэмшүүлсэн болно” гэх тайлбар,
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Д.Цгийн эзэмшлийн 186******* дугаар бүхий нэгж талбар, М.Эын өмчлөлийн 186******* дугаар бүхий нэгж талбар нь тус тусдаа бүртгэлтэй, Газрын мэдээллийн санд давхцалгүй гэх лавлагаа зэргээр нэхэмжлэгч С.Ц, гуравдагч этгээд М.Э нарын газар давхцалгүй болох нь тогтоогдож байна.
Харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар болон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны бичиг хэрэгт үзлэг хийх явцад нэхэмжлэгч С.Цгийн нэр дээр газар эзэмших эрх үүссэн 186******* дугаар нэгж талбарын дугаар олгогдсон газарт иргэн С.З******* болон түүний гэр бүлийн Л.Х нар олон жил амьдарч байгаа болох нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмч газрын харилцааны алба нь дээрх газрыг иргэн С.Цд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүй, хээрийн судалгаа явуулаагүй байна. Мөн газрын үзлэгээр гудамж, хаалганы дугаарлалт замбараагүй, дараалалгүй, нэхэмжлэгч С.Ц, гуравдагч этгээд М.Э нарын хаалганы дугаар, хаягийн бүртгэл зөрчилтэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.Цгийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулсан бөгөөд “иргэн Л.Хыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул хүлээн авахаас татгалзах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цгийн иргэн Л.Хыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цгийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжуудын М.Эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА