Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00292

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00292

Архангай аймаг

 

 

 

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

     татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дугаар хороо,  .. давхар, ... тоотод байх “О.” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч:  А аймгийн Э. сумын .. дугаар баг, Т  хороолол, .. дугаар гудамж, .... тоотод оршин суух, Н.Б-т холбогдох

402,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 314,150 төгрөг, зээлийн хүү 87,470 төгрөг, шимтгэл 590 төгрөг, нийт 402,210 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч “О” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 402,210 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.

 

                                                                                                                                 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь Н.Б-т холбогдуулан 402,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 402,210 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч “О” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,716.30 /арван хоёр мянга долоон зуун арван зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгөөс 6,358.15 /зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 6,358.15 /зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-т холбогдох 402,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “О” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,716.30 /арван хоёр мянга долоон зуун арван зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгөөс 6,358.15 /зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 6,358.15 /зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР