Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00289

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00289

Архангай аймаг

 

 

 

         

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .. дүгээр хороо, .....  , ..давхарт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Ө сум, .. дугаар баг, ... гэх газарт оршин суух, Б.Э-д холбогдох

 

2,326,104.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,136,882.44 төгрөг, зээлийн хүү 1,072,320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,601.60 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,136,882.44 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Э С ХХК-иас 1,136,882.44 төгрөгийн үнэтэй утсыг өөрийн нэр дээр Г овогтой Г-д авч өгсөн ба нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2,326,104.04 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж бараглуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2,326,104.04  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 2,326,104.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 2,326,104.04  төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,168 төгрөгөөс 26,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 26,084 төгрөг, хариуцагч Б.Э-гаас 26,084 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 2,326,104.04 /хоёр сая гурван зуун хорин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,168 төгрөгөөс 26,084 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 26,084 төгрөг, хариуцагч Б.Э-гаас 26,084 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР