| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00417/И |
| Дугаар | 301/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2025/00271
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2025/00271 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: А..аймаг, Э... сум, ... дугаар багт оршин суух Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймаг, Э сум, .. дугаар багт оршин суух Г.З-т холбогдох
хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Г.З-тэй 2015 онд гэр бүл болон амьдарч 3 хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Энэ хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэн согтуу болон эрүүл үедээ намайг болон хүүхдүүдээ зодож байсан. Өөрчлөгдөх байх хэмээн найдаж хүлээсэн ч өөрчлөгдөөгүй, одоо тусдаа амьдарч байгаа. Том хүү 2018 онд, дунд охин 2019 онд, бага хүү 2024 онд төрсөн. 3 хүүхдээ өөрийн асрамжид авч хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох дундын өмчөөс ноогдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Зт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Э миний бие хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Г.З-т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З-т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Э татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР