| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00221/И |
| Дугаар | 304/ШШ2025/00219 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, ******* 3 дугаар багт оршин суух, И.Э*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00221/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч И.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч И.Э******* нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний ээж *******ын И******* нь 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Гэр бүлтэй болоогүй учир 7 хүүхдээ өөрийн эцэг *******аар овоглосон. Харин отгон хүү Э******* миний бие ээж И*******гоор овоглодог. Би өнөөдрийг хүртэл Булган аймгийн Т******* суманд мал маллан амьдарч байна. 1995-2000 оны мал тооллогын бүртгэлийг хөтлөхдөө А дансанд миний овгийг өвөө *******аар бичсэний улмаас овог зөрсөн. Иймд 1995-2000 оныг дуустал Булган аймгийн Т******* суманд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч И.Э*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Т******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/66 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/,
-Ш.Э*******ын 1995-1997, 1999-2001 оны малын А дансны хуулбар /хэргийн 5-15-р хуудас/,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 7537 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 16-р хуудас/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32/16 дугаартай албан бичиг /хэргийн 17-р хуудас/,
-И.Э*******ын төрөл садангийн лавлагаа /хэргийн 58-р хуудас/,
3.Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч И.Э*******ын эх Ш.И*******гийн ХААТР-1 маягтын хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн /хэргийн 63-64-р хуудас/,
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.С*******, Ш.******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч И.Э*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь 1995-2000 оны малын А дансанд намайг өвөө *******аар овоглож бичсэн тул овгийн зөрүү гарсан. Иймд Булган аймгийн Т******* суманд 1995-2000 оныг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
4.Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 1995-1997, 1999-2001 оны малын А дансанд Ш.Э******* гэж бичжээ.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, цэргийн алба хаасан лавлагаа, төрөл садангийн лавлагаанд түүний овог нэрийг И*******гийн Э******* гэж бүртгэж бичсэн байна. Мөн Хүсэлт гаргагчийн эх И*******гийн эцэг нь ******* мөн болох нь түүний ХААТР-1 баримтаар тогтоогдож байна.
5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.И.Э******* нь Булган аймгийн Т******* суманд 1995-2000 оныг дуустал мал маллаж байсан болох нь:
- Булган аймгийн Т******* сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/66 дугаартай албан бичиг,
-Ш.Э*******ын 1995-1997, 1999-2001 оны малын А дансны хуулбар,
-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 7537 дугаартай хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32/16 дугаартай албан бичиг,
-И.Э*******ын төрөл садангийн лавлагаа,
-хүсэлт гаргагч И.Э*******ын эх Ш.И*******гийн ХААТР-1 маягтын хуулбар,
-гэрч: С.Сүрэнжавын “И.Э******* нь 7 дугаар анги төгсөөд ээжтэйгээ хамт мал маллаж эхэлсэн. Нэгдэлд мал маллаж байгаад татан буугдсаны дараа хувиараа мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл мал маллан амьдарч байна. Нэгдэл 1990 онд татан буугдсан. И.Э******* нь эхээс наймуулаа. Ээж нь *******ын И******* гэдэг хүн байсан. Ээж нь хүнтэй суугаагүй. И******* гуайн хүүхдүүд өвөө ******* гэдэг хүнээр овоглосон. Тухайн үед мал тоолж байсан хүмүүс өвөөгөөр нь овоглож бичсэн байх” гэх мэдүүлэг,
-гэрч Ш.*******гийн: “И.Э******* нь 8 дугаар анги төгсөөд ээж, ах дүү нарын хамт мал маллаж эхэлсэн. Нэгдэлд мал маллаж байгаад татан буугдсаны дараа хувиараа мал маллаж эхэлсэн. Бид хоёр төрсөн ах, дүү 2 юм. Эхээс наймуулаа. 7 хүүхэд өвөө Шарваар овоглосон. Харин хамгийн бага дүү И.Э******* ээж И*******гоор овоглосон. Гэтэл малын А данс дээр нь тухайн үеийн мал тооллогын хүмүүс бусад ах, дүү нартай нь адилхан өвөө *******аар овоглож бичсэн байна. Нэгдэл 1994 онд татан буугдсан. И.Э******* нь ээжээр овоглосон” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч И.Э*******ыг Булган аймгийн Т******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Өлзийт овогт И*******гийн Э******* /рд:ГЙ69113011/-г Булган аймгийн Т******* суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ