| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03816/И |
| Дугаар | 192/ШШ2025/04104 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04104
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: *********** дүүрэг, *********** дугаар хороо, ********** ********* давхарт оршин байрлах, “М ” ХК /рд: ***************/,
Хариуцагч: ********** дүүрэг, ***********, *************** дүгээр хороо, *********** тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын Б /рд: ************/,
Зээлийн гэрээний үүрэгт 21,505,250.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч М ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г-ын Б- нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.10.02-ны өдөр 6000316460 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 22,430,000 төгрөгийн зээлийг сарын 1,65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000316460 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 58 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000316460 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-03-20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000316460 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,495,485.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 980,813.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5,951.50 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 21,505,250.46 төгрөгийг зээлдэгч Г-ын Б- ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024.10.02-ны өдөр 22,430,000 төгрөгийн зээлийг М ХК-аас сарын 1,65 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийг наймаа хийхээр аваад 2024.10.19-ний өдөр Эрээн хотруу явж цахилгаан бараа, гэр ахуйн бараа авч ирж, зарсан. Уг явдлаас хойш зээлээ тогтмол төлж байсан ч 12 сард миний амьдардаг гэрт цахилгааны гэмтлээс үүдэн гал гарч бараа маань шатаж би зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ галаас үүдэн би 2 сарын хугацаанд эмнэлгийн тусламж авч эмчлүүлсэн. М ны төлөөлөгч 80011246 дугаартай н.Загдсүм гэх хүнтэй холбогдон 8 сарын хугацаанд сард 2,688,157 төгрөгөөр тус тус төлөх зөвшилцөлд хүрсэн болно гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Г.Б- т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,505,250.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХК-ийн 21,505,250.46 төгрөгийг Г.Б- хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд сар бүр 2,688,157 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 265,476.25 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б- ээс 132,738.125 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 132,738.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК-ийн 21,505,250.46 төгрөгийг хариуцагч Г.Б- хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд сар бүр 2,688,157 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,476.25 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б- ээс 132,738.125 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 132,738.125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН