| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0555/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0509 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2025/0509
Хүсэлт шийдвэрлэж, нэхэмжлэгч
нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Л.Ц /цахимаар/, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Г нар /цахимаар/, гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээд Ж.Б*******гийн өмгөөлөгч А.Б*******, Д.Г*******, гуравдагч этгээд М*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* нарыг оролцуулан Л.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Х******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Лувсандоржийн Х******* би Налайх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 сарын 07-ны өдрийн 788 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, 2. Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн Ж*******ын Бт холбогдох хэсэг, 3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжийн С*******н Э*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тэдгээрээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн Ж*******ын Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй болохыг ойлгосон болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзаж байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаж ирсэн. Мөн Үндэсний архивын газраас дуудлага худалдаанд нэхэмжлэгч Л.Х******* оролцож байсан тухай 3 хуудас нотлох баримт гаргаж өгч байна гэв.
Гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Л.Х******* нь Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргасантай холбогдуулан дараах хүсэлтүүдийг гаргаж байна.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, шүүгчийн захирамж гаргуулах,
2. Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн биелэлт түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцохгүй байх хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч талын хүсэлттэй холбоотой хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Х*******ын зүгээс Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 66.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсгийг нь баталж шүүгчийн захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргаж байна. Мөн өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан. Тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ хялбаршуулсан журмаар баталгаажуулж байгаа тохиолдолд тэр захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу энэ хэрэгт гуравдагч этгээдээр Ж.Быг оролцохгүй байх хүсэлт гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан хэсгийг шүүгчийн захирамжаар баталгаажуулъя гэж байгаа. Мөн актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн манайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байгаа. Мөн гуравдагч этгээдээр оролцохгүй байх хүсэлт гаргаж байгаа. Энэ хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасанд нийцэж байгаа" гэв.
Гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгч В.Э: Нэхэмжлэгч болон Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлттэй холбоотой шүүхээс гадуур яригдсан зүйл байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэсэгчлэн татгалзаж байгаа хүсэлт, гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлагаасаа татгалзсан нь хууль ёсны явагдаж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан. Тус хүсэлтийг шийдвэрлэсний дараа гуравдагч этгээд Ж.Б*******гийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Дараалал тогтоож 2 захирамж гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол процесс зөв болгож явах хэрэгтэй байх гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Х******* 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т "нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Л.Х*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т "Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй" талаар тайлбарлан, Л.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд Л.Х******* нь Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Гуравдагч этгээд Ж.Бын өмгөөлөгч Г.Б тус шүүхийн шүүх хуралдааны явцад Л.Х*******аас "Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаатай холбогдуулан Ж.Б нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан "Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 74 дүгээр захирамжийн Л.Х*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлагаасаа татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:", 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; гэж тус тус заасан.
Иймд гуравдагч этгээд Ж.Бын Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай 74 дүгээр захирамжийн Л.Х*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Г.Б нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй" талаар тайлбарлан, гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Г.Б нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгааrаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
3. Гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т "Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно" гэж заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/Ш32023/0360 дугаар захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэл түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн С.Э*******т холбогдох хэсгийг тус тус Л.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэжээ.
Нэгэнт нэхэмжлэгч Л.Х******* "Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар Газар эзэмших эрх олгох тухай" захирамжийн Ж*******ын Бт холбогдох хэсгээсээ татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т "...Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна" гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/Ш32023/0360 дугаар "Актын биелэлт түдгэлзүүлэх тухай" захирамжийн Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжийн Ж*******ын Бт холбогдох хэсгийг дуусгавар болгосныг дурдах нь зүйтэй байна.
4. Гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б гуравдагч этгээдээр Ж.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх хүсэлт гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Энэ хуулийн 22.1-д заасан гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана" гэж заасны дагуу гуравдагч этгээд Ж.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Л.Х******* нь Нийслэлийн Засаr дарга, Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.3-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Бын "Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн "Газар эзэмшүүлэх эрх олгох тухай" 74 дүгээр захирамжийн Л.Х*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/Ш32023/0360 дугаар захирамжийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 788 дугаар захирамжийн Л.Х*******т холбогдох хэсэг, Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн С.Э*******т холбогдох хэсгийг тус тус Л.Х*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэсэн хэсгээс Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 367 дугаар захирамжийн Ж.Бт холбогдох хэсэг дуусгавар болсныг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бын гуравдагч этгээдээр Ж.Быг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх хүсэлтийг хангасугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.Х*******, гуравдагч этгээд Ж.Б нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АЗБАЯР