2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05041

 

 

 

 

 

          2025             06              10

   192/ШШ2025/05041

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ********* дүүрэг , **** дүгээр хороо, *** дугаар хороолол, **** байр, **** тоотод оршин суух, С овогт Д-ын О /рд:********/,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

хүсэлт гаргагч Д.О-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.О- нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Завхан аймгийн Улиастай хотын Мах боловсруулах үйлдвэрт хөргөлтийн машинистаар ажиллаж байгаад 1990 онд цэргийн албанд татагдсан. 1992 онд цэргийн албанаас халагдаад 1992 оны 8 дугаар сард Мах боловсруулах үйлдвэртээ эргэж ажилд ороод 1994 оныг дуустал хөргөлтийн машинистаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт тогтоолгох гэтэл 1992 оны 8 дугаар сарын 15-нд ажилд орсон тушаал, 1992-1994 он хүртэл шимтгэл төлсөн баримт архивт байхгүй байна. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 он дуустал Улиастай хотын Мах боловсруулах үйлдвэрт хөргөлтийн машинистаар ажиллаж байсан 2,4 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 3, 6, 4-5/, Tegsh Co., manufacture trade  Тушаал 12 дугаартай Албан тушаалд томилох тухай /хх 7-8/, Үйлдвэрлэл худалдааны Мах хувьцаат компанийн ерөнхий захирлын 63 дугаар Зарим хүмүүсийн мэргэжлийн зэргийг нэмэх тухай тушаал /хх 9/, Фото зураг, тайлбар /хх 10-11/, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 28 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 12/, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 52 дугаар Ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал /хх 13-14/,  

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Г /хх 20-21/, С.З /хх 22/, Т.Б /хх 23/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Завхан аймгийн Архивын тасгийн А/695 тоот албан бичиг, хавсралт /хх 28-34/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч Д.О-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Сартуул овогт Даваасамбуугийн О- нь 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрт хөргөлтийн цехэд машинстаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Д.О-т 1989 оны 6 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон 333669 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 52 дугаар Ажилд томилох, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Үйлдвэрлэл худалдааны Мах хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар Зарим хүмүүсийн мэргэжлийн зэргийг нэмэх тухай тушаал, Үйлдвэрлэл худалдааны Мах хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар Баяр тэмдэглэх тухай тушаал болон хавсралт, Tegsh Co., manufacture trade /Тэгш үйлдвэр худалдааны компани/-ийн Тушаал 12 дугаартай Албан тушаалд томилох тухай, гэрч  А.Гансүх, С.Зуунчулуун, Т.Балжинням нарын мэдүүлэг, фото зураг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.О-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрт хөргөлтийн цехэд машинстаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сартуул овогт Даваасамбуугийн О- /рд:ИЭ70122312/-ыг 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Улиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрт хөргөлтийн цехэд машинстаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН