| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04864/И |
| Дугаар | 192/ШШ2025/04820 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/04820
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: **** дүүрэг, **** дугаар хороо, **** хэсэг, **** *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Б овогт С-ын А-/рд:***********/
Хариуцагч: *** дүүрэг, **** дүгээр хороо, *** Б байр, *** тоот хаягт оршин суух, М-ийн Д /рд:******************/
Хариуцагч: **** дүүрэг, ** дүгээр хороо, ** байр, *** тоот хаягт оршин суух, М-ийн З/рд:*****************************/
Хариуцагч: *** дүүрэг, **** дүгээр хороо, ** хороолол, ** байр, ** тоот хаягт оршин байрлах, “Х И” ХХК
Гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С-ын А-нь М.Д-тэй “Г Х” тоглолтыг зохион байгуулахаар тохиролцож “Х И” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хамтран ажиллах тухай” гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Н ” талбайд “Г Х” тоглолтыг зохион байгуулж өгөхөөр болсон. Гэвч 2025 оны 3 дугаар сараас эхлэн Монголын рок, поп, хип хоп урлагийн салбарын нэр хүндтэй уран бүтээлчид болох МУСГК И.Б, МУУГЗүтгэлтэн, Пентатоник академийн ерөнхийлөгч Б.Д, Iсе-Tор хамтлагын ахлагч Б.О (Eyescool!) нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн дүү Б.О нь өөрийн цахим хуудсаар дамжуулан түүнийг зуурдаар таалал төгссөн талаар мэдэгдэн, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сүүлчийн замд нь үдсэн. Мөн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Төрийн соёрхолт, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгссөн гунигт мэдээ нийт ард түмэн, урлагт хайртай хүн бүхний сэтгэл санааг цочирдом хүнд байдалд оруулсан харамсалтай үйл явдлууд ар араасаа тохиолдож бид Г Х тоглолтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нөгөө талаар “Г Х” тоглолтод Харанга хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, Iсе-Tор хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоор хөтөлбөрт орсон байсан бөгөөд тус хамтлагууд тоглолтод оролцох боломжгүй болсон. Дээр дурдсан нөхцөл байдал нь “Хамтран ажиллах тухай” гэрээний 6.1 дэх хэсэгт "... талууд урьдчилан тооцож сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй” нөхцөл бий болсон. “Х И” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Д-тэй 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар уулзаж гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 150,000,000 төгрөгийг буцаан шаардсан. Мөн гэрээний 7.5-д “Аль нэг тал гэрээг дангаар цуцлах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасны дагуу 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах тухай” гэрээг албан ёсоор цуцлах саналыг гаргаж нөгөө талдаа мэдэгдсэн. Гэтэл М.Д- гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүлээн авсан боловч С.А-ын холбогдох утас, цахим хуудсыг блоклосон. Тус гэрээний 4.1, 4.2, 4.3 дугаар зүйлд заасны дагуу “Н , Socialpay park” талбайн түрээсийн төлбөр болох 150,000,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М.А-ын эзэмшлийн Хаан банкан дахь 5077009554 тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний зорилгыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул дээрх төлбөрийг буцаан өгөх саналыг удаа дараа гаргасан боловч одоог хүртэл буцаан өгөөгүй. Иймд Гэрээний 10.1 Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг Талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. 10.2-д Хэрэв Талууд зөвшилцөх замаар маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дээрх гэрээний дагуу төлсөн 150,000,000 төлбөрийг хариуцагч М.Д-, М.А, “Х И” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл миний бие хариуцагч нараас авах авлагагүй мөнгөө авсан тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авна уу. Уг асуудлаар дахин маргаан үүсгэхгүй болно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А-нь хариуцагч “Х И” ХХК, М.Д-, М.А-нарт холбогдуулан гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “…би хариуцагч нараас авах авлагагүй мөнгөө авсан” гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийн тал хувь болох 453,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч С.А-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Х И” ХХК, М.Д-, М.А-нарт холбогдуулан гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.А-нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 453,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч С.Ам-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН