| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00313/И |
| Дугаар | 301/ШШ2025/00246 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00246
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 301/ШШ2025/00246 | Архангай аймаг |
301/ШШ2025/246
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дүгээр хороо, ... гудамж-.., .. цогцолбор “М” ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, .. дугаар баг, 00 тоотод оршин суух Л.Б-д холбогдох
1,689,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 579,731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109,329 төгрөг, нийт 1,689,060 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Л овогтой Б миний бие нь М ХХК-иас гаргасан 1,689,060 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүү...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Л.Б-д холбогдуулан 1,689,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,689,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,689,060 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,975 төгрөгөөс 20,987.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,987.5 төгрөг, хариуцагч Л.Баас 20,987.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,689,060 /нэг сая зургаан зуун наян есөн мянга жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,975 төгрөгөөс 20,987.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 20,987.5 төгрөг, хариуцагч Л.Б-аас 20,987.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР