| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00311/И |
| Дугаар | 301/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 301/ШШ2025/00247
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 301/ШШ2025/00247 | Архангай аймаг |
301/ШШ2025/247
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дүгээр хороо, ...... гудамж-.., .... цогцолбор “М” ХХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, .. дугаар баг, А , .... тоотод оршин суух, П.М-д холбогдох
1,182,652 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.М-оос Үндсэн зээл 720,000 төгрөг, зээлийн хүү 396,996 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,656 төгрөг, нийт 1,182,652 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч М-н нэхэмжлэлтэй хариуцагч М надад холбогдох 1,182,652 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2 сарын хугацаанд буюу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч П.М д холбогдуулан 1,182,652 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,182,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч П.М нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,182,652 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,934 төгрөгөөс 16,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,467 төгрөг, хариуцагч М.М-оос 16,467 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,182,652 /нэг сая нэг зуун наян хоёр мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.М 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,934 төгрөгөөс 16,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 16,467 төгрөг, хариуцагч П.М-оос 16,467 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч М.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР