Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/224

 

Б.М*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн 2023/ШЦТ/1130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 59 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Б.М*******д холбогдох 2308 00655 1094 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09*******ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Б*******ийн М, 1989 оны ... дугаар сарын ...*******ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр дүүгийн хамт  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 21*******ний өдрийн 1/51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11*******ний өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29*******ний өдрийн 1/92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах  ял,
  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06*******ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1*******д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосон,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07*******ны өдрийн 2018/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

Б.Мөнх*******Эрдэнэ нь:

1. 2021 оны 02 дугаар сарын 12*******ны орой Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод “Б*******ийн куртикийг өмсөөд гараад ирье” гэж итгэл төрүүлэн хуурч, А.Б*******ийн хар өнгийн эрэгтэй куртикийг эгүүлж өгөлгүй залилан авч явж, 96.000 төгрөгийн хохирол, 10.000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2. 2021 оны 02 дугаар сарын 13*******ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн автомат тооцоолуурын машинаас иргэн Н.А*******ийн Хаан банкны төлбөрийн картаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.600.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан,

3. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудлын 3 давхар, 304 тоот өрөөнд 2021 оны 5 дугаар сарын 31*******ээс 2021 оны 6 дугаар сарын 01*******ийг шилжих шөнө хохирогч Х.Д*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болж буй үйл явдлыг хянах чадваргүй байдлыг далимдуулан нууцаар, хууль бусаар “Redmi Note*******8”, “LG Q7” загварын гар утаснуудыг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн орж цохилттой дрилл, кен тастагч,  гар дрилл, хэмжигч зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 1.877.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.М*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Б*******ийн М*******ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.М*******ийг Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Б.М*******ийн цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М*******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М*******ээс 2.247.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Д*******д 550.000 төгрөгийг, хохирогч Г.О*******т 1.697.000 төгрөгийг тус тус олгохоор,

шүүгдэгч Б.М*******ийн эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчлагдсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М*******д зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн 2 өөр төрлийн ял оногдуулж, эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн ба шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэзээнээс эхэлж эдлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял гэсэн 2 өөр төрлийн нэг цаг хугацаанд эдлүүлэх боломжгүй ялыг 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрөөс эхэлж хамтад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн мэт ойлгогдохоор байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...Хэрэгт шийтгэх тогтоолуудыг хавсаргасан. Яллах дүгнэлтэд бичээгүй. ...Миний алдаа байсан. ...Цэцэрлэгийг хохирогчоор томилсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.М нь:

            1.1. 2021 оны 02 дугаар сарын 12*******ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод хохирогч А.Б*******ийн хүрмийг “Өмсөөд гараад ирье” гэж хуурч, залилан авч 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар уг хүрэмний халаасанд байсан хохирогч Н.А*******ийн “Хаан” банкны төлбөрийн картаас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төвийн АТМ*******аас хоёр удаагийн гүйлгээгээр нийт 1.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч А.Б*******ийн: “...800,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн байсан. Яаж байгаа юм бол, яаж авсан байх уу гээд бодсон чинь миний куртик байгаагүй. Тэгсэн чинь эхнэр “Чиний куртик дотор миний карт байгаа” гэсэн. ...” /1хх 217*******218/,
  • хохирогч Н.А*******ийн: “...Б.М нь “Б*******ийн куртикийг өмсөөд гараад ирье" гэж хэлэхэд нь юу ч бодоогүй, бид гурав унтаад өгсөн. ...2021 оны 12 дугаар сарын 13*******ны өдрийн 06:30 цагийн үед миний 88888888 дугаартай утсанд Хаан банкны 131917 дугаараас 700.000, 800.000, 800.000 төгрөгөөр тус тус уншуулан 3 гүйлгээний мессеж ирсэн. ...” /1хх 203*******206/,
  • шүүгдэгч Б.М*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Бид хэд ууж байгаад би Н.А*******ийн нөхрийнх нь куртикийг өмсөөд гэрээс гараад явсан. Би зүс таних найзындаа очиж бас архи ууж байтал миний өмсөж байсан куртикний халаасанд нь “Хаан” банкны карт байхаар нь би хонхорт байх АТМ*******аас 700.000 төгрөг аваад үргэлжлүүлж архи ууж байгаад 1.600.000 төгрөгийг аваад архи уугаад тасарсан. ...” гэсэн мэдүүлгүүд,
  • “Хаан” банк дахь хохирогч Н.А*******ийн эзэмшлийн дансны хуулга /1хх 170/ зэрэг нотлох баримтуудаар,
    1. Мөн 2021 оны 5 дугаар сарын 31*******ээс 6 дугаар сарын 01*******нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” зочид буудлын 3 давхар, 304 тоот өрөөнд хохирогч Х.Д*******ийн “Redmi Note*******8”, “LG Q7” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Х.Д*******ийн: “...Э, Б.М нарын хамт “А” зочид буудлын 304 дүгээр өрөөнд орж нэг шил архи хувааж уусан. ...Үүдний ресейпшн дээр очоод “Q7 гар утсаа авъя” гэхэд “Байхгүй ээ, танай найз чинь аваад явсан” гэж хэлсэн. Зөөгч хүний хэлээд байгаа хүн нь надтай хамт явж байсан Б.М. ...” /2хх 29*******30, 35/,
  • гэрч З.Э*******ын: “...Тухайн 3 хүний нэг нь “Эгчээ, энэ гар утсыг цэнэглээд өгөөч” гэж гуйгаад “Redmi Note*******8” загварын гар утсыг цэнэглүүлэхээр өгсөн. ...Гар утас нь хоёр цаг цэнэглэж байхад тухайн залуу бууж ирж гар утсаа аваад “Би дахиад нэг утсаа цэнэглүүлье” гэхээр нь зөвшөөрөөд гар утсаа авч ирэхээр нь дээгээ өрөө рүүгээ ороод удаагүй “Явлаа” гэж хэлээд буудлаас гарч явсан. ...” /2хх 37/,
  • шүүгдэгч Б.М*******ийн: “...Э, Х.Д нар маргалдаад байхаар нь би гэр рүүгээ явах гээд тухайн буудлаас гараад явсан. би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор Х.Д*******ийн гар утсыг яаснаа санахгүй байна. Ямар ч байсан Х.Д*******ийн гар утсаар ярьж байснаа санаж байна. ...” /2хх 50/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч Х.Д*******ийн алдагдсан гар утасны үнэлгээг 550.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /2хх 41*******42/ зэрэг нотлох баримтуудаар,
    1. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 23*******ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, уг цэцэрлэгт засварын ажил хийж байсан хохирогч Г.О*******ын цохилттой дрилл, “Ken” загварын тастагч, гар дрилл, хэмжигч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 1.877.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Г.О*******ын: “...Миний хариуцан ажиллуулж байгаа ажлын багаж хэрэгсэл маань тус цэцэрлэг дотор өргөтгөлийн подвал хэсэгт багажаа байрлуулсан байсан. 2023 оны 01 дүгээр сарын 25*******ны өдөр 09 цагт бид нар ажил дээрээ ирэхэд цэцэрлэгийн манаач нь “Манай цэцэрлэгт хулгай орсон юм шиг байна, өргөтгөлийн жижиг цонх нь хагархай байсан” гэж хэлсэн. Бид нар өөрсдийн багажаа шалгаж үзтэл миний эзэмшлийн багажаас “Ken” брэндийн цохилттой дрилл 2 ширхэг, “Ken” брэндийн дундын тастагч 1 ширхэг, жижиг тастагч 1 ширхэг, “Ken” брэндийн баттерейтэй гар дрилл 1 ширхэг, тэгш бус үзэгч лазер хэмжигч 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. ...” /1хх 21*******22/,
  • гэрч М.Г*******ын: “...Ажил дээрээ байж байтал согтуу эрэгтэй манай дэлгүүрт барилгын багаж хэрэгсэл бариад “мөнгөний хэрэг гараад багажаа хямдхан зарах гэж байна, авах хүн байна уу” гэсэн. ...Би бэлнээр 30.000 төгрөг өгөөд баттерейтэй гар дриллийг нь худалдаж авсан. ...” /1хх 33/,
  • шүүгдэгч Б.М*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Цэцэрлэг дотроос 1 ширхэг цохилттой дрилл, 1 ширхэг тастагч, 1 ширхэг гар дрилл, 1 ширхэг лазер гэсэн зүйлийг аваад “Гурвалжин” гэх барилгын материалын зах дээр очоод танихгүй хүмүүст зарсан. ...” /1хх 58*******59/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч Г.О*******ын эзэмшлийн цохилттой дрилл, тастагч, баттерейтэй дрилл, лазер хэмжигчийн нийт үнэлгээг 1.877.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /1хх 39*******42/,
  • “Ken” загварын баттерейтэй гар дриллийг М.Г*******аас хүлээн авч, хохирогч Г.О*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 45*******47/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.М*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.М*******ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
  2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин, шүүгдэгч Б.М*******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий, өргөн хүрээтэй буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгчийг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух бүртгэлтэйг харгалзан тус сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Анхан шатны шүүхээс Б.М*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй тул ийнхүү өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шүүх ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.М*******д оногдуулсан хоёр өөр төрлийн ялыг алийг нь хэзээнээс эхэлж эдлэх болохыг шийтгэх тогтоолдоо заагаагүй орхигдуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шалгуурын хүрээнд энэ талаар бичсэн дээд шатны прокурор Д.Мөнхсайханы эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд “6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 1 сарын хорих ялыг эдэлж дууссан үеэс эдлүүлэх” талаар нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

  1. Прокурор, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хохирогч Г.О*******ын барилгын багаж, хэрэгслийг хулгайлан авч, бусдад зарж борлуулан олсон ашгийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт өгөөгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл, журмыг заасан.

      Шүүгдэгч Б.М нь хохирогч Г.О*******ын эд зүйлсийг хулгайлж, бусдад худалдсан талаар “...Би багажуудыг бүгдийг нь 80.000 төгрөгөөр зарсан. ...Зарсан мөнгөөр архи, авч уусан. ...” /1хх 59/ хэмээн мэдүүлсэн байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Мөнх*******Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон дээрх мөнгийг Эрүүгийн хуульд зааснаар албадан гаргуулж, улсын орлого болгуулах нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2, 38.3, 38.4 дүгээр зүйлүүдэд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогчдод гардуулан өгөх, оролцогчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, давж заалдах гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргах, анхан шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр тус тус хуулийн хугацааг тодорхой хуульчлан заасан.

Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн шийтгэх тогтоолыг 10 дугаар сарын 28*******нд прокурорт, 31*******нд шүүгдэгчид, 2024 оны 01 дүгээр сарын 30*******ны өдөр хохирогчид тус тус гардуулан өгч, хэргийг давж заалдах шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 09*******ний өдөр ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан байна.

Мөн шүүгдэгч Б.М нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Шүүгдэгчийн биеийн байцаалт” хэсэгт “дөрвөн удаагийн ял шийтгэлтэй” хэмээн зөрүүтэй байдлаар товч бичсэн байгаад дүгнэлт хийж, энэ талаар цаашид анхаарч ажиллах нь зүйтэй болохыг магадлалд дурдаж байна.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны дээд шатны прокурор Д.Мөнхсайханы “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”*******аар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Б.Мөнх*******Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрийн 2023/ШЦТ/1130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрээс...” гэснийг “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Б.М*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эдлүүлэхээр тогтоосугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ээс 80.000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 09*******ний өдрийн 59 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ийн 2023 оны 9 дүгээр сарын 22*******ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20*******ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 151 /нэг зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ