| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00093/И |
| Дугаар | 301/ШШ2025/00220 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 301/ШШ2025/00220
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 301/ШШ2025/00220 | Архангай аймаг |
301/ШШ2025/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймаг, Ц сум, .. дүгээр баг, А гэх газарт оршин суух, Р.Б-ы хүсэлттэй
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.Б нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р-ийн Б-ыг цэргийн албанд 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр татагдаж Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хааж, 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдсан болохыг тогтоож өгнө үү. Р-ийн Б-ы А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.
1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б 1985 онд А аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуульд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар анги төгссөн цаг хугацаанаас хойш Ц сумын Социализмын зам нэгдэлд орж ажилласан. Эхлээд малчнаар орж төлөг харсан байдаг. Дараа нь сумын төв рүү орж ирээд туслах үйлдвэрт ажилласан. Ажиллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдсан. Цэргийн алба 2 жил хаасан. 2 жил цэргийн алба хааж ирсний дараа Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд очиж барилгад ажилласан. Барилга болон сангийн аж ахуйн туслахаар үйлдвэрлэлийн ажилд орж ажиллаж байгаа ажилчин гэсэн ерөнхий ажилтнаар хий гэсэн ажлыг хийж явсан байдаг. Ингэж байгаад сангийн аж ахуй компаниасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэр үргэгдсэн. Ажилласан байдлаа тогтоолгох зорилго өндөр насны тэтгэвэр тогтоох асуудалтай холбоотой байгаа. Хөдөлмөрийн дэвтэр болон архивын лавлагаа, сангийн аж ахуй болон Ц сумын баримтууд эхээрээ бүрэн шилжиж очоогүйтэй хамаарал холбоотойгоор шүүхийн тогтоолгох шаардлагатай болсон. Цэргийн алба хаасан цаг хугацааг тогтоох шаардлага байгаа. Р.Б-ы хүүхэд байх үед нь Б гэсэн нэрээр дуудаж явдаг байсан. Үүнтэй холбоотойгоор цэргийн албанд татгалзах үедээ Р-ийн Б нэрээр цэргийн албанд татагдсан. Цэргийн албаны лавлагаанд Р-ийн Б нэрээр лавлагаа гарч ирж байгаа. Үүнээс шалтгаалж 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж 1988 оны 8 оны 08 дугаар сарын 25-нд цэргийн албанаас халагдаж ирснийг шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн. Цэргийн алба хаасан байгааг тайлбарлая гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- Хүсэлт гаргагч Р.Б-ы 609229 дугаар цэргийн батлах,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Р-ийн Б БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар А аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 609229 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2465000001000958 дугаар төрөл садангийн лавлагаанд: Овог-Х, эцэг /эх/-ийн нэр-Р, өөрийн нэр- Б, овог-Г , эцэг /эх/-ийн нэр-Р, өөрийн нэр- С, хамаарал-Дүү гэжээ,
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2465000001000958 дугаар төрөл садангийн лавлагаанд: Овог-Х, эцэг /эх/-ийн нэр-Р, өөрийн нэр- Б, овог-Х, эцэг /эх/-ийн нэр-Р, өөрийн нэр-Д, хамаарал-Дүү гэжээ,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 754 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын Социализмын зам нэгдлийн 1984-1986 он, Т сумын Сангийн аж ахуйн 1988-1990 онуудын баримтыг шүүн үзэхэд Р-ийн Б-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
2.2. Хүсэлт гаргагч Р.Б-ы хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч П.Э шүүхэд өгсөн “1985 онд Р.Б болон би 8 дугаар анги хамт төгссөн. Тэгээд 1986 онд Р.Б нь цэргийн албанд татагдсан. 1989 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1989 оноос 1991 он хүртэл Т-ийн сангийн аж ахуйд барилгын ажил хийж байсан. Эгч нь 1987 онд Т-ийн сангийн аж ахуйн оёдолчноор ажиллаж байсан. Р.Б эгч дээрээ байдаг байсан. 1989 оноос 1991 он хүртэл Т-ийн сангийн аж ахуйд 3 жил ажилласан. 1991 оноос гэр бүлтэй болж хувийн мал маллаж эхэлсэн. Миний бие тухайн үед А Ц сумын Ц багт мал маллаж байсан. Р.Б нь аав, эгчийн хамт амьдардаг байсан. Би Р.Б-тай үе жацуу, төрөл садангийн холбоотой учраас хаана юу хийж байсан болохыг сайн мэднэ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Э шүүхэд өгсөн “Би 1989 онд А аймгийн Т-ийн сангийн аж ахуйн үр тарианы хоёрдугаар бригадад тракторын жолоочоор ажилд орсон. Тракторын ажил нь зуны цагт хийдэг ажил байсан. Өвөл нь би хийх ажилгүй байсан учраас Т-ийн сангийн аж ахуйд барилгын уурын зууханд слесарээр орсон. Намайг уурын зууханд ажиллах үед Р.Б уурын зууханд гачигаар хийж байсан. Миний бие 1993 он хүртэл зуны цагт нь Т-ийн сангийн аж ахуйн блокны цехэд, өвөл нь уурын зууханд ажиллаж байхад Р.Б нь 1991 оны сүүл хүртэл надтай хамт ажиллаж байсан. Би Р.Б-тай 1989 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед 1989 онд Т-ийн сангийн аж ахуйн даргыг Товууч, Т-ийн сангийн аж ахуйн барилгын ангийн дарга нь Б , Уурын зуухыг хариуцсан дарга нь Ч гэж хүн байсан. Би Р.Б-тай 1989 оноос 1991 оныг хүртэл Т-ийн сангийн аж ахуйд хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.С шүүхэд өгсөн “...Р.Б нь аав Р-той хамт А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан. 1986 оноос хойш мал маллаж байсан. Мөн тухайн үед нэгдэлд грушигийн ажил их хийдэг байсан. Тухайн мод чулуунд явах, өвсөнд явах, хонь ямаа ноослох зэрэг ажил хийдэг байсан. Миний бие тухайн үед айл аймаг байдаг байсан учраас сайн мэднэ. Би Социализмын зам нэгдэлд малчин байсан. Тухайн үед нэгдлийн адуу хардаг байсан. Мөн үхэрчин байсан. Бы аав Р нэгдэлд хонь хардаг байсан. Тэгээд Р.Б нь 1993 онд гэр бүлтэй болоод үүнээс хойш хувийн малаа тасралтгүй маллаж байна. Нэгдэлд нэг доор нэг суурьт ажиллаж байгаагүй ч ойрхон нэгдлийн мал маллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ө шүүхэд өгсөн “...Р.Б бид хоёр А аймгаас 1986 онд цэргийн албанд хамт татагдсан. Улаанбаатар хотод очоод Тавантолгой дээрээс өөр өөр ангид хуваарилагдсан. Миний бие хилийн цэргийн ангийн 0229 дугаар ангид алба хаасан. Р.Б ардын армийн ангид хуваарилагдсан. Тэгээд бид хамгийн анхны 2 жилийн цэргийн алба хаасан. 1988 оны 08 дугаар сард цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирсний дараа Р.Б ч мөн халагдаад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Г шүүхэд өгсөн “...Р.Б нь 8 дугаар анги төгсөөд Ц сумын Социализмын зам нэгдэлд аав Р-той мал малладаг байсан. Тухайн үед аав нь хонь малладаг байсан. Р.Б нь аавдаа туслаад туслах малчин хийдэг байсан. 1887, 1988, 1990 онуудад аавтайгаа туслах малчнаар ажиллаж байсан. Мөн тухайн онуудад грүшиг, ачигч зэрэг хаана ямар ажил гарна тэр болгоныг хийдэг байсан. Бы аав Р нь тухайн хонин суурийн ахлагч нь байсан. Би Социализмын зам нэгдэлд фремд саалчинаар ажиллаж байсан. Ц сумын Социализмын зам нэгдэл нь 1992 онд тараад хувьдаа мал авч байсан гэв...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Г шүүхэд өгсөн “...Р.Б-ы эцэг эхээс оноосон нэр нь Б. Бага байхад Б, Б гэж хоёр өөрөөр дуудаад байдаг байсан. Яагаад хоёр өөр нэрээр дууддаг байсныг нь мэдэхгүй байна. Түүнээс Б нь ямар нэг байдлаар нэрээ солиулж байгаагүй. Р.Б нь миний төрсөн ах Р-ийн ганц хүү нь учраас би сайн мэдэж байна. Манай ахынх 2 охинтой, ганц хүүтэй айл. Намайг ахындаа очих болгонд Б гэх нэрээр дууддаг байсан...” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Р.Бы ХААТР-15 маягтад “М.Б-гэрлээгүй, ажил-Хувиараа хөдөлмөр эрхэлдэг ” гэсэн,
- Р.Б анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягтад “эрхэлдэг ажил-Ажилгүй, ажилд орсон-1988 он, оршин суух газар-А сум, Ц сум ” гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/126 тоот тодорхойлолтод: Тус газрын архивт Рийн Б /РД:А......./ нь 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн тооцуулсан болно.
- Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ...... дугаар албан бичигт: “...Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын А аймгийн Ц сумын бүртгэлээс Р-ийн Б /эх баримтад Б/-д холбогдох хүн амын тооллогын эх баримтаас хуулбарлан, “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулж, лавлагааг хавсралтаар хүргүүлэв гэжээ. /Хавсралтад: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03-01/1712 дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03-01/2162 дугаар 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаар албан тоотын хамт ирүүлсэн Р.Б-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет: Тус анкетад-Ц сумын төвд грушик,
- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар албан бичгийн хамт ирүүлсэн БНМАУ-ын Ардын боловсролын яам, А аймгийн Ц сумын дунд сургуулийн 8б ангийн 1985-1986 оны ангийн журнал зэрэг нотлох баримтууд цугларчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.Б-ыг А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин ажилчнаар, А аймгийн Т-ийн сангийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сараас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсныг, мөн Р-ийн Б-ыг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч хүсэлтийн шаардлагаас 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд малчин ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Хүсэлт гаргагч Р.Б-ы 609229 дугаар цэргийн батлах,
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2465000001000958 дугаар төрөл садангийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2465000001000958 дугаар төрөл садангийн лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 754 дугаар тодорхойлолт,
- Гэрч П.Э шүүхэд өгсөн мэдүүлэг,
- Гэрч Д.Э шүүхэд өгсөн мэдүүлэг,
- Гэрч Ө.С шүүхэд мэдүүлэг,
- Гэрч Б.Ө шүүхэд өгсөн мэдүүлэг,
- Гэрч Ц.Г шүүхэд өгсөн мэдүүлэг,
- Гэрч Ц.Г шүүхэд өгсөн мэдүүлэг,
- Р.Б-ы ХААТР-15 маягт,
- Р.Б анх регистрийн дугаар авч байсан ХААТР маягт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/126 тоот тодорхойлолт,
- Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02/258 дугаар албан бичиг,
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаар албан бичиг,
- А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Х овогт Р-ийн Б-ы А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин ажилчнаар, А аймгийн Т-ийн сангийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сараас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Р.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Р-ийн Б-ы А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчин ажилчнаар, А аймгийн Т-ийн сангийн аж ахуйд 1988 оны 11 дүгээр сараас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Х овогт Р-ийн Б-ыг Ардын армийн 120 дугаар ангид 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР