| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00329/И |
| Дугаар | 193/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2025/00355
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баганхангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******-ны төв байранд байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт*******ийн т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,209,258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д. нь 2024 оны 08 дугаар сарн 13-ны өдөр тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 12,608,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээл авснаас хойш 4160 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 12,608,000 төгрөг, хүү 1,567,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,012 төгрөг нийт 14,209,258 төгрөгийг Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие *******ны нэхэмжилсэн 14,209,258 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн үүргийн гүйцэтгэлд 14,209,258 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд бичгээр тайлбар ирүүлсэн байна. Үүнд: Миний бие ******* ХК нэхэмжилсэн 14,209,258 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,996 төгрөгийн 50 хувь буюу 114,498 төгрөгийг улсын орлогоос, 114,498 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 14,209,258 төгрөгийг хариуцагч Д. төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,996 төгрөгийн 50 хувь буюу 114,498 төгрөгийг улсын орлогоос, 114, 498 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА