2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00364

 

2025 05 13

193/ШШ2025/00364

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,438,302.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:А. нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй зээлсэн.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээл 1,679,966.17 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нийт 3,438,302.53 төгрөгийг өр төлбөртэй байна. Иймд 3,438,302.53 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага болох 3,438,302.53 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,438,302.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага 3,438,302.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69,963 төгрөгийн 50 хувь буюу 34,981.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,981.05 төгрөгийг улсын орлогоос, 34,981.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1 дэх хэсэг, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,438,302.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69,963 төгрөгийн 50 хувь буюу 34,981.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 34,981.05 төгрөгийг улсын орлогоос, 34,981.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА