| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0301/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Мд холбогдох 1808002750173 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 5 дугаар гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын ...тоотод түр оршин суух, урьд
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 225 дугаар зүйлийн 225.3, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар суллагдсан, Боржигон овогт Бийн М /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч С.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.М 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний нүүрэн дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Тухайн үед цагдаа дуудаад эрүүлжүүлэх байранд хонуулсан, маргааш өглөө нь би цагдаа дээр очоод Б.Мийг гомдол саналгүй гээд авсан. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөгүй, Б.Мийг торгосон гэсэн. ...Б.М намайг олон удаа цохиж зодож байсан, би цагдаа дуудаад өгч явуулаад маргааш нь гомдол саналгүй гээд очоод төлбөрийг нь төлөөд авчихдаг байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2017.11.02-ны өдөр нүүррүү дэвсээд нүүр битүү хавдаж хөхөрч байсан, 2017.11,18-ны өдөр зүүн гуяруу 1 удаа өшиглөсөн. 2017.12.09-ний өдөр Б.М таксины мөнгө нэхээд гэрт ирж намайг үснээс зулгаагаад толгойруу 3-4 удаа гараараа цохисон, мөн газар унагаад нуруу, бөөрлүү 4-5 удаа өшиглөж зодсон. ... намайг цохиж зодож байхыг ер нь хүн харж байгаагүй. Хүүхдийн дэргэд цохиж зоддоггүй, муухай чанга чанга орилж агсам тавьдаг. ...сүүлийн үед агсам тавихдаа хутга мэс барих болсон. ...би хүний бараа зардаг болохоор өдөр болгон ажиллахгүй бол болдоггүй юм. Тэгээд би эмнэлгээр үзүүлж явдаггүй юм. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 х/
1.2.Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э нь Хархорин зах дээр дотуур хувцас, оймс зардаг юм. Тэгээд зах хаачаад байхад гэртээ оройтож ирэхээр нь би хардаж уурладаг юм, Э нь хааяа ирэхдээ архи уучихсан ирдэг бас намайг яагаад оройтож байгаа талаар асуухад өөдөөс уурлаад тэгээд бид 2 хэрүүл хийдэг юм. Тэрнээс болоод би гар хүрчихдэг юм. ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э бид 2 хамт гэртээ архи уусан юм. Архи ууж бзйхад Э хүүхэд авахуулсан талаар яриад би тэрэнд нь уурлаад Э бид 2 маргалдаж хэрэлдсэн. Тэрнээс болоод би нэг удаа алгадаж унагасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Гэрч Г.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 127-78 тоотод “нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлагаар 2017.11.18, 2017.12.09-ний өдөр очиж байсан. Намайг дуудлагаар очиход С.Эт ил харагдах шарх байгаагүй, С.Э миний зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн гэж ярьж байсан. С.Эрдзнэчимэг нөхөр согтуу агсам тавиад алах гээд байна гэж дуудлага өгдөг, намайг очих үед С.Э гэрийнхээ гадаа байсан, харанхуй байсан болохоор зодуулсан шарх сорвыг би хараагүй, Б.Мийг аваад явсны дараа С.Э гэртээ ордог, Б.М гэрээсээ хөөгөөд байдаг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 х/
1.4.Насанд хүрээгүй гэрч Э.Чимэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүү бид хоёрыг гэрт байхгүй, ээжийн эгчийн хүүхэд Энхчимэг эгчийнд бид хоёр хааяа очиж хонодог. Тэр хооронд ээжийг маань цохиж зодсон байдаг. Дүү бид хоёрыг гэртээ ирэхэд нүд ам нь хөхөрчихсөн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 х/
1.5.Гэрч Ц.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М их муухай зан ааштай, хүнтэй харьцахдаа хэг ёг хийгээд муухай харьцдаг. М нь архи уухаараа Эийг хэл амаар доромжилж, муу муухай үгээр хэлж цохиж зоддог. Согтуу зах дээр олон удаа цохиж зодож байсан. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. ...Сүүлд 1 дүгээр хорооллын 30 дугаар байрны гадна зодуулахад би болон Сувдаа хамт байсан. М нь толгой тархигүй цохиж, үсдэж чирсэн. Сувдаа бид хоёр арай гэж салгаад би Эийг гэртээ авч хамт хоносон. ...М нь их хартай залуу юм байна лээ. Эийг хардаад цохиж зоддог гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/
1.6.Гэрч Л.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эийг их зовоодог, ажил терөл хийлгэдэггүй, архины мөнгө төгрөг нэхэж дарамталж, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж цохиж зоддог. ...олон удаа цохиж зодож байсан болохоор он, сар, өдрийг нь санахгүй байна. Сүүлд 30 дугаар байрны хажууд цохиж, зодож. нүүр амыг нь аймаар болгоод Пүрэвжав бид хоёр арай гэж салгаад цагдаа дуудаж байсан. ...архины мөнгө нэхээд архи уухаараа тамхи авах мөнгө гэх мэтээр шалтаглан хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэпж, цохиж зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 х/
1.7.Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл.
“...Эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ нь хохирогчид аюул учрах түвшин “аюултай” зэрэг гэж үнэлэгдсэн. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 х/,
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54 х/
2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55 х/
2.3.Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх 65 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 02, 2017 оны 11 дүгээр сарын 18, 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 127-78 тоотод хамтран амьдрагч С.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зоддог байдал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжтэй болох нь:
Хохирогч С.Эийн “...Б.М 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр миний нүүрэн дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Тухайн үед цагдаа дуудаад эрүүлжүүлэх байранд хонуулсан, ... Б.М намайг олон удаа цохиж зодож байсан, би цагдаа дуудаад өгч явуулаад маргааш нь гомдол саналгүй гээд очоод төлбөрийг нь төлөөд авчихдаг байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2017.11.02-ны өдөр нүүр лүү дэвсээд нүүр битүү хавдаж хөхөрч байсан, 2017.11,18-ны өдөр зүүн гуя руу 1 удаа өшиглөсөн. 2017.12.09-ний өдөр Б.М таксины мөнгө нэхээд гэрт ирж намайг үснээс зулгаагаад толгойруу 3-4 удаа гараараа цохисон, мөн газар унагаад нуруу, бөөрлүү 4-5 удаа өшиглөж зодсон. ... намайг цохиж зодож байхыг ер нь хүн харж байгаагүй. Хүүхдийн дэргэд цохиж зоддоггүй, муухай чанга чанга орилж агсам тавьдаг. ...сүүлийн үед агсам тавихдаа хутга мэс барих болсон. ...би хүний бараа зардаг болохоор өдөр болгон ажиллахгүй бол болдоггүй юм. Тэгээд би эмнэлгээр үзүүлж явдаггүй юм. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 х/
Гэрч Г.Ууганбаатарын “...Би Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 127-78 тоотод “нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлагаар 2017.11.18, 2017.12.09-ний өдрүүдэд очиж байсан. Намайг дуудлагаар очиход С.Эт ил харагдах шарх байгаагүй, С.Э миний зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн гэж ярьж байсан. С.Э нөхөр согтуу агсам тавиад алах гээд байна гэж дуудлага өгдөг, намайг очих үед С.Э гэрийнхээ гадаа байсан, харанхуй байсан болохоор зодуулсан шарх соривыг би хараагүй, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 х/
Насанд хүрээгүй гэрч Э.Чимэдийн “...Дүү бид хоёрыг гэрт байхгүй, ээжийн эгчийн хүүхэд Энхчимэг эгчийнд бид хоёр хааяа очиж хонодог. Тэр хооронд ээжийг маань цохиж зодсон байдаг. Дүү бид хоёрыг гэртээ ирэхэд нүд ам нь хөхөрчихсөн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 х/
Гэрч Ц.Пүрэвжавын “... М нь архи уухаараа Эийг хэл амаар доромжилж, муу муухай үгээр хэлж цохиж зоддог. Согтуу зах дээр олон удаа цохиж зодож байсан. ... Сүүлд 1 дүгээр хорооллын 30 дугаар байрны гадна зодуулахад би болон Сувдаа хамт байсан. М нь толгой тархигүй цохиж, үсдэж чирсэн. Сувдаа бид хоёр арай гэж салгаад би Эийг гэртээ авч хамт хоносон. ...М нь их хартай залуу юм байна лээ. Эийг хардаад цохиж зоддог гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/
Гэрч Л.Эрдэнэсувдын “...Эийг их зовоодог, ажил терөл хийлгэдэггүй, архины мөнгө төгрөг нэхэж дарамталж, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж цохиж зоддог. ...олон удаа цохиж зодож байсан болохоор он, сар, өдрийг нь санахгүй байна. Сүүлд 30 дугаар байрны хажууд цохиж, зодож. нүүр амыг нь аймаар болгоод Пүрэвжав бид хоёр арай гэж салгаад цагдаа дуудаж байсан. ...архины мөнгө нэхээд архи уухаараа тамхи авах мөнгө гэх мэтээр шалтаглан хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэпж, цохиж зоддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 х/
Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл.
“...Эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ нь хохирогчид аюул учрах түвшин “аюултай” гэж үнэлэгдсэн ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэх нэр томьёог Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Шүүгдэгч Б.М, хохирогч С.Э нар гэр бүлийн баталгаа байхгүй ч 2013 оноос хойш нэг гэр бүлд хамтран амьдарч байгаа болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтран амьдрагч нарыг уг хуулийн үйлчлэлд хамаарах субьектүүд гэж үзсэн тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч С.Эийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болох нь түүний мэдүүлэг / хх 34-36 х/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 80 х/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Б.Мд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, харин хохирогчийг байнга зодсон үйлдлийн улмаас түүнд бие махбодын болон сэтгэл санааны шанал зовиур үүсгэж үйлдсэн, нэг гэр бүлд хамт амьдардаг, хохирогч нь бяр чадлаар дутмаг зэргээр эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, Б.М-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Бийн Мийг Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Мийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Мийн эдлэх 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Б.Мийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ