| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00309/И |
| Дугаар | 193/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00382
| 2025 05 19 | 193/ШШ2025/00382 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******ны байранд байрлах, ******* ХК /РД:*******/, -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:, овогт ын /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 68,743,578 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Ү. нар нь 2021 оны 08 сарын 16-ны өдөр 45,000,000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэй, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлээ төлөх талаар сануулж, шүүхэд шилжүүлэх талаар сануулж байсан. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч муу ангилалтай зээл болсон. Зээлдэгч Ж., хамтран зээлдэгч Ү. нараас үндсэн зээл 41,560,000 төгрөг, үндсэн хүүний өр 25,624,508.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,559,068.86 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 68,743,578 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаанд барьцаалагдсан Г-, Y- тоот дугаартай өмчлөх эрхтэй газар болон хувийн сууцаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 68,743,578 төгрөгийг төлж барагдуулна. Зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Ж., Ү. нар холбогдуулан 68,743,578 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 68,743,578 төгрөгийг төлөхийг, зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 501,667.89 төгрөгийн 50 хувь буюу 250,833.945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 250,833.5 төгрөгийг улсын орлогоос, 250,833.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж., Ү. нар нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 68,743,578 төгрөгийг төлөхийг, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 501,667.89 төгрөгийн 50 хувь буюу 250,833.945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 250,833.5 төгрөгийг улсын орлогоос, 250,833.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА