| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00494/И |
| Дугаар | 193/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00383
| 2025 05 19 | 193/ШШ2025/00383 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******гийн *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , хаягт оршин суух, /РД:/, овогт гийн д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: д ажилладаг байсан. Хүүтэй мөнгө зээлээч гэж гуйсны дагуу Д.ийн ХААН банкны данс руу 6,100,000 төгрөг шилжүүүлсэн. Зээлээ огт төлөөгүй тул 6,100,000 төгрөгийг Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г.*******ын нэхэмжилсэн 6,100,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.д холбогдуулан 6,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 6,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112,550 төгрөгийн 50 хувь буюу 56,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,275 төгрөгийг улсын орлогоос, 56,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д. нэхэмжлэгч М.*******ын нэхэмжилсэн 6,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 112,550 төгрөгийн 50 хувь буюу 56,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 56,275 төгрөгийг улсын орлогоос, 56,275 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулж нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА