2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/00384

 

2025 05 19

  193/ШШ2025/00384

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, өөрийн байр ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн д /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,075,797.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь *******тай цахимаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ-R000740457 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 3,970,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 197 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгч А.аас үндсэн зээл үлдэгдэл 3,727,952.45 төгрөг, хүү 333,464 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,381.41 төгрөг нийт 4,075,797.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 4,075,797.86 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч А.д холбогдуулан 4,075,797.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага 4,075,797.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80,164 төгрөгийн 50 хувь буюу 40,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,082 төгрөгийг улсын орлогоос, 40,082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 4,075,797.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 80,164 төгрөгийн 50 хувь буюу 40,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40,082 төгрөгийг улсын орлогоос, 40,082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА