| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00323/И |
| Дугаар | 193/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 193/ШШ2025/00386
| 2025 05 21 | 193/ШШ2025/00386 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******т байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, од оршин суух, овогт ын т /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,861,700.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2257002188 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,850,700.41 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 3,861,700.41 төгрөгийг Э.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК нэхэмжилсэн 3,861,700.41 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.т холбогдуулан 3,861,700.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага 3,861,700.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76,737 төгрөгийн 50 хувь буюу 38,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,369 төгрөгийг улсын орлогоос, 38,369 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,861,700.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76,737 төгрөгийн 50 хувь буюу 38,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,369 төгрөгийг улсын орлогоос, 38,369 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА