| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 120/2025/0005/З |
| Дугаар | 120/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 120/ШШ2025/0010
2025 оны 05 сарын 20 өдөр 120/ШШ2025/0010 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдуулан Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Хариуцагч Цогтцэций сумын Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/310 дугаар захирамжаар Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Газрын тухай хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1/3219 дүгээр албан бичгээр Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны А/189 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 04/144 дүгээр албан бичгээр ...Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж гарсан захиргааны шийдвэрийг сумын Засаг дарга өөрөө хуульд нийцүүлэх, хүчингүй болгох эрхтэй. Иймд ...А/310 дугаар захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой гомдлын шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж хариуг хүргүүлсэн.
Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 04643-2020/00235 дугаар гэрээний дагуу тус газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа бөгөөд эзэмшлийн газар дээр шинэ суурьшлын бүсийн барилга, үйлчилгээний төвийн барилга болон авто засварын төвийн барилга зэргийг цогцоор нь төлөвлөж бүтээн байгуулахаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус зөрчиж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.
Өөрөөр хэлбэл, манай компани нь Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан Төрөөс ******* *******ын тээврийн талаар баримтлах бодлого, 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгосон ******* *******ын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу ******* *******ын суурь бүтцийг барьж байгуулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагаас *******-Гашуунсухайт чиглэлийн ******* ******* барих төсөл нь Монгол Улсад төдийгүй олон улсад томоохонд тооцогддог мега төсөл юм.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгосон ******* *******ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу ******* *******ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байна. Төмөр *******ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь Төмөр *******ын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д заасны дагуу ачаа, тээш, ачаан тээш, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил гүйцэтгэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил, үйлчилгээ байдаг бөгөөд бид төслийн болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дагуу 800 орчим ажилтантайгаар гүйцэтгэж байна.
Гэтэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор Их Хурал, Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, цогцоор нь төлөвлөсний дагуу явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгоод байна. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг үндэслэсэн байгаа нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зүйл, заалтын үндэслэл буруу, захиргааны акт гаргах шаардлага бүхий нөхцөл байдлаа зөв тодорхойлоогүй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг.
Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Гэтэл аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамжаар манай компанид газар эзэмшүүлснээр бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй байтал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль бус байна.
Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийн 1-д Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Газрын тухай хууль зөрчиж... гэж заасан нь газар эзэмшигчээс шалтгаалсан асуудал биш. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байх" гэдэг нь газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагаанд тавигдах шаардлага буюу эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө бүрдсэн байх ёстой. Гэтэл маргаан бүхий газрыг манай компанид эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн шаардлагыг тавиагүй мөртлөө, хожим буюу 4 жилийн дараа хуулийн дээрх заалтыг үндэслэж манай компанийг буруутган, газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй нь хууль бус байна.
Иймд Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/310 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хууль бус захиргааны акт байх тул тус захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Хариуцагч Цогтцэций сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь төрийн өмчийн газрыг аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулалтаар зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан тохиолдолд эзэмшүүлж болох бөгөөд уг шаардлагыг хангаагүй тохиолдолд Засаг дарга нь аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй, хэрэв эзэмшүүлсэн бол эзэмшүүлсэн захирамж нь хууль бус акт болно.
Гэтэл, Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5/7 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-ний 1.1-д иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг төлөвлөхдөө нийт 8 байршилд газар эзэмшүүлэх шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан маргаан бүхий Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто *******ын ПКО-ПКЗ хаягт газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байхад сумын Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамж гаргаж Газрын тухай хуулийн 20.2.1, 21.4.3, 31.2 дахь хэсгүүдийг зөрчиж, хууль бусаар газар эзэмшүүлсэн. Товч дурдвал нэхэмжлэгч компанид олгосон Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто *******ын 0-3 километрт байх газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр төлөвлөөгүй байсан.
Маргаан бүхий 2024 оны А/310 дугаар захирамжийн зорилго нь сумын Засаг дарга Газрын тухай хуулиар бүрэн эрх олгогдоогүй асуудлаар, хууль зөрчиж гаргасан 2020 оны А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох *******аар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг хангах явдал. Засаг дарга хуульд үндэслэх зарчмыг хангах тавьсан зорилгодоо хүрэхийн тулд А/310 дугаар захирамж гарган хууль бус А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгох *******аар хүрсэн бөгөөд А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгохоос өөр аргыг сонгож хэрэглэх боломж байгаагүй.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь Газрын тухай хууль тогтоомж зөрчиж газар олгосон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх нь анхнаасаа хууль бусаар олгогдсон байсан тул газар эзэмших эрх олгосон А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д газар эзэмшүүлсэн А/189 дүгээр захирамж хүчингүй болж, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон эрх зүйн үр дагавар бий болсон тул Газрын тухай хуулийн 39.1.4 дэх заалтад зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзнэ. Энэ тохиолдолд зохигчдын газар эзэмших, эзэмшүүлэх харилцаа дууссан тул Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэл бүрдсэн байсан.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын зорилго нь заавал хоёр урьдчилсан нөхцөлийг хангасан байхыг шаардахгүй, хууль тогтоомж зөрчсөн нөхцөлд өөрийн хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөх, хуульд нийцүүлэх зарчмыг хангах байдлаар Засаг дарга шийдвэр гаргах боломжтой. Энэ тохиолдолд заавал газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж газар олгосон, олгохыг хориглосон хязгаарласан газар байсан эсвэл өөр бусад байдлаар газрын тухай хууль тогтоомж зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх олгосон зохицуулалт байна.
Тиймээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй учраас ******* ******* ******* ХХК-д хууль бусаар олгосон захирамжийг хүчингүй болохгүй гэдэг байдлаар хуулийг хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс ...Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны А/310 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны акт зорилгодоо нийцсэн байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмууд, шийдвэр гаргахдаа түүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг тус тус зөрчсөн. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан газар эзэмшигч, ашиглагчийн ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй байхад энэхүү заалтыг баримталж байгаа нь хууль бус. Захиргааны байгууллага анх өөрөө энэ газрыг олгочхоод дараа нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг үндэслэж манай газрыг цуцалж байгаа нь хууль бус. Энэ тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдах ёстой гэж маргаж байгаа.
3. Анх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/189 дүгээр захирамжийн хавсралтаар ******* ******* ******* ХХК-д нэгж талбарын 4604009046 дугаар бүхий 1832050 м2 газрыг ******* *******ын шинэ суурьшлын бүсийн барилга, байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай ******* ******* ******* ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000015109 дүгээр гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
4. Гэтэл Цогтцэций сумын Засаг дарга 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай А/310 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Газрын тухай хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2020 оны А/189 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.
5. Хариуцагчаас ...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын зорилго нь заавал хоёр урьдчилсан нөхцөлийг зэрэг хангасан байх шаардлагагүй, хууль тогтоомж зөрчсөн нөхцөлд өөрийн гаргасан шийдвэрээ зөвтгөх, хуульд нийцүүлэх зарчмыг хангах байдлаар сумын Засаг дарга шийдвэр гаргах боломжтой. Энэ тохиолдолд заавал газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэхгүй гэж тайлбар гарган мэтгэлцэж буй нь доорх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд үндэслэлгүй байна.
6. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын 1 дэх заалтаар (legalinfo.mn Эрх зүйн акт дэлгэрэнгүй) Төрөөс ******* *******ын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан бөгөөд уг бодлогын баримт бичгийн Гурав. Төмөр *******ын дотоодын нэгдсэн сүлжээ, 3.2-т Шинээр барих ******* *******ын суурь бүтцийн чиглэл, барих үе шат, тэдгээрийн урт, 3.2.4.2-т *******-Гашуунсухайт-267 км ******* ******* барихаар тусгасан. Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар (legalinfo.mn Эрх зүйн акт дэлгэрэнгүй) батлагдсан Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Бүс, орон нутгийн хөгжлийн талаарх 8.1.3 дахь хэсэгт Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******уудыг барьж, байгуулах-аар тус тус тусгагдсан.
7. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******ын төслийг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Төрийн өмчийн тавин нэгээс доошгүй хувийн оролцоотой ******* ******* ******* ХХК-ийг байгуулж, 2 дахь заалтаар *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******ын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар, мөн 2019 оны 304 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******ын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг, мөн оны 310 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан ******* *******ын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай тус тус ******* ******* ******* ХХК-д (1-р хавтаст хэргийн 161-165, 2-р хавтаст хэргийн 18-20 дахь тал) олгосон байна.
8. Мөн ******* ******* ******* ХХК-д Зам, Тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар Төмөр *******ын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эдлэх тусгай зөвшөөрөл-ийг 3 жилийн хугацаатай олгож, Зам, Тээврийн сайдын 2024 оны А/292 дугаар тушаалаар Төмөр *******ын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх төрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж (1-р хавтаст хэргийн 168-170 дахь тал) шийдвэрлэжээ.
9. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ******* ******* ******* ХХК-ийн *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******ын цогцолбор төслийн танилцуулгад (1-р хавтаст хэргийн 183 дахь тал) *******-Гашуунсухайт чиглэлийн ******* ******* ******* уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233,6 км үргэлжилнэ. Тус ******* *******ын тээвэрлэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр эхлүүлж, 2023 оны 05 дугаар сард төслийн суурь бүтцийг байнгын ашиглалтад оруулсан гэж дурьдсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ******* уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл уг ******* *******аар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэх тайлбарыг гаргасан.
10. Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/006 дугаар дүгнэлтэд *******-Гашуунсухайт чиглэлийн ...нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий 1 дүгээр зэрэглэлийн ******* *******ын барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан, мөн Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15/2023 дугаар дүгнэлт (1-р хавтаст хэргийн 200-206 дахь тал) тус тус гарсан байна.
11. Энэ хэсгийн 6, 7, 9 дахь хэсэг дурьдсан Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, шийдвэрээр *******-Гашуунсухайт чиглэлийн ******* ******* (******* *******ын шинэ суурьшлын бүс) барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, уг ажлыг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийг ******* ******* ******* ХХК-д олгосон, улмаар ******* уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233,6 км ******* *******аар 2023 оноос нүүр тээвэрлэлтийн үндсэн үйл ажиллагааг явуулж байгаа болох нь тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт байна.
12. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хэсгийн 3-д Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, 5-д Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр, мөн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Засаг дарга ...засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 59.1.1-д хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх-ээр тус тус хуульчилжээ.
13. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл, сумын Засаг дарга нь орон нутаг дахь төрийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн сацуу Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, төрийн захиргааны төв болон бусад захиргааны байгууллагын шийдвэрийг дагаж биелүүлэх буюу хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй байна. Гэтэл энэ тохиолдолд Цогтцэций сумын Засаг дарга нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж дагаж мөрдөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр энэхүү хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллаагүй буруутай байна.
14. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох гэж заасны дагуу газар эзэмшүүлэхтэй холбоотой өөрийн гаргасан шийдвэрээ хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл хүчингүй болгох эрх сумын Засаг даргад байгаа ч тийнхүү шийдвэр гаргахдаа хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй байхад хэрэглэсэн нь захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
15. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ нь а) газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ б) бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх гэсэн 2 урьдчилсан нөхцөл шаардлага зэрэг хангагдсан тохиолдолд хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй.
16. Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 104 дүгээр, мөн 05 дугаар сарын 16-ны өдрийн 226 дугаар (1-р хавтаст хэргийн158, 2-р хавтаст хэргийн 23 дахь тал) албан бичгээр ******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан 1832050 м2 газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газартай давхцалгүй тухай тайлбар ирүүлсэн. Үүнээс үзвэл дээрх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх гэсэн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.
17. Түүнчлэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах баримт бичиг бөгөөд нэгэнт Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлагдсан, *******-Гашуунсухайт чиглэлийн ******* *******ын цогцолбор төслийн хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байгаа энэ нөхцөлд заавал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардахгүй.
18. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчим, мөн хуулийн уг зарчмын тайлбараас үзвэл, Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэжээ.
19. *******-Гашуунсухайт чиглэлийн ******* ******* нь ******* уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233,6 км үргэлжлэх бөгөөд 1 дүгээр зэрэглэлийн ******* *******, түүнийг дагасан барилга, байгууламжууд зэргийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан нь илэрхий үйл баримт бөгөөд энэ ч утгаараа нэхэмжлэгчээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэх тайлбар үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
20. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд, хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь алдаатай, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасантай нийцэхгүй байх тул Цогтцэций сумын Засаг дарга нь 2024 оны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/310 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цогтцэций сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА