| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00304/И |
| Дугаар | 193/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2025/00395
| 2025 05 26 | 193/ШШ2025/00395 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Нийслэлийн *******, *******, ******* өөрийн байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн *******,******* өөрийн байранд байрлах *******,*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э., Х.,
Шинжээч, гэрч Б. /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: компанийн зүгээс Багахангай, ******* дүүргийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 27-ны оны өдрийн 01/456 дугаар албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан болон албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэлийн тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээ хийхдээ нэгдүгээрт хөрөнгийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон. Тухайн хөрөнгө хэзээ ашиглалтад орсон, хэдэн онд тухайн объектод суурилагдсан гэдгээсээ шалтгаалаад хөрөнгийн үнэлгээ нь зөрүүтэй гарсан. компанийн зүгээс өөрсдөө хувиараа Хаан үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 6,000,000,000 орчим гардаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч тухайн объект дээр очиж танилцахдаа яг тодорхой тэмдэглэл үйлдэж, хөрөнгийн өмчлөгчөөс тайлбар авсан боловч үнэлгээ дээрээ тусгагдаагүй. Үүнээс шалтгаалаад үнэлгээний объектыг хэзээ ашиглалтад орсон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас гаргасан шинжилгээний дүн харилцан зөрүүтэй гарчихсан нөхцөл байдалтай байгаа учраас нэхэмжлэгч компаниас зөвшөөрөхгүй. Энэ үндэслэлээр хэт бага үнэлсэн. Мөн бид ойр орчмын газруудаар харьцуулан үнэлсэн үнэлгээний тайланг холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд *******, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны оны өдрийн 01/456 дугаартай албан бичгээр ирсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч *******,******* хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хөрөнгийн үнэлгээг хэт багаар үнэлсэн дээр тайлбарлахад тухайн компанийн тоног төхөөрөмжүүдийн хэдэн онд үйлдвэрт суурилагдсан нь тодорхой бус гэж үзээд байна. Юу би металл компаниас хөдлөх хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгнө үү гэж шаардахад тухайн үед гаргаж өгөөгүй. Шинжээчийг томилоод үйлдвэр дээр очиж үнэлгээ хийхэд тухайн компанийн гүйцэтгэх захирал *******ыг байлцуулсан. Дээрх хөрөнгүүдийг 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Б.*******т мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг талуудаас үнийн санал аваад харилцан тохиролцоогүй тул 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02/01 тогтоолоор шинжээчээр Мөнх-Оргил трейд Үнэлгээ ХХК-ийг томилсон. Шинжээч хөрөнгийг 2,886,682.7 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Б.******* төлбөр авагч, 3 хуулийн этгээд, 1 иргэнд мэдэгдэж албан бичгээр баталгаажуулсан. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу үнэлсэн, үнэн бодитой гэж үзэж байна.
Ашиглалтад орсон огноо нь 2020, 2021 он гээд хөрөнгийн үнэлгээний тайлан дээр дурдагдсан бичигдсэн байна. Иймд хөрөнгийн үнэлгээний үнэлгээ хууль журмын дагуу үнэн зөв тул хариуцагч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс хэрэгт дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1-р хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1-р хх-3, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа 1-р хх-5, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлт 1-р хх-6, улсын бүртгэлийн гэрчилгээ 1-р хх-7, үнэлгээний тайлан танилцуулах тухай 1-р хх-10-11, хөрөнгийн үнэлгээний тайлан 1-р хх-12-93, Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж 1-р хх-94-96, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 201/МА2024/00941 дүгээр магадлал 2-р хх-85, гэрэл зургууд 2-р хх-86-89, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104/ТМ2024/00063 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-90-120, Хаан үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2-р хх-139, гэрэл зураг 2-р хх-140 баримтуудыг,
4.Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл 1-р хх-103, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 104/ГХ2022/00266, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 104/ГХ2023/00212, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 104/ГХ2022/00254 дугаартай гүйцэтгэх хуудас 1-р хх-112-114, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол 1-р хх-115, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 104/ГХ2022/00217 гүйцэтгэх хуудас 1-р хх-116, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол 1-р хх-117-118, хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол 1-р хх-119, ******* дэх бүртгэлийн хэлтсийн албан тоот 1-р хх-120, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол 1-р хх-121, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл 1-р хх-122-123, төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл 1-р хх-124, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 1-р хх-125, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-126, Б.*******ын хүсэлт 1-р хх-127, ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1-р хх-128-130, зарлан дуудах мэдэгдэл 1-р хх-131-132, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-133, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 1-р хх-134-138, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-139-141, зарлан дуудах мэдэгдэл 1-р хх-142-143, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-144, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 1-р хх-145, зарлан дуудах мэдэгдэл 1-р хх-146, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас 1-р хх-147, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-148, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 1-р хх-149, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт 1-р хх-150, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 1-р хх-151, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт 1-р хх-152, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-153-154, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 1-р хх-155-158, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа 1-р хх-159, хөндлөнгийн гэрчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл 1-р хх-160, эд хөрөнгө хураах тухай тогтоол 1-р хх-161-164, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-хх-165, хөрөнгийн үнэлгээ харилцан тохиролцсон тухай албан бичиг 1-р хх-166-169, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-р хх-170, хөрөнгийн үнэлгээ харилцан тохиролцсон тухай 1-р хх 171-172, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1-хх-173, хөрөнгийн үнэлгээ харилцан тохиролцсон тухай 1-р хх-147-175, шийдвэр гүйцэтгэчийн тэмдэглэл 1-р хх-176, мэдэгдэл хүргүүлэх тухай 1-р хх-177, хариу хүргүүлэх тухай 1-р хх-178, шинжээч томилох тухай тогтоол 1-р хх-179-180, шинжээчид эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл 1-р хх-181-182, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 13/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт 1-р хх-183, Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн албан бичиг үнэлгээний тайлан 1-р хх-148-250, 2-р хх-1-17, үнэлгээний тайлан танилцуулах тухай албан бичиг 2-р хх-18-19, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2-р хх-20, 23-28, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шийдвэр 2-р хх-141-164 баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******,*******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч ******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хөрөнгийн үнэлгээний байгууллага үнэлгээ хийхдээ хөрөнгийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хөрөнгө хэзээ ашиглалтад орсон, хэдэн онд тухайн объектод суурилагдсан гэдгээсээ шалтгаалаад хөрөнгийн үнэлгээ нь зөрүүтэй гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч тухайн объект дээр очиж танилцахдаа тодорхой тэмдэглэл үйлдэж, хөрөнгийн өмчлөгчөөс тайлбар авсан боловч үнэлгээ дээрээ тусгаагүй. Үнэлгээний объектыг хэзээ ашиглалтад орсон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлын улмаас гаргасан шинжилгээний дүн харилцан зөрүүтэй гарсан нөхцөл байдалтай байгаа учраас нэхэмжлэгч компаниас зөвшөөрөхгүй. Энэ үндэслэлээр хэт бага үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан.
8.Хариуцагч *******,******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж маргасан.
9.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 104/ШШ2022/00205 дугаартай хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 667,800,000 төгрөгийг Хайпирхаус констракшн ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсан Шүүгчийн захирамж, уг шиййдвэрийг албадан гүйцэтгэсэн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар,
9.1. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 80,833,130 төгрөгийг Аоно фреш мийт Монголиа ХХК-д төлөхөөр тохиролцож шийдвэрлэсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 330 дугаар зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж, уг шийдвэрийг албадан гүйцэтгэсэн шүүгчийн захирамж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104/ГХ2022/00266 дугаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас,
9.2. хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Батболорт төлөхөөр зохигчийн эвлэрлийг баталсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 104/ШШ2022/00225 дугаар захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгэсэн шүүгчийн захирамж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 104/ГХ2022/00254 дугаартай гүйцэтгэх хуудас,
9.3. хариуцагч ******* ХХК-иас 332,870,704 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эй ди констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 104/шш2022/00459 дугаартай шийдвэр, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00015 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 104/ГХ2023/00212 дугаартай гүйцэтгэх хуудаст тус тус ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 22310383, 22310477, 22310522, 23310316 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гаргасан байна.
10.Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Улаанбаатар хот, ******* ******* *******ын урд байрлах ******* ХХК-ийн нэгж талбарын газар,
Улаанбаатар хот, ******* ******* Баян гудамж, 95/2 тоот байрлалтай, Y- дугаартай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө , сэндвич барилга, гүний худаг, харуулын байр, бусад хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, эд хөрөнгө хураах, бусад ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулна.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.
11.******* ХХК-д үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үнийн санал ирүүлэхийг мэдэгдэж, ******* ХХК-иас хураагдсан хөрөнгийг 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч нарт танилцуулж , харилцан тохиролцуулах талаар мэдэгджээ. /1-р хх 160-171 тал/
12.Төлбөр авагч нар тохиролцох боломжгүй талаар мэдэгдэж, *******,******* Хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд үнэлгээ ХХК-г шинжээчээр томилж,
******* дүүргийн *******, Баян гудамжны 95, 95/1, 95/2 тоот хаягт байрлаалтай, нэгж талбарын дугаартай 12384 м,кв талбайтай эзэмшлийн газар,
******* дүүргийн ******* Баян гудамж 95 тоот хаягт байршилтай Y- дугаарт бүртгэлтэй 195 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
******* дүүргийн ******* Баян гудамж 95/1 тоот хаягт байршилтай Y- дугаарт бүртгэлтэй 439м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
******* дүүргийн ******* Баян гудамж 95/2 тоот хаягт байршилтай Y- дугаарт бүртгэлтэй 1389 м.кв талбайтай үлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Үйлдвэрийн 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, харуулын байр, сэндвичэн барилга, гүний худаг зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 02/01 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан байна. / 1-р хх 179-180 тал/
13.Шинжээч /гэрч/ шүүх хуралдаанд компанийн өмчлөлийн тодорхой эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгүүд, 9 төрлийн тоног төхөөрөмж зэрэгт үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийхдээ тухайн хөрөнгүүдийн онцлог, зах зээлийн мэдээллийн олдоцтой байдал зэргийг харгалзан үзээд ерөнхийд нь өртгийн хандлага болон зах зээлийн хандлагуудыг хослуулан хэрэглэж үнэлгээг гаргасан. Тухайлбал эзэмших эрхийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагыг ашигласан. Үйлдвэрийн агуулахын барилга конторын зориулалттай барилгуудын хувьд өртгийн хандлага болон зах зээлийн хандлагыг ашигласан. Нэр бүхий 9 нэрийн тоног төхөөрөмжүүд бусад дагалдах эд хөрөнгүүдийн хувьд өртгийн хандлагаар үнэлгээг тогтоосон. Тэгэхдээ өртгийн хандлагаа дотроо нөхөн орлуулах өртгийг тооцохдоо зах зээлийн хандлагаар шууд харьцуулалтын аргаар тооцоолж үнэлгээг хийсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, мөн үнэлгээний олон улсын стандартын дагуу холбогдох заалтуудыг баримталж үнэлгээ хийсэн. н.Гүндсүрэн гэдэг хүнтэй ярилцлага хийсэн. Тэр хүний өгсөн мэдээллүүдийг үндэслэсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь тухайн объектын ашиглалтад орсон оныг илтгэдэггүй. Гэрчилгээний он нь тухайн шинэ өмчлөгч хэзээ бүртгэгдсэн. Үнэлж байгаа хөрөнгийн хувьд жишээлбэл үйлдвэрийн байр нь *******ын уурхай ажиллаж байх үед ашиглагдаж байсан засварын зориулалттай объект байсан. Мөн социализмын үед оросууд барьсан гэмээр орос стандартын хийцтэй барилга байсан тул өөрийн туршлага практик дээр үндэслээд энэ барилга хуучны Оросын Зөвлөлт Холбооны улсын стандартын дагуу хийгдсэн барилга байна гэдгийг мэргэжлийн хүний хувьд ялгана гэж мэдүүлсэн.
14.Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээг гаргаж, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийг нийт 2,439,083.53 төгрөгөөр үнэлсэн нь / Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан 1-р хх-148-250, 2-р хх-1-17, / Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгтэй заасантай нийцсэн байна.
15.Нэхэмжлэгчээс дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ ашиглалтад орсон хугацааг баримт үндэслэж тогтоогоогүй гэх маргах боловч хөрөнгийн үнэлгээнд бичигдсэн ашиглалтад орсон хугацааг нэхэмжлэгчээс няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй, үүнтэй холбоотой баримтаа ******* ХХК-иас шинжээчид гаргаж өгөөгүй байна.
16.Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрэл зураг, 2023 он 11 дүгээр сарын 24-ний өдрийн ХААН Үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.
17.Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
18.Нэхэмжлэгч ******* ХХК-д хариуцагч *******, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 01/456 дугаартай албан бичгээр мэдэгдэж, мэйл хаягаар үнэлгээний тайланг хүргүүлсэн байна. / 2-р хх-19-22 /
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.
Нэхэмжлэгч ******* ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд гаргаж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 193/ШЗ2025/00788 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авах шүүгчийн захирамжид уг нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан гэжээ.
19.Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй.
20.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-н хариуцагч Багахангай, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгоуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759 .1, 759.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Багахангай, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан ******* ******* 95, 95/1, 95/2 тоот хаягт байрлалтай нэгж талбарын дугаартай 12384мкв талбайтай эзэмшлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай конторын зориулалт бүхий 195 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай агуулахын зориулалт бүхий 439 мкв үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай үйлдвэрлэлийн зориулалт бүхий 1389 мкв үл хөдлөх эд хөрөнгийг, сэндвичээр хийсэн барилга, гүний худаг, харуулын байр, 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ны 13/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА