| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00397/И |
| Дугаар | 193/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 193/ШШ2025/00401
2025 05 27 193/ШШ2025/00401
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* ББСБ ХХК /РД:*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, *******, ******* тоотод оршин суух, *******ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 760,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь Тус зээлийн аппликейшны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 220403-214180 дугаартай 365,710 төгрөгийн зээлийн гэрээг 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай байгуулсан боловч эргэн төлөлт, хүүг төлөхгүй 858 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Д.аас 760,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 760,331 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Д.д холбогдуулан 760,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 760,331 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,798 төгрөгийн 50 хувь буюу 11,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,399 төгрөгийг улсын орлогоос, 11,399 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Д. нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 760,331 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,798 төгрөгийн 50 хувь буюу 11,399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,399 төгрөгийг улсын орлогоос, 11,399 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА