| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00426/И |
| Дугаар | 193/ШШ2025/00402 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 193/ШШ2025/00402
| 2025 05 27 | 193/ШШ2025/00402 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Хариуцагч: *******, *******, *******,од оршин суух, ийн /РД:/, гийн /РД:/ нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г., Х. нарт холбогдох Налайх дүүргийн *******, *******ны 14 м.к Ү- үл хөдлөх хөрөнгийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж хариуцагч нарын зүгээс шүүхийн шатанд тухайн орон сууцыг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул тухайн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г., Х. нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г., Х. нар нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг биелүүлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь буюу 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,475 төгрөгийг улсын орлогоос, 141,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г., Х. нар нь нэхэмжлэгч Э.*******гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийн 50 хувь буюу 141,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 141,475 төгрөгийг улсын орлогоос, 141,475 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА