2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 193/ШШ2025/00407

 

2025 05 28

 193/ШШ2025/00407

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******т байрлах******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, *******ы /РД: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16,609,414.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 7 сарын 13-ны өдөр 6000242174 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 16,640,000 төгрөгийн зээлийн 1 сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгчтэй байгуулсан 6000242174 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 161 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байх тул цахим гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000242174 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,246,544.03 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,313,018.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,852.48 төгрөг, нотариатын зардал нийт төлбөрт 16,609,414.96 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ХК-ийн нэхэмжилсэн 16,609,414.96 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХК, хариуцагч Б.д холбогдуулан 16,609,414.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 16,609,414.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,997.07 төгрөгийн 50 хувь буюу 120,498.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 120,498.05 төгрөгийг улсын орлогоос, 120,498.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч******* ХК-ийн нэхэмжилсэн 16,609,414.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,997.07 төгрөгийн 50 хувь буюу 120,498.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 120,498.05 төгрөгийг улсын орлогоос, 120,498.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА